Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 129/ШШ2024/00264

 

 

 

 

 

                                        

 

 

 

                                                                                    129/ШШ2024/00264

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . багт байрлах Архангай аймгийн Х газар

Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Б овгийн Ж

            Хариуцагч: А аймгийн Э сумын .тоотод оршин суух Ц овгийн М.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Х газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б-тай 2023 оны 5 сарын 10-ны өдрийн 01 дугаартай эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ болон иргэн Б.Ж-тай 2023 оны 5 сарын 10-ны өдрийн 01 дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулж 36 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон. Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт хуваарийн дагуу 2023 оны 11 сараас эхлэн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг төлж эхлэх байсан боловч одоог хүртэл төлөөгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг Б, батлан даагч болох эхнэр Б.Ж-с гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Б.Ж, М.Б бид 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар харилцан тохиролцож доорхи нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч Б.Ж, М.Б бид нэхэмжлэгч А аймгийн Х газрын нэхэмжилсэн нийт 5,000,000 төгрөгийг 3 хувааж буюу эхний төлбөр 1,700,000 төгрөгийг 2024 оны 8 сарын 25-ны өдрийн дотор, дараагийн төлбөр 1,700,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 1,600,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Х газар нь хариуцагч Б.Ж, М.Б нарт холбогдуулан зээлийн  гэрээний үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Зохигч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч А аймгийн Х газар 2024 оны 5 сарын 17-ны өдрийн 01/188 тоотоор Ж.О-д эвлэрэх эрхийг олгосон.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ж, М.Б нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О нар Ар аймгийн Х газрын нэхэмжилсэн нийт 5,000,000 төгрөгийг 3 хувааж буюу эхний төлбөр 1,700,000 төгрөгийг 2024 оны 8 сарын 25-ны өдрийн дотор, дараагийн төлбөр 1,700,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 1,600,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ хууль зөрчөөгүй, зохигчийн эвлэрэл гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Ж, М.Б нар нэхэмжлэгч А аймгийн Х газрын нэхэмжилсэн нийт 5,000,000 төгрөгийг 3 хувааж буюу эхний төлбөр 1,700,000 төгрөгийг 2024 оны 8 сарын 25-ны өдрийн дотор, дараагийн төлбөр 1,700,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 25-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 1,600,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлгдснийг дурдсугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА