Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2018/00041/И |
Дугаар | 138/ШШ2018/00201 |
Огноо | 2018-03-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2018/00201
2018 03 01 138/ШШ2018/00201
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь ум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч .Ганчимэг би,
Улаанбаатар хот,******* дүүргийн *******-р хороо, ******* ******* ******* “*******” агуулах үйлчилгээний төвд байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч .ат-ийн нэхэмжлэлтэй,
аймгийн сумын дугаар баг, -р байрны тоотод оршин суух, 0*******1373 регистрийн дугаартай, овогт ын холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 1 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .ат-э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ” ******* захирал Ц.Тажив нь “*******” ******* захирал болох .*******сайханаас 2015 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээгээр 55.200.000 төгрөгийг сар бүр 3 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай буюу 2015 оны ******* сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Ц.Тажив нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болно. үүлд .*******сайхан болон Ц.Тажив нар нь харилцан тохироцож зээлийн гэрээний үлдэгдлийг 4.800.000 төгрөг байхаар тохиролцсон. Иймд хариуцагч Ц.Таживаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 4.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Тажив шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие .*******сайханы нэхэмжилсэн 4.800.000 төгрөгийг төлөх нь үнэн. Гэхдээ миний хувьд .*******сайханы хүссэнээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Одмандахад 800.000 төгрөг, хүү .Чингист нь 200.000 төгрөг, түүний өмчлөлийн 23-р байрны 0 тоот байрны мөнгөнд 280.000 төгрөг, манаач Оюунд нь 120.000 төгрөг, .*******сайханд бэлнээр 500.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, нийт 2.*******0.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 44.0.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: .ат-э, Ц.Тажив бид харилцан тохиролцож доорх нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2.*******0.000 төгрөгөөсөө татгалзаж, үлдэгдэл 44.0.000 төгрөгийг хариуцагч Ц.Таживаас гаргуулах,
2. Хариуцагч нь сарын хугацаанд нэхэмжлэгчид 44.0.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээх,
3. Талууд эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулсан ба үүсэх хууль зүйн үр дагаварыг хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад ҮНДЭЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч .ат-э нь хариуцагч Ц. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Ц.Тажив нь 2015 оны 5 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “*******” ******* ерөнхий захирал .*******сайхантай зээлийн гэрээ байгуулан 55.200.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2015 оны 5 сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч .ат-э нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.800.000 төгрөгийн 2.*******0.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 44.0.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Тажив бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Тажив нь нэхэмжлэгч “*******” ХХКомпанид зээлийн гэрээний үүргийн биелэлт 44.0.000 /дөчин дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Таживаас улсын тэмдэгтийн хураамжид 190.725 төгрөг, сумын татварын албаны 5422*******149 тоот данснаас 19.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг д*******сугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ .ГАНЧИМЭГ