Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0224

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Ш.Г*******ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/625 дугаар тушаалын Ш.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Г*******ийг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий

 

газрын дарга Б.А*******ад даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын Б/625 дугаартай тушаалын биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргаснаас хойших цалин 212585 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г******* нь шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ш.Г******* миний гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/625 дугаар тушаалын Ш.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Г*******ийг хуучин эрхэлж байсан ажил, албан

 

тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.А*******ад даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын Б/625 дугаартай тушаалын биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргаснаас хойших цалин 212585 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Намайг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны баасан гарагийн 10 цаг 27 минутад Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах байцаагч н.Т******* утсаар ярьж ирж уулзахыг хүссэн бөгөөд Гаалийн ерөнхий газрын 3 давхарт байрлах ажлын өрөөнд нь очиж уулзсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн дарга н.О*******тэй уулзуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээр тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..., 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй., мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

 

Гаалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/625 дугаар тушаалын Ш.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Г*******ийг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.А*******ад даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын Б/625 дугаартай тушаалын биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргаснаас хойших цалин 212585 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Ш.Г******* нь татгалзаж буйгаа шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсанаас гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/625 дугаар тушаалын Ш.Г*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ш.Г*******ийг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг Гаалийн ерөнхий газрын дарга Б.А*******ад даалгах, Гаалийн ерөнхий газрын даргын Б/625 дугаартай тушаалын биелэлтийг түдгэлзүүлэхээр хүсэлт гаргаснаас хойших цалин 212585 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ш.Г******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН