Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2018/00073/И |
Дугаар | 138/ШШ2018/00212 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2018/00212
2018 03 06 138/ШШ2018/00212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-р байр ******* тоотод оршин суух, ажилгүй, ************** регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1982 оны 5 сард Дорнод аймгийн сумын мод үржүүлгийн газарт ажилд орж хөдөлмөрийн дэвтэр нээлгэсэн. Хөдөлмөрийн дэвтэрт бичсэн миний төрсөн он сар өдрийг буруу бичсний улмаас хөдөлмөрийн дэвтэр дээрх он сар өдөр маань иргэний үнэмлэх дээрх он сар өдөртэй таарахгүй болсон. Үүний улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Дорнод аймгийн сумын мод үржүүлгийн газрын 1982 онд *******гийн ******* 1964 оны 12 сарын 2*******-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь 1962 оны 12 сарын 26-ны өдөр төрсөн *******гийн *******ийг эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* нь 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд хандан гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь 1982 оны 5-р сард Дорнод аймгийн сумын мод үржүүлгийн газарт ажилд орж улмаар хөдөлмөрийн дэвтэр нээлгэн уг хөдөлмөрийн дэвтэрт 1964 оны 12 сарын 2*******-ны өдөр гэж төрсөн он, сар, өдрийг буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар батлагдаж байна.
Иймд 1962 оны 12 сарын 26-ны өдөр гэж төрсөн *******гийн *******ийг 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох зүйтэй байна.
Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийг 1982 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА