Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*******ын Т******* 

Г*******гийн Н******* 

И*******ы Ж******* 

С*******ын Лувсан*******дан 

Б*******ийн М 

Дийн Э

Хариуцагч: Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага:

Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгч Д.Т******* Г.Н*******, С.Лувсан*******дан, Д.Э, И.Ж*******, Д.М нарыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай аймаг, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын ажлын байр-нд сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т*******, Г.Н*******, С.Лувсан*******дан, Д.Э, нэхэмжлэгч И.Ж*******, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Б, Б.Б, М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Ээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т******* Г.Н*******, С.Лувсан*******дан, Д.Э, И.Ж*******, Д.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид Хөдөлмөрийн яамны захиалгаар Төрийн албаны Салбар зөвлөлөөс явуулсан төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт буюу Д.Т******* нь Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын, Г.Н******* нь Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллежийн захирлын, И.Ж******* нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын, С.Лувсан*******дан нь Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын, Б.М нь Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын, Д.Э нь Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаал ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцэн хамгийн өндөр оноо авсан билээ.

Улмаар уг шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны Салбар зөвлөл нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10, 2015 оны 06 дугаар сарын 17-ны 13 дугаар тогтоолоороо биднийг дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, хамгийн өндөр оноо авч нэгдүгээрт эрэмбэлэгдсэн учир уг албан тушаалд нэр дэвшүүлэн Хөдөлмөрийн сайдад санал болгож шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн сайд нь 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 дугаар тушаалуудаар дээрх Төрийн албаны зөвлөлийн Салбар зевлөлийн тогтоолыг үндэслэн Д.Т*******ийг Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын, Г.Н*******ыг Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллежийн захирлын, И.Ж*******ыг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын, С.Лувсан*******данг Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын, Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын, Д.Эыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаалд томилсон билээ.

Ийнхүү Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 дүгээр тушаалууд нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т "төрийн емчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах" гэж заасан, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд "Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй" гэж заасны дотор мөн зүйлмйн 4 дэх хэсэгт "хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө" гэж заасны дагуу төрийн албан тушаалд томилсон тул хууль ёсны шийдвэр байсан билээ.

Гэтэл Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаар тушаалаар Хөдөлмөрийн сайд С.Чийг үүрэгт ажлаас огцруулж шийдвэрлэсний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын 166 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайдын "бүрэн эрх"-ийг бус харин зөвхөн сайдын үүргийг хариуцагчаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн С.Ээд хавсарган түр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. .

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө" гэж заасан байгаагаас үзвэл энэхүү бүрэн эрхийг "үүрэг хариуцагч этгээд" бус харин хуулийн дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэн, томилогдсон асуудал эрхэлсэн сайд нь эдлэх хууль зүйн боломжтой юм.

Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсон, Монгол Улсын Засгийн газарт өөр асуудал эрхэлсэн С.Ээ нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй асуудлаар буюу "...сонгон шалгаруулалтыг хууль, журмын дагуу зохион байгуулагдаагүй, чөлөөлсөн, томилсон тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй" гэх зэрэг тайлбараар дээрх албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргаж, улмаар намайг төрийн албан тушаалаас хууль зүйн үндэслэлгүйгээр халсан үр дагавар үүсгэсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд огцорсон сайдын үүргийг хариуцаж байгаа, хуулийн дагуу асуудал эрхэлсэн сайдаар томилогдоогүй этгээд нь албан тушаалтныг чөлөөлөх, томилох эрх олгосон заалт байхгүй байгаа нь энэхүү шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байхгүйг нотолж байгаа бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасны дагуу "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй учир захиргааны актыг илт хууль бус болохыг хулээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.

Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл нь 2015 оны 10 болон 13 дугаар тогтоолууд, мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 дүгээр тушаалуудын талаар аливаа этгээдээс шүүхэд маргаагүй байхад өөрийн эрхлэх асуудалд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж байгаа нь хууль бус болно.

Энэхүү хууль бус шийдвэрийн талаар бид Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан бөгөед Төрийн албаны зөвлөлөөс шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн болно.

Иймд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай Б/153 дугаар тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн Д.Т******* намайг Архангай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулж өгнө үү.

Г.Н******* намайг Барилгын политехник коллежийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулж өгнө үү.

И.Ж******* намайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулж өгнө үү.

С.Лувсан*******дан намайг Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулж өгнө үү.

Б.М намайг Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулж өгнө үү.

Д.Э намайг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн захирлын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулж өгнө үү

Нэхэмжлэгч Д.Т******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 05 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, Хөдөлмөрийн сайдын А/76 тоот тушаалаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т заасны дагуу Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын албан тушаалд 2015 оны 05 дугаар сард томилогдон ажиллаж байсан. Томилогдоод 2 сар болж байхад 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Олон улсын сургалтад оролцохоор 4 багшийн хамт явсан. Гэтэл энэ хугацаанд намайг ажлаас халсан, тушаал шийдвэр талаар мэдээгүй байсан. Гэтэл ажлаас халагдсан талаарх мэдээ гарахад Улаанбаатар хот руу шууд ирэхэд 2016 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Б/153 дугаар тушаал гарсан байсан. Миний оронд одоогоор МСҮТ-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамгийн түрүүнд би нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш 8 сар ажилгүй явж байгаа талаар шүүхэд хүсэлтээ тавьсан. Э түр орлон гүйцэтгэх захирлаар томилогдож байсан. Харин би жинхэнэ захирлаар 2 удаа томилогдож байсан.

Иймд 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Б/153 дугаар тушаал нь хууль бус захиргааны акт байх тул илт хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Г.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамгийн түрүүнд би нэхэмжлэлээ гаргасан байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш 8 сар ажилгүй явж байгаа талаар шүүхэд хүсэлтээ тавьсан. П.Н нь түр орлон гүйцэтгэх захирлаар томилогдож байсан. Харин би жинхэнэ захирлаар 2 удаа томилогдож байсан.

Төрийн албан зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаад явуулж байхад хэн нэгэн этгээдээс ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй. Миний оронд одоо ажиллаж байгаа Б.Н нь сонгон шалгаруулалтыг хүлээн зөвшөөрч, өөрөө шүүхээс нэхэмжлэлээ буцаан авч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Н нь надтай хамт сонгон шалгаруулалтад орсон. 5 ажлын байранд 12 хүн өрсөлдсөн. 5 ажлын байрнаас 2 ажлын байрын сонгон шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж ажлаас халсан байдаг.

Б/153 тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт нөхөн хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгч С.Лувсан*******дан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2007 онд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж Завхан аймгийн дахь политехникийн коллежийн захирлын ажлын албыг хашиж байсан. 2012 онд Хөдөлмөрийн яам тусдаа бий болж намайг албан тушаал бууруулж бий ажилгүй байдаг байсан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 08, 09, 10-ны өдрийн Завхан аймгийн дахь политехникийн коллежийн захирлын ажлын байрны сонгон шалгаруултад тэнцсэн. 2 сар 5 хоног ажил үүргээ хэрэгжүүлээд явж байх үед ажлаас халагдсан талаар хэлсэн.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад үүрэг гүйцэтгэгч нарыг бүгдийг оролцуул гэж байсан боловч зарим нь орж, зарим нь ороогүй байдаг. Иймд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би боловсролын салбарт 22 жил ажиллаж байна. 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 237 дугаар тушаалын дагуу Дархан Өргөө политехник коллежийн Сургалт хүмүүжил эрхэлсэн дэд захирлын албан тушаалд түр томилогдон 2011 онд үндсэн дэд захирлаар томилсон. Үүний дараагаар Мэргэжлийн боловсролын салбар бүтцийн өөрчлөлт хийж, сургалтын алба тусдаа бий болгон 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот захирлын тушаалаар намайг Сургалтын албаны даргаар томилсон. 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/45 дугаар Хөдөлмөрийн сайдын тушаалаар Дархан Өргөө политехник коллежийн түр орлон гүйцэтгэгч захирлаар томилсон байдаг. Хөдөлмөрийн яамны салбар зөвлөл 2015 оны 05 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалтад орж 3 хүн өрсөлдсөнөөс 1 дүгээрт эрэмбэлэгдсэн. Хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж маргаан бүхий ажлын байранд ажилласан. Гэтэл Хөдөлмөрийн сайдын үүргийг хариуцагч С.Эийн Б/153 дугаар тушаал гарсан байдаг. Маргаан бүхий захиргааны акт гарсан гэдгийг бидэнд хэн ч мэдэгдээгүй. Мөн ажил хүлээлцэх комисс ирэхдээ ажил хүлээж авахдаа ажлаас халсан тушаалыг эх хувиар огт өгөөгүй. Миний хувьд гомдолтой байна. Боловсролын салбар 22 жил ажилласны төлөө одоо ажилгүй, банкны зээл зэрэг асуудал маш их байна.

Төрийн албаны зөвлөлөөс нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн. Гэтэл н.О сонгон шалгаруулалт орохгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан бол би Сургалтын албаны даргаар ажиллаж байх байсан.

Иймд миний эрх ашиг сонирхол маш ихээр хөндөгдөж байх тул Б/153 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. Иймд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч И.Ж*******, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Жын хувьд Хөдөлмөрийн яамнаас захиалгаар Төрийн албан зөвлөлөөс зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн дах МСҮТ-ийн захирлын ажлын байранд 2015 оны 05 сарын 21-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байхад нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Эийн Б/153 дугаар тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь зохих журмын дагуу шалгалт өгч тэнцэн ажиллаж байсан. Иймд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Нэхэмжлэгч Б.Мийн хувьд Хөдөлмөрийн яамнаас захиалгаар Төрийн албан зөвлөлөөс зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн Шаамар суманд дахь МСҮТ-ийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байх хугацаанд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Д.Т*******ийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбартаа:

Д.Т******* өөрөө эрх зүйн мэдлэггүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа буруу байдлаар тайлбарласан. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагад Б/153 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ажил эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүчингүй болгох гэж хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас тайлбарласан байхыг үгүйсгэхгүй. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 сард сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдааныг явуулах ёстой.

Хөдөлмөрийн сайдын 03 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаар тушаалаар н.Эг ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу Архангай аймаг дахь МСҮТ-ийн захирлын ажлын албанд хүнгүй байсан учраас 2013 оны 60 дугаар тогтоолоор сул орон тоонд сонгон шалгаруулалтад зарлагдаж нэхэмжлэгч Д.Т******* нь 1 дүгээрт эрэмбэлэгдэж, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Архангай аймаг дахь МСҮТ-ийн захирлаар томилогдсон. Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс хүчингүй болгоно. Мөн Төрийн албаны зөвлөлийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гэж байхгүй.

Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалыг гаргах эрх бүхий субъект мөн эсэхийг шалгаж үзэхэд Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд С.Ээд үүргийг хариуцуулахаар томилсон болохоос биш эрх хариуцуулаагүй. Иймд хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар захиргааны акт гаргах эрх хэмжээгүй этгээд акт гаргасан гэж заасан заалтыг зөрчсөн нь илэрхий байна.

Мөн Сонгон шалгаруулалтыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн албаны зөвлөлийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй учраас хууль бус сонгон шалгаруулалт гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасны дагуу актыг гаргахдаа холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын тухай хууль, Төрийн албан тухай хууль, Мэргэжил боловсрол, сургалтын тухай хуулиудыг зөрчсөн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг. Төрийн салбар зөвлөл 15 дугаар тогтоолоор 14 аймагт байгаа МСҮТ-ийн захирлын сул орон тоонд 14 иргэнийг нэр дэвшүүлэн сайд бүрэн эрхийг хүрээнд томилсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.Н*******, С.Лувсан*******дан, Д.Э, И.Ж*******, Б.М нарын өмгөөлөгч Б.Б, М.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т зааснаар илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодотгосон. Өнөөдөр бид Хөдөлмөрийн сайдын тушаалтай холбоотойгоор маргаж байгаа. Тушаалын үр дагаврын хувьд тушаал гарснаар нэхэмжлэгч нарын хувь ёсны эрх ашиг сонирхол нь хөндсөн. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана гэж заасан байдаг. Маргаан бүхий эрх зүйн акт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тушаал. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дугаарт Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилсноор Засгийн газрын гишүүний бүрэн эрх хэрэгжинэ гэж заасан байдаг. Гэтэл Улсын Их Хурлаас томилогдсон Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайдын тушаалыг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч гэдэг этгээд тушаал гаргасан байдаг. С.Ээ гэдэг хүний тушаал нь хууль бус тушаал юм.

Улсын Их Хурлаас үүргийг хариуцагчаар томилсон тушаал байхад бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан маргаан бүхий захиргааны акт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т зааснаар төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах гэж заасан байдаг.

Хуульд заасан үндэслэл нь нэхэмжлэгч нарыг ажлаас халах ямар шаардлага гарч ирж байгаа нь тодорхойгүй. Гэтэл ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд Хөдөлмөрийн сайд н.Ч 2015 онд 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан байхад гэрээг дүгнэх асуудал яригдах ёстой. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас халах шалтгаан, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хариуцлагыг яаж халдсан нь гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод дурсан байх ёстой. Гэтэл С.Ээ сайдтай холбогдуулан нэр бүхий 5 хүнд сахилгын шийтгэл ногдуулсан асуудал байхгүй.

Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр бүхий 5 иргэн өгсөн дүгнэлтийн дагуу томилогдон ажил үүргээ хэрэгжүүлээд явж байхад эрх бүхий этгээд биш этгээд тушаал гаргасан. Хөдөлмөрийн сайд хуулиас давсан эрх хэмжээтэй этгээд гэж үзвэл нэхэмжлэгч нар ажлаас халах тушаал гаргахдаа мэдэгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нараас мэдэгдээгүй гэж тайлбарлаж байсан. Засгийн газрын тогтоол, Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийг ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулахдаа заавал тушаалыг танилцуулах, мэдэгдэх ёстой. Түүнээс биш улсын төрийн албан хаагч үйлчилгээний албан хаагчийг ажлаас халж байгаа нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа нь хангадагдахгүй байна. Төрийн албан тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүэ гэж заасан байдаг.

Акт нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх юм бол нэр бүхий 5 хүний хөдөлмөрлөгдөх эрхээр хангагдах юм. Хөдөлмөрийн сайд болоогүй хүн тушаал гаргасан. Хөдөлмөрийн сайд болоогүй хүн Хөдөлмөрийн сайдын тушаалыг хүчингүй болгосон. Улс төрийн албан хаагч нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу ажиллаж байгаа иргэдийг үндэслэлгүйгээр ажиллаас халсан.

Тушаалд дурдсанаар сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй гэж хариуцагчаас тайлбарлаж байсан. Хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй гэдгийг үүрэг хариуцагч С.Ээ дүгнэдэг зүйл биш.

Сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Ээ гэдэг хүн шүүхэд ирээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд Хөдөлмөрийн сайдад холбогдуулан үүрэг үүсгэсэн байхад хариуцагч нь тушаал нь зөв, маргааныг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэнээс болж энэ маргаан гарах болсон. Эвлэрлийн асуудлыг гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бол эвлэрэн хэлэлцэх боломжтой гэж үздэг. Энэ үйлдэл нь ёс бус гажуудсан үйлдэл.

Б/153 дугаар тушаал нь илт хууль бус гарсан гэдэг нь үүрэг хариуцагч гэдэг хүний тушаалаар үүрэг оногдуулсан нь тодорхойгүй байгаа. Маш богино хугацаанд ажил үүргийг хариуцуулан ажиллуулсан. Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч Б/153 дугаар тушаалын үндэслэх хэсэг нь тогтоогдохгүй байна. Хэдэн хэдэн үндэслэлийг дурдаж тухайн тушаалыг гаргасан байдаг. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу зохион байгуулаагүй гэж байгаа боловч үүнийг тогтоогдох эрх бүхий этгээд нь С.Ээ биш. Мөн хуулийн дагуу зохион байгуулагдаагүй гэдгийг урьдчилаад тогтоосон зүйл байхгүй. Мөн тушаал үндэслэлгүй гарсан гэдгийг тогтоосон зүйл мөн л байдаггүй. Нэхэмжлэгч нар ажлаа хийгээд явж байхад нь гэнэт ажлаас чөлөөлсөн тушаал гарч нэхэмжлэгч нар мэдэгдээгүй байдаг. Ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг сүүлд мэдсэн байдаг.

Төрийн албанаас чөлөөлөх тушаал гаргах эрхийг бид үгүйсгээгүй. Харин хуульд заасан сайд нь тушаал гаргах ёстой. Төрийн албаны сул орон тоог нөхөн 60 дугаар тушаал гаргах эрх бүхий этгээд С.Ээ биш. Сул орон тоо гарна гэдэг нь өөр эрх зүйн ойлголт юм. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Унаа хоолны мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Б/153 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Хөдөлмөрийн сайдаас зохион байгуулсан Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүгчийн захирамжаар сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байхад Ц.Ж******* сонгон шалгаруулалтад орсонд нэхэмжлэгчийн буруутай зүйл байхгүй. Хэрэв Ц.Ж*******ыг буруутгаж байгаа бол Төрийн албаны салбар зөвлөл гэсэн бие даасан хараат бус байгууллагыг буруутгах ёстой. Мөн сонгон шалгаруулалттай холбоотойгоор хэн ч гомдол гаргаж маргаагүй гэв.

Хариуцагч, Хөдөлмөрийн сайд, Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн сайдын үүргийг гүйцэтгэгч С.Эийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" Б/153 дугаар тушаалыг гаргах эрх хэмжээгүй байсан гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно." гэж заажээ. Ерөнхий сайд энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн сайд нөхөн томилогдох хүртэл тус сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Ээд түр хариуцуулахаар шийдвэрлэсэн. Иймд хуулийн дагуу үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Ээ нь эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргасан гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Хоёр. Хөдөлмөрийн сайд нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б\70, Б/69, Б/45, Б/50, Б/19, Б/65 дугаар тушаалууд нь дараах байдлаар хууль тогтоомж зөрчсөн байсан тул хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

А. Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Д.Т*******ийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж төсвийн байгууллагын худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Архангай аймаг дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Д.Эг тус аймгийн МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Харин Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/70 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар Д.Т*******ийг Архангай аймаг дахь МСҮТ-ийн захирлаар томилсон байна.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Р.Гыг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/69 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар И.Ж*******ыг тус МСҮТ-ийн захирлаар томилсон байна

Нэхэмжлэгч Г.Н*******ын өмнө Барилгын политехник коллежийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П.Нг "Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн Б/45 тоот тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх"-ийг хүссэн нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасан байдаг. Тус нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч талаас танилцаад 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/2230 тоот "Нэхэмжлэгч нартай эвлэрэх тухай" албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байна.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар С.Лувсан*******данг гэрээгээр хүлээсэн үүргээ шаардлагыг тувшинд хэрэгжүүлж ажиллаагүй" гэсэн үндэслэлээр түүнийг Завхан аймаг дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж, албан тушаал бууруулахаар шийдвэрлэжээ. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Т.Мыг Завхан аймаг дахь МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Харин Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/50 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Үүний дараа Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/118 дугаар тушаалаар С.Лувсан*******данг Завхан аймаг дахь МСҮТ-ийн захирлаар томилсон байна.

Хөдөлмөрийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/41 дугаар тушаалаар Ж.Ог Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/65 дугаар дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус МСҮТ-ийн захирлын албан үүргийг Сургалтын албаны дарга Я.Т*******аар түр орлон гуйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлаар томилсон байна.

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Т.Оыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 27-ны Б/45 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус политехник коллежийн захирлын албан үүргийг Сургалтын албаны дарга Д.Эаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвдэрлэсэн байна. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/90 дугаар тушаалаар Д.Эыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн захирлаар томилсон байна.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам"-ын 2.4.2-т "хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харъяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх" гэж заасны дагуу Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тусгайлсан чиг үүргийн хүрээнд эрхлэн явуулдаг. Гэтэл Хөдөлмөрийн яамны захиалгаар Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан гэх удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй болно

Б. Д.Э, Р.Г, нь П.Н, Т.М, Ж.О, Т.О нар нь Хөдөлмөрийн сайдын ажлаас чөлөөлсөн тушаалуудыг, эс зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалаар дээрх Б\70, Б/69, Б/45, Б/50, Б/19, Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгож, улмаар энэ тухайгаа 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/2230 тоот албан бичгээр тус шүүхэд мэдэгдсэн. Ийнхүү эдгээр маргаанууд нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэж дууссан.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" 14526 дугаар захирамжаар "Нэхэмжлэгчийн буюу Р.Гы ажилаж байсан орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хугацаагаар түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгасан" ба уг шийдвэр нь хүчин төгөлдөр байх хугацаанд Хөдөлмөрийн сайд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар И.Ж*******ыг тус МСҮТ-ийн захирлаар томилсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй." гэж заасныг зөрчсөн байсан.

Б. Д.Э нь Архангай аймаг дахь МСҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр, П.Н нь Барилгын политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Р.Г нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр, Т.М нь Завхан аймаг дахь МСҮТ-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр, Т.О нь Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Ж.О нь Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсны хувьд тэдгээртэй Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу "Үр дүнгийн гэрээ" байгуулсан. Уг гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад биелэлтийг огт дүгнэлгүйгээр дээрх хүмүүсийг албан үүргээс нь шууд чөлөөлсөн хууль бус юм.

Нөгөө талаас өмнөх Хөдөлмөрийн сайд нь Б/70, Б/69, Б/45, Б/50, Б/19, Б/65 дугаар тушаалуудыг гаргахдаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн алийг нь ч баримтлаагүй байна.

В. Д.Э, П.Н, Р.Г, Т.М, Т.О нь Ж.О нар нь захирлын үүргийг түр гүйцэтгэгч гэх статустайгаар ажиллаж байсан тухайд: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-д заасны Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр томилох ёстой боловч Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албан үүргийг гүйцэтгэх ёстой Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн статустайгаар ажиллаж байснаас Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй. Үүний улмаас Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон МСҮТ-ийн захирлуудыг жинхэлж томилж чадахгүй байсан. Иймд Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдахгүй буюу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Хөдөлмөрийн хэлтсийн даргын болон МСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтггэгчээр ажилаж байсан хүмүүсийг жинхэлж томилж чадаагүйн хариуцлага, хор хохирлыг тэдэнд үүрүүлэх нь хууль, шударга ёсонд нийцэхгүй гэж үзсэний үндсэн дээр хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай" Б/153 дугаар тушаалыг гаргасан болно.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэг дэх болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сухбаатар, Төв, Хэнтий аймаг дахь, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Шаамар, Төв аймгийн Баянчандмань, Заамар, Ээ, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь МСҮТ-үүдийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарласан байдаг. Ингэхдээ Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалын сул оронд тоонд "мэргэжлийн шаардлага"-ыг тавихдаа бусад МСҮТ-ийн захирлын албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагад огт тавигдаагүй "хөдөө аж ахуйн мэргэжилтэй" гэсэн шаардлагыг тусгайлан тавьж, хэт нэг талыг баримталсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтын шалгуурыг "Хөдөө аж ахуйн мэргэжилтэй" байна гэсэн шаардлагыг заагаагүй байдаг.

Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан "мэргэжлийн шаардлага"-д "хөдөө аж ахуйн мэргэжилтэй" гэсэн шаардлага байхгүй байхад дээрх шаардлагыг тусгайлан тавьсан. Тухайн үед ажиллаж байсан Хөдөлмөрийн сайд зөвхөн Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад "мэргэжлийн шаардлага"-д "хөдөө аж ахуйн мэргэжилтэй" байна гэсэн шаардлагыг нэмж оруулсан баталсан нь анхнаасаа Хөдөө аж ахуйн мэргэжилтэй Б.Мийг энэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох зорилготой байсан нь илэрхий байсан.

Г.Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хэргийн харьяалал зөрчсөн тухай. Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехник коллежийн захирал нь Төрийн албанын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т "боловсрол, .... зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал" нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна гэж заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаал юм.

Улсын Дээд шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн "Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай" 32 дугаар тогтоолд "Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,-д заасан төрийн улс төрийн, тусгай, захиргааны албан хаагчдын ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаантай хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх .... Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ" гэж тайлбарласан байна. Үүнээс үзвэл төрийн үйлчилгээтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх маргаан биш байна.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нийслэл, аймгуудын МСҮТ-ийн захирлуудыг жинхэлж төрийг албыг мэргэшсэн тогтвортой явуулахын үүднээс сонгон шалгаруулалт зарласан боловч шүүхээс уг сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Тиймээс шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлээд байна.[1]Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.М, Т.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх, 8.1.2-т маргаан бүхий захиргааны акт гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд маргаан бүхий акт нь захиргааны эрх зүйн харилцаанд орсон акт мөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад ажлаас үндэслэлгүй халагдсан учраас ажил эгүүлэн томилуулах, Б/153 дугаар тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал гэж тайлбарладаг. Иймд тухайн маргаан нь иргэний харьяаллын маргаан гэдэг нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/1235 нэхэмжлэгч нартай эвлэрэх тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Барилга политехникийн коллежийн захирлаар ажиллаж байгаа Б.Н нь одоо ажиллаж байгаа. Анх ажилд томилогдохдоо тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Б/47 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдөн тухайн ажлын байранд н.Буджав гэдэг хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Б.Н өөрөө ажлаас чөлөөлөгдсөн учраас 2015 оны Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгохоор Иргэний хэргийн шүүхэд 5 дугаар сард нь нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг Иргэний хэргийн шүүхээр Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байдаг. Энэ нь өөрөө ажлаас халсан тушаал биш. Харин тушаал хүчингүй болсон тушаал юм. Үүнийг Иргэний хэргийн шүүх иргэний маргаан гэж хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн сайдын үүргийг хариуцсан С.Ээ тушаалаа буруу гарсан байна гээд Б.Нг буцаан ажилд авах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэгч нартай эвлэрсэн. Иймд Б.Н нэхэмжлэлээ буцаан авч эгүүлэн ажилд нь томилсон байгаа.

Өмнө нь Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд МСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан иргэдийг ажлаас халсан тушаал нь хууль бус тушаал гаргасан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан иргэд нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагчаас буцаан ажилд нь эгүүлэн томилсон байдаг. Мөн Завхан аймаг дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад сонгон шалгаруулалтыг явуулсан байдаг. Мөн нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй.

Мөн нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг нэг бүрчлэн шалгах шаардлагатай. Зарим нэхэмжлэгч зөвлөх багшийн 30 хувийн нэмэгдэл гэх зэрэг цалинтай холбоотой асуудал яригдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.М нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т*******, Г.Н*******, С.Лувсан*******дан, Д.Э, И.Ж*******, Д.М нар нь Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/153 дугаар тушаалыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тус бүр өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол /унаа, нотариат, өмгөөлөгчийн хөлс/ зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны явцад илт хууль бус актын улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага-аасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа

1. Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/153 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, 70 дугаар зүйлийн 70.2.3-т заасны дагуу илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх,

2. Д.Т*******ийг Архангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын, Г.Н*******ыг Барилгын политехник коллежийн захирлын, И.Ж*******ыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын, Д.Эыг Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө политехник коллежийн захирлын, С.Лувсан*******данг Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын, Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах,

3. Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын ажлын байр-анд сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох[2] гэж тодруулжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нь шүүх хуралдааны товыг мэдсэн[3] боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч[4] П.Б нь өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүйгээ мэдэгдэж магадлагаа ирүүлсэн хэдий ч өмгөөлөгч М.М, Т.Б нар шүүх хуралдаанд ирсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, С.Сын өмгөөлөгч П.Б нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Т*******, Г.Н*******, С.Лувсан*******дан, Д.Э, И.Ж*******, Д.М нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь 2015 оны 05 болон 06 дугаар сард Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь Политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/Цаашид МСҮТ гэх/-үүдийн захирлын ажлын байр-нд зарласан сонгон шалгаруулалтад оролцож сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авч, тус бүр нэгд эрэмбэлэгджээ.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаан[5]-аас Д.Т*******ийг Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын, И.Ж*******ыг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын, Д.Эыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө Политехник коллежийн захирлын, Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалд тус тус томилуулахаар, мөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан[6]-аас Г.Н*******ыг Барилгын политехник коллежийн захирлын, С.Лувсан*******данг Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын албан тушаалд тус тус томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд санал болгож[7] шийдвэрлэсэн байна.

Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/76[8] тушаалаар Д.Т*******ийг Архангай аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, Б/82[9] дугаар тушаалаар Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/118[10] дугаар тушаалаар С.Лувсан*******данг Завхан аймаг дахь политехник коллежийн, Б/119[11] дүгээр тушаалаар Г.Н*******ыг Барилгын политехник коллежийн, 2015 оны 05 дугаар сарын 21-ний Б/77[12] дугаар тушаалаар И.Ж*******ыг Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, 2015 оны 06 дугаар сарын 02-ны Б/90[13] дүгээр тушаалаар Д.Эбатыг Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаалд тус тус томилжээ.

Гэтэл дээрх иргэдийн томилогдсон Политехник коллеж, МСҮТ-үүдийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан иргэд иргэний хэргийн шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Хөдөлмөрийн сайдаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153[14] дугаар тушаалаар дээрх Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 дүгээр тушаалуудыг хүчингүй болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас ... Дээрх Б/153 дугаар тушаалыг гаргасан Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч байгаа нь түүнийг эрх зүйн чадамжгүй болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүний үүргийг Ерөнхий сайдаас түр хуваарилан хариуцуулсан байхад үүрэг хариуцагч Хөдөлмөрийн сайдын тушаалыг хүчингүй болгох эрхгүй юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 10 болон 13 дугаар тогтоолууд[15] хүчин төгөлдөр байхад сонгон шалгаруулалт хууль бус явагдсан эсэхийг Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн ажлын байрны асуудлаар шүүхэд хэрэг үүсгэж хянан шийдвэрлэгдэж байхад тухайн ажлын байрууд дээр дахин сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь илт хууль бус юм гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь Монгол улсын Ерөнхий сайдаас хууль ёсоор Хөдөлмөрийн сайдын үүргийг хариуцуулсан С.Ээ нь Б/153 дугаар тушаалыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарыг тухайн албан тушаалд томилсон тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгох эрх хэмжээтэй хэмээн маргажээ.

Улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Иргэний зарим хэргийн харъяаллыг захиргааны хэргийн харъяаллаас ялган зааглах тухай 32 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д ... Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харъяаллын шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нарын ажиллаж байсан политехник коллежийн болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал/ТҮМБ-7/[16]-ын ангилал, зэрэглэлд хамаарах боловч уг албан тушаалд захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр сонгон шалгаруулалт[17] явуулж томилдог, төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ[18] байгуулж хөдөлмөрийн бус үр дүнгийн гэрээний үндсэн дээр ажиллуулдаг байх тул Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

 

Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улсын Их Хурлын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаар тогтоолоор С.Чийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайдын албан тушаалаас огцруулсан байх бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ерөнхий сайдын 166 дугаар захирамжаар Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад хариуцуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт хамаарах заалтууд нь Засгийн газрын бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа эхлэх дуусгавар болох, бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг зохицуулсан байх ба 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно гэсэн байх тул ... С.Ээд Хөдөлмөрийн сайдын зөвхөн үүргийг хариуцуулсан байхад эрхийг нь эдлэж, Хөдөлмөрийн сайдын тушаалыг хүчингүй болгох эрх хэмжээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны актыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь түүнийг батлан гаргасан эсхүл дээд шатны байгууллага, албан тушаалтанд хадгалагддаг. Мөн Засгийн газрын гишүүний бүрэн эрх нь хууль биелүүлэх үндсэн чиг үүргийг хүрээнд түүний эдлэх эрх болон гүйцэтгэх үүргийг хамтад нь илэрхийлдэг тул Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад Хөдөлмөрийн сайдын зөвхөн үүргийг хариуцуулсан гэж үгчилэн тайлбарлаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллага нь дараахь  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.4.13-т төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах гэж заасан Хөдөлмөрийн сайдын бүрэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Харин Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалыг гаргахдаа ...удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй, мөн өмнөх чөлөөлсөн, томилсон тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас үүдэн шүүхэд хэрэг маргаан үүссэн нөхцөл байдлыг харгалзан гэсэн үндэслэл дурьдаж дээрх тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын Хоёр, Гурав, Тав дахь хэсэгт заасныг үндэслэн Зарим политехник коллеж, МСҮТ-ийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг[19] 2015 оны 05 болон 06 дугаар сард зохион байгуулж нэхэмжлэгч нар нь тухайн албан тушаалууд дээрээ хамгийн өндөр оноо авсан байх бөгөөд Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 болон 06 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолоор томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлж томилсон байх ба дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байхад Хөдөлмөрийн сайдаас тухайн сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын ес-ийн 9.5-д Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гарсан энэхүү журмын нэг-ийн 4.1-4.3-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул Хөдөлмөрийн сайд нь Б/153 дугаар тушаалыг гаргахдаа өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхэд хүргэж байна.

Мөн Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Д.Т*******, И.Ж*******, Д.Э, Б.М нартай хамт нийт 20 хүнийг, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор С.Лувсан*******дан, Г.Н******* нарын 5 хүнийг МСҮТ-үүд болон политехник коллежийн захирлаар томилуулахаар нэр дэвшүүлж санал болгож, тэднийг Хөдөлмөрийн сайдаас захирлын албан тушаалуудад томилсон байна.[20]

Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/183[21] дугаар тушаалаар Дорноговь аймаг дахь МСҮТ-ийн захирал Б.Аийг ... ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр, 2015 оны 11 дүгээр сарын 19-ны Б/201[22] дүгээр тушаалаар Дунговь аймаг дахь МСҮТ-ийн захирал Ю.Цолмонг ... төрийн албанд ажилласан туршлагын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр, 2015 оны 10 дугаар сарын 05-ны Б/170[23] дугаар тушаалаар Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь МСҮТ-ийн захирал Р.Бг тус тус чөлөөлсөн ба бусад захирлууд албан үүргээ хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сайдын тушаалууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл хариуцагч нь Хөдөлмөрийн яамнаас зарласан сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу явагдаагүйгээс шүүхэд маргаан үүссэн гэж үзэн нэхэмжлэгч нарыг томилсон тушаалуудыг хүчингүй болгосон нь хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал бий болгосон гэж үзэхээр байна.

Хариуцагчаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" 14526 дугаар захирамжаар "Нэхэмжлэгчийн буюу Р.Гы ажилаж байсан орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтыг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хугацаагаар түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгасан" ба уг шийдвэр нь хүчин төгөлдөр байх хугацаанд Хөдөлмөрийн сайд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар И.Ж*******ыг тус МСҮТ-ийн захирлаар томилсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн байсан гэж тайлбарлаж байх боловч Р.Гы нэхэмжлэлтэй иргэний хэрэгт И.Ж******* нь гуравдагч этгээдээр оролцоогүй, хариуцагч Хөдөлмөрийн сайд нь тухайн хэрэгт хариуцагчаар татагдаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" 14526 дугаар захирамж нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан байхад 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсан Баян-өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалтыг явуулж тухайн сонгон шалгаруулалтад И.Ж******* оролцсон нь хариуцагчийн өөрийнх нь ажлын уялдаа холбоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой байх тул хариуцагчийн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

2. Архангай аймгийн МСҮТ-ийн захирлаар Д.Э, Барилгын Политехник коллежийн захирлаар П.Н, Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн захирлаар Р.Г, Завхан аймгийн Политехник коллежийн захирлаар Т.М, Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлаар Ж.О, Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө Политехник коллежийн захирлаар Т.О нар түр орлон гүйцэтгэгчээр[24] томилогдон ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Улмаар дээрх нэр бүхий иргэд шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч нь нэхэмжлэгч нарыг томилсон Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн эвлэрлийн гэрээ байгуулж Д.Эгийн нэхэмжлэлийг буцаах[25], П.Н, Т.М, Ж.О, Т.О нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан, Р.Гы нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хөдөлмөрийн сайдаас хүлээн зөвшөөрсөн[26]-ийг баталсан шүүгчийн захирамж гарсан байх тул ...Шүүхийн шийдвэрээр эргүүлэн ажилд томилогдсон хүмүүс шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хийгээд явж байгаа гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мын тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалд өмнө ажиллаж байсан иргэдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй шууд хамааралтай, мөн нэхэмжлэгч нарын оролцсон сонгон шалгаруулалттай холбоотойгоор Төрийн албаны зөвлөл болон шүүхэд ямар нэг маргаан үүсээгүй байсан нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тодорхойлолтууд[27] болон нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байсан гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

Иймээс хариуцагч нь Хөдөлмөрийн сайдын тушаалыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээтэй хэдий ч нэхэмжлэгч нарыг томилсон Б/76, Б/77, Б/82, Б/90, Б/118, Б/119 тушаалууд нь Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн саналыг үндэслэж гарсан, мөн тухайн албан тушаалууд дээр түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Э, П.Н, Р.Г, Т.М, Ж.О, Т.О нарыг өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байх Хөдөлмөрийн сайдаас б/153 дугаар тушаалыг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байсан байна.

3. Нэхэмжлэгч Д.Т******* нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж төсвийн байгууллагын худалдан авах ажиллагаа болон төсөв санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын албан тушаалаас, С.Лувсан*******дан нь гэрээгээр хүлээсэн үүргээ шаардлагын түвшинд хэрэгжүүлж ажиллаагүй тул мөн сайдын 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ч Завхан аймаг дахь МСҮТ-ийн захирлын албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно, Төрийн албаны зөвлөлиийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын Найм дугаар зүйлийн 8.3-т Томилох эрх бүхий этгээд Салбар зөвлөл буюу... аас нэр дэвшүүлсэн иргэнийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухай дүгнэлтээ зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор нэр дэвшүүлсэн этгээдэд мэдэгдэнэ гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албан салбар зөвлөлийн баримт бичигт үзлэг[28] хийхэд Улаанбаатар хот дахь Барилгын, Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын ажлын байруудад сонгон шалгаруулалт явуулах зарууд хадгалагдан үлдсэн байх бөгөөд бусад аймгийн политехник коллеж, МСҮТ-ийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах зар, ажлын байранд тавигдах шаардлага, Хөдөлмөрийн сайдаас өгсөн захиалга зэрэг нь хадгалагдаж үлдээгүй, Төрийн албаны зөвлөлд энэ талаарх баримт[29] байхгүй тул Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын ажлын байранд 2015 оны 05 дугаар сард зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад иргэдийг бүртгэхдээ ямар шалгуур тавьсныг нь тогтоох боломжгүй байх тул ... Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн албан тушаалын сул орон тоонд мэргэжлийн шаардлага-ыг тавихдаа МСҮТ-ийн захирлын албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагад огт тавигдаагүй хөдөө аж ахуйн мэргэжилтэй гэсэн шаардлагыг тусгайлан тавьж, хэт нэг талыг баримталсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймээс А.Т*******, С.Лувсан*******дан нар нь сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, А.Т*******, С.Лувсан*******дан, Б.М/Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ/ нарыг Хөдөлмөрийн сайдаас томилох боломжгүй гэж үзсэн бол томилохоос татгалзах эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь Д.Т*******, С.Лувсан*******дан, Б.М нарыг томилсон тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын ажлын байр-анд сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 03-ны 1/3245 тоот албан бичгээр[30] Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага /Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж/-ын захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлж тус салбар зөвлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулахаар хүргүүлсэн байна.

Уг зар[31]-д нэхэмжлэгч нарын эргэн томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй ажлын байруудыг оролцуулан нийт долоон политехник коллеж, ар******* МСҮТ-ийн захирлын сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг товлож, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэдийг бүртгэхээр зарлажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор уг сонгон шалгаруулалтын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны 348 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний 92 дугаар тогтоол тус тус гарч сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс маргаан бүхий сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлж, сонгон шалгаруулалт явагдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[32], нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэгэнт явагдаагүй сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй тул Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймаг дахь Шаамар сумын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын ажлын байр-анд сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалын 1, 3, 4 дүгээр заалтуудын Д.Т*******, Г.Н*******, И.Ж*******, С.Лувсан*******дан, Б.М, Д.Э нарт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, Д.Т*******ийг Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын, Г.Н*******ыг Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллежийн захирлын, И.Ж*******ыг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын, С.Лувсан*******данг Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын, Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын, Д.Эыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 21-ээс 2016 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх 7 сар 8 хоногийн хугацааны цалин хөлсийг хариуцагч Хөдөлмөрийн сайдаас гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.6, 70.2.8-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т*******, Г.Н*******, И.Ж*******, С.Лувсан*******дан, Б.М, Д.Э нарын Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/153 дугаар тушаалын 1, 3, 4 дүгээр заалтын холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Т*******ийг Архангай аймгийн МСҮТ-ийн захирлын, Г.Н*******ыг Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллежийн захирлын, И.Ж*******ыг Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн захирлын, С.Лувсан*******данг Завхан аймаг дахь политехник коллежийн захирлын, Б.Мийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь МСҮТ-ийн захирлын, Д.Эыг Дархан-Уул аймаг дахь Дархан-Өргөө политехникийн коллежийн захирлын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор зарласан Дархан-Уул аймаг дахь Дархан-өргөө политехник коллеж, Завхан аймаг дахь политехник коллеж, Улаанбаатар хот дахь Барилгын политехник коллеж, Архангай, Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн захирлын ажлын байр-нд сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т*******ийн ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 21-ээс 2016 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны цалин хөлс 5,358,659.00 /Та******* сая гур******* зуун тавин найман мянга зургаан зуун тавин ес/, Г.Н*******ын ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 7,036,145.00 /Долоон сая гучин зургаан мянга, нэг зуун дөчин та*******/, И.Ж*******ын ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 5,247,937.50 /та******* сая хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун гучин долоон/, С.Лувсан*******дангийн ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 7,170,196.00 /долоон сая нэг зуун далан мянга нэг зуун ерэн зургаан/, Б.Мийн ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 5,795,138.00 /Та******* сая долоон зуун ерэн та******* мянга нэг зуун гучин найман/, Д.Эын ажилгүй байсан мөн хугацааны цалин хөлс 9,248,228.00 /есөн сая хоёр зуун дөчин найман мянга хоёр зуун хорин найман/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөрийн сайдаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т*******т олгох, илүү төлөгдсөн 351000 төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж нэхэмжлэгч Г.Н*******, И.Ж*******, С.Лувсан*******дан, Б.М, Д.Э нарт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙСАЙХАН