Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, Улсын яллагч: Б.Батсайхан Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Алтантуяа Шүүгдэгч: Х.Бадам-Очир Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галбуу овогт Хасбазарын Бадам-Очирт холбогдох эрүүгийн 201703000201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Дугаар /С% Цэцэрлэг Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Жаргалант сумын Асайт баг, Хазаар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Галбуу овогт Хасбазарын Бадам-Очир /РД:АВ91011410/, Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Х.Бадам-Очир нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр Хазаар гэх газарт иргэн В.Баасанбаяртай ‘’малын хашаа, байрыг нураасан’’ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр “Хазаар” гэх газарт иргэн Б.Балжинчулуунтай “малаа харсангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар төмөр лоомыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж түүний биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Бадам-Очирын мэдүүлсэн: 2017 оны 04 сарын 22-ны өдөр В.Баасанбаяр ахтай бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Тухайн үед В.Баасанбаяр ах 100 гаруй жил нутагласан, манай өвөг дээдсийн газар та нар явцгаа гэж хөөсөн. Намайг хөөгөөд байхаар нь таньд тийм давуу эрх байхгүй, бид хоёр монгол улсын иргэд, бүгд тэгш эрхтэй гэж хэлсэн. Тэгээд намайг дахиад хөөгөөд байхаар нь шавхай малтаж байсан хүрзээрээ цохьсон. Тухайн үед дээлийн захнаас нь барьж хоёр угзарсан чинь дээлийн зах нь урагдаад дахиад л хэрэлдсэн. Харин В.Балжинчулуунтай хонины асуудлаас болж маргалдсан. Намайг хониныхоо хашаанд ямаа самнаад сууж байсан В.Балжинчулуун ирээд намайг хүний сүг болсон, өтөндөө баригдаад өртэй юу ч үгүй хар гуйлгачин чамайг ална гээд намайг хөөсөн. Би өөрийнхөө амийг хамгаалах гэж хашаан дотор байсан лоомоо аваад В.Балжинчулууныг хашаа руугаа оруулахгүй гэж лоомоороо хашаа руу цохьсон. Бэлчээрийн маргаанаас болоод байнга л иймэрхүү зүйл болдог гэв. Мөрдөн байцаалтын шатанд 201703000201 дугаартай эрүүгийн хэргээс: Хохирогч Б.Балжинчулууны мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн орчимд манай хонь ертөнцийн зүгээр баруун тийшээ бэлчиж, би араас нь хонио эргүүлж орхиод үхэр рүүгээ явж үхрээ туугаад явж байхад Х.Бадам-Очир мотоциклтой манай хонийг хөөчихөөд гэр рүүгээ давхисан. Би араас нь очоод хонь яах гэж хөөгөөд байгаа юм гэсэн чинь чиний хонийг хөөхөд яадаг юм гээд лоом бариад тархийг чинь хага цохино шүү, чамайг эрэмдэг болгосон байхад яадаг юм гээд лоомоор толгой руу цохих гээд дайрсан, тэгэхээр нь би зүүн гараараа хаасан чинь гар руу 2 удаа цохьсон. Тэгээд хэл амаар доромжилсон бөгөөд малдаа явж чадахгүй чи олон түмний буянд амьдарч байгаа биз дээ, алуулаагүй дээрээ бушуу далд ор гээд байхаар нь би тэндээс гэр рүүгээ явсан. Би Х.Бадам-Очирыг цохиогүй, харин тэр намайг 2 удаа зүүн гар руу лоомоор цохьсон. Ер нь 2016 оны 09 дүгээр сараас хойш газар нутгийн маргааны улмаас, мал нийлэхэд хэл амаар доромжилж, удаа дараа амгалан тайван байдал алдагдуулж, байнгын хэрүүл тэмцэл хийж байгаа зэргээс л болж зодсон байх гэж бодож байна. Х.Бадам-Очирын гаргаж байгаа үйлдэлд би гомдолтой байна. Эмчилгээний мөнгө 100.000 мянган төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/ Хохирогч В.Баасанбаярын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай хонь Х.Бадам-Очирын хоньтой нийлсэн. Тэгээд тэр өдрөө хонио ялгаж авсан. Дараа өдөр нь 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд би хонь шүүхээр ганцаараа очсон. Х.Бадам-Очиртой хонь нийлснээс, мөн малын бэлчээрээс болж маргалдсан. Х.Бадам-Очир уурлаж над руу хүрз аваад толгой руу цохих гээд далайхаар нь зугтаад гүйсэн чинь хүрзээ араас шидсэн, хүрз нь миний баруун гарын дунд хурууг цохьсон. Тэгээд Х.Бадам-Очир нь над руу хүрч ирээд дээлний захнаас барьж аваад гуядаж газарт унагаасан. Мөн дээлний захыг тас татаад хаясан. Тэгээд миний тархи толгой манараад, дотор муухайраад бие эвгүй оргисон бөгөөд босоод ирсэн чинь урдаас цавь өрөөсөн төмсөг рүү өшиглөсөн. Тухайн үед янгинаад тас гээд их өвдсөн. Ах Гончигрэнцэн нь ирж салгаад айлд орж учраа олцгооё гээд байхаар нь би нялх хүүхэдтэй айлд орохгүй, та нар зайлаарай гээд хашгирсан чинь ах Гончигрэнцэнтэйгээ нийлээд энийг алаад хаячихъя гээд ахиж дээлээс барьж аваад сэгсчээд байсан. Би ч тухайн үед за ингээд хүнд алуулдаг юм байна гэж бодсон. Тэгсэн чинь ээж С.Дагиймаа нь гарч ирээд, болиоч та нар чинь хүн алах нь уу гээд салгасан. Би ч тэгээд айгаад зүрх салганаад бушуухан гэр рүүгээ явсан. Ер нь 2016 оны 09 дүгээр сараас хойш газар нутгийн маргааны улмаас мал нийлэхэд хэл амаар доромжилж, удаа дараа амгалан тайван байдал алдагдуулж байнгын хэрүүл тэмцэл хийж байгаа зэргээс л болж зодсон байх гэж бодож байна. Би шүүх эмчийн хөнгөн зэргийн гэмтэлтэй гэх дүгнэлттэй танилцлаа, 221 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг хх-ийн 77-78 хуу/ Гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед Жаргалант сумын Асайт багийн Хазаар гэх газар манай нөхөр Б.Балжинчулуун нь хонь, үхрээ буцаагаад ирье гээд 10 цагийн үед гэрээсээ гараад явсан. 1 цаг орчмын дараа манай нөхөр Б.Балжинчулуун гэртээ ирэхдээ Х.Бадам-Очирт зодуулчихлаа, хонь хөөгөөд байхаар нь очиж хэлж яръя гээд очтол урдаас хэрэлдээд, лоомоор тархийг чинь хага цохино гээд дайраад, гар руу 2 удаа цохьсон гэж байсан. Манай нөхөр Б.Балжинчулууны зүүн гар нь хөхөрсөн, улайж, хавдсан, шалбарсан, байдалтай гаднаас орж ирсэн. Тэгээд би нөхрийнхөө зүүн гаранд иллэг, массаж хийж өгсөн бөгөөд янгинаж их өвдөөд байна гээд байсан. Бадам-Очир онгироо, сагсуу, бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг мөн халирхай, хоёр нүүртэй, ховч, хүн хүний хооронд худлаа ярьдаг тийм л хүн шиг санагддаг. Балжинчулуун, Бадам-Очир нар нь хоорондоо нэг их дотно харьцаатай биш, өс хонзонгийн асуудал байхгүй, малын бэлчээрээс болоод л хоорондоо хэрэлдээд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/ Гэрч Д.Цэнд-Аюушийн мэдүүлсэн: ...2017 оны 04-р сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим, манай хонь Балжинчулууны хоньтой нийлэх гээд байхаар нь манай нөхөр Балжинчулууны хонийг буцааж гэрийнх нь тийшээ болгочихоод нөхөр Х.Бадам-Очир нь гэртээ ирж байтал араас нь Балжинчулуун манай гадаа мотоциклтой ирсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан. Бэлчээрт мал бэлчээхгүй, буцаалаа гэж Балжинчулуун Бадам-Очирыг загнасан. Балжинчулуун хонины хашаа руу орох гэсэн чинь Бадам-Очир хашаа руу оруулахгүй гээд лоом авч хашаа руу цохиод байсан. Би өөр юм хараагүй, боль гэж хэлсэн. Тэгээд би ямаагаа самнах гээд өөр хашаа руу орсон бөгөөд өөр юм болоогүй. Тэр хоёр малын бэлчээрээс болж маргалдсан. Бадам-Очир гартаа 1 метр орчим хэмжээтэй лоом барьсан байсан байх, сайн мэдэхгүй байна. Балжинчулууныг цохьсон эсэхийг би хараагүй. Бадам-Очир огцом ууртай, архи хэрэглэдэггүй бөгөөд өөр ааш зангийн хувьд даруухан...гэх мэдүүлэг хх-ийн 28-29 хуу/ Гэрч В.Отгонбаатарын мэдүүлсэн: ...Б.Балжинчулуун 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр надтай гудамжинд таараад эмчээ таньд үзүүлж, тодорхойлолт хийлгэх гэсэн юм гээд байхаар нь эмнэлэг дээр очоод үзлэг хийсэн. Үзлэгт амин чухал эрхтэний үйл ажиллагаа хэвийн, зүүн гарын дотор хойд 3/1 хэсэгт шууны дотор тал нь хавдаад улайсан байсан, тэмтэрлээр маш их эмзэглэлтэй огцом дарж тэмтрэхэд хавдсан хэсгийн гол хэсэгт тасархайдсан юм шиг тэмтрэгдсэн. Зүүн гарын эрхий ядам хурууны хөдөлгөөн хязгаарлагдмал, хуруунуудыг хөдөлгөхөд өвдөлттэй байсан ба өвдөлт шуу дагаж байсан. Баруун гарын шууны дотор хойд 3/1 хэсэгт юманд үрж улайсан шархтай байсан, булчин зөөлөн эдийн гэмтэл байхгүй байсан тул тэрүүгээр нь тодорхойлолт хийж явуулсан. Баруун гарын шууны дотор хойд 3/1 хэсэгт юманд үрж улайсан шархтай байсан, булчин шөрмөс, зөөлөн эдийн гэмтэл байхгүй байсан. Тухайн үед онош тавихдаа баруун, зүүн гарын үзлэгийг андуурч оношийг зөрүүлж тавьсан ба онош баттай биш тул тодруулахаар мэдүүлэг дээр анхаарал тавьсан..гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/ Гэрч Ц.Цэцэгдолгорын мэдүүлсэн: ...2017 оны 05 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед манай гэрт Балжинчулуун гэх хүн ирж гарын зураг авахуулъя гээд байхаар нь Канон 40-D мэргэжлийн аппаратаар зүүн гарын хоёр зургийг авч, угааж өгсөн. Намайг зураг авахад зүүн гар нь хавдартай, овойсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31хуу/ Гэрч Ш.Жаламын мэдүүлсэн...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай хонь Х.Бадам-Очирын хоньтой нийлсэн юм. Маргааш нь манай нөхөр В.Баасанбаяр 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн үед байх Х.Бадам-Очирийнд очиж хонь шүүнэ гээд явсан. Удалгүй 11 цагийн орчимд В.Баасанбаяр нь гэртээ ирэхдээ Х.Бадам-Очир барьж аваад зодлоо гээд зүүн талын орон дээр гараад нүдээ аниад хэвтээд өгсөн бөгөөд дотор нь муухай оргиод бие эвгүйрхээд байна гэж байсан. Зүүн талын цавинд хөхөрсөн, дээлийн зах нь урагдаад ханзарсан, царай зүс нь цонхийгоод цайсан байдалтай ирсэн. ...Бадам-Очир огцом ууртай, зожиг, атаархуу, хэрцгий ааштай, ховч, хэрүүлч, зарга залхай их хийдэг, өөрөөсөө дээш гарсан хүнийг доош хийх гэж их оролддог, архи уудаггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/ Гэрч С.Дагиймаагийн мэдүүлсэн...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед Жаргалант сумын Асайт багийн Ороохын ам гэх газар В.Баасанбаяр ирээд чанга, чанга хашгираад нүү гээд байсан. Миний өвөг дээдсийн нутаг, та нар зайл гээд хөөгөөд байсан. Х.Бадам-Очир аль ч нутагт амьдарч болно гээд В.Баасанбаярын дээлний захнаас татсан чинь дээлийн зах нь ханзарсан. Тэгээд хөөж туугаад л В.Баасанбаяр гуай яваад өгсөн. Хоёр хонь нийлээд л тэрнээс болж маргалдсан газар нутаг эзэмших л санаатай танайх хурдан зайл гээд л байдаг...гэх мэдүүлэг/хх-ийн 82 хуу/ Шинжээч Б.Отгонжаргалын мэдүүлсэн...Би 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн газрын хэрэг бүртгэгч дэслэгч Т.Жигжидсүрэнгийн ирүүлсэн тогтоолоор Архангай амгийн Жаргалант сумын хүний их эмч В.Отгонбаатарын тодорхойлолтыг үндэслэн Б.Балжинчулууны биед дүгнэлт гаргасан. Эмчийн тодорхойлолтын хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын шууны хойд гадна хэсэгт хавдаж улайсан зулгарсан, тэмтэрлээр гадна шуу булчинд маш эмзэглэлтэй, булчингын чангарал ихтэй, баруун гарын татагч шөрмөсний буюу зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн гарын шууны гадна урд хэсэгт зулгарч шархалсан, булчин болон зөөлөн эдийн гэмтэлгүй, онош: Баруун гарын гадна ташуу булчингын тасралтат гэмтэл, шөрмөсний гэмтэл гээд анхаарлын тэмдэг тавьсан байсан бөгөөд дотрын их эмч В.Отгонбаатар 2017.05.06 гэж бичигдсэн байсан. Тэгээд би хэсэг газрын үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Эмч онош тавьсан хэсэгт баруун гар гэж андуурсан байх. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн буюу төмөр, лоомоор цохих цохигдох үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний 216 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Балжинчулууны биед зүүн шууны гадна ташуу булчинд зөөлөн эдийн няцрал, жижиг зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 11-ний 221 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.В.Баасанбаярын биед гэмтлийн гаралтай зүүн төмсөг, төмсөгний дайврын үрэвсэл, баруун гарын дунд хурууны 2-р үений зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанааны жижиг зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. В.Баасанбаяр нь артерийн даралт ихсэх өвчин, 2-р зэрэг, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, түрүү булчирхайн хоргүй хавдар /хэмжээ 3.6х5.7/ архаг хууч өвчтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 84 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71, 73 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72 хуу/ Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 74 хуу/ зэрэг болно. Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр Хазаар гэх газарт иргэн В.Баасанбаярын биед нь хөнгөн гэмтэл учирсан, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр “Хазаар” гэх газарт иргэн Б.Балжинчулууны биед хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. Шүүгдэгч Х.Бадам-Очир нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр “Хазаар” гэх газарт иргэн Б.Балжинчулуунтай “малаа харсангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар төмөр лоомыг зэвсгийн чанартай хэрэглэн цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Би араас нь очоод хонь яах гэж хөөгөөд байгаа юм гэсэн чинь чиний хонийг хөөхөд яадаг юм гээд лоом бариад тархийг чинь хага цохино шүү, чамайг эрэмдэг болгосон байхад яадаг юм гээд лоомоор толгой руу цохих гээд дайрсан, тэгэхээр нь би зүүн гараараа хаасан чинь гар руу 2 удаа цохьсон. Тэгээд хэл амаар доромжилсон бөгөөд малдаа явж чадахгүй чи олон түмний буянд амьдарч байгаа биз дээ, алуулаагүй дээрээ бушуу далд ор гээд байхаар нь би тэндээс гэр рүүгээ явсан гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Балжинчулууны мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23/, 1 цаг орчмын дараа манай нөхөр Б.Балжинчулуун гэртээ ирэхдээ Х.Бадам-Очирт зодуулчихлаа, хонь хөөгөөд байхаар нь очиж хэлж яръя гээд очтол урдаас хэрэлдээд, лоомоор тархийг чинь хага цохино гээд дайраад, гар руу 2 удаа цохьсон гэж байсан. Манай нөхөр Б.Балжинчулууны зүүн гар нь хөхөрсөн, улайж, хавдсан, шалбарсан, байдалтай гаднаас орж ирсэн. Тэгээд би нөхрийнхөө зүүн гаранд иллэг, массаж хийж өгсөн бөгөөд янгинаж их өвдөөд байна гээд байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25/, Балжинчулуун хонины хашаа руу орох гэсэн чинь Бадам-Очир хашаа руу оруулахгүй гээд лоом авч хашаа руу цохиод байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цэнд-Аюушийн мэдүүлсэн мэдүүлэг хх-ийн 28-29/, Б.Балжинчулуун 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр надтай гудамжинд таараад эмчээ таньд үзүүлж, тодорхойлолт хийлгэх гэсэн юм гээд байхаар нь эмнэлэг дээр очоод үзлэг хийсэн. Үзлэгт амин чухал эрхтэний үйл ажиллагаа хэвийн, зүүн гарын дотор хойд 3/1 хэсэгт шууны дотор тал нь хавдаад улайсан байсан, тэмтэрлээр маш их эмзэглэлтэй огцом дарж тэмтрэхэд хавдсан хэсгийн гол хэсэгт тасархайдсан юм шиг тэмтрэгдсэн. Зүүн гарын эрхий ядам хурууны хөдөлгөөн хягаарлагдмал хуруунуудыг хөдөлгөхөд өвдөлттэй байсан ба өвдөлт шуу дагаж байсан. Баруун гарын шууны дотор хойд 3/1 хэсэгт юманд үрж улайсан шархтай байсан, булчин зөөлөн эдийн гэмтэл байхгүй байсан тул тэрүүгээр нь тодорхойлолт хийж явуулсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Отгонбаатарын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30/, намайг зураг авахад зүүн гар нь хавдартай, овойсон байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цэцэгдолгорын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31/, би 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн газрын хэрэг бүртгэгч дэслэгч Т.Жигжидсүрэнгийн ирүүлсэн тогтоолоор Архангай аймгийн Жаргалант сумын хүний их эмч В.Отгонбаатарын тодорхойлолтыг үндэслэн Б.Балжинчулууны биед дүгнэлт гаргасан. Эмчийн тодорхойлолтын хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын шууны хойд гадна хэсэгт хавдаж улайсан зулгарсан, тэмтэрлээр гадна шуу булчинд маш эмзэглэлтэй, булчингын чангарал ихтэй, баруун гарын татагч шөрмөсний буюу зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн гарын шууны гадна урд хэсэгт зулгарч шархалсан, булчин болон зөөлөн эдийн гэмтэлгүй, онош: баруун гарын гадна ташуу булчингын тасралтат гэмтэл, шөрмөсний гэмтэл гээд анхаарлын тэмдэг тавьсан байсан бөгөөд дотрын их эмч В.Отгонбаатар 2017.05.06 гэж бичигдсэн байсан. Тэгээд би хэсэг газрын үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн буюу төмөр, лоомоор цохих цохигдох үед үүсэх боломжтой гэж мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Отгонжаргалын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46/, Б.Балжинчулууны биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний 216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, В.Балжинчулуунтай хонины асуудлаас болж маргалдсан. Би өөрийнхөө амийг хамгаалах гэж хашаан дотор байсан лоомоо аваад В.Балжинчулууныг хашаа руугаа оруулахгүй гэж лоомоороо хашаа руу цохьсон...гэж шүүгдэгч Х.Бадам-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 71, 73/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудаар, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн нутаг дэвсгэр Хазаар гэх газарт иргэн В.Баасанбаяртай ‘’малын хашаа, байрыг нураасан’’ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Х.Бадам-Очиртой хонь нийлснээс, мөн малын бэлчээрээс болж маргалдсан. Х.Бадам-Очир уурлаж над руу хүрз аваад толгой руу цохих гээд далайхаар нь зугтаад гүйсэн чинь хүрзээ араас шидсэн, хүрз нь миний баруун гарын дунд хурууг цохьсон. Тэгээд Х.Бадам-Очир нь над руу хүрч ирээд дээлний захнаас барьж аваад гуядаж газарт унагаасан. Мөн дээлний захыг тас татаад хаясан. Тэгээд миний тархи толгой манараад, дотор муухайраад бие эвгүй оргисон. Босоод ирсэн чинь урдаас цавь өрөөсөн төмсөг рүү өшиглөсөн гэж мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Баасанбаярын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, удалгүй 11 цагийн орчимд В.Баасанбаяр нь гэртээ ирэхдээ Х.Бадам-Очир барьж аваад зодлоо гээд зүүн талын орон дээр гараад нүдээ аниад хэвтээд өгсөн бөгөөд дотор муухай оргиод бие эвгүйрхээд байна гэж байсан. Зүүн талын цавинд хөхөрсөн, дээлийн зах нь урагдаад ханзарсан, царай зүс нь цонхийгоод цайсан байдалтай ирсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Жаламын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80/, Х.Бадам-Очир аль ч нутагт амьдарч болно гээд В.Баасанбаярын дээлний захнаас татсан чинь дээлийн зах нь ханзарсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дагиймаагийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82/, В.Баасанбаярын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 11-ний 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84/, 2017 оны 04 сарын 22-ны өдөр В.Баасанбаяр ахтай бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Тэгээд намайг дахиад хөөгөөд байхаар нь шавхай малтаж байсан хүрзээрээ цохьсон. Тухайн үед дээлийн захнаас нь барьж хоёр угзарсан чинь дээлийн зах нь урагдаад дахиад л хэрэлдсэн гэж шүүгдэгч Х.Бадам-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Галбуу овогт Хасбазарын Бадам-Очирыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.Бадам-Очир нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.Бадам-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Х.Бадам-Очироос 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч В.Баасанбаярт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лоом 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хөх өнгийн дээл 1 ширхгийг хохирогч В.Баасанбаярт буцаан олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 толгой эр хонийг шүүгдэгч Х.Бадам-Очирт буцаан олгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Галбуу овогт Хасбазарын Бадам-Очирыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бадам-Очирыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бадам-Очирт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бадам-Очир нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Х.Бадам-Очироос 147.000 /нэг зуун дөчин долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч В.Баасанбаярт олгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лоом 1 ширхэг, хүрз 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хөх өнгийн дээл 1 ширхгийг хохирогч В.Баасанбаярт буцаан олгосугай. 7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 10 толгой эр хонийг шүүгдэгч Х.Бадам-Очирт буцаан олгосугай. 8. Шүүгдэгч Х.Бадам-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Балжинчулуун нь өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бадам-Очирт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдав. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ