| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05309/И |
| Дугаар | 101/ШШ2024/00284 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2024/00284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** оршин байрлах *******/регистрийн дугаар: *******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** байрлах, ******* холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101 /ШШ2022/0086 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн ******* дугаар магадлалаар *******, , нараас 1,44,91,88 төгрөгийг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн.
Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байрлах талбайтай үл хөдлөх хөрөнгө болон ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байрлах талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хамтад нь 442,040,62 төгрөгөөр, *** хаягт байрлах талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай /гэрчилгээнд 7 хувийн гүйцэтгэлтэй гэж бичигдсэн/ үл хөдлөх хөрөнгийг 1,4,241,8 төгрөгөөр тогтоосныг 202 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцсан.
Гэвч үнэлгээний тайланг гаргах үед үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ бодитой байх зарчмыг мөрдлөг болгоогүй байна.
Тодруулбал, Дээрх , дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй 2 барьцаа хөрөнгө нь орон сууцны барилгын 1 давхарт байрладаг бөгөөд үйлчилгээ явуулж болохоор зориулалттай юм. Зах зээлийн үнэлгээгээр орон сууцны 1 давхарт байрлах үйлчилгээний талбайн үнэ м.кв нь 6,800,000 төгрөгөөс дээш байхад болон бүхий барьцаа хөрөнгүүдийг 442,040,62 төгрөгөөр буюу 1 м.квыг ,112,962 орчим төгрөгөөр үнэлсэн. Мөн Улаанбаатар хотын захын дүүргүүдээр дөнгөж суурь цутгаж байгаа барилгын захиалгын гэрээг 1 м.кв талбайг нь 2,600,000 төгрөгөөс эхлэн үнэлж, гүйцэтгэл дөхсөн тохиолдолд ,00,000 төгрөгт хүрч байхад талбайтай /7 хувийн гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг 1,4,241,8 төгрөгөөр буюу 1 м.квыг 2,41,1 орчим төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас илт доогуур хэмжээгээр үнэлсэн байна.
Үнэлгээчин нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа орон сууцуудад биечлэн үзлэг хийж, орон сууцны төлөв байдал, засан сайжруулалтыг харгалзан ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулах замаар бодит үнэлгээг тогтоогоогүй нь хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн.
Үнэлгээчин нь үнэлгээг гаргахдаа Үнэлгээний олон улсын стандартыг мөрдөх үүрэг хүлээдэг бөгөөд түүнийг гэрчээр асуух байдлаар зарим ойлгомжгүй нөхцөл байдлуудыг тодруулах боломжтой гэж харж байна. Жишээлбэл, орон сууцны ашиглалтад орсон огноо, засан сайжруулалт хийсэн байдал зэрэг нь үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ өсөх, буурахад нөлөө үзүүлэх байтал энэ талаар тодорхойлоогүй болно.
Иймд -ийн 202 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн үнэлгээ, -ийн *** хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн савж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн ******* дүгээр магадлалаар Ш " ХХК, , нараас 1,44,91,88 төгрөгийг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч *******, , нар шүүхийн шийдвэрийг сайн дураар сиелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гийн өмчлөлийн эрхийн улсын сүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *** тоот хаягт байрлах 6,90 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 7 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө мөн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ын өмчлөлийн эрхийн улсын сүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 202 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн , дугаар битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 202 оны 0 цугаар сарын 28-ны өдрийн , дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан.
Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2-т заасны дагуу 202 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/1, 4/1 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор А б ХХК-аар гийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах 72. м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 442,040,62 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний төвөөр гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *** тоот хаягт байрлах 6,90 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 7 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 1,4,241,8 төгрөгөөр үнэлснийг 202 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн , , , , , , , , дугаартай албан бичгээр талуудад биечлэн болон баталгаат шуудангаар гарду өгсөн.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу , гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *** тоот хаягт байрлах 6,90 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай (гэрчилгээнд 7 хувийн гүйцэтгэлтэй гэж бичигдсэн) үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 1,4,241,8 төгрөгийн 70 хувь болох 10,804,669,077 төгрөгөөр, гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *** тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 442,040,62 төгрөгийн 70 хувь болох 09,428,47 төгрөгөөр дуудлага худалдааны доод /нийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 202 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаагаар оруулахаар нийтэд зарласан. Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолуудыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт биечлэн болон баталгаат шуудангаар гарду өгсөн.
Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ш ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд:
нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нэхэмжлэлийн буцаах тухай тус шүүхийн шүүгчийн 202.07.26 захирамж, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм, *******-иас *******д олгосон 202.08.09 дугаартай итгэмжлэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.1 дүгээр магадлал, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , , дугаартай гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүлээгүй хуулбарууд, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202.04.21№, 202.04.21№, дугаартай мэдэгдлүүд, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай , тогтоол,
Хариуцагч талаас гаргасан баримтууд: хариу тайлбар, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101 /ШШ2022/0086 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн ******* дугаар магадлал, шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/17921 дүгээр захирамж, 101/ГХ2022/017 дугаартай гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022.08.26№2226117 тогтоол, Шинжээч томилох тухай 202.04.12№4/1, 202.04.12№4/1, Шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл 202.04.12, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт 202.04.19, Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны тоот болон 4 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн -ийн 202 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай үнэлгээ, Б дүүргийн дугаар хороо 1 дугаар хороолол гудамж, хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн -ийн дугаартай үнэлгээний тайлан, Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн , , , , , , , , дугаартай албан бичгүүд;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч ******* холбогду, Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны тоот болон 4 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн -ийн 202 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай үнэлгээ, Б дүүргийн дугаар хороо 1 дугаар хороолол гудамж, хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн -ийн дугаартай үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээг үндэслэлтэй тогтоосон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.
. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. ******* болон , нараас 1,44,91,88.49 төгрөгийг гаргуулж, -д олгохоор шийдвэрлэсэн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/17921 дүгээр захирамж, 101/ГХ2022/017 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2226117 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүйгээс Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, гудамж, тоот хаягт байрлах 6,90 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 7 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны 4 тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ын өмчлөлийн эрхийн улсын сүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 202 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн , дугаар битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 202 оны 0 цугаар сарын 28-ны өдрийн , дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2-т заасны дагуу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 241 дүгээр тйоргийн шийдвэр гүйцэтгэгчийн 202 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/1, 4/1 дугаар тогтоолоор шинжээч томилж,
- А б ХХК-иар гийн өмчлөлийн Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны 4 тоот хаягт байрлах 72. м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Б сүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны тоот хаягт байрлах талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 442,040,62 төгрөгөөр,
-БЭСГЭ ХХК-иар гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, гудамж, тоот хаягт байрлах 6,90 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай, 7 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 1,4,241,8 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 202 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн , , , , , , , , дугаартай албан бичгүүдээр дээрх үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр авагч, төлбөр төлөгч талуудад гарду өгч, баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
6. Шинжээч томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.2-т тус тус заасантай нийцсэн байна.
7. Нэхэмжлэгч нь дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан боловч тусгай мэдлэг шаардсан асуудлаар, мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг буруутгах бодит үндэслэлийн талаар буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангахад ач холбогдолтой байх нөхцөл байдлыг нотолсонгүй.
8. Өөрөөр хэлбэл, Б дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, байрны тоот болон 4 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн -ийн 202 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай үнэлгээ, Б дүүргийн дугаар хороо 1 дугаар хороолол гудамж, хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн -ийн дугаартай үнэлгээг илт хууль бус гэж үзэх, улмаар хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.
9. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, дугаар зүйлийн .7-д заасныг баримтлан хариуцагч ******* холбогдох, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн -ийн 202 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай үнэлгээ, *** хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн -ийн дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА