Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00070/И |
Дугаар | 138/ШШ2018/00193 |
Огноо | 2018-02-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2018/00193
018 0 8 138/ШШ018/00193
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Улаанбаатар хот, ******* дүүрэг, Улаанбаатар-*******, ******* ******* *******-*******, *******, ******* аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн /******* регистрийн дугаартай/ нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн сумын -р багт байрлах регистрийн дугаартай, “ ” ХХКомпанид холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.735.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 018 оны 1 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “ ” ХХКомпани нь тус сантай 016 оны 6 сарын 1-ний өдөр --016/ тоот гэрээ хийж 00 литр ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа 4.90.000 төгрөг төлж, үлдэгдэл 10.010.000 төгрөгийн төлбөрийг 016 оны 11 сарын 5-ны өдрийн дотор төлөхөөр авсан. Гэвч “ ” ХХКомпани нь дээрхи гэрээний үлдэгдэл төлбөр болох 6.*******0.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 016 оны 6 сарын 1-ний өдрийн --016/ тоот гэрээний 4. дахь заалтыг үндэслэн алданги тооцоход 7.690.6 төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг баримтлан 018 оны 1 сарын 0-ны өдрөөр тасалбар болгон анз тооцоход 3.45.000 төгрөг болж байна. Иймд “ ” ХХКомпаниас 9.735.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ ” ХХКомпанийн захирал Б.Батхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн сумын -р багт үйл ажиллагаа эрхэлдэг “ ” ХХКомпанийн захирал Б.Батхүү миний бие 016 оны 6 сарын 1-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан ургамал хамгааллын бодисыг худалдан авсан. Үлдэгдэл 9.735.000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ төлбөрийг 018 оны 4 сарын 30-ны өдрийн өмнө бүрэн төлнө гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч “ ” ХХКомпаниас худалдах-худалдан авах гэрээний үүриийн биелэлт 9.735.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “ ” ХХКомпани нь нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжилсэн худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.735.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 016 оны 6 сарын 1-ний өдрийн --016/ дугаартай гэрээ зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 9.735.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ ” ХХКомпани нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “ ” ХХКомпани нь нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 9.735.000 /есөн сая долоон зуун гучин таван/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс *******лөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “ ” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 85.355 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ