Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/00579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** хаягт байрлах ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч болон гуравдагч этгээд Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.******* нь оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн овогтой тай Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Амины орон сууцаа худалдсан М. нь Ц ХХК-тай Амины орон сууц захиалгаар бариулах дугаар гэрээ байгуулж, *** баригдах *** загварын талбайтай **** орон сууцыг захиалгаар бариулж, төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан байсан.

М. Ц ХХК-д өөрийн амины орон сууц захиалгын гэрээг миний нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг оны 07 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гаргасны дагуу тус компани оны 07 дугаар сарын 17-ны өдөр дугаартай албан бичгээр надад тодорхойлолт ирүүлсэн юм.

Тус тодорхойлолтод Монгол Улсын иргэн М. \ нь Ц ХХК-тай Амины орон сууц захиалгын гэрээ байгуулж, тус гэрээний дагуу *** байрлах *** загварын амины орон сууцыг захиалан бариулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусгавар болж амины орон сууцыг хүлээлгэн өгч, захиалагч нь төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан болно.

Захиалагч М.гийн оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг таны эсхүл таны нэрлэн заасан гуравдагч этгээдийн нэр дээр гаргах хүсэлтийг хүлээн авч байна.

Мөн тус орон сууцыг захиран зарцуулах, бусдад худалдахад татгалзах зүйлгүй болно. гэж тус компанийн Ерөнхий захирал Ц.******* гарын үсгээ зурсан.

Мөн түүнчлэн миний бие Ц ХХК-ийн Ерөнхий захирал Ц.*******, Гүйцэтгэх захирал нартай ч биечлэн уулзаж, М.гийн тус компанитай байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрийн гүйцэтгэл бүрэн эсэх, амины орон сууцыг өмчлөлдөө авах боломжтой эсэхийг асууж, лавлаж, тус компани зөвшөөрсний үндсэн дээр оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн М.тай Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болно.

Улмаар М., Ц.******* нарын хооронд байгуулсан Амины орон сууц худалдах, худалдан авах оны 7 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 2-т Ц ХХК-тай хийсэн гэрээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

Миний бие М.д амины орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь буюу оны 7 дугаар сарын 09, 07 дугаар сарын 10, 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд өөрийн ХААН банкны харилцах данснаас мөнгөн шилжүүлэг хийж, бүрэн төлснөөр орон сууцаа хүлээн авсан.

Орон сууцандаа оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн одоо хүртэл амьдарч, амины орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүрэн төлж байгаа болно.

М.гийн Амины орон сууцны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж, улмаар өмчлөх эрхээ баталгаажуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх талаар Ц ХХК-ийн Ерөнхий захирал Ц.*******, Гүйцэтгэх захирал болон эрх бүхий ажилтнуудад уг орон сууцанд амьдарч эхэлсэн үеэсээ эхлэн шаардахад ... захиалгын гэрээнд нэр сольж, шилжүүлж өгнө...., ... өмчлөх эрхийн гэрчилгээг ч гаргаж өгнө... гэж итгэл төрүүлсээр цаг хугацаа хожиж байсан болно.

Харин миний бие 23 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ц ХХК-ийн Ерөнхий захирал Ц.*******, Гүйцэтгэх захирал нарт бичгээр өргөдөл гаргаснаар 7 дугаар сарын 08-ны өдөр *** баригдах *** захиалгаар бариулах KH3-L2 дугаартай гэрээг миний нэр дээр шилжүүлж, байгуулсан.

Худалдаа хөгжлийн банкны 23 оны 6 дугаар сарын -ны өдрөөр огноолсон, дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг манай гэрийн хаалганд 23 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нааж үлдээсэн байсан.

Тус албан бичигт: ******* нь Худалдаа хөгжлийн банктай 19 оны 7 сарын 05-ны өдөр тоот Зээлийн гэрээ-г байгуулж, тус банкны зээлийг авч ашигласан. Энэхүү зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахар дараах үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаалсан билээ.

Үүнд:

1. Хувийн сууц, гараж зориулалттай, *** , *** тоот хаяг байршилтай, ҮХЭХ-ийн улсын бүртгэлийн , ,

2. Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар ****** улсын бүртгэлийн , гэж заасан байна.

Банк зээлдэгчтэй байгуулсан гэрээний үүргийг хангуулах зорилгоор дээрх барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн хүү болон үндсэн зээлийг барагдуулах тул яаралтай тус хувийн сууцыг чөлөөлж өгнө үү? гэжээ.

Дээрх албан бичгээс ******* нь тус компанитай 18 оны 8 дугаар сарын -ны өдөр байгуулсан КНЗ-L2 дугаартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний зүйл болох төлбөрийг нь бүрэн төлсөн дээрх хаягт байрлах амины орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж. улмаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байна. Ийнхүү миний өмчлөлд шилжих учиртай амины орон сууц болон эзэмшлийн газрыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьж, барьцаалсныг олж мэдсэн юм. Энэхүү албан бичгийг хүлээн авмагцаа "Ц ХХК-ийн гүйцэтгэх захирал той уулзаж, болсон явдлын талаар танилцуулж, шаардлага тавьсан.

"******* 23 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дугаартай албан бичиг надад ирүүлж, амины орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөөгүйдээ уучлал хүсэж, 23 оны 07-08 сардаа багтаан шилжүүлэн өгөхөөр ажиллаж байгаагаа дурьдсан. Мөн түүнчлэн 23 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23/063 дугаартай албан бичигт .... зарим захиалагч нарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл барьцаанаас суллан аваагүй байна..., үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 23 оны 08 дугаар сарын нд хүлээлгэн өгөх болно. Мөн удирдлагын зүгээс 23 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Банкны төлөөлөлтэй уулзаж, төлбөрийг хэрхэн барагдуулах болон хугацааны талаар шийдэлд хүрсэн болно. гэжээ.

Нэхэмжлэгч нь цаашид ******* уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулж өгнө гэж үзэхэд үнэхээр итгэл төрөхгүй байна. Тус компанид итгэж, асуудалд хүлээцтэйгээр хандаж байсан.

Нэхэмжлэгч нь амины орон сууцны төлбөрийг бүрэн хэмжээгээр төлж, худалдан авсан орон сууцаа хүлээн авч, амьдарсаар атал тус амины орон сууцны захиалгын гэрээг миний нэр дээр шилжүүлэхдээ маш хойрго хандсан, улмаар өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх үүргээ Ц ХХК биелүүлэхгүй байгаа тул С д дугаар хороо. , дугаар хэсэг , 80/ тоот хаягт байршилтай, Хадат вилла-3 төслөөр баригдсан Б2 загварын 196 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр ******* овогт *******гийн *******ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагад амины орон сууцыг бүртгэхэд шаардлагатай баримт бичгийг Ц.*******д бүрдүүлж өгөхийг "*******-д даалгуулахаар Амины орон сууц бариулах гэрээний 2.4, 7.1.8, 7.1.13, 7.2.1, 18.5.1, 11.1, 12.3 дах заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийн байдлаар гаргаж өгөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа. Зээл төлөгдөж дууссаны дараа Худалдаа хөгжлийн банкнаас барьцааг чөлөөлөх тухай мэдэгдсэн. Энэхүү барьцаа чөлөөлөгдөөгүй байгаа тул өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй.

Орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцандаа амьдарч байгаа гэв.

 

Гуравдагч этгээд Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Үл хөдлөхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээрээ гаргаж аваад Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьсан нөхцөл байдалтай байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд өмчлөгч дээр маргахгүй. Холбогдох баримт бичгийг гаргаж өгөх тал дээр боломжгүй байна гэсэн хариу тайлбартай байна. Гуравдагч этгээдийн хувьд эрх ашиг нь хөндөгдөхгүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, М., Ц.******* нарын хооронд байгуулагдсан .07.09 огноотой Амины орон сууц худалдах-худалдан авах гэрээ, *******-ийн .07.17№А/074 тодорхойлолт, .07.17 огноотой Гэрээ шилжүүлэх тухай М.гийн хүсэлт, М эзэмшдэг Хаан банк дахь дугаар дансанд Ц.*******аас 100,000,000 төгрөгийг .07.10-нд, 99,000,000 төгрөгийг .07.09-нд, 242,000,000 төгрөгийг .07.17-нд тус тус шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, ******* болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан 23.07.08№ гэрээ, Худалдаа, хөгжлийн банкны 23.06.№, 23.09.25№6/9516 мэдэгдлүүд, *******-ийн Ц.*******д хаягласан 23.07.07№23/036 албан бичиг, Ц.*******аас *******-ийн ерөнхий захирал Ц.*******, гүйцэтгэх захирал нарт хаягласан 23.07.07 огноотой өргөдөл, өмгөөлөгч Ж., ******* нар Ц.*******тай байгуулсан 23.07.05 огноотой Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, байшингийн фото зураг,

Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд:

хариуцагч *******-иас *******т олгосон 23.08.08 огноотой итгэмжлэл, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар,

Гуравдагч этгээдээс гаргасан нотло х баримт: Гуравдагч этгээд Ц.*******оос *******т олгосон 24.01.10 огноотой итгэмжлэл,

Шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: УБЕГ-ын 23.10.24№5/9756 албан бичиг, 23.12.08№5/154, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.******* бүртгэлтэй тухай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талууд болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч *******-д холбогдуулан, Амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

3. Нэхэмжлэгч нь 23 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Ц ХХК-тай байгуулсан С дүүргийн дугаар хороо, Хадатын аманд баригдах Хадат Вилла 3 хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний үндсэн дээр уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

3.1. Талуудын байгуулсан гэрээний Гуравдугаар зүйлийн 3.1-д Амины орон сууцны нийт үнэ 441,000,000 төгрөг ба төлбөр 100 хувь төлөгдсөнийг тусгажээ.

3.2. Төлбөр төлөгдсөн эсэх талаар талууд маргаагүй буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах тухай М.д холбогдох гэрээний үүрэг бүрэн дуусгавар болж, төлбөр 100 хувь төлөгдсөн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.*******ын эсхүл түүний нэрлэн заасан гуравдагч этгээдийн нэр дээр гаргуулах тухай М.гийн хүсэлтийг хүлээн авсан, орон сууцыг захиран зарцуулах, бусдад худалдахад татгалзах зүйлгүй гэх албан бичгийг ******* нь .07.17-ны өдөр А/074 албан бичгээр Ц.*******д тодорхойлолт гаргасан байна.

4. Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэх хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй нь үндэслэлгүй буюу зээлийн барьцаанд барьцаалсан гэх байдал нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5. Талуудын байгуулсан 23 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар, хариуцагч нь 23 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай гэрээний дагуу орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан өмчлөгч мөн гэж үзнэ.

5.1. Тодруулбал, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнд зааснаар амины орон сууцны төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

6. Хэрэгт авагдсан 19 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0007011 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, маргааны зүйл болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн *** баригдах *** загварын талбайтай 4 өрөөтэй, сингл хаус амины орон сууцны өмчлөгчөөр Ц.******* бүртгэгджээ.

6.1. Дээр дурдсанаар өмчлөгчөөр бүртгэгдсэн Ц.******* нь хариуцагч компанийн ерөнхий захирал гэх тайлбарыг зохигч талуудаас гаргаж байх ба түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцуулахад, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Ц.******* өмчлөх өмчлөх эрхтэй талаар маргах зүйлгүй, харин зээлийн барьцаанд барьцаалуулсан нөхцөл байдлын улмаас Ц.*******ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа хэмээн шүүхэд тайлбарласан.

6.2. Гуравдагч этгээд болон хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар, Худалдаа, хөгжлийн банкны 23.06.№, 23.09.25№6/9516 мэдэгдлүүд зэргээс үзэхэд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй амины орон сууцны зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгө нь ******* болон Худалдаа, хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 19 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/СС тоот Зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө гэж үзэхээр байна.

7. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг бүхэлд нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгөн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн *** баригдах *** загварын талбайтай 4 өрөөтэй, сингл хаус амины орон сууцны өмчлөгчөөр Ц.*******ыг тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Ц.*******д гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрөөс 2,433,0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамж 2,433,0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА