Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/01844

 

+

 

 

 

 

 

 

04 04 05

101/ШШ04/01844

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох 60,58,150.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Би, *** байрлах -ийн *** м.кв газар дээр баригдах 80-н айлын орон сууцны А блок, 4 дүгээр давхарт *** м.кв талбайтай өрөө орон сууцыг 60,000,000.00 төгрөгөөр худалдан авахаар -тай орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг хариуцагч Л.*******өөс шилжүүлж авахаар тохирсон.

Ингээд миний бие 01 оны 09 дүгээр 03-ны өдөр гийн данс руу 60,000,000.00 төгрөгийг шилжүүлэээд тэрээр өөрийн дансаар дамжуулан хариуцагч Л.*******ийн дахь тоот данс руу байрны төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Хэрэгт авагдсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэх гэрээнд хэдийгээр нь гарын үсэг зурсан боловч тэрээр намайг төлөөлж энэхүү гэрээг байгуулсан, би энэ үед БНСУ-д байсан юм.

Гэтэл уг гэрээний би орон сууцыг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу -ийг хариуцагчаар татан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүх намайг тухайн гэрээг энэхүү компанийн гүйцэтгэх захирал тай байгуулаагүй, төлсөн төлбөр нь манай компанийн дансанд ороогүй, өөр хүний дансанд орсон тул гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр миний нэхэмжэллийг хэрэгсэхгүй болгосон.

Би, тухайн нэхэмжлэлийг гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 58,150.00 төгрөгийг төлсөн бөгөөд одоо шүүхийн шийдвэрийн дагуу дээрх орон сууцыг өмчлөх эрхгүй болсон учир хариуцагч Л.*******т өгсөн 60,000,000.00 төгрөгийг буцаан авах шаардлага үүсээд байна.

Мөн хариуцагчаас шаардах эрх шилжүүлж аваад -тай 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний дагуу миний өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн тул үүнийг хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбоотой гэж үзэж түүнээс нэхэмжилж байна.

Миний хариуцагчид орон сууц худалдан авахаар шилжүүлсэн 60,000,000.00 төгрөг бол гийн мөнгө биш, харин миний мөнгөн бөгөөд үүнийг гэрчээр оролцсон тэр хүн мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарлаж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, би өөрөө орон сууц авахаар гэрээ байгуулах үед БНСУ-д байсан учир Монгол Улсад байсан гийн дансаар дамжуулж хариуцагч Л.*******ийн данс руу шилжүүлсэн мөнгө юм.

Иймд, хариуцагч Л.*******ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 60,58,150.00 төгрөгийг нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан тайлбартаа болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие -тай *** м.кв талбайтай өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд гэрээний төлбөрийг 01 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дансаас тоот дансанд шилжүүлсэн. Тус компанийн -ийн эзэмшлийн *** м.кв талбайтай газар дээр баригдаж буй 80 айлын орон сууцны доорх 1 давхарт байрлах оффист борлуулагчийн хамт гэрээ байгуулж, улмаар гэрээнд зааснаар төлбөрийг гэж хүний дансанд шилжүүлсэн.

Ингээд би 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр -ийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэйгөөр худалдан авахаар тохирсон байсан орон сууцыг гэж хүнд өгөхөөр орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулаад нотариатчаар батлуулсан. -ийн гүйцэтгэх захирал гэж хүн өөрийн компанийн тамга тэмдэг дараад захиалагчийн эрхийг шилжүүлсэн.

нь дурдсан өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлж өгөөгүй асуудалд хариуцагч Л.******* буруугүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа бэ, гэрээнээс учирсан хохирол уу, аль эсхүл гэм хор уу, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаад байна уу, магадгүй орон сууц захиалгын гэрээ цуцлагдсанаас үүссэн хохирол уу гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь зүгээр шилжүүлсэн мөнгөө нэхье гээд байгаагийн үндэслэлийг ойлгохгүй байгаа учир хариу тайлбарыг өгөхөд төвөгтэй байна.

Үүссэн нөхцөл байдал нь хариуцагч Л.******* өөрт байсан орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч Б.*******т шилжүүлсэн, нэхэмжлэгч нь үүнийг хүлээн зөвшөөрөөд -тай гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс үүргээ биелүүлсэн. Гэтэл тус компани гэж хүнийг нас барахад түүнийг манайд ажиллаж байгаагүй гэж үүргийн гүйцэтгэлээс бултах санаатай мэт харагдаж байна. Хавтаст хэргийн 63 дугаар талд -нд хариуцагч Л.******* нь ямар нэгэн өр төлбөргүй гэсэн баримт байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.*******ийн авч буй орон сууцны мөнгийг энэхүү компанид хариуцагч Л.******* төлсөн байна. Иймд, дээр дурдсан үндэслэлэр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

Нэхэмжлэгчийн өгсөн баримт,

1.     Улсын тэмдэгтийн хураамжид 460,591.00 төгрөг төлсөн баримт,

.     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,

3.     Орон сууц захиалагын гэрээ,

4.     дахь мөнгө шилжүүлсэн баримт,

5.     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэр,

6.     Дансны дэлгэрэнгүй хуулга

Хариуцагчийн өгсөн баримт,

1.     Хариу тайлбар,

.     Итгэмжлэл

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.     Улсын бүртгэлийн ерөнхий газрын 03 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн тоот албан бичиг,

.     Улсын бүртгэлийн ерөнхий газрын 03 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн тоот албан бичиг,

3.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

4.     -ийн дүрэм,

5.     Ц.Тулгын иргэний үнэмлэх,

6.     -ийн итгэмжлэл,

7.     Шаардах эрх шилжүүлэх гэрээ,

8.     Л.*******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

9.     Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ,

10.  -ийн 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №1/05 тоот албан бичиг,

11.  Гэрчийн мэдүүлэг,

1.  Нийгмийн даатгалын ерөнхий газрын 04 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн тоот албан бичиг,

13.  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

14.  Нас барсны бүртгэлийн лавлагаа,

15.  -ийн 04 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн болон 04 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг,

16.  ын дансны хуулга,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч Л.*******т холбогдуулан 60,58,150.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргасан. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Л.******* нь 01 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хатанцамхаг ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, *** байрлах -ийн , м.кв газар дээр баригдах 80 айлын нийтийн зориулалт бүхий орон сууцны А блок байрны 4 дүгээр давхарт м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөх эрхийг 5,155,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохирсон байна /х.х-ийн 6 хуудас/.

Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авадсан баримтаар нэхэмжлэгч Б.******* нь 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Л.*******тэй уг орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, хариуцагчийн 01 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хатанцамхаг ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрхийг 60,000,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар болжээ /х.х-ийн 14-17, 60, 61 хуудас/.

Хэдийгээр энэхүү 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэх тухай гэрээнд шилжүүлэн авагч талыг төлөөлж гэж хүн гарын үсэг зурсан боловч тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгч Б.*******ийг төлөөлж тус гэрээ, хэлэлцээрийг байгуулсан гэснийг зохигчид үгүйсгээгүй /х.х-ийн 7, 75 хуудас/.

.            Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь дээр дурдсан шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэн 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хатанцамхаг ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, улмаар тус м.кв талбайтай өрөө орон сууцыг 60,000,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохирсон байна /х.х-ийн 6-8 хуудас/.

Тодруулбал, хариуцагч Л.*******ийн 01 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хатанцамхаг ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагч нь 5,155,000.00 төгрөгийг гэж хүний дансанд шилжүүлэх бол, харин нэхэмжлэгч Б.*******ийн 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хатанцамхаг ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч нь 60,000,000.00 төгрөгийг шаардах эрх шилжүүлсэн хариуцагч Л.*******ийн дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.

3.            Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Хатанцамхаг ХХК нь хариуцагч Л.*******тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр м.кв талбайтай өрөө орон сууцыг түүнд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тус гэрээний шаардах эрх нэхэмжлэгч Б.*******т шилжсэн учир тухайн компани ийнхүү мэдсэн цагаас эхлэн шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгчийн өмнө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ.

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ03/01575 тоот шийдвэрээр Б.*******ийн нэхэмжлэлтэй Хатанцамхаг ХХК-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 9-1 хуудас/.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Хатанцамхаг ХХК нарын 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг тухайн компанийн эрх бүхий этгээд байгуулаагүй, мөн гэрээний төлбөр 60,000,000.00 төгрөгийг гэж хүн Л.******* гэж хүний данс руу шилжүүлсэн учир зохигчдын хооронд шаардах эрх шилжсэн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

4.            Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан. Тайлбарлавал, хариуцагч Л.*******ийн Хатанцамхаг ХХК-тай 01 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрх нь нэхэмжлэгч Б.*******т шилжих бөгөөд тийнхүү шилжихээс өмнө шаардах эрх зохих ёсоор бодитоор үүсэн бий болсон байх учиртай.

Энэ талаар Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т Эрх буюу шаардах эрх эзэмшигч нь уул эрхийг эзэмшиж байсан хэмжээгээрээ өөр этгээдийн өмчлөлд шилжүүлж болно гэж тодорхой зохицуулжээ.

Үүнээс үзвэл хариуцагч Л.******* нь Хатанцамхаг ХХК-нд гэрээгээр тохиролцсон 5,155,000.00 төгрөгийг төлсөн байсан бол нэхэмжлэгч Б.******* нь түүнд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 60,000,000.00 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээх ба хэдийгээр зохигчид энэхүү нөхцөлөөр 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шаардах шилжүүлэх гэрээг байгуулсан боловч Хатанцамхаг ХХК нь гэрээний төлбөрийг шилжүүлэн аваагүй гэж маргасныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.*******ийн Хатанцамхаг ХХК-тай 01 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 5,155,000.00 төгрөг тус компанид төлөгдөөгүй байсан учир энэхүү компани нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч Л.*******т 60,000,000.00 төгрөг шилжүүлсэн төлбөрийг хүлээн аваагүй гэж маргажээ.

5.            Хэрэгт авагдсан баримтаар Хатанцамхаг ХХК-ийн 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/05 тоот албан бичигт дурдсанаар хариуцагч Л.*******ийг гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэсэн боловч талуудын хооронд шаардах эрх шилжээгүй гэж дүгнэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ03/01575 тоот шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна /х.х-ийн 63 хуудас/.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Б.*******ийг Хатанцамхаг ХХК-иас м.кв талбайтай өрөө орон сууцыг шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй юм.

6.            Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 49.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Л.******* нарын хооронд 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан боловч нэгэнт шүүхийн шийдвэрээр зохигчдын хооронд энэ төрлийн гэрээ, хэлэлцээрийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн байх тул талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээнэ.

Энэ талаар мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгчид 60,000,000.00 төгрөгийг төлнө.

7.            Харин нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150.00 төгрөгийг хариуцагч нь түүнд төлөх үүрэг хүлээхгүй. Учир нь, нэхэмжлэгч Б.******* нь Хатанцамхаг ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд улсын орлого болдог журамтай.

Иймд, хариуцагч Л.******* нь 60,58,150.00 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй ба гагцхүү нэхэмжлэгч Б.*******ээс авсан 60,000,000.00 төгрөгийг түүнд үлдээх хууль зүйн үндэслэл алга байх тул буцаан төлөх үүрэгтэй болохыг үндэслэн хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.            Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Л.*******өөс 60,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,150.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,591.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ