Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/204      

 

 

 

 

 

 

    2022            2             22                                        2022/ДШМ/204                                                  

 

 

Г.М-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.М-т холбогдох эрүүгийн 2106 00000 2139 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Г.М, ..... оны ....дүгээр сарын ....-ны өдөр .......... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., .............. нарын хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............................./;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас биелэгдээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2937 дугаартай шүүгчийн захирамжаар 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 Г.М нь учрах саадыг арилгах зорилгоор хөрөөг зэвсгийн чанартай ашиглаж, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85А байрны 6 дугаар давхраас иргэн С.Э-ийн эзэмшлийн хар, цагаан өнгийн “Мэрида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 788.000 төгрөгийн хохирол,

2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод эрхэс” төвийн теннис тоглоомын өрөөний цонхны тавцан дээр тавьсан иргэн М.Х-ийн эзэмшлийн “Самсунг А72” загварын гар утсыг буюу бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.119.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын урьд нь цагдан хорьсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ц.Т-т 105.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч С.Э, М.Х нар эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хөрөөний ир 1 ширхэгийг устгахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.М тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний аав П.Ганбат нь элэгний хатууралтай гэсэн оношоор 2018 оноос хойш эмчилгээ хийлгэж байгаа тус өвчин нь эдгэрэх боломжгүй элэг солиулах хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тул цусны бүлэг, судасны хэмжээгээрээ хамаатан садан дотроос өөрийн төрсөн хүү болох минийх таарсан. Энэ нь улсын болон хувийн эмнэлэгт өгсөн хамтын 60 гаруй шинжилгээгээр таарч тохирч байгаа нь нотлогддог. Би 4 хүүхэдтэй айлын том хүү нь бөгөөд төрсөн хоёр дүү бага насны сурагч бөгөөд элэг бүтэн өсөхийг хүсэж, өөрийн хүслээр аавынхаа элэгний донор нь болж байгаа юм. Аав П.Ганбатыг үр хүүхэд бид нартайгаа хэсэг хугацаанд ч гэсэн хамт өнгөрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан ял шийтгэлээс багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч” хулгайлах гэмт хэргийг ”учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн
гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь
хэсгийн 2.4-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Т-т 105.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч С.Э, М.Х нар эд зүйлээ биет байдлаар буцаан авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд цэргийн байгууллагад ажиллаж байгаад өндөр настай аав нь элэгний хорт хавдраар өвчилсөн тул аавынхаа элэгний донороор хагалгаанд
орохоор бэлтгэж ажлаасаа чөлөө авсан байсан.

Иймд шүүгдэгч Г.М-ын анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт
хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан
үзэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.
...” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.М нь хулгайлах гэмт хэрэгт өмнө нь 2 удаа ял шийтгүүлсэн. Тэрээр үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ухамсарлан ойлгоогүй, засарч, хүмүүжээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн. Мөн учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хулгайлсан эд зүйлийг олж тогтоон эзэмшигч нарт буцаан олгосон. Шүүгдэгч нь төрсөн эцэгтэй донор болно гэдгээ гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө мэддэг байсан. Эрүүгийн хариуцлага хүлээх болохоороо уг асуудлыг ярьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болсон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.М нь учрах саадыг арилгах зорилгоор хөрөөг зэвсгийн чанартай ашиглаж, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 16.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85А байрны 6 дугаар давхраас иргэн С.Энхтүвшингийн эзэмшлийн хар, цагаан өнгийн “Мэрида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 788.000 төгрөгийн хохирол,

2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод эрхэс” төвийн теннис тоглоомын өрөөний цонхны тавцан дээр тавьсан иргэн М.Хажидмаагийн эзэмшлийн “Самсунг А72” загварын гар утсыг буюу бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.119.200 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Э-ийн      “... 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85А байрны 6 давхарт өөрийн Мэрида брэндийн унадаг дугуйг байрлуулаад 28-ны өдрийн 16 цагт шалгахад байхгүй байсан. Улмаар хяналтын камерийн бичлэг шалгахад 25 орчим насны цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн миний унадаг дугуйг 28-ны өдрийн 14 цаг 10 минутад унаад гарч байгаа нь бичигдсэн байсан. ...” /хх 8-9/,

иргэний нэхэмжлэгч Ц.Тө-ын “... Намайг 16 цагийн орчим дэлгүүртээ сууж байтал 25 орчим насны, малгайтай цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, дундаж нуруутай, эрэгтэй хүн цагаан болон хар өнгө орсон, Мэрида гэсэн бичигтэй унадаг дугуйтай орж ирээд “эрүүлжүүлэхийн мөнгө төлөх гэсэн юм...” гэхээр нь ... бэлнээр 105.000 төгрөг өгөөд унадаг дугуйг нь авсан. ...” /хх 13-14/,

хохирогч М.Х-ийн “... Би найз Алдархүүтэй хамт теннис тоглож байгаад өөрийн “Самсунг А72” загварын гар утсаа алдсан. Тухайн үед би цонхон дээр утсаа тавиад тоглож байсан. Би утсаа алга болсныг мэдээд Алдархүүгийн дугаараас өөрийн утас руугаа залгатал эрэгтэй хүн аваад 100.000 төгрөг өгөөд аваарай гээд тасалсан. ...” /хх 67/,

гэрч Б.Г-ын “... Би Тэди төвд багын найз болох Эхбаяр бид хоёр байж байсан нэг зүс танихгүй залуу ирээд утас авах уу гээд “Самсунг А72” загварын гар утас байсан. ... Тэгээд 150.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /хх 72/ гэсэн мэдүүлгүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... дүрс бичлэгт цэнхэр өнгийн малгайтай цамц, цайвар өнгийн амны хаалт, хар өнгийн өмд, гуталтай 25 орчим насны, 175 см орчим өндөр нуруутай, туранхай биетэй, царай төрх нь харагдахгүй эрэгтэй хүн цайвар өнгийн унадаг дугуй унан урагш чиглэлд явж камерийн хянах орчноос гарч байгаа нь бичигдсэн байв. ...” /хх 29/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 46-48/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 33-34, 74-75/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М-ыг учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Л.Бурмаа нараас “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлснийг болон түүний хувийн байдал, тухайлбал түүний төрсөн эцэг П.Ганбат нь элэгний хатуурал оноштой, түүнд донор болохоор сонгогдсон зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хорих ял болгон багасгах боломжтой гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг “хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж ташаарч бичсэн техникийн алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.М 2022 оны 1 дүгээр сарын 4ий өдрөөс хойш 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь нэмж оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-т 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг,

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-т 1 /нэг/ жил 5 /тав сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 3 жилийн хугацаагаар...” гэснийг “... 1 жил 5 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь 2022 оны 1 дүгээр сарын 4ий өдрөөс хойш 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нэмж оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                М.АЛДАР