| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05673/И |
| Дугаар | 101/ШШ2024/00134 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/регистрийн дугаар: *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** хаягт оршин байрлах *******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,
Гэм хорын хохирол 33,797,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 02:10 цаг орчимд *** замд хариуцагчийн өмчлөлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг тус байгууллагын ажилтан нь жолоодох явцад Замын хөдөлгөөний дүрмийн 10.6, 10.5 дахь хэргийг зөрчин зам тээврийн осол гаргаж миний өмчлөлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд хохиролд учруулсан болно. Надад учирсан хохирлыг -аар үнэлүүлэхэд нийт хохирлын үнэлгээг 35,977,500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож даатгалаас нөхөн олговорт 8,180,000 төгрөг олгосон болно. Мөн миний зүгээс дээрх өөрийн өмчлөлийн ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэлээр хувиараа ачаа ачин уг ажлын орлогоор амьдарлаа залгуулдаг бөгөөд сардаа доод тал нь зараар иргэдийн ачааг ачин 4,000,000 төгрөгийн орлого олдог ба мөн -тай байгуулсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний дагуу бараа бүтээгдэхүүнийг 1 ачилтын хөлсөнд 250,000 төгрөг авдаг бөгөөд сардаа доод тал нь 8 удаагийн тээвэрлэлт хийж уг байгууллагаас сард доод тал нь 2,000,000 төгрөгийн ажлын хөлс авч сард дунджаар 6,000,000 төгрөгийн орлоготой болно. Гэвч 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр уг осол гарсанаас хойш өнөөдрийг хүртэл машинаа засуулж чадаагүй бөгөөд огт орлого олж чадаагүй болно.
Иймд хариуцагчаас тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 35,977,500 төгрөгөөс даатгалын нөхөн олговор 8,180,000 төгрөгийг хасан 27,797,500 төгрөгийн хохирол, олох ёстой байсан орлого буюу 2023 оны 7 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 24-ний хооронд 6,000,000 төгрөгийн орлого, нийт 33,797,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгоно уу гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн нь 2019 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл *******-д хөдөлмөрийн гэрээг үндэслэн жолоочоор ажиллаж байгаа ба 2023 оны 7 сарын 11-ний шөнө иргэн Б.*******ы унаж явсан 53- 58 УАМ улсын дугаартай автомашинтай мөргөддөж тус машинд хохирол учруулсан.
Гэм буруугийн хувьд нь өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг ба өөрөө хариуцлагаа хүлээгээд нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэдэг боловч санхүүгийн бололцоогүй хэмээн компанид тайлбарласан. Тухайн үед даатгал төлөгдсөн. Нэхэмжлэгч талаас 6,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж нэхэмжилсэн боловч нотлогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *******-ийн жолооч зам тээврийн осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь зөв гэж үзэж байна гэв
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ы өмчлөлийн маркийн 53-58УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, -ийн 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлагаа, дээрх зам тээврийн осол гаргасан жолооч ыг 100,000 төгрөгөөр торгосон, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Шийтгэлийн хуудас, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, ын иргэний үнэмлэхийн лавлагаа, *******-ийн өмчлөлийн, маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.******* болон -ийн хооронд байгуулагдсан огноо тодорхойгүй Ачаа тээвэрлэлтийн гэрээ, .*******ы эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2023.01.01-2023.12.08-ны өдрийг хүртлэх хугацааны Депозит дансны хуулга, нэхэмжлэгч Б.*******аас д олгосон 2023.08.23-ны өдрийн итгэмжлэл, *******-иас , нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй олгосон 2023.09.08№90 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, *******-ийн ШТС-ын ажилчдаас *******-ийн захиргаанд гаргасан 2023.11.17 огноотой мэдэгдэл, *******-ийн эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны 2023.08.01-2023.08.31, 2023.09.01-2023.09.30, 2023.10.01-2023.10.31, 2023.11.01.-2023.11.16 хугацааны хуулга, болон *******-ийн хооронд байгуулагдсан 2022.01.01-ний өдрийн №5 дугаартай *******-ийн үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, гэх хүний 2023.12.18 огноотой, дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, ******* болон нарын хооронд байгуулагдсан 2023.05.01 огноотой Түрээсийн гэрээ;
Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 28,347,500 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 5,450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 27,797,500 төгрөг, олох байсан орлого 6,000,000 төгрөг, нийт 33,797,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлийг дор дурьдсанаар тайлбарласан.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 35,977,500 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 8,180,000 төгрөгийг даатгалын нөхөн олговорт авсан тул 27,797,500 төгрөгийг эд хөрөнгийн хохиролд, уг тээврийн хэрэгслээр ачаа тээвэр эрхэлдэг байсан тул олох ёстой байсан орлого хэмээн 6,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нь осолд буруутай жолооч хариуцлагаа хүлээж хохирлыг барагдуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Хариуцагч *******-ийн өмчлөлийн, маркийн улсын дугаартай цистерн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч ийн Буянцогт нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний шөнийн 02 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам хаягт байрлах Шижир ойл ШТС-ын хойд зам дээр ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө гэснийг зөрчиж, нэхэмжлэгч Б.*******ы өмчлөлийн маркийн 53-58УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон акт, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, магадлагаа, дээрх зам тээврийн осол гаргасан жолооч ыг 100,000 төгрөгөөр торгосон, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Шийтгэлийн хуудас, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байна.
5. Жолооч нь хариуцагч *******-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан 2022.01.01-ний өдрийн 5 дугаартай *******-ийн үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасныг баримтлан, *******-ийг хариуцагчаар татсаныг үндэслэлтэй гэж үзнэ.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.
8. Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөөрөө хохирсон Б.******* нь хохирлоо арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар, зам тээврийн ослын улмаас Б.*******д учирсан хохирлыг ******* хариуцан арилгах үндэслэлтэй байна.
10. -ийн 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-д нэхэмжлэгч Б.*******ы өмчлөлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 35,977,500 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.
11. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зааснаар олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
12. Нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарсан 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд шаардаж буй 6,000,000 төгрөгийн тооцооллыг тодорхой тайлбарлаагүй, нотлох баримтаар нотлоогүй. Тодруулбал, 1 ачилтыг 250,000 төгрөгийн хөлстэй байхаар тохиролцож -тай байгуулсан огноо тодорхойгүй Ачаа тээвэрлэлтийн гэрээ-нд заасны дагуу ямар хэмжээний орлого олох байсан нь тодорхойгүй, Б.*******ы эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2023.01.01-2023.12.08-ны өдрийг хүртлэх хугацааны Депозит дансны хуулга зэргээс үзэхэд шаардаж буй хэмжээний орлогыг дурьдсан хугацаагаар олох боломжтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Гэвч Б.*******ы эзэмшдэг Хаан банк дахь тоот дансны 2023.01.01-2023.07.02-ны өдрийг хүртлэх хугацааны Депозит дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгчийг ачаа тээвэр эрхэлдэг байсан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байх тул түүний олох байсан орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
13. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан, *******-ийн жолооч зам тээврийн осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл зөв гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,938 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 299,688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас 28,347,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,938 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 299,688 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Т.БОЛОРМАА