Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/02841

 

 

 

 

 

 

 

 

2024 06 18

182/ШШ2024/02841

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох

тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч:  Шийдэл финанс ББСБ ХХК /РД:6232574/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Нхолбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 334,825.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ******* нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 060724 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 412,900 төгрөгийг жилийн 35,3 хувь буюу сарын 2.94 хувийн хүүтэй нийт 12 сарын хугацаатай зээл авсан. ******* нь 060724 дугаартай зээлийн гэрээний 412,900 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч *******аас удаа дараа шаардан утсаар холбогдож, гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр 788 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ... хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч *******аас 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөрт 157,213.53 төгрөг, зээлийн хүү 126,048.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,562.82 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 334,825.09 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Иймд зээлийн гэрээний үүрэгт 334,825.09 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж, Шийдэл финанс ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* миний бие Шийдэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 334,825.09 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгөн төлбөрийг 2024.07.25-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулж 334,825.09 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 334,825.09 төгрөгийг 2024.07.25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 334,825.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,647.77 төгрөгийн 50 хувь болох 5,323.8 төгрөгийг улсын төсвийн данснаас, 50 хувь болох 5,323.8 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Шийдэл финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА