Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/02193

 

 

 

 

 

202******* оны 0******* сарын 2******* өдөр

Дугаар 18*******/ШШ202*******/02193

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

онгинохайрхан үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүү . , сэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /******* дүүргийн ******* дүгээр хороо, *******,******* тоотод оршин байх, РД *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 30 дугаар хороо, ******* дугаар гудамжны 2******* тоотод оршин суух, эрэгтэй, Анчин овогт ын /РД ГЮ91110*******3*******/-д холбогдох,

5,662,987.66 төгрөг гаргуулах тухай иргэний .

 

ؿ :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД /,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД /,

ш Г.Баасанжаргал нар .

 

:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э. нь манай байгууллагатай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ӨР-БЗГ/2022-*******86*******3 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 5,099,900 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Э. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу apple iphone 13pro max sierra blue 256G mlle3zp/a загварын гар утсыг Пи си молл ХХК-наас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Э. зээл авснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,*******68,22*******.*******0 төгрөг төлөх байснаас 1,667,000 төгрөгийг төлж, 3,801,22*******.*******0 төгрөгийг төлөөгүй, *******36 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.1, 7.2.*******, зээлийн гэрээний 5.2.1-т заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл *******,706,*******30.0******* төгрөг, зээлийн хүү 885,312.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,2**************.86 төгрөг, нийт 5,662,987.66 төгрөгийг зээлдэгч Э.оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Учир нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нагац ахын эхнэр Д.Болор-Эрдэнийн хүсэлтээр Э.ын нэр дээр 3 гар утсыг 3 компаниас нэг нэгээр зээлж авсан байгаа юм. Д.Болор-Эрдэнэ дээрх зээлүүдийг өөрөө бүгдийг нь төлнө гэж амалсан боловч төлөлт хийхгүй явсаар өнөөдрийн шүүх дээр дуудагдах нөхцөл бүрдсэн юм. Э. Д.Болор-Эрдэнийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд дуудаж, тус эвлэрүүлэн зуучлалаас 2023 оны 8 дугаар сарын *******-ны өдөр 00268 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт гарсан. Учир нь Д.Болор-Эрдэнэ эдгээр төлбөрийг өөрөө төлье гэсэн амлалт өгч, бичгээр хэлцэл хийж, өөрийн гараар баримт үйлдсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Болор-Эрдэнээр төлүүлэх бүрэн үндэслэлтэй тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Зохигч 202******* оны ******* дүгээр сарын 2*******-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байгаа тул дараах байдлаар төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

5 дугаар сарын 25-нд 662,987.66 төгрөг,

6 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

7 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

8 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

9 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг,

10 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн хүсэлт, тайлбарыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.од холбогдуулан 5,662,987.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч ******* ХХК-ийн 5,662,987.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

202******* оны 5 дугаар сарын 25-нд 662,987.66 төгрөг,

6 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

7 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

8 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

9 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг,

10 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.*******-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 7*******.*******-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүү хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ХХК-ийн 5,662,987.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

202******* оны 5 дугаар сарын 25-нд 662,987.66 төгрөг,

6 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

7 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

8 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг,

9 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг,

10 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.оос улсын тэмдэгтийн хураамжид 105,558 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

*******.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ