Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/02957

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/02957

                            Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * гудамж 1* тоотод байрлах *ХХК      

Хариуцагч: * дүүрэг 5 дугаар хороо * гудамж * байрлах *

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         1. Нэхэмжлэгч * ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр * ХХК-наас 1,439,222,164 төгрөг гаргуулж * банк ХХК-нд олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг хурааж, үнэлгээ тогтоохоор шинжээч томилсон бөгөөд *ХХК нь барьцаа хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, илт үнэгүйдүүлж үнэлсэн байна. Үүнд: * дүүргийн * хороонд байрлах * мкв газар эзэмших эрх 1,903,586,500 төгрөг, * мкв талбай бүхий конторын барилгыг 409,892,800 төгрөг, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг 864,964,100 төгрөг, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг 453,301,300 төгрөг, * мкв тус тус талбай бүхий үйлдвэрийн бэлтгэл цех складыг 499,883,400 төгрөг, *мкв талбай бүхий граж ноос угаах мужаан цехийн барилгыг 303,742,000 төгрөг, *мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг 702,617,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх хийгдсэн шинжээчийн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит судалгаагүй, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулаагүй, хэт доогуур илт үнэгүйдүүлж үнэлсэн тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр * ХХК-наас 1,439,222,164 төгрөг гаргуулж * банк ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн  шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2024 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар талууд харилцан тохиролцож үнийн санал өгөх ажиллагааг явуулсан боловч төлбөр төлөгч * ХХК-ийн үнийн санал 17,270,000,000 төгрөг, төлбөр авагч * банк ХХК-иас харилцан тохиролцох боломжгүй гэж хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгож, үнэлгээг талуудад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн * төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг,  И* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан.

4. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар * шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар * Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол,  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын эд хөрөнгөд шинжээч томилох тухай хүсэлт, Шинжээч томилох тухай тогтоол,  шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2024 оны  03 дугаар сарын 10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, 2024 оноы 03 дугаар сарын 12-ны өдрийн Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт   хүргүүлсэн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол  гэсэн баримтуудыг  шүүхэд тус тус гаргаж өгсөн.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь “шинжээчийн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит судалгаагүй, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулаагүй, хэт доогуур илт үнэгүйдүүлж үнэлсэн”

3. Хариуцагч нь “талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан”  хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тус тус тайлбарласан.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

4. Хэрэгт асвагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч * ХХК-наас 1,431,904,691.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7,317,473 төгрөгний хамт гаргуулж * банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хангахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар *Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүсгэсэн.

4.2. Хариуцагчаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээч томилох тогтоолоор И* ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний И* ХХК-ийн дүгнэлтээр төлбөр төлөгч * ХХК-ийн өмчлөлийн  Баянгол дүүргийн *хороонд байрлах * мкв газар эзэмших эрх 1,903,586,500 төгрөг, * мкв талбай бүхий конторын барилгыг 409,892,800 төгрөг, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг 864,964,100 төгрөг, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг 453,301,300 төгрөг, * мкв тус тус талбай бүхий үйлдвэрийн бэлтгэл цех складыг 499,883,400 төгрөг, *мкв талбай бүхий граж ноос угаах мужаан цехийн барилгыг 303,742,000 төгрөг, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг 702,617,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг баримтлан үнэлж, зах зээлийн үнэ, цэнийн сууриар илэрхийлэгдэх дүнг 5,137,987,200 төгрөгөөр тодорхойлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дүгнэлтийн мэдэгдлийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлбөр авагч * банк ХХК, төлбөр төлөгч * ХХК-нд тус тус мэдэгдэл хүргүүлсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.3. Хөрөнгийн үнэлгээний И* ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн Баянгол дүүргийн *хороонд байрлах * мкв газар эзэмших эрх, * мкв талбай бүхий конторын барилга, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга, * мкв тус тус талбай бүхий үйлдвэрийн бэлтгэл цех склад,* мкв талбай бүхий граж ноос угаах мужаан цехийн барилга, * мкв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилгыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь тайлангаар тогтоогдож байна.

Тус Хөрөнгө үнэлгээний компани нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

4.4.  Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, *,  үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

6. Иймд хариуцагч  *т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч * ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн дугаар * Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                     

                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

 

 

                                     

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.КУЛЬДАНА