Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/02842

 

 

 

 

 

 

 

 

2024 06 18

182/ШШ2024/02842

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа би,

 

Нэхэмжлэгч:  Гэрэл финанс ББСБ ХХК /РД:5832551/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Б.Г-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 719,576 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Гэрэл Финанс ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 151136 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2023 оны 07 сарын 11-ний 189652 кодтой 100,000 төгрөгийн зээл, 162742 кодтой 2023 оны 04 сарын 23-ны 125,000 төгрөгийн зээл, 162741 кодтой 2023 оны 04 сарын 23-ны 125,000 төгрөгийн зээлийг тус тус 8,7%-ийн 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшн-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлсэн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгээгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас дараах төлөлтийг нэхэмжилж байна. Үүнд 2024 оны 03 дугаар сарын 19-ний байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 350,000 төгрөг, төлөх ёстой хүү 313,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,521 төгрөг, нийт 719,576 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд:

******* миний бие Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 719,576 төгрөгийг 2024.07.16-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 719,576 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК, хариуцагч ******* нар харилцан тохиролцож, ******* нь 719,576 төгрөгийг 2024.07.16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

2.Зохигчид дээрх байдлаар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөрд эвлэрэх эрхтэй итгэмжлэл олгогдсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,820 төгрөгийн 50 хувь болох 10,910 төгрөгийг улсын орлогоос, 10,910 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК, хариуцагч ******* нар харилцан тохиролцож, ******* нь 719,576 төгрөгийг 2024.07.16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 21,820 төгрөгийн 50 хувь болох 10,910 төгрөгийг улсын орлогоос, 10,910 төгрөгийг хариуцагч *******өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.АЗЗАЯА