Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0832/З |
Дугаар | 221/МА2017/0001 |
Огноо | 2016-12-21 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0001
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Б.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21 “Давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн”-ийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.*******давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-16/0141 дугаар бүхий “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц-21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн” нийлүүлэх тендер шалгаруулалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтын: Багц-21-Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн /НХААГ-16/0141-21/ нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй цахим тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зарласан.
Тендерийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад нээж, тендерийн нээлт дээр:
“******* *******” ХХК болон “*******” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй болохыг Сангийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/5555 дугаар шийдвэрээр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрээр тус тус тогтоосон.
“******* тун” ХХК-ийн тендерийг тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан гэж үзэж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2/535 дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “******* тун” ХХК-тай гэрээ байгуулан гэрээний дагуу дуслын шингэнүүд эмнэлгүүдэд хугацаандаа нийлүүлэгдэж байгаа болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргахдаа дараах үндэслэлүүдийг гаргаж байна.
Нэг. Шүүхийн шийдвэрт тендерт “Хамгийн сайн” үнэлэгдсэн “******* тун” ХХК нь Рингер лактат дуслын шингэний оронд “Энхийн шүүдэр” ХХК-ийн үйлдвэрлэж буй Рингерийн уусмалын дуслын шингэнийг санал болгосон нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасан “техникийн тодорхойлолт”-д нийцээгүй эм нийлүүлэх тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.
Рингер лактат, рингерийн уусмалын ерөнхий нэршил нь адил бөгөөд гол үйлчлэгч бодисууд адил байдаг, фармокологийн ижил үйлдэл үзүүлдэг, ижил өвчинд хэрэглэдэг, хордлого тайлах ижил үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд тул тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэж байсан болно.
Тус эмүүдийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эм зүйч нарын мэргэжлийн хүмүүс орж ажилласан болно.
Эрүүл мэнд спортын яамны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/14 дүгээр албан бичигт эдгээр эмүүдийн давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх фармокологийн үйлдэл, хэрэглэх заалтын хувьд ялгаагүй болно гэж дүгнэсэн.
Мөн рингерийн уусмалыг эмнэлгүүд өдөр тутмын эмчилгээндээ тогтмол хэрэглэж ирсэн бөгөөд хэрэглээний явцад гаж нөлөө, рингер лактатаас өөр үйлдэл үзүүлдэг талаар батлагдаж, нотлогдсон зүйл байхгүй.
“Эмийн лавлах” номонд “Рингер локк” гэсэн нэг бүтээгдэхүүн байгаа болохыг тодорхой бичсэн байсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч, шинжлэн судлуулсан.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр “******* тун” ХХК-ийн эм зүйч өөрийн нийлүүлэх дуслын шингэн хүнд үзүүлэх эмчилгээний үйлдлээрээ рингер лактаттай ижил, гаж нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэргэжлийн зүгээс нотлон ярьсан.
Хоёр. Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.2-ын (д)-ын О-(в)-д “Тендерийн баримт бичигт заагдсан эм, эмнэлгийн хэрэгслэлийг 2-оос доошгүй жил үйлдвэрлэж, борлуулсан байна” гэсэн шаардлага нь тендерт оролцогч нь гэрээний дагуу өөрийн үйлдвэрлэсэн барааг нийлүүлж буй бол дээрх шаардлагыг нотлох баримт бичиг шаардагдах агуулгатай болно. Гэтэл “******* тун” ХХК нь “Энхийн шүүдэр” ХХК-ийн үйлдвэрлэсэн дуслын шингэн нийлүүлэхээр санал болгосон ба “Энхийн шүүдэр” ХХК нь Эрүүл мэнд, спортын яамнаас олгосон “Эм үйлдвэрлэх, эмийн түүхий эд импортлох” тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрөл нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй байна.
Мөн тус 21 дүгээр багцад санал болгосон дуслын шингэнүүд үйлдвэрлэгчийн фармокопейн шаардлагыг хангаж байгаа нь өөрийн дотоод хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон байгаа.
Мөн эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход өөрийн гэсэн чанарын лабораторитой байх шаардлага тавигддаг ба “Энхийн шүүдэр” ХХК нь өөрийн гэсэн чанарын лабораторитой байх шаардлагыг хангасан болно. “******* тун” ХХК-ийн хувьд 2012 оноос “Тунфарм” эмийн үйлдвэрийг ашиглалтад оруулан – капсултай эм, шахмал эм, үрлэн эм, тосон түрхэц, нунтаг эм, дусал эм зэрэг эмнүүдийг үйлдвэрлэдэг туршлагатай компани бөгөөд ТОӨЗ-ны 18.1-ийн г-д заасан тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын шаардлагыг хангаж байгаа болно.
Шүүх хурал дээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарласны дагуу Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаар тушаалаар батлагдсан “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” хэрэгжүүлэх хөтөлбөр 2015 - 2020 он хүртэл үйлдвэрлэгч нарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын GMP стандартыг Монгол Улсад үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснийг үнэлгээний хороо үнэлгээнд харгалзан үзсэн ба худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг хэрэгжүүлэн ажилласан болно.
Гурав. Шүүхийн шийдвэрт “******* тун” ХХК нь Голомт банкны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 190DOUPF160079 тоот гэрээний гүйцэтгэлийн баталгааг гаргажээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “гүйцэтгэлийн баталгаа” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсан банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг хэлнэ” гэж заасныг зөрчиж, “******* тун” ХХК нь нийслэлийн Эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр НХААГ-16/0141-21 дугаар гэрээ байгуулсны дараа банкны гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан байна” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэлийн баталгаа биш тендерийн баталгаатай холбоотой байсан. Тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа өөр ойлголт болно.
Тендерийн баримт бичигт тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал гэж зааж өгсний дагуу “******* тун” ХХК тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг ирүүлсэн байсан.
Захиалагч шаардлагад нийцсэн тендер бэлтгэхтэй холбоотойгоор тендерт оролцогчдод шаардагдах бүрэн мэдээлэл, түүнчлэн тендер хүлээн авах, нээх, үнэлэх, “хамгийн сайн” тендерийг шалгаруулах болон гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-г чанд мөрдөнө.
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт дэх мэдээлэл нь тендерт оролцогчид өгөх зааварчилгаа /ТОӨЗА-ны холбогдох зүйл, заалтын мэдээллийг гүйцээх, нэмэлт оруулах, эсхүл өөрчлөх зорилготой. Хэрэв “ТОӨЗ-ны зүйл, заалттай зөрчилдвөл энэхүү хүснэгт дэх мэдээллийг зөв гэж үзнэ” гэж Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн 2 дугаар бүлгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт хэсэг дээр тайлбарласан байдаг.
Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.5-д тендерийн баталгааны эх хувийг ирүүлэхдээ захиалагчийн ТШӨХ-д заасан хоног /он, cap, өдөр/-оор тооцож ирүүлнэ гэж заасан байдаг.
Иймд тендерийн баталгааны хүчинтэй байх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр ирүүлсэн нь “******* тун” ХХК-ийн буруу биш байсан бөгөөд захиалагчийн өгсөн өгөгдлийн дагуу ирүүлсэн тул тендерээс татгалзах үндэслэлгүй байсан бөгөөд “******* тун” ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь бусад оролцогчдод шударга бус байдал үүсгэх нөхцөл байдал байхгүй болно.
Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21.4-д зааснаар тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан байдаг.
Ер нь тендерийн баталгааг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах хүртэл хүчинтэй байлгах зорилготой, гэрээ байгуулсны дараа хүчингүй болгодог ба Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Хамгийн сайн” үнэлэгдсэн “******* тун” ХХК-тай 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан нь “******* тун” ХХК-ийн баталгааны хүчинтэй байх хугацаанд багтсан болно.
Тус ажлын үнэлгээний хороо дээрх нөхцөл байдлуудыг хянан үзээд “******* түн” ХХК-ийн тендерийг тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг томоохон зөрүүгүйгээр хангаж байна гэж үзэж, олонхийн саналаар “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-ийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасны дагуу үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр байна.
Иймд тендер шалгаруулалт илт хууль зөрчөөгүй, бусдад шударга бус байдал үүсгээгүй болно.
Тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь нийтийн эрх ашиг хөндөгдсөн, ард түмний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, цаашлаад улс орны эдийн засагтай холбоотой хүндрэл уүсэх нөхцөл байдлууд байгаа тул “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд “******* тун” ХХК-ийн өмгөөлөгч Г.Жанчив давж заалдах гомдолдоо: ““******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийн маргаанд гуравдагч этгээдээр оролцож буй “******* тун” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
“******* тун” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажил” тендерийн багц №21 “Давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн худалдан авах” тендерт оролцож “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тул Нийслэлийн эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Эм, Эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт” НХААГ-16/0141-21 тоот гэрээг байгуулан бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийж хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчиж байна. Мөн хариуцагчаас зарласан тендерт “******* тун” ХХК болон бусад эм үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд оролцох, өрсөлдөх өрсөлдөөнийг шууд хязгаарласан үйлдэл болсон бөгөөд шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/266 дугаар тушаалаар байгуулагдсан Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/14 дугаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр Рингер лактат болон Рингерийн уусмал нь хэдийгээр бүтэц найрлагын хувьд өөр боловч давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх фармакологийн үйлдэл, хэрэглэх заалтын хувьд ялгаагүй ижил гэж дүгнэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Рингер лактатын оронд Рингерийн уусмалыг эмчилгээнд хэрэглэхэд хүний эрүүл мэндэд үзүүлэх үйлчилгээний хувьд ялгаагүй ижил болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.
Мөн шүүхийн энэхүү дүгнэлтээс үзвэл хариуцагчаас зарласан маргаан бүхий тендерт зөвхөн нэхэмжлэгч “******* *******” ХХК ямар ч өрсөлдөгчгүйгээр цор ганцаар оролцох монополь эрхийг олгож байгаатай адил юм. Учир нь Рингерийн лактатыг Монгол Улсад зөвхөн “******* *******” ХХК үйлдвэрлэх эрхтэй бодох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий тендерт оролцож хамгийн сайн гэж үнэлэгдсэн “******* тун” ХХК-ийн санал болгосон Рингерийн уусмал нь өөрийнх үйлдвэрлэж байгаа Рингерийн лактатаас найрлагын хувьд өөр боловч хэрэглэх заавар, хүний биед үйлчлэх үйлчилгээ нь ижил гэдгийг мэдсээр байж хариуцагчийг техникийн тодорхойлолтонд заагаагүй тэс өөр бүтээгдэхүүнийг санал болгосон компанийг шалгаруулсан гэх үндэслэл муутай нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчаас зарласан тендерийн техникийн тодорхойлолтонд Рингер лактат буюу түүнтэй адил бүтээгдэхүүн гэж заасан байгааг анхан шатны шүүх анзаарч үзсэнгүй.
Учир нь Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаар “Хөтөлбөр батлах тухай” тушаалын Нэгдүгээр хавсралтад заасны дагуу дотоодын эм үйлдвэрлэгч хуулийн этгээдүүд 2015 - 2020 он хүртэлх хугацааны дотор ДЭМБ-ын GMP стандартын шаардлагыг хангасан байх шаардлагыг тавьж тухай ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
“******* тун” ХХК-нд давс, ус, хүчил, шүлтийн тэнцвэрт нөлөөлөх дуслын шингэн нийлүүлж буй “Энхийн шүүдэр” ХХК-ийн эмийн үйлдвэр ДЭМБ-ын GMP стандартын шаардлага хангасан батламжийг 2020 онд багтаж авах боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар ДЭМБ-ын GMP стандартын шаардлага хангасан батламжийг хариуцагч байгууллагаас зарласан тендер оролцох нөхцөл боломжийг хязгаарлах “******* тун” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг үнэлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны дээрх дүгнэлтийг хийж “******* тун” ХХК-аас тендерт ирүүлсэн материалыг хамгийн сайн гэж үнэлсэн нь буруу гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэл муутай болжээ.
Мөн шүүх “...ТОӨЗ 18.2 /д/ хэсгийн /i/-H /г/-д “ДЭМБ-ын GMP-ийн сертификат эм, эмнэлгийн хэрэгслийг олон улсад худалдаанд гаргах эрхийг тухайн орны зохицуулах эрх бүхий этгээдээс авсан, эсхүл PIC-ийн гишүүн орны эрх бүхий этгээдээс баталгаажсан бөгөөд тендерт ирүүлсэн хүртэлх сүүлийн 2 жилд чанарын стандартын шалгалт хийснийг...”-д заасан баримтыг “******* тун” ХХК тендерт оролцохдоо ирүүлээгүй мэтээр дүгнэсэн мөн үндэслэлгүй байна. ТОӨЗ-ны 18.2 /д/ хэсгийн /i/-H /г/-д заасан шалгуур нь “******* тун” ХХК-д ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү заалт нь уг тендерт оролцож буй оролцогч өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр тендерт оролцож байгаа тохиолдолд хамаарах зохицуулалт болно, үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3. “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “гүйцэтгэлийн баталгаа” гэж “гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” хэлнэ гэж заасныг зөрчиж “******* тун” ХХК нь нийслэлийн Эрүүл мэндийн газартай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр НХААГ-16/0141-21 дугаар гэрээ байгуулсны дараа банкны гүйцэтгэлийн баталгааг гаргуулсан байна...” үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дээр дурьдсанчлан мөн л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзээгүй байна.
Маргаан бүхий тендерт “******* тун” ХХК нь оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан журмын дагуу тендерийн баталгааг гаргаж хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий тендерийн сонгон шалгаруулалттай хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Тендерийн гүйцэтгэлийн баталгааг хэзээ гаргасан нь тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо зөв дүгнэлт гаргасан болон тендерт ирүүлсэн гурван компанийн материалыг үнэлэхтэй холбоотой асуудалд хамааралгүй болно.
Түүнчлэн шүүх Сангийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/5555
дугаар албан бичгийг мөн л хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасныг зөрчиж нийслэлийн Эрүүл мэндийн газарт гэрээ байгуулах эрх олгожээ. Хуулийн зохицуулалт ёсоор нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Сангийн яамны дээрх шийдвэрийг биелүүлж “******* тун” ХХК-ийн тендерээс татгалзах үүрэгтэй байжээ...” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Сангийн яамны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/5555 дугаар албан бичгээр “...Захиалагчийн зүгээс хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, дээрх зөрчлийг арилган хууль, журамд нийцүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгсөн. Энэ хүрээнд 2016 оны 8 дугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй байхаар холбогдох байгууллагын удирдлагуудад даалгасан байх тул тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгах боломжгүй байна...” гэх хариуг ирүүлсэн байдаг. Түүнээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг “******* тун” ХХК-ийн тендерээс татгалзах үүргийг өгөөгүй болно.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасанд нийцээгүй байх тул давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин тендерийн үнэлгээний хорооноос “******* *******” ХХК болон “*******” ХХК-уудын түншлэлийг Тендер оролцогчид өгөх зааварчилгааны 18 дугаар зүйлийн 18.3-т “Тендер оролцогч 18.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ”, “гэхдээ түншлэлийн гишүүн тус бүр нь 18.2 (а), (г)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд түншлэлийг тухайн чадварын шаардлагуудыг хангаагүй гэж үзэж тендерээс нь татгалзана” гэж заасан тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримтыг ирүүлээгүй нь тендерийн шаардлагад нийцээгүй хэмээн тус компанийн тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд “тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн талаар маргаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар өөрийн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл нэхэмжлэл гаргах, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай.
Өөрөөр хэлбэл, “******* *******” ХХК нь тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримтыг ирүүлээгүй нь тендерийн шаардлагад нийцээгүй учир тус компанийн (түншлэл) тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтаас хасч шийдвэрлэсэн талаар маргаагүй, тендер шалгаруулалтын үр дүнгээс хамаарч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тухай эсхүл тендер шалгаруулалт түүний дотор гуравдагч этгээдийг шалгаруулж шийдвэрлэснийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч хуулийн этгээд өөрөө уг тендерт шалгарах эрх сэргэх боломж, үндэслэлийн талаар маргаагүй байна.
Гэтэл шүүх маргаж буй захиргааны үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тендерийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
Тухайлбал, “Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн 2016 оны хэрэгцээт эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” ажлын Багц 21-д натрихлорид, рингер лактат, глюкоза зэрэг дуслын шингэнүүд багтжээ. Тендерт оролцогч “******* тун” ХХК-аас рингерийн уусмал нэртэй шингэнийг санал болгосон байна.
Нэхэмжлэгчээс Багц 21-д хамаарах рингер лактат нь рингерийн уусмалаас химийн бүтэцээрээ хоорондоо харилцан адилгүй өөр өөр бүтээгдэхүүн учир тендерийн шаардлагыг зөрчсөн хэмээн маргажээ. Нэхэмжлэгч “******* *******” ХХК 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0221 тоот албан бичгээр Эрүүл мэнд, спортын яам эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус зөвлөлөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16/14 дүгээр албан бичгээр Рингер лактат болон Рингерийн уусмалууд нь бүтэц найрлагын хувьд өөр боловч давс, ус шүлтийн тэнцвэрт нөлөөлөх фармокологийн үйлдлээрээ ижил гэх дүгнэлтийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, техникийн тодорхойлолтод заагдсан рингер лактат болон “******* тун” ХХК-ийн тендерт санал болгосон рингерийн уусмалууд нь хэрэглэгчид үзүүлэх эмийн үйлчлэлээрээ адил хэмээн дүгнэсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг илт буруу гэж дүгнэх боломжгүй байна. Иймд “******* тун” ХХК-ийн тендерт санал болгосон шингэн “техникийн тодорхойлолт”-д нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар зөвхөн шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх ёстой. Харин тендерийн үнэлгээний хороо “******* *******” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцээгүй хэмээн татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй учир нэхэмжлэлд дурдсан бусад асуудлаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.ЦОГ