Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02891

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02891

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * тоотод байрлах, * ХХК

Хариуцагч: * дүүрэг* дүгээр хороо * дугаар хороолол * гудамж * байр * тоотод оршин суух, *

93,389,875.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 93,389,875.28 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 624,899.37 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 319,449.658 төгрөг, хариуцагч Д.*с 319,449.658 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА