| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05138/И |
| Дугаар | 101/ШШ2024/01091 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2024/01091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******ын*******/регистрийн дугаар:*******9/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************байрлах, *******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Ш.Цэрэнчунтаас 168,608,000 төгрөг гаргуулан *******инд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан **** хороонд байрлах талбайтай хувийн орон сууц болон мөн хаягт байрлах газрыг -иар 2023 оны 5 дугаар сард үнэлгээ хийлгэн 168,050,000 төгрөгөөр үнэлүүлсэн.
Манай үл хөдлөх хөрөнгө нь сургууль, эмнэлэг хоёрын дунд байрлалтай, газарт орж дахин төлөвлөлтөд хамрагсан юм.
зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн учир би -иар 2023 оны 7 дугаар сард үнэлүүлэхэд дээрхи үл хөдлөх хөрөнгө мөнгө газар нь нийт 232,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймд -ийн үнэлгээг хүчингүй болгоно уу гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Ш.Цэрэнчунт, Ц. нараас 168,608,090 төгрөгийг гаргуулж, олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.Цэрэнчунд, Ц. нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй *** тоот хаягт байрлах талбайтай хувийн сууц талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцож, үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тоот мэдэгдлийг талуудад хүргүлэхэд төлбөр төлөгч 700,000,000 төгрөгөөр үнэлсэн санал ирүүлж, ******* хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/209 тоот шинжээч томилох тогтоолоор шинжээч О.эр үнэлгээ тогтоолгоход 168,050,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч Ш.Цэрэнчунттай дугаартай утсаар холбогдон ирж шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлантай танилцахыг сануулахад ...Би аймагт тээврийн хэрэгслийн мотор солихоор явж байгаа тул шуудангаар хүргэж болно гэж тайлбар өгсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тоот үнэлгээний мэдэгдэл болон тайланг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 болон 44 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд:
нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, -ийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23-152 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, -ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ш-5/12 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Шүүхий шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл 2023.08.10№23380493, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.08.10№4-187/14787 мэдэгдэл, нэхэмжлэгч Ш.Цэрэнчунтаас *******т олгосон 2024.02.15-ны өдрийн итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан баримтууд:
хариуцагчаас *******д олгосон 2023.08.29№4-187/400 итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг№23380493, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын25-ны өдрийн 101/ШШ2022/0******* дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамж, 101/ дугаартай гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл 2023.03.03№23380493/2, 2023.03.03№23380493/3, 2023.03.03№23380493/1, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2023.03.03, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023.03.30№ тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2023.03.30, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, эд хөрөнгө хураах тухай 2023.05.02№23380493/6 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл 2023.05.02№233804931, Үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.02№4-187/8232 албан бичиг, Ш.Цэрэнчунт, Ц. нарын гаргасан үнийн санал, шинжээч томилуулах тухай *******ны 2023.05.22№18/10/0152 албан бичиг, эрх түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.03№04-187/8751 албан бичиг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.05.19№768 албан бичиг, шинжээч томилох тухай 2023.05.22№5/209 тогтоол, шинжээчид хууль тайлбарласан баримт, -ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ш-5/12 дугаартай дүгнэлт, шийдвэр гүйцэтгэгч 2023.05.25-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэлүүд, 2023.05.26№, 2023.05.26№4-187/10654 дугаартай Үнэлгээний мэдэгдэл, газар өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2023.06.20№7/89 тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.06.26№4-187/12561 мэдэгдэл, 2023.06.26 өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Цэрэнчунт нь хариуцагч *******т холбогдуулан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 228б тоот хаягт байрлах талбайтай хувийн сууц талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үнэлсэн -ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ш-5/12 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээг үндэслэлтэй тогтоосон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, талууд маргаж байна.
3. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Ш.Цэрэнчунт, Ц. нараас 168,0338,817.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ******* ХХК /хуучин нэрээр ХХК/ нэхэмжлэлийг хариуцагч нар зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/0******* дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамж, 101/ дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүйгээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 228б тоот хаягт байрлах талбайтай хувийн сууц, талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаар битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 23380493/6 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй буюу төлбөр төлөгч Ш.Цэрэнчунт, Ц. нар үл хөдлөх хөрөнгөө 700,000,000 төгрөгөөр үнэлж санал ирүүлснийг төлбөр авагч ******* эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 241 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/209 дүгээр тогтоолоор шинжээч томилж, -ийн үнэлгээчийн О.эр үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэхэд 168,050,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч Ш.Цэрэнчунттай , төлбөр төлөгч Ц.лтай дугаартай утас руу нь тус тус холбогдож, дээрх үнэлгээний талйнг танилцуулж, ирж үнэлгээний мэдэгдэл хүлээн авахыг мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч Ш.Цэрэнчунт Өмнөгвь аймагт явж байгаа хэмээн шуудангаар хүргүүлж болно хэмээн тайлбарласнаар түүнд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тоот, Ц.д 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4-187/10654 тоот үнэлгээний мэдэгдлийг тайлангийн хамт шуудангаар тус тус хүргүүлсэн байна.
6. Шинжээч томилж, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-түнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө, 55.3.-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэж заасантай нийцсэн байна.
7. Нэхэмжлэгч Ш.Цэрэнчунт нь дээр дурьдсанаар, үнэлгээний мэдэгдлийг тайлангийн хамт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй ба үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Төлбөр төлөгч Ш.Цэрэнчунт ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх ба хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
8. Нэхэмжлэгч нь дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, -ийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23-152 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан.
нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй *** тоот хаягт байрлах талбайтай хувийн сууц талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 232,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Дээрх хоёр шинжээчийн дүгнэлтэд дурьдсан үнэлгээний дүн зөрүүтэй байгаа нь аль дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй, тусгай мэдлэг шаардсан асуудлаар, мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээг буруутгах, -ийн шинжээчийн дүгнэлт нь илт хууль бус, үндэслэлгүй гэж үзэх, улмаар хүчингүй болгох бодит үндэслэлийн талаар, нэхэмжлэлийн шаардлагыг хангахад ач холбогдолтой байх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
9. Иймд шинжээчийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч ******* нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 228б тоот хаягт байрлах талбайтай хувийн сууц талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үнэлсэн -ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ш-5/12 дугаартай дүгэнлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Цэрэнчунтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА