Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2024/00688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж, Г.*******, Д.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, О шаргчин П овогт Ж *******/регистрийн дугаар:*******/-ийн,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******/регистрийн дугаар:/ болон

 

Хариуцагч: **** тоот хаягт оршин байрлах /регистрийн дугаар:/-т тус тус холбогдох

 

Гэм хорын хохиролд 1,0,000 гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.******* миний бие тус шүүхэд 2022.12.09-ний өдөр С.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 1,0,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.

2022.11.28-ны өдөр өглөөний 10.00 цагийн үед нөхөр миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн Toyota ractis-Р100 маркийн - УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодан *** хорооны нутаг дэвсгэр *** дугаар гудамжнаас *** газар руу намайг эмнэлэгт эргэхээр гудамж уруудаад Монелийн уулзварт зогсож байх үед нь -ийн УАС улсын дугаартай нийтийн тээврийн автобус Авто баазын гражаас гарч ирэх үедээ уулзварт зогсож байсан миний машины зүүн урд талаас шахаж мөргөсөн. Тухайн -н нийтийн тээврийн автобусыг тухайн компанид жолооч ажилтай жолооч С.******* нь жолоодож явсан. Түүний буруутай үйлдлийн улмаас миний автомашинд сурд буфер хагарч бутарч, урд нүүр хагарч, зүүн урд их гэрэл хагарч, зүүн урд крыло хонхойж зурагдаж, хойд буфер зурагдсан, явах эд анги, агрегатын гэмтэл /лонжрон, кузов зэрэг их хэмжээний хохирол учирч -ны үнэлгээгээр 1,390,000 төгрөгийн хохирол учирсан. Ж.******* миний бие тухайн ослын улмаас машиндаа учирсан хохиролд 1,390,000 төгрөг, бензинд 90,000 төгрөг, нийт 1,0,000 төгрөгийг С.*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч С.*******ын эзэмшиж замын хөдөлгөөнд оролцож байсан УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл -ийн өмчлөлд байдаг, жолооч С.******* нь -д хөдөлмөрийн гэрээгээр жолоочоор ажилладаг гэж шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурьдсан ба тус тээврийн хэрэгслийг нь хариуцагч С.*******ыг эзэмшиж, ашиглахийг өмчлөгч өөрөө томилсон, тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нөхцөл байдал тогтоогдсон тул хамтран хариуцагчаар -г оролцуулсан.

Гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,0,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 0,000 төгрөгийг С.*******аас, 1,000,000 төгрөгийг -иас тус тус гаргуулахаар шаардлагагаа өөрчилж байсан.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хариуцагч С.*******аас татгалзаж, хариуцагч -иас 1,0,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний машинд учирсан хохирлыг үнэлгээний газар 1,390,000 төгрөг болсон. Машинаа засуулах явсан 90,000 төгрөгийн бензин хийсэн нийт 1,0,000 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч С.******* миний бие нэхэмжлэгч Ж.*******ийн шүүхэд гаргасан гэм хорын хохиролд 1,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахи тайлбарыг шүүхэд хүргүүлж байна.

Нэхэмжлэгч Ж.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч С.******* миний бие бүхэлд нь эс зөвшөөрч байна.

С.******* миний бие " ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр автобусны жолоочоор ажилладаг бөгөөд миний бие 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11:05 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел дэх -ийн автобазын хашаанаас УАС улсын дугаартай, зорчигч тээврийн зориулалттай том оврын автобусыг жолоодон базын хашаанаас гарч явах үед баруун талаас УАС улсын дугаартай, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан автобусыг мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг.

Тухайн үед УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн жолоодож явж байсан. Ослын газар *** дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч ирж ослын акт үйлдсэн бөгөөд намайг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох журмыг зөрчсөн гэж үзэж үзээгүй. Харин иргэн бид хоёр өөр, өөрсдийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо тус тусын тээврийн хэрэгсэлээ даатгуулсан , нараасаа нөхөн төлбөр авах замаар тохиролцож тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгүүлээд салсан болно.

Миний жолоодож явсан УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь -ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал -д даатгуулсан байдаг. Харин УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ж ******* гэх иргэний өмчлөлд бүртгэлтэй байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүйгээр үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан. Хариуцагч С.******* миний бие нэхэмжлэгч Ж.Мөнхчулууны эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр ямар нэгэн гэм хорын хохирол учруулаагүй болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч миний бие нэхэмжпэгчийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Харин, УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Ж.******* нь өөрийн тээврийн хэрэгслээ даатгуулсан даатгалын компанины эрсдлийн сангаас учирсан хохирлоо нөхөн барагдуулах бүрэн боломжтой гэж миний зүгээс үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарт: Манай байгууллагын зүгээс тухайн ослыг цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний дүрмийн дагуу үнэн зөвөөр шийдээгүй гэж үзэж багйаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Кости эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, УАЕ тээврийн хэрэгслийн фото зураг, ы иргэний үнэмлэхийн хуулбар, С. иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч С.*******ын хариу тайлар, Ж.Мөнхчимгээс д олгосон итгэмжлэл, Ж.******* болон өмгөөлөгч Г. нарын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, УАЕ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, УАЕ тээврийн хэрэгслийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /Ж.*******/, Ж.*******ийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосно акт 0494208, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:51 минутад бичигдсэн дугаартай шийтгэвэрийн хуудас, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 цаг 51 минутад бичигдсэн ЗТО (даатгалын тохиолдол)-ын тодорхойлолт, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цаг 55 минутад дуудлага хүлээн авч, Daewoo маркийн УАС улсын дугаартай Автобус, Toyota ractis-Р100 маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осолд 10 цаг 15 минутад үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг, фото зураг, Ж.*******ийн эзэмшдэг ХАан банк дахь дансны хуулга, -с 29,400 төгрөгийн, 30,000 төгрөгийн, ТЭС-2 ШТС-с 20,989 төгрөгийн худалдан авалт хийсэн төлбөрийн баримт, дансны 2023.03.13-ны өдрийн 200 төгрөгийн орлогын баримт, 1,100,000 төгрөгийн сэлбэгийн Зарлагын баримт, 163,000 төгрөгийн сэлбэгийн Зарлагын баримт, УАЕ тээврийн хэрэгслийн засварлагдсан гэх фото зураг, хариуцагч -иас Д.Мд олгосон 2023.06.15№96 итгэмжлэл, -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, -иас Г.Түвшинд олгосон 2023.07.24№113 итгэмжлэл, Хариуцагч -ийн тайлбар, -ийн өмчлөлийн, Daewoo маркийн УАС улсын дугаартай Автобусны зориулалттай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Жолооч С.*******ыг томилох тухай -ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/113 дугаар тушаал, болон С.******* нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан /дугааргүй/ хөдөлмөрийн гэрээ, Ж.*******, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Ж.*******ийн жолоодох эрхийн онооны лавлагаа, зам тээврийн осол болох үеийн видео бичлэг CD, 2023.12.04 өдөр тус шүүх дээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, ы жолоочийн лавлагаа, мэдээлэл, ы оршин суух хаягийн тодорхойлолт 2023.11.30№932, Ж.*******ийн оршин суух хаягийн тодорхойлолт 2023.11.30№933, УАЕ тээврийн хэрэгслийн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт /Ж.*******/, -ийн авто баазын хашаа гадна талаасаа фото зураг;

 

 

Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,390,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагч -иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 90,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Хариуцагч -ийн өмчлөлийн, Daewoo маркийн УАС улсын дугаартай Автобусны зориулалттай тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны 10 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр **** дугаар гудамжнаас ***** нэхэмжлэгч Ж.*******ийн эзэмшлийн Toyota ractis-Р100 маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51.Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж зааснаар 100,000 төгрөгөөр торгуулсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:51 минутад бичигдсэн дугаартай шийтгэвэрийн хуудас, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 15 цаг 51 минутад бичигдсэн ЗТО (даатгалын тохиолдол)-ын тодорхойлолт, Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цаг 55 минутад дуудлага хүлээн авч, Daewoo маркийн УАС улсын дугаартай Автобус, Toyota ractis-Р100 маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осолд 10 цаг 15 минутад үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын бүдүүвч зураг, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.******* болон -д холбогдуулан, холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол хэмээн 0,000 төгрөгийг С.*******аас, 1,000,000 төгрөгийг -иас тус тус гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч С.*******аас татгалзаж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар, хариуцагч -иас 1,0,000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардсан.

 

4. Хариуцагч С.******* нь уг хохирлыг даатгалаас барагдуулах нь зүйтэй гэж, хариуцагч нь ослын талаар цагдаагийн байгууллага үнэн зөв шийдвэрлээгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарлахдаа зам тээврийн осолд өөрийгөө буруугүй хэмээн зам тээврийн осол болох үеийн видео бичлэгийг нотлох баримтаар гаргаж, бичлэгт үзлэг хийлгэсэн.

Гэвч үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан зам тээврийн ослын нөхцөл байдал, хариуцагч буруугүй гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч нар нь зам тээврийн ослын талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, зам тээврийн осолд жолооч С.*******ыг буруутгаж 100,000 төгрөгөөр торгосон шийтгэвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй буюу маргаагүй.

Хариуцагч -ийн тухайд, нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд зам тээврийн ослын талаар гэм буруутай эсэх талаараа шалгуулахаар тухайн үед маргаагүй нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

5. Жолооч С.******* нь -д хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилладаг болох нь хэрэгт авгадсан -ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/113 дугаар тушаал, болон С.******* нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан /дугааргүй/ хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасныг баримтлан, -ийг хариуцагчаар татсаныг үндэслэлтэй гэж үзнэ.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.

8. Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөөрөө хохирсон Ж.******* нь хохирлоо арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар, зам тээврийн ослын улмаас Ж.*******т учирсан хохирлыг ХХК хариуцан арилгах үндэслэлтэй байна.

10. Кости эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-д нэхэмжлэгч Ж.*******ийн өмчлөлийн Toyota ractis-Р100 маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,390,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.

11. Нэхэмжлэгч нь эвдэрсэн автомашинаа засуулахаар явахад 90,000 төгрөгийн бензиний зардал гаргасан хэмээн шатахуун худалдан авсан гэх төлбөрийн бармтыг гаргасан боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэгч өөрөө төлсөн баримт мөн эсэх, зам тээврийн осолтой холбоотой, автомашин засварлахад зарцуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

12. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмныжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасныг баримтлан, хариуцагч С.*******аас нэхэжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

13. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй ба нэхэмжлэгч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан, хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

14. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

 

Харин хариуцагч С.******* шүүх хуралдаанд хоцорч ирсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг баримтлан явуулж буй шүүх хуралдаанд ажиглагчаар суулцуулсныг дурьдах нь зүйтэй.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******аас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч -иас 1,390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 37,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР