Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2018/00078/И |
Дугаар | 138/ШШ2018/00208 |
Огноо | 2018-03-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2018/00208
2018 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 138/ШШ2018/00208 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ЖГ63010*******66 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ы хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн, Нэхэмжлэгч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн 55 настай. 1980 онд 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* хэсэгт саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг нэгдлийг тарж компани болох хүртэл тасралтгүй ажиллаж, ******* зүгээс даалгасан бүхий л ажлуудыг хийж ирсэн. Одоо 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон зарим тушаал болон хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна.
Би 1980 оны 06 сарын 16-ны өдрөөс 1981 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* *******-Овоо хэсэгт саальчнаар, 1981 оны 10 сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* бойны хэсэгт гэдэс арилгагч, 1982 оны 06 сарын 28-ны өдрөөс 1983 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* /гуанз/ цайны газарт үйлчлэгч, 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 198******* оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* отрын штабын галч, 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс 198******* оны 05 сарын 03-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* зочид буудлын эрхлэгч, 198******* оны 05 сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын ******* ******* тахиачин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б.******* нь 1980 оны 06 сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд саальчин, бойны хэсэгт гэдэс арилгагч, /гуанзанд/ цайны газар үйлчлэгч, отрын штабын галч, буудлын эрхлэгч, тахиачин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гарган шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжсэн байна.
Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1980 оны 06 сарын 16-ны өдрөөс 1981 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл *******-Овоо хэсэгт саальчнаар, 1981 оны 10 сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл бойны хэсэгт гэдэс арилгагч, 1982 оны 06 сарын 28-ны өдрөөс 1983 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цайны газарт /гуанз/ үйлчлэгч, 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 198*******оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл отрын штабын галч, 198******* оны 01 сарын 01-ний өдрөөс 198******* оны 05 сарын 03-ны өдрийг хүртэл зочид буудлын эрхлэгч, 198******* оны 05 сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тахиачин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дараах бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 1981 оны 10 сарын 30-ны өдрийн Ажилд томилох тухай 199 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 1982 оны 06 сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба томилох тухай 79 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 1983 оны 05 сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай 62 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 198******* оны 01 сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай 5 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 198******* оны 05 сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай ************** дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 1985 оны 11 сарын 28-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 153 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* даргын 1986 оны 03 сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 51 дугаартай тушаал,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 05 сарын 0*******-ний өдрийн Буцалтгүй тэтгэмж ба урьдчилгаа олгох тухай 53 дугаартай тогтоол,
- Дорнод аймгийн ******* сумын ******* ******* зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 05 сарын 13-ны өдрийн Тэтгэмж, урьдчилгаа олгох тухай 9/35 дугаартай тогтоол,
- ******* сумын архиваас ирүүлсэн цалингийн тодорхойлолт.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1980 оны 06 сарын 16-ны өдрөөс 1981 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл *******-Овоо хэсэгт саальчнаар, 1981 оны 10 сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл бойны хэсэгт гэдэс арилгагч, 1982 оны 06 сарын 28-ны өдрөөс 1983 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цайны газарт үйлчлэгч, 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 198******* оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл отрын штабын галч, 198******* оны 01 сарын 15-ны өдрөөс 198******* оны 05 сарын 03-ны өдрийг хүртэл зочид буудлын эрхлэгч, 198******* оны 05 сарын 03-ны өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тахиачин, ногоочин зэрэг ажлуудыг хийж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.******* дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ