Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02650

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/02650

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг* дүгээр хороо *-ын * байр * тоотод оршин суух, *

Хариуцагч:* дүүрэг * дугаар хороо *хотхон * байр * тоотод оршин суух, *

Хариуцагч: * дүүрэг *дүгээр хороо * гудамж * тоотод оршин суух, *

Орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *, хариуцагч*, * шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *, * нарт холбогдуулж Орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд хариуцагч *т холбогдох шаардлагаас татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг *, * нарт холбогдуулж гаргасан. Уг маргаанд * хамааралгүй болсон тул *ийг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Хэрэгт *, * нарын нэхэмжлэлтэй *т холбогдох хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагдсан. Уг нэхэмжлэлээр 2002 онд талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэх, тухайн хэлцэл хүчин төгөлдөр эсэх, маргаан бүхий орон сууц ордероос хасахыг шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 8 дахь хэсэгт нэхэмжлэгч нар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир үл хөдлөх эд хөрөнгө хэний хөрөнгөөр худалдаж авсан эсэх нь уг маргаанд ач холбогдолтой гэж дүгнэсэн. * тухайн байрны өмчлөгч биш. Миний бие *оны хооронд* улсад сурч ажиллаж байсан. Энэ хугацаанд Монгол, Герман улсын хооронд ирж очдог байсан.*оны 12 сарын 23-ны өдөр * нараас Баянгол дүүрэг * хороо * хороолол*байр * тоот *өрөө орон сууцыг 4,900,000 төгрөгөөр худалдан авч Орон сууц нийтийн аж ахуйн * контортой Орон сууц хөлслүүлэх гэрээг * оны 12 сарын 31 хүртэл, цаашид жил бүр сунгаж байхаар байгуулсан. Миний бие цор ганц эзэмшигч болсон. * оны *сард аав * Монголд орон сууц хувьчлах ажил улс орон даяар явагдаж байна, ам бүл ганцаар, эзэн нь гадаадад зорчсон байгаа нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан орон сууц хувьчилж авч болно гэнэ гэж мэдэгдсэний дагуу аавдаа миний нэр дээр өмчлүүлэхтэй холбоотой асуудлаар хуульд заасан журмын дагуу миний биеийг төлөөлж болно гэсэн итгэмжлэл хийж хүнээр явуулсан. Гэтэл * оны * сарын *ны өдөр Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөлдөө өөрийн нэрийг оруулж, мөн дүү *, * нарыг хамтран эзэмшигч мэт болгож бичсэнээс үндэслэн * оны 09 сарын 05-ны өдрийн 10 тогтоолоор * *, * нарын нэрс хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж гарсан. Уг байранд * миний бие * оноос хойш ганцаараа амьдарч ирсэн, цорын ганц өмчлөгч. * 13 настай хүүхэд байхдаа байранд бүртгэгдсэн болох нь бүртгэлийн газрын тамга болон ээжийн паспортоор тогтоогдоно. Орон сууц хувьчлах журам, хуулиар заасан хүрээнд хийгдэлгүй орон сууцны эзэмшигч биш гэрээ байгуулаагүй бага насны хүүхдэд шилжиж очсон нь үндэслэлгүй. Давж заалдах шатны магадлалын 5-д * оны 05 сарын 15-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэж тэмдэглэсэн байдаг. *гийн *т холбогдуулан гаргасан маргааныг 2024 оны 02 сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн. * хэлцэл байгуулах үед насанд хүрээгүй 2 сар дутуу гэх асуудал яригдаж хамтран өмчлөгчөөс *г хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ маргаан өмчлөлтэй огт холбоогүй. Орон сууцны контортой албан ёсны гэрээтэй, мөнгөө төлчихсөн хүн нь байрыг хувьчилж авах ёстой. Гэтэл миний эзгүйд Н.Гомбо, *, * нарыг хууль бусаар оруулсан. Иймд намайг Баянгол дүүрэг * хороо * байр * тоот *өрөө орон сууцны дангаар шударга өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Баянгол дүүрэг * хороо * байр * тоот * өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасагдсан болохоо тус орон сууцтай холбоотой эгч *ийн нэхэмжлэлтэй ах *д холбогдох * оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дараа олж мэдсэн. Бид одоог хүртэл тус орон сууцны дангаар өмчлөгч нь *гэж бодож явсан. Орон сууцны хамтран өмчлөгчөөр *ээс гадна бидний аав Н.Гомбо, эгч * болон миний бие багтсан. Энэ нь ах *йн эрх ашгийг хангах зорилготой гэж бодож байна. * орон сууцны өмчлөгчөөр 4 хүн байсныг биднийг нэхэмжлэл гаргах үед мэдсэн гэж байгаа нь худлаа. 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийхдээ * бид хоёртой биечлэн хамт байгаагүй. Би хасагдсанаа огт мэдээгүй. Давж заалдах шатны шүүхээс хамтран өмчлөгчөөс намайг хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн гэв.

3. Нэхэмжлэгчээс: 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар * Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, * *дугаар контортой байгуулсан гэрээ,* гэрчилгээ, *ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2002 оны 05 сарын 15-ны хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, 2002 оны 05 сарын 15-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн * банк ХХК-ны нэхэмжлэлтэй * ХХК-нд холбогдох шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, *, * нарын иргэний паспорт, * оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны * оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол гэсэн баримтыг ирүүлсэн.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр * оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн *дугаартай Баянгол дүүрэг * хороо * байр * тоот * өрөө орон сууцнтай холбоотой баримтыг Нийслэлийн Архивын газар, Улсын бүртгэлийн газраас тус тус гаргуулж, тус шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн *ийн нэхэмжлэлтэй ** нарт холбогдох шүүхийн шийдвэртэй хэргээс **, * нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, *ийн * гадаад паспортын тусгай тэмдэглэл хэсэгт бичигт улсын хилээр орсон, гарсан тэмдэглэлд үзлэг хийж бэхжүүлж нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.  Нэхэмжлэгч нь * онд миний бие гадаадад байсан тул орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж гэрээ хийх итгэмжлэлийг аав *д хүнээр өгч явуулсан. Гэтэл Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөлд өөрийн нэрийг, дүү *, * нарын хамт оруулж хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. Миний бие цорын ганц өмчлөгч. Орон сууц хувьчлах журам, хуулиар заасан хүрээнд хийгдэлгүй орон сууцны эзэмшигч биш гэрээ байгуулаагүй бага насны хүүхдэд шилжиж очсон нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Баянгол дүүрэг* хороо * байр * тоот * өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасагдсан болохоо 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дараа олж мэдсэн. Давж заалдах шатны шүүхээс хамтран өмчлөгчөөс намайг хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 1996 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүрэг * хороо *байр * тоот *өрөө орон сууцыг 4,900,000 төгрөгөөр худалдан авах хэлцэл *, * нарын хооронд байгуулагдаж, * оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц Ашиглалтын *контортой * гэрээ байгуулагдаж, 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Хотын орон сууц хувьчлалын товчоонд *ийн гаргасан өргөдлийг үндэслэн орон сууцны хамтран эзэмшигчээр *, *, * нар бүртгэгдэж, 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *, *, *, * нарыг орон сууцны өмчлөгчөөр бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн * болон * нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *г Баянгол дүүрэг *хороо * дугаар байр * тоотод байршилтай * өрөө * мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож, шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хуулийн заалтаар нэхэмжлэгч * нь өмчлөлийн эд зүйлээ хууль бус эзэмшигчээс буюу эзэмших эрхгүй этгээдээс шаардах эрхтэй байна.

Баянгол дүүргийн * хороо * байр* тоот * өрөө орон сууцны хамтран эзэмшигчээр * * оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2002 оны 04 дүгээр сарын 11, 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тус тус өмчлөгчөөр бүртгэгдэж, 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хамртан өмчлөгч өөрчлөгдөх хэлцлээр *гийн нэр хасагдсан боловч * болон * нарын хооронд 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *г Баянгол дүүрэг * хороо * дугаар байр * тоотод байршилтай* өрөө * мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

5. Иймд нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулж Б* өрөө орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн Голомт банк ХХК-ны нэхэмжлэлтэй * ХХК-нд холбогдох шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас зэргийг нотлох баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

8. Нэхэмжлэгч нь хариуцагч *т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *д холбогдох Б* өрөө орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч *т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч *ийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА