| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/03104/И |
| Дугаар | 101/ШШ2024/03138 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2024/03138
| 2024 06 13 | 101/ШШ2024/03138 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Монгол овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,, тоотод оршин суух, Боржигин овогт ын /рд:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.тэй зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг 14 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүүнд 34,000,000 төгрөгийг төлсөн. 14 сарын хугацааны хүү 49,000,000 төгрөгийг төлөх байсан ба хүүнээс 15,000,000 төгрөгийг төлөөгүй. А. нь зээлийн үлдэх төлбөрийн үлдэгдэлд 52,000,000 төгрөгт тооцож автомашин өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд А.Нямгишигээс зээлийн үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг алданги гэрээнд заасны дагуу хуульд нийцүүлэн,000,000 төгрөгийн хамт нийт 75,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.*******аас 35,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээг 14 сараар байгуулаагүй, 14 хоногоор байгуулсан. Зээлийн төлбөрөөс 34,000,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 1,000,000 төгрөгийг төлнө. Зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн
эрхэлж болно гэж зааснаар М.******* нь эрх бүхий хуулийн этгээдэд бүртгүүлээгүй атлаа зээл олгосон байгаа нь хууль зөрчиж зээлийн гэрээг байгуулсан байна. Зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр зээлдэгчид хохиролтой байна. хууль зөрчиж байгуулсан зээлийн гэрээ тул алдангийн төлбөр төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, дансны хуулга, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаарх тэмдэглэл, итгэмжлэл,
3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Зохигчид 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М.******* нь 35,000,000 төгрөгийг 14 сар/хоног/-ын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, А. нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт хугацаандаа төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Хариуцагч А. нь дээрх зээлийн гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний хугацааг 14 хоногоор байгуулсан. Үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. М.******* нь зээл олгох үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлгүй гэж тус тус тайлбарлаж маргасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал,
4.1 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.2.3-т зээлийн хугацаа 14 сар, хоног гэж тусгасан байна. Уг гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь гэрээний хугацааг 14 сараар тохирсон гэж, хариуцагч нь 14 хоногоор тохирсон гэж тус тус тайлбарлаж маргасан.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.
Хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан түүний эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулгын баримтаас үзэхэд 2022 оны 5 сарын 12-нд 3,000,000 төгрөгийг Нямка хүү маргааш нэмж хийнээ гэж, 2022 оны 02 сарын 13-нд 3,500,000 төгрөгийг зээл хүү гэж, 2022 оны 01 сарын 04-нд 2,000,000 төгрөгийг зээлийн хүү март гэж, 2021 оны 08 сарын 27-нд 1,000,000 төгрөгийг хүү гэж, 2021 оны 08 сарын 12-нд 2,000,000 төгрөгийг зээлийн хүү түр хэрэглэж байгаарай гэж, 2021 оны 07 сарын 26-нд 2,000,000 төгрөгийг хүү төлөлт гэж, 2021 оны 06 сарын 17-нд 1,750,000 төгрөгийг зээлийн хүү гэж, 2021 оны 09 сарын 16-нд 1,750,000 төгрөгийг зээлийн хүү гэж, 2021 оны 05 сарын 17-нд 3,500,000 төгрөгийг зээлийн хүү гэж, 2021 оны 04 сарын 06-нд 1,750,000 төгрөгийг марта хүү гэх гүйлгээний утгаар тус тус хариуцагч А.ээс шилжүүлсэн байна.
Хариуцагч А.ээс дээрх мөнгөн гүйлгээнүүдийг шилжүүлэхдээ зээлийн хүү гэж шилжүүлж байгаа үйлдэл, нөхцөл байдлаас үзэхэд талууд зээлийн гэрээний хугацааг 14 сараар тохирсон гэх нэхэмжлэгч М.*******ын тайлбар үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. Учир нь зээлийн гэрээг 14 хоногоор тохирсон тохиолдолд удаа дараа хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт тооцон мөнгөн хөрөнгө шилжүүлэхгүй.
4.2 Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан.
Уг хуулийн зохицуулалт нь байнга, ашиг зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хамаарах ба хэрэгт нэхэмжлэгч М.*******ыг байнга, ашиг олох зорилгоор бусдад зээл олгодог гэх үйл баримтыг агуулсан баримт авагдаагүй.
Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба уг татгалзлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.3 Талуудын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байгуулсан зээлийн гэрээг 14 сарын хугацаатай байгуулсан ба зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болно. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэг шаардах 3 жилийн хугацаа дуусаагүй байна.
Зээлдэгч А.ээс зээлийн төлбөрт хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хамгийн сүүлд зээлийн төлөлт хийсэн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, уг өдрөөс зээлийн гэрээний үүрэг шаардах хугацааг шинээр тоолно.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
5. Хариуцагч А.ийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүргийг тооцвол үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, 14 сарын хүү 49,000,000 / 1 сар 3,500,000 төгрөг х 14/ төгрөг, нийт 84,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс хариуцагч нь 34,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан. Иймд хариуцагч нь 50,000,000 /84,000,000-34,000,000/ төгрөгийг үндсэн үүрэгт төлөх үүрэгтэй.
5.1 Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.4-д зээлдэгч нь энэхүү гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
Хариуцагч А. нь гүйцэтгээгүй үүрэг 50,000,000 төгрөгт ногдох алдангид хууль заасан хэмжээгээр хязгаарлагдаж,000,000 төгрөгийг төлөхөөр байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн төлбөр,000,000 төгрөгийг 50 хувиар багасгаж, 12,500,000 төгрөгийг хариуцагчаас алдангид гаргуулж шийдвэрлэв.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.ээс зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алданги 12,500,000 төгрөг, нийт 62,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 62,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 470,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******2,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.ээс 62,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******2,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 470,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ