Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2020/00754

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 138/ШШ2020/00*******54

Дорнод аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч *******д холбогдох Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 900 981 төгрөг гаргуулах тухай Дорнын билэг аялал ХХК-ийн нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг, Мянгатын EF дэлгүүрийн 2 давхарт байрлах, 33*******69*******4 регистрийн дугаартай, Дорнын билэг аялал ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компаниас 2019 оны 11 сарын 22-ны өдөр №1058 тоот зээлийн гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай авсан. Сар бүрийн 16-ны өдөр төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлж одоогоор зээлээ огт төлөхгүй 53 хоног хугацаа хэтрээд байна. Иймд хууль болон гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 800 481 төгрөг, хүү 65 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35 000 төгрөг, нийт 900 981 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсангийн 3-9 тоотод оршин суух, ЖЮ84042119 регистрийн дугаартай, Боржигин овогт Төмөрбаганын Болорхүү /утас 86688484/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 11 сарын 22-ны өдөр Дорнын билэг аялал ХХК-иас 1 000 000 төгрөгийн зээл авч эхний 3 сар төлөөд сүүлийн 3 сар огт төлөөгүй байгаа нь үнэн. Гэрээг цуцлахыг болон нэхэмжилж байгаа 900 981 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 3 сарын дотор төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнын билэг аялал ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 900 981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг болон гэрээний үүрэгт 900 981 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь 2019 оны 11 сарын 22-ны өдрийн №1058 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг болон гэрээний үүрэгт 900 981 төгрөгийг нэхэмжлэгч Дорнын билэг аялал ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 1*******4 төгрөгнөөс 13 08******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 13 08******* төгрөг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 13 082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дорнын билэг аялал ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН