| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1802 00510 0041 |
| Дугаар | 2022/ДШМ/134 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., 12.1.2.6., 13.1.2.1., 17.1.2.1., 17.2.3.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ДШМ/134
Т.Э, Б.Э, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд цахимаар:
прокурор Б.Соёлмаа,
шүүгдэгч Т.Э-ы өмгөөлөгч Л.Амартогос,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Т.Э, Б.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1802 00510 0041 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Т.Э, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ................-ийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................./,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,
Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг 31 хоногийн хорих ялаар тооцож, биечлэн эдлэх ялыг 3 жил 31 хоногийн хорих ялаар тогтоосон;
2. Б овгийн Б.Э, ....оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., .......-ийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........................./,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2012 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан;
3. Б овгийн Б.Б, ......... оны .. дугаар сарын ....-ны өдөр .................... төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ам бүл ..., ......-ийн хамт .................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./;
Шүүгдэгч Т.Э нь Б.Э, Э.А нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ......... тоот Р.Э-ын байшинд нэвтрэн орж, мөнгөн аяга, морин хуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан,
Т.Э нь Б.Б, Б.Э нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй А.Н-ийг биеийг нь үнэлүүлж, мөлжих зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулан, өөрийн эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн дамжуулж худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг нь мэдсээр байж хүнийг худалдаалсан,
Т.Э нь Б.Э-тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг буюу хутга хэрэглэн, хүч хэрэглэн довтолж, И.Б-ийн 30.000 төгрөг, М.Т-ын “Самсунг Эс-2” загварын гар утсыг тус тус дээрэмдсэн,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Э.О-ийн “Самсунг Эс-6” загварын гар утас 1 ширхэг, туулайн арьсан шуба 1 ширхэг, шаргал өнгийн металл бугуйн цаг 1 ширхэг, 160.000 төгрөг, Н.О-ийн “Самсунг Эс-6” загварын гар утас 1 ширхэг, улаан өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг, 20.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн, нийт 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
Т.Э нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич зочид буудалд иргэн Б.Б-ын монетон ээмгийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, довтолж дээрэмдсэн буюу бусадтай бүлэглэн болон ганцаараа 3 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Н.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Н.О, Э.О нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич зочид буудалд Б.Б-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, бэлгийн харьцаанд орсон буюу хоёр түүнээс олон хүнийг хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон,
2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич зочид буудалд иргэн Б.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагаан чулуутын хоолой гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн орчим Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, дээд уруулд язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд иргэн С.М-ын эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь Т.Э, Э.А нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-3-58 тоот Р.Э-ын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин хуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Э нь Т.Э, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй А.Н-ийг биеийг нь үнэлүүлж, мөлжих зорилгоор эмзэг байдлыг далимдуулан, өөрийн эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн дамжуулж худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг нь мэдсээр байж хүнийг худалдаалсан,
Б.Э нь 2018 оны 3, 4 дүгээр саруудад насанд хүрээгүй Х.Б-ийн биеийг үнэлүүлж, мөлжих зорилгоор эмзэг байдлыг далимдуулан, өөрийн эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн, дамжуулж, худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн буюу Б.Э нь ганцаараа болон яллагдагч Б.Б, Т.Э нартай бүлэглэн хоёр түүнээс олон хүнийг худалдаалсан,
Б.Э нь Т.Э-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг буюу хутга хэрэглэн хүч хэрэглэн довтолж, И.Бгийн 30.000 төгрөг, М.Т-ын “Самсунг Эс-2” загварын гар утсыг тус тус дээрэмдсэн,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Э.О-ийн “Самсунг Эс-6” загварын гар утас 1 ширхэг, туулайн арьсан шуба 1 ширхэг, шаргал өнгийн металл бугуйн цаг 1 ширхэг, 160.000 төгрөг, Н.О-ийн “Самсунг Эс-6” загварын гар утас 1 ширхэг, улаан өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн оосортой бугуйн цаг 1 ширхэг, 20.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн, нийт 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Э нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талд байрлах “Глади” нэртэй караоке баарны орчим зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, А.Г-ийн хэвлийн тус газарт ир үзүүр бүхий зүйлээр хатгаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Э.О-ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон билэг” зочид буудалд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Э-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны 35 тоотод Д.Н-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэг заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Э.О-ийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,
2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 16 нас 4 сартай Х.Б-г Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос автомашинд хүчээр суулган зодож, архи уулган улмаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс дээш, арван найман насанд хүрээгүй хүнийг болон хоёр буюу түүнээс олон хүнийг хүчиндсэн,
Шүүгдэгч Б.Б нь, Б.Э, Т.Э нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй А.Н-ийг биеийг нь үнэлүүлж, мөлжих зорилгоор эмзэг байдлыг далимдуулан, өөрийн эрхшээлдээ оруулан элсүүлж, тээвэрлэн дамжуулж худалдаалсан гэмт хэргийг хүүхэд гэдгийг нь мэдсээр байж хүнийг худалдаалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар,
Т.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,
Т.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Б.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар,
Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.6 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болгож, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.6 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтуудад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.6 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар,
Б.Э-т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Э, Т.Э нарт оногдуулсан хорих ялуудыг хаалттай хорих байгууллагад, Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эийн баривчлагдсан, цагдан хоригдсон 1097 хоногийг, Т.Э-ы баривчлагдсан, цагдан хоригдсон 972 хоногийг Б.Б-ийн цагдан хоригдсон 399 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Т.Э, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-аас 440.000 төгрөг гаргуулж Э.О-д, 950.000 төгрөг гаргуулж Н.О-д, 100.000 төгрөг гаргуулж Ц.Б-д, шүүгдэгч Б.Э-өөс 265.000 төгрөг гаргуулж Э.О-д, Б.Эөөс 100.000 төгрөг гаргуулж Н.О-д, 412.660 төгрөг гаргуулж Р.Э-д, 8000 төгрөг гаргуулж Д.Н-д, шүүгдэгч Б.Э, Т.Э нараас тус бүр 15.000 төгрөг гаргуулж И.Б-д, 40.000 төгрөг гаргуулж М.Т-т тус тус олгож,
хохирогч Э.О, Н.О, Э.Н, Ц.Б, Д.Б, А.Г, Д.Н, Х.Э, насанд хүрээгүй хохирогч Х.Б-ийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, куртик 1 ширхэгийг устгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э, Т.Э, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота приус” загварын, 66-90 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөгийг Б.Э, Т.Э, Б.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.666.666 төгрөг гаргуулж улсын орлогод хурааж, Эрүүгийн 18020051000041 дугаартай хэргээс Т.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тусгаарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Т.Э миний бие анхан шатны шүүхээр 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр болсон. Миний бие 2016 онд хүнд гэмтэл авч нуруу болон баруун түнхэндээ үе солиулах хагалгаанд орсон. Дээрх гэмтлүүдийн улмаас цагдан хорих нөхцөл байдалд биеийн эрүүл мэнд муудаж, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дахин хагалгаанд орох шаардлагатай гэж “Мөнгөнгүүр” эмнэлгийн томограф оношлогоогоор батлан даалтад гарсан боловч 2019 оны 12 дугаар сард хагалгаанд орж чадалгүй дахин цагдан хоригдсон. Одоогийн байдлаар нурууны ёзоорын архаг эмгэгшил, мөн түнх хагалгаанд орох заалттай цагдан хорихын нэгдсэн эмнэлэгт өвчин намдаах эм тариагаар аргацааж байна. Эдгээр өвчний онош тодорхойлолт нь хавтаст хэрэгт байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нээлттэй дэглэмд ял эдэлж буй хоригдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь давуу байдаг тул хаалттай дэглэмийг нээлттэй болгож өөрчилж өгнө үү. Би дээрх гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа ухамсарлаж, туйлын ихээр гэмшиж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би өөрт хамааралтай, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэмээ ухаарч бодит байдлаа үнэнээр нь зөвшөөрдөг билээ. Гэтэл эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч Батцэрэн, Анарчулуун нар нь миний эсрэг урьд өмнө нь огт харж байгаагүй танихгүй Х.Б гэх этгээдийг миний эсрэг худал хуурмаг мэдүүлэг авч, хилс хэргээр эрүү үүсгэсэнд гомдолтой байна. Мөн шүүгдэгч Г.Э, Э.А нартай нийлж иргэн Р.Э-ын байшинд нэвтрэн орж хулгай хийсэн гэж буруутгаж, 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн Болорхүү, Тамир нарыг дээрэмдсэн гэсэн хэрэг байдаг. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул тал бүрээс нь нягтлан шалгаж, бодитоор шийдвэрлэж өгнө үү.
1. Насанд хүрээгүй хохирогч гэгдэх Х.Б-г худалдаалсан, хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан би өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Үүнд: Х.Б нь өөрийнхөө өгсөн мэдүүлэгтээ “тэр цагаас хойш ийм аргаар дарамтлуулан миний биеийг Алтайбаатар ах үнэлүүлж, мөнгө авч явж байхад шорон Ээгий /Энхтөмөр/ гэдэг хүнтэй танилцуулаад Алтайбаатарын машинд Эрхэмсайхан, Содгэрэл бид гурав сууж байхад гаднаас шорон Ээгий архи үнэртүүлсэн согтуу байсан бөгөөд хутга тулгаад “та гурвыг Алтайбаатар, Анхаа хоёроос зугтах юм бол мартахааргүй дурсамж үлдээнэ шүү” гэж хэлээд миний зүүн тохой хэсэгт хутгаараа зүссэн” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан. Х.Б гэх этгээд нь уг хэрэг болсон гэх үйл явдал, огноо, цаг, минут үйл хөдлөл бүхий л зүйлээр тодорхой мэдүүлэг өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Энхтөмөр надтай хамт байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах сонирхолгүй байгаа цагдаа, прокурорууд зөвхөн Энхтөмөр гэдэг хүнийг яавал өндөр ял өгч шоронд явуулах вэ гэж хэт нэг талыг барьсан. Х.Б гэх хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн Эрхэмсайхан, Содгэрэл, Алтайбаатар, Анхаа нараас гэрчийн мэдүүлэг авч Х.Б-ийн зүүн талын тохой хэсэгт хутгалсан асуудлыг гэрчлүүлэх байсан.
Мөн Х.Б нь маш их зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн байдаг. Жишээ нь “Б.Э-ийн биеийг нь үнэлүүлдэг хүн худалдаалахын хохирогч А.Н-ийг сайн танина, 2018 оны зун хамт биеэ үнэлж байсан. Мөн А.Н нь хүн танихын аргагүй болтлоо зодуулаад миний амьдардаг нийтийн байранд цусандаа хутгалдаад ороод ирэхээр нь хэн чамайг ингэж зодчихвоо гэхэд Энхтөмөр ах зодсон” гэж мэдүүлсэн. ... Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед хороололд А.Нтэй анх танилцсан. Харин Алтайбаатар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цагдан хоригдсон. Учир нь, энэ хоёр хүн нь нэг нэгэндээ огт танихгүй хоорондоо тааралдаж байгаагүй хүмүүс юм. Намайг 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс хойш 5 сарын хугацаанд цагдан хоригдож байхад Х.Б нь намайг хоригдоогүй 2018 оны 7 дугаар сард А.Номин-Эрдэнийн биеийг үнэлүүлж байсан бас зодсон гэж худлаа мэдүүлэг өгсөн. Энэ бүгдийг харахаар зохиомол хилс хэрэг болох нь нотлогдож байна.
Х.Б нь “Сонгинохайрхан дүүргийн дэнжид байдаг айлд намайг аваачиж хүчиндсэн” гэж мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгийг худал гэдгийг гэр Оюунболд, Мөнхжаргал, шорон Ээгий нар мэдүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө уг хэрэг болсон гэх үед надтай хамт А.Бат-Эрдэнэ, Б.Болор, О.Шинэбаяр, А.Алтангэрэл, А.Адуучинхүү, Г.Э нарын хамт бааранд байсан ба бид нарыг шөнийн 04 цагт гарсныг гэрч баарны зохион байгуулагч Баасанжаргал гэрчилдэг. Энэ мэдүүлгээр Х.Бг худал мэдүүлэг өгснийг үгүйсгэдэг. Х.Бгийн “... Энхтөмөр надтай хүчээр шөнө бэлгийн харьцаанд ороод 14-ний өглөө тэр байшингаас зугтааж гараад орой нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан хаагчидтай би тэр байшинг хайсан боловч олж чадаагүй” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээс үзэхэд шөнө бэлгийн харьцаанд орсон мөн цагдаагийн албан хаагчидтай хамт явж байшинг хайсан гэсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй. ... Баярмаагийн өөр өөр, худал мэдүүлгээс харахад мөрдөгч Анарчулуун, Батцэрэн нар миний эсрэг шантаачилж мэдүүлэг авсан гэж үзэхээр байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 11 цаг 20 минутад би гэртээ байж байхад өглөө хөдөөнөөс Цогтбаатар, Адуучинхүү гэх хүмүүс ирсэн. Мөн эхнэр Энххалиун, Энхтайван түүний эхнэр Хонгорзул нар бид бүгд байсан. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг анх хэрэгт холбогдсон цагаасаа гаргасан. Гэтэл эдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй атлаа Х.Бгийн эмээ, эх хоёроос нь мэдүүлэг авсан нь үндэслэлгүй. Учир нь эдгээр хүмүүс охиноо дагаад байнга хамт явдаггүй бөгөөд тухайн үед цуг байсан юм шиг гэрч болсон нь бодит байдалтай тохирохгүй байна. Би Х.Б гэх хүнийг бодит хүн гэдэгт эргэлзэж байна. Х.Бг шүүх хуралд оролцуулбал уг хэргийг шийдвэрлэхэд үнэн учир нь олдоно гэж бодож хуралд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. ... Хохирогч А.Номин-Эрдэнийн “... Х.Б гэх охинтой цуг биеэ үнэлээгүй, танихгүй” гэж хэлдэг. Миний бие Х.Бд холбогдох хэргүүд дээр Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн ёс зүйн хороо, Хууль зүйн дотоод хэргийн сайд зэрэг олон газарт өргөдөл гомдол өгсөн. Мөн өөрийнхөө зүгээс өлсгөлөн зарлаж тэмцлийн хурц хэлбэрт орж өөрийнхөө амь биеийг үл хайхран тэмцэж, хийгээгүй хэргийн төлөө энэхүү өргөдлийг гаргаж байна.
2. 2017 оны 12 дугаар сарын 9-нд иргэн Р.Энхмандахын байшинд нэвтрэн орж хулгайн гэмт хэрэгт холбогдуулан 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би Энхмандахын байшинд нэвтрэн ороогүй, би тэр өдөр Энхтайванаар дамжуулан Анх-Ирээдүйтэй танилцсан. Анх-Ирээдүй нь эгчийнхээсээ өөрийнхөө үлдээсэн юмаа авна, бас архины мөнгө аваад гараад ирье гэсэн. Удалгүй хоёр жижиг гар цүнх, нэг ширхэг морин хуур бариад гарч ирсэн. Нэг цүнхтэй юмыг нь барьчих гэхээр нь л би барьж явсан бичлэг нь байсан. Би зүгээр хүн дагаж нэг шил архи уух гэсэн биш хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гомдолтой байна. Анх-Ирээдүй нь мэдүүлэгтээ “би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би эгчийнхээсээ архины мөнгө авна, бас өөрийнхөө үлдээсэн юмаа авна гэж дагуулж явсан, Энхтөмөртэй тэр өдөр л танилцсан, тэр хулгай хийхийг огт мэдээгүй” гэсэн байдаг.
3. Болорхүү, Тамир нарыг хутга хэрэглэж дээрэмдсэн хэрэгт хохирогч Болорхүү нь мэдүүлэгтээ “... намайг намхан том хамартай залуу нь ногоон өнгийн иштэй хутгаар миний баруун гуя руу хутгалсан” гэх мэдүүлэг, мөн хохирогч, гэрч Тамирын “манай найзыг намхан том хамартай залуу хутгалсан” гэх мэдүүлгээр зэвсэг хэрэглэсэн болох талаар гадаад дүр төрхийг нь тодорхой мэдүүлдэг. Гэтэл миний гадаад дүр төрхтэй тохирдоггүй. Иймд энэ хэрэгт тохирох зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү.
Мөн надад холбогдох хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-нд баталсан хуулиар шийдвэрлээгүй, 2020 онд баталсан шинэчлэн найруулсан хуулиар шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг дордуулсан. Гэтэл хоёр хуулийн зааг дээр гэмт хэрэг хийсэн этгээдийн үйлдлийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалт байдаг. Би өөрийгөө хууль зөрчөөгүй гэж хэлэхгүй. Залуу насандаа бодлогогүй гаргасан алдаандаа маш их харамсаж байна. Шүүх зөвхөн миний хийсэн хэрэгт тохирсон ял шийтгэл өгнө үү хэмээн хүсэж байна. Миний нүүрний тал хэсэг мэдээ алдсан, үе мөчний хурц үрэвсэлтэй. Эрүүл мэндийн байдал хүнд байгаа тул хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн бодит байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоож, миний хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан хуулиас өмнөх гэмт хэрэг гэж үзэж яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч миний бие Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021\ШЦТ\743 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүх Б.Э-ийг гэм буруутайд тооцохдоо хохирогч И.Б, М.Тамир нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01\614 тоот шинжээчийн дүгнэлт болон яллагдагч Б.Эийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэжээ.
Гэтэл гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтаар Б.Э нь хохирогч И.Б-ийн гуяыг хутгалсан гэх нэг ч хангалттай нотлох баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл гэм буруутайд тооцох үндэслэл болсон И.Б-ийн “... тэгтэл арай намхан том хамартай залуу нь миний хажуугаар орж давхарлаж суугаад согтуурхаж байгаад ханцуйнаасаа ногоон өнгийн иштэй богино хутга гаргаж ирээд миний баруун хөлний гуя руу нэг удаа хутгалсан” гэх, хохирогч М.Т-ын “... Болорхүүгийн гуяыг намхан, том хамартай залуу нь хутгалсан гэсэн. Би хутгалж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг байдаг ба хохирогч нарын мэдүүлж байгаа дүр төрх нь Б.Э-ийн дүр төрхтэй огт тохирдоггүй. Мөн Б.Э-ийн яллагдагчаар өгсөн “... харин сүүлд Т.Э надад хутгалсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 01\614 тоот шинжээчийн дүгнэлтээр “... шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн папилон санд кодлон оруулж автомат харьцуулалт хийлгэхэд Т.Э-ы гэх нэрээр орж байсан хүний гарын хээний дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Э нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч И.Б-ийн гуя руу нь хутгалсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Хохирогч И.Б-ийн гуянд нэг л хутгалсан байдаг ба нэг л тооны шарх үүссэн. Тэгвэл энэ гэмтлийг 2 хүн 1 зэвсэгээр нэгэн зэрэг учруулах боломжгүй юм. Гэтэл энэ гэмтлийг яг хэн учруулсан болохыг бүрэн гүйцэт нотлолгүйгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл оролцоог нарийвчлан тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд ямар оролцоотой байсан эсэх тухайд хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор үнэлж дүгнэлт хийгээгүй, энэ гэмтлийг хэн учруулсан болохыг бүрэн гүйцэт нотлолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнээр гэм буруутайд тооцсон нь хууль болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Дээрх гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар ялангуяа И.Бгийн гуя руу нь хутгалсан гэх нэг ч нотлох баримт байдаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж болно” гэснийг тус тус харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Эт сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ч.Шүрэнцэцэг өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Э нь Баярмаа гэх хүнийг огт танихгүй гэдэг. Хүчиндэх гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж хамгийн бага ялыг оногдуулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Т.Э-ы өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Т.Эд 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Тэрээр ял эдлэх дэглэмийг нээлттэй болгуулахаар давж заалдах гомдол гаргасныг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх Б.Бт холбогдох хэргийг зөв зүйлчилсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс хүсэхэд шүүгдэгч Б.Б-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар торгох ялаар солих боломжтойг харгалзаж үзнэ үү. ...” гэв.
Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдэл тус бүрд ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэн маргаж байна. Б.Э, Т.Э нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон. Уг гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн, мөн санаатай нэгдэж хамтран оролцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Э, Б.Э, Б.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.Э нь Б.Э, Э.А нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-3-58 тоот Р.Энхмандахын байшинд нэвтрэн орж, мөнгөн аяга, морин хуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан,
Т.Э нь Б.Б, Б.Э нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй А.Нд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан,
Т.Э нь Б.Этэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг буюу хутга хэрэглэн, хүч хэрэглэн довтолж, И.Б-ийн 30.000 төгрөг, М.Т-ын “Самсунг Эс-2” загварын гар утсыг тус тус дээрэмдсэн,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” зочид буудлын 202 тоот өрөөнд Э.О-ийн “Самсунг Эс-6” загварын гар утас, туулайн арьсан шуба, шаргал өнгийн металл бугуйн цаг, 160.000 төгрөг, Н.О-ийн“Самсунг Эс-6” загварын гар утас, улаан өнгийн куртик, хар өнгийн оосортой бугуйн цаг, 20.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн, нийт 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
Т.Э нь 2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд иргэн Б.Б-ын монетон ээмгийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, довтолж дээрэмдсэн,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Н.О-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон,
2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд Б.Б-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, бэлгийн харьцаанд орсон буюу хоёр түүнээс олон хүнийг хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгосон,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Н.О, Э.О нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 4-нөөс 5-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич зочид буудалд иргэн Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цагаан чулуутын хоолой гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн орчим Б.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь мөргөж, дээд уруулд язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулж, хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд иргэн С.Мөнхтулгын эзэмшлийн “Самсунг Эс-7” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг Эс-5” загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 596.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь Т.Э, Э.А нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-3-58 тоот Р.Энхмандахын байшинд нэвтрэн мөнгөн аяга, морин хуур, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 1.230.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Э нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан үедээ бусадтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй А.Н болон 2018 оны 3, 4 дүгээр саруудад насанд хүрээгүй Х.Бд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан,
Б.Э нь Т.Э-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зэвсэг буюу хутга хэрэглэн хүч хэрэглэн довтолж, И.Бгийн 30.000 төгрөг, М.Тамирын “Самсунг Эс-2” загварын гар утсыг тус тус дээрэмдсэн,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд Э.О-ийн “Самсунг Эс-6” загварын гар утас, туулайн арьсан шуба, шаргал өнгийн металл бугуйн цаг, 160.000 төгрөг, Н.Оюун-Эрдэнийн “Самсунг Эс-6” загварын гар утас, улаан өнгийн куртик, хар өнгийн оосортой бугуйн цаг, 20.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн, нийт 930.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Э нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талд байрлах “Глади” нэртэй караоке баарны орчим зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, А.Г-ийн хэвлийн тус газарт ир үзүүр бүхий зүйлээр хатгаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Э.О-ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон билэг” зочид буудалд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Э-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны 35 тоотод Д.Н-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэг заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэгш төв” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнд иргэн Э.Оюундарийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон,
2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 16 нас 4 сартай Х.Б-г Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос автомашинд хүчээр суулган зодож, архи уулган улмаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу урьд хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс дээш, арван найман насанд хүрээгүй хүнийг болон хоёр буюу түүнээс олон хүнийг хүчиндсэн,
Шүүгдэгч Б.Б нь Б.Э, Т.Э нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй А.Н-д хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Э.О-ийн “... Бид хөдлөөд Өргөө-2 кино театрын орчим ирэхээр нь Оюу-Эрдэнэ бид хоёр бууя гэхэд машины урд суусан бор царайтай залуу эргэж хараад “дуугүй бай” гэж хэлээд Н.О-ийн нүүр лүү 1 удаа гараараа цохисон... урд суусан бор царайтай залуу “ямар хэгжүүн охин бэ” гэж хэлээд гараараа миний нүүр лүү 2 удаа цохиод миний гартаа барьсан гар утсыг булааж авсан. ... Тэр залуу Оюу-Эрдэнэд “чи гар утсаа гаргаад ир” гэхэд тэр цүнхнээсээ утсаа гаргаж өгсөн. Тэгтэл бор царайтай залуу миний цүнх, Н.О-ийн цүнхийг ч авчихсан. ... Тэр залуус Оюу-Эрдэнэ бид хоёрыг айлгаж байгаад урд суусан бор царайтай залуу нь “та хоёр бид хоёртой унтвал хамаг юмаа аваад зүгээр яв, эсвэл боов хөхөөд тэгээд зүгээр яв” гэсэн. ... Тэгээд бид нар буудалд нэг өрөөнд орсон. ... Тухайн үед Оюун-Эрдэнэ буудлын нойлын өрөөнд ороод хаалгыг нь дотроос нь түгжээд удсан чинь бор царайтай залуу “муу гичий минь хаалгаа тайлаач” гээд хаалгыг нь бараг эвдэх шахсан бөгөөд Оюун-Эрдэнийг гараад ирэхэд түүнийг орилуулаад л зодоод байсан. ... Ингээд саарал цамцтай залуу гэрлээ унтраагаад намайг хувцсаа тайл гэхээр нь би айгаад хувцсаа тайлахад тэр залуу надтай бэлгэвчгүйгээр 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Саарал цамцтай залуу надтай бэлгийн харьцаанд ороод гэрлээ асаагаад миний нүцгэн зургийг утсан дээрээ аваад байсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад халхалтал тэр залуу миний гарыг татаж байгаад нүүр лүү гараараа 1-2 удаа цохисон. Би цаашаа юу болсныг санахгүй болсон. ... Цүнхэнд байсан бэлэн 160.000 төгрөг, гар утас, цаг, шуба зэрэг эд зүйлээ алдсан. ... ” /1 хх 92-95/,
хохирогч Н.О-ийн“... Тэр хүмүүсийг суухад машин хөдлөөд удаагүй байхад “бид хоёр буучихъя, тэгэх үү” гэхэд урд суусан бор царайтай залуу намайг доромжлоод миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод авсан. ... урд суусан бор царайтай залуу эргэж хараад Оюундарийн нүүр лүү 2 удаа цохиод “чи ямар хэгжүүн охин бэ” гэж хэлсэн. ... Тухайн үед манай найзын утас дуугарахад урд суусан залуу гар утсыг нь булааж аваад дараа нь над руу “чи утсаа өг” гэсэн. ... мөн тэр залуу Оюундарь бид хоёрын цүнхийг булааж аваад доторхыг нь ухаад байсан. ... Би их айсан болохоор шоконд ороод юу ч ойлгохоо больсон. Тэндээс дахин хөдлөөд нэг буудлын гадаа ирээд зогссон. Тэгтэл саарал өмд цамцтай залуу миний гараас бариад “чи өнөөдөр надтай унтана” гээд намайг хөтлөөд бид нар буудал руу орсон. ... би буудалд байхдаа нойлын өрөөнд ороход уг нь нүүр ам гайгүй байсан. Тэгээд л цааш нь юу болсноо санахаа больсон. Нэг ухаан ороход нүүр ам, толгой хөндүүр, дотуур хувцасгүй, цамц буруу харуулаад өмссөн байсан. ... Тэр хүмүүс буудлаас гарахдаа миний куртик, цаг, утас, 20000 төгрөгийг авч явсан байсан. ... Миний хамгийн сүүлд санаж байгаагаар угаалгын өрөө лүү орж байсан. Тэгээд ухаан ороход бие зовуурьтай энд тэндээ хөхөрсөн, дотуур хувцаснууд байхгүй, физиологийн хувьд хүчиндүүлснээ мэдэж байсан. Энхтайван, Энхтөмөр нар миний биеэ хамгаалж чадахгүй байгааг далимдуулж хоёулаа хүчиндсэн юм. Энхтайваны үрийн шингэн илэрсэн болохоос Энхтөмөр ч гэсэн намайг хүчиндсэн. ...” /1 хх 102-107/,
хохирогч И.Б-гийн “... Би найз Тамирын хамт такси үйлчилгээнд явж байтал Билэг их дэлгүүрийн зүүн талын буудал орчим үл таних 2 залуу гараа өргөсөн. ... явсаар байгаад Баянхошуу руу явдаг зам руу оруулаад ... зогс гэж хэлсэн. Тэр хоёр залуу машинаас буугаад пивоны мөнгө гээд бид нар хоорондоо муудалцсан. Бид тэр хоёрт сүүлийн таксинд явсан 4000-5000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл арай намхан том хамартай залуу нь миний хажуугаар орж давхарлаж суугаад согтуурхаж байгаад ханцуйнаасаа ногоон өнгийн иштэй богинохон хутга гаргаж ирээд миний баруун хөлийн өвдөг рүү нэг удаа хутгалсан. ...” /1 хх 235-237/,
хохирогч М.Т-ын “... тэр хоёр залуугийн нэг нь машины урд талд байсан миний “Самсунг эс-2” загварын гар утас, бэлэн 30.000 төгрөгийг аваад машинаас буусан. ... жолооч талын суудал дээр суух гээд дайраад байсан залуу манай найз Болорхүүг “гутлаа тайл” гээд байсан. ... Манай найз Болорхүүгийн гуяыг намхан том хамартай нь хутгалсан гэсэн. ...” /1 хх 239-240/,
хохирогч С.М-ын “... Би он гарахаас өмнө фэйсбүүкээр Энхтайван гэгч залуутай танилцсан. ... нэг сэрсэн чинь би өрөөний сандал дээр унтаж байсан ба хаалга онгорхой Энхтайван байхгүй байсан. Тэгээд би сандраад эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг гар утас, хаан банкны карт зэрэг байхгүй байсан. ...” /2 хх 103-104/,
хохирогч Х.Э-ны “... буудалд байхдаа Энхтөмөр, Доржоо хоёр архи уугаад согтоцгоосон ба Энхтөмөр нь намайг таньдаг ах болох Цоогийтой хардаж, хэл амаар доромжилж байгаад намайг газар унагаагаад цээжин дээр хөлөөрөө дэвссэн. Нэлээд хэдэн удаа дэвссэн ба би нэг хэсэг ухаан алдсан байсан. Би ухаан орж сэрэхэд миний дух, баруун дагз орчим их хэмжээний цус гарсан байсан ба миний цусыг Энхтөмөр угааж байсан. Угааж байхдаа Энхтөмөр миний нуруу, хөл рүү өшиглөж байгаад зүүн гуяыг хутгаар зүссэн. Тэгээд намайг нойлын өрөөний почкиний тагийг толгойгоор мөргүүлсэн. ...” /2 хх 149-150/,
хохирогч Б.Б-ын “... өөрийгөө ёоёо Тайван гэж танилцуулсан шивээстэй ах миний бэлэг эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтэнээ хийж байгаад дур тавилгүйгээр миний ам руу бэлэг эрхтэнээ хийгээд дур тавьсан. Мөн миний нүүр, цээж рүү цохиж байсан. Тэгээд “надад мөнгө хэрэгтэй” гээд миний чихэнд байсан ээмгийг аваад өөрөө зүүчихсэн. ...” /2 хх 199/,
хохирогч А.Ганзоригийн “... гадаа бид нар юм яриад байж байхад Энхтөмөр миний зүүн талд зогсож байгаад хэвлий хэсэг рүү хутгалчихаад урагшаа зугтаагаад такси бариад явчихсан. ...” /3 хх 48/,
хохирогч Р.Э-ын “... 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хулгай орж гэрээс эд зүйл алдагдсан. ... Би алдсан эд зүйлсээсээ морин хуурыг буцааж авсан. ...” /3 хх 122/,
насанд хүрээгүй хохирогч Х.Бгийн “... Энэ цагаас хойш намайг орой нь Алтайбаатар гэдэг залуу эхлээд цагийн 100.000 төгрөгөөр хүнтэй унтуулаад мөнгийг авсан. ... Тэр цагаас хойш ийм аргаар дарамтлуулан биеийг үнэлүүлэн мөнгө авч явж байхад шорон Ээгий буюу Энхтөмөр гэдэг хүнтэй танилцуулаад Эрхэмсайхан, Содгэрэл бид гурвыг Алтайбаатарын машинд сууж байхад гаднаас согтуу орж ирээд хутга тулган “та нарыг ална шүү, хэзээнээс явж байгаа юм, ...” гээд миний зүүн талын тохой хэсэгт хутгаараа зүссэн. ... Шорон Ээгий “чи Алтай ах нарыгаа барьж өгсөн гэсэн, одоо бид нарыг барьж өгөх гэж байна уу” гээд архины шилээр миний гэдэс рүү, дараа нь баруун талын гар луу цохисон. ... Харин шорон Ээгий намайг “чи архи уу” гээд уулгаад нэг мэдсэн ухаан алдсан. Сэрсэн чинь шорон Ээгий, ёоёо Тайванаа хоёр архи уугаад сууж байсан. ... Шорон Ээгий намайг орон дээр суулгаад халааснаасаа претик гаргаж ирээд “одоо чиний хоолойг чинь хэрчээд хаяна” гэхээр нь гарыг нь түлхсэн чинь зүүн гарыг претикээр зүссэн. Тэгээд одоо хувцасаа тайл гэхээр нь үгүй гэсэн чинь миний дээр гарч суучихаад “чи гараа зүсэх дуртай билүү” гээд зүүн гарыг зүссэн. ... Миний нуруу луу хоёр удаа өшиглөөд орон дээр гаргаж суулгаад толгой хэсэг рүү цохиод байшингийн ханатай хавсарч зодсон. Тэр үед айгаад бүх хувцасаа тайлсан чинь шорон Ээгий өөрийн хувцасаа тайлаад надтай бэлгийн харьцаанд ороод дур тавиад унтсан. ... Шорон хочтой Энхтөмөр, ёоёо Энхтайван хоёр тусдаа биеийг маань үнэлүүлсэн юм. ... ” /4 хх 41-44/,
хохирогч Д.Б-ийн “... Тайван гэх залуу миний цээжин тус газар 2 удаа өвдөглөөд, харин нүүрэн тус газар духаараа мөргөж гэмтэл учруулсан. ...” /4 хх 248-249/,
насанд хүрээгүй хохирогч А.Н-ийн “... Энхтөмөр “миний дүү биеэ үнэлээд явж болохгүй, ганцаараа явж байхад янз бүрийн хүмүүс дардаг. Тиймээс ах нь чамайг хамгаалъя” гэж хэлсэн. Түүнээс хойш Энхтөмөр ахтай байнга холбоотой байж биеэ үнэлэхдээ уулзах хаягаа Энхтөмөр лүү мессежээр явуулдаг болсон. Биеэ үнэлсэн мөнгөнийхөө 50 хувийг өгдөг байсан. ... Анх Энхтөмөр ахтай танилцаж байхдаа насанд хүрээгүй гэдгээ хэлж байсан. ... Энхтөмөр ах намайг дагуулж яваад нэг хүнтэй унтуулж 100.000 төгрөгийг өөрөө авсан. Дараа нь Энхтөмөр ах намайг 10 хоног ганцаараа авч яваад биеийг маань үнэлүүлж өдрийн 100.000-200.000 төгрөг нэг өдөр нь 800.000 төгрөг олж өгч байсан. ... Тухайн үед Энхтөмөрийн найз гээд Энхтайван гэдэг залуу ирж тэр хоёр намайг нэг удаа дагуулж яваад би тэдэнд 800.000 төгрөг олж өгсөн. Энхтайван миний олсон мөнгөөр архи, пиво авч уугаад буудалд байж байдаг байсан. ...” /5 хх 43/,
хохирогч Д.Н-ын “... тэгээд өөдөөс хэрэлдэж байгаад ах гэх хүн рүүгээ залгаад дуудаад байсан. Тэгтэл хоёр өндөр биетэй залуу манай гэрт орж ирээд над руу “чи яаж байгаа юм” гээд дайрсан. Тэгэхээр нь би тайлбарлаж байтал өндөр бор царайтай залуу миний нүүр лүү цохисон. ...” /5 хх 244/,
гэрч А.Ч-ийн “... Энхтайван намайг явъя гэхээр нь би хөдөлгөөнд оролцоод удаагүй байтал нөгөө хоёр эмэгтэй юу болоод байгаа юм, та нар буруу ойлгоод байна, машинаас бууна гэтэл Энхтайван “гичий минь яах гээд байгаа юм бэ” гэж эргэж хараад хар үстэй эмэгтэйг 1-2 удаа алгадсан. ... Тэгээд нэгнийх нь цүнхийг булааж авч, дотроос нь хэтэвчийг нь гаргаж мөнгийг нь авч байсан ба “бид нар нэг бүлгэмийнх” гэж хэлээд “та нарыг оршуулгын газар аваачиж нүцгэлж байгаад зодно шүү” хэлж айлгаж дарамталсан утгатай зүйл ярьж сүрдүүлж байсан. ...” /1 хх 111-114/,
гэрч Х.М-ын “... тэд буудлын өрөөнд орсноос хойш 2 цаг гаруйн дараа өрөөнөөс нь түс тас гээд юм хагалаад эвдээд байх шиг чимээ гарахаар нь очоод хаалгыг нь нүдэхэд дотроос нь нөгөө духандаа шивээстэй, дугариг бор царайтай, ширүүн харьцаатай залуу хаалгаараа цухуйчихаад “бид нар өөрсдөө учраа мэдэж байна, яах гээд байгаа юм” гээд өрөөндөө оруулаагүй. ... Тэдний гарсан өрөөнөөс эмэгтэй хүн “хүчиндүүлчихлээ, туслаарай” гээд орилох чимээ гарахаар нь хамгийн ард нь явж байсан машин барьж явж байгаа гээд байсан залууг барьж авч амжсан. Яг энэ үед өрөөний онгорхой хаалгаар нүцгэн охин гараад ирэхээр нь би “камертай, буцаад ороорой” гэхэд охин буцаад орсон. ... Хүчиндүүлчихлээ гээд байсан охин “биднийг хүчиндчихээд дээрэмдчихлээ” гээд байсан. ...” /1 хх 121-122/,
гэрч С.Н-ийн “... машин дотор явж байхад миний санаж байгаагаар Тайванаа ах арын суудал дээр сууж явсан нэг охины нүүр лүү гараараа цохиод авсан. ... Тайванаа ах нэг хүүхнийг аваад голын тасалгаатай өрөө лүү аваад орсон. Өрөөнд ороод хэсэг байж байхад зодоод байгаа бололтой нөгөө эмэгтэй “яая л да, ёоё” гээд орилоод байсан. Ямартай ч зодуулаад байгаа юм шиг байсан. ... Ээгий ах нүдний шилтэй охинтой бэлгийн харьцаанд ороод байсан. ...” /1 хх 136-139/,
гэрч У.Д-ийн “... Энхтөмөр ах босож ирээд ширээн дээр байсан тамхины шаазан үнсний савыг аваад Халиунаа эгчийн толгой руу 2-3 удаа цохитол толгойноос нь цус гарсан. Ээгий ах, Халиунаа эгчийг нойлын өрөө лүү дагуулж ороод нэлээд хэсэг пижигнээд байсан. Халиунаа эгч орилоод байсан. Удалгүй гарч ирэхэд Халиунаа эгчийн духнаас цус гарчихсан, мөн аль нэг талынх нь гуя руу үзүүртэй зүйлээр хатгаад цус гарчихсан, уйлчихсан байдалтай гарч ирсэн. ...” /2 хх 155/,
гэрч З.О-ийн “... Намайг гэртээ байж байхад манай караоке бааранд зөөгч хийж байсан Буянжаргал хүнд зодуулсан байдалтай хүчиндүүлчихлээ гээд манайд ирсэн. ...” /2 хх 216/,
гэрч Б.О-ийн “... Энхтөмөрийн гар нь ах Ганзоригийн гэдэс рүү хутгалах шиг болсон. Ахын гэдсийг үзэхэд цус гарч байсан. ...” /3 хх 52/,
гэрч Б.Б-ийн “... Тайваныг “чи болио” гэхэд Тайван нүүр лүү нь мөргөсөн. Би Батхүү гэх хүнийг танихгүй. ... Д.Батхүүг Т.Э нэг удаа нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн. ...” /5 хх 4, 9/,
гэрч Ш.Б-ийн “... Батхуягтай хамт туранхай бор залуу нүүр лүү нь цохисон уу, мөргөсөн үү гэдгийг хараагүй, ямар ч байсан уруулаас нь цус гараад газарт унасан. Тэгээд Батхүү ахыг босгоод Лхагвадорж өөрсдийнхөө машинд суулгахад туранхай бор залуу нь дахиж цохих гээд дайраад байхад нь Батхуяг бариад болиулж байсан. ...” /5 хх 6/,
гэрч Б.М-ын “... түүнээс хойш би Номин-Эрдэнийг Энхтөмөр, Энхтайван, Батзориг нарт мөнгө олж өгөх зорилгоор биеэ үнэлдэг, Энхтөмөр мөнгийг нь өөрт нь өгөлгүй аваад нөгөө хоёртойгоо хуваачихдаг болохыг мэдсэн. ...” /5 хх 107/,
гэрч Б.А-ын “... миний таньдаг Баярмаа гэх охиныг Сансарын колонкийн Их ноёд рестораны зүүн талд машин дотор байхад нь хутгатай орж ирээд “намайг шорон Ээгий гэдэг юм” гэж айлгаж байгаад тохой руу нь хатгаж байсан. Тэрийг нь мэдээд би Баярмааг авч байсан. Тэр өдрөөс хойш шорон Ээгий, ёоёо Тайван гэх хүмүүсийг таньдаг болсон. ...” /5 хх 116/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Э.О-ийн үтрээ болон шулуун гэдэсний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Э.О-ийн биед баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 508 дугаартай дүгнэлт /1 хх 155/,
“...Н.О-ийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн. Н.О-ийн биед дух, баруун зовхи, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /1 хх 158/,
“...2018.01.12-ны өдрийн эход харуулсан бичлэгээс харахад Н.О нь 3 долоо хоногтой жирэмсэн байна. Н.О нь 2017.12.20-21-нд шилжих шөнө буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд жирэмсэн болсон байх боломжтой байна. ...” гэх 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 138 дугаартай нэмэлт дүгнэлт /1 хх 165/,
биологийн шинжээчийн “...Т.Э-ы ДНХ-ийн тогтоц Н.О-ийн үтрээний арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой 14 генетик үзүүлэлтээр тохирч байна. ...” гэх 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2109 дугаартай дүгнэлт /1 хх 183/,
шинжээчийн “... И.Б-ийн биед баруун гуяны гадна дунд шарх тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. ...” гэх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13440 дугаартай дүгнэлт /2 хх 26/,
“...Х.Э-ны биед дух, зулай, сарвуу, өгзөг, шилбэнд шарх, баруун ухархай ясны дотор ханын далд хугарал, тархи доргилт, зовхи, шанаа, цээж, гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, хацар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2018 оны 4891 дугаартай дүгнэлт /2 хх 157/,
“...Б.Б-ын биед дух, зүүн нүдний зовхи, алимны салст, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2018 оны 7200 дугаартай дүгнэлт /2 хх 222/,
“...А.Г-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2017 оны 14062 дугаартай дүгнэлт /3 хх 56/,
“...Х.Б-гийн биед зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх 2018 оны 13652 дугаартай дүгнэлт /4 хх 122/,
“...Д.Б-ийн биед дээд уруулд язарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2018 оны 681 дугаартай дүгнэлт /5 хх 18/,
“...Д.Н-ын биед дагзны хуйханд шалбаралт, шархтай, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2018 оны 13145 дугаартай дүгнэлтүүд /6 хх 19/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 16-18, 2 хх 189-191, 3 хх 97-104/,
Таньж олуулах ажиллагааны “... Т.Эы зургийг 2 дугаарт байрлуулан ... 4 хүний зургийг хохирогч Н.О-д үзүүлэхэд ... “2 дугаартай зурагт байгаа хүн мөн байна, ...” гэж 2 дугаарт байгаа Б.Энхтайваны зургийг заасан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл /1 хх 27-29/,
Таньж олуулах ажиллагааны “... Б.Эийн зургийг 4 дугаар байрлуулан 4 хүний зургийг З.Оюундарьд үзүүлэхэд “... 4 дугаартай зурагт байгаа хүн мөн байна, ...” гэж Б.Э-ийн зургийг заасан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл /1 хх 30-32/,
Таньж олуулах ажиллагааны “... Х.Бгаас “миний харж байгаа хүмүүсийн дунд 4 дугаартай шорон Ээгий, 5 дугаартай ёоёо Энхтайван нар байна ...” гэж 4 дугаарт байгаа Б.Э-ийг, 5 дугаартай Б.Э нарыг заав. ...” гэсэн тэмдэглэл /4 хх 62-67/,
Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 хх 203-206, 5 хх 248-249/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5 хх 45-49/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 33/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 143-144, 146, 245, 248-249, 2 хх 111, 235, 5 хх 127/,
Хохирогчийн үр хөндөлтийн түүхийн хуулбар /1 хх 76-81/, хохирогч А.Г-ийн өвчний түүхийн хуулбар /3 хх 73-80/,
Насанд хүрээгүй хохирогч Х.Б-гийн нас тоолсон тэмдэглэл “... гэмт хэрэг үйлдэгдэх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 16 нас 3 сар 29 хоногтой байсан. ...” /4 хх 181/, А.Номин-Эрдэнийн насыг тоолсон тэмдэглэл “... хохирогч болохдоо 16 нас 10 сар 29 хоногтой байжээ. ...” /5 хх 78/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Э-ыг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан, ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болгож, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Э-ийг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан гэмт хэрэг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах байранд нэвтэрч үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж, мөн хоёр, түүнээс олон хүнийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тус тус үйлдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-ийг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан гэмт хэргийг хохирогчийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг албадан оруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Түүнээс гадна, анхан шатны шүүх прокуророос Т.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
Б.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар,
Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.6 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Т.Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хорих ялаар тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Э-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 18 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э, Т.Э нарт оногдуулсан хорих ялуудыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлийг орхигдуулж бичсэн боловч гэм буруутайд тооцохдоо тухайн заалтын хүндрүүлэх шинжийг дурьдсанаас гадна ял оногдуулахдаа алдаа гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш боловч магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э, Б.Э нараас “... биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хаалттай дэглэмийг нээлттэй болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Учир нь, шүүгдэгч Т.Э, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, давтамж, учирсан хохирол, хор уршиг зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-өөс “... Х.Б-г худалдаалсан, хүчиндсэн гэх гэмт хэргийг би үйлдээгүй, Х.Б гэдэг хүн удаа дараа үндэслэлгүй худал мэдүүлэг өгсөн, 2018 оны 11 дүгээр сарын 13-нд бааранд байсныг гэрч Баасаннамжил гэрчилдэг. Мөн Р.Э-ын гэрээс эд зүйл хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдээгүй, уг гэмт хэргийг Э.А үйлдсэн. Иймд энэ хэрэгт тохирох зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэгээс “... Б.Э нь хохирогч И.Б-гийн гуяыг хутгалсан гэх хангалттай нотлох баримт байхгүй, хохирогч И.Б, М.Т нар нь гадаад дүр төрхийг нь мэдүүлсэн боловч Б.Э-ийн дүр төрхтэй тохирдоггүй. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр хохирогчийн мэдүүлэг, түүнийг дамжмал байдлаар нотолсон бусад мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт “Меетинг” баарны зохион байгуулагч, гэрч М.Баасаннамжилын “...2018 оны 11 дүгээр сард хэдний өдөр гэдгийг санахгүй байна. ... ёоёо Тайванаа, шорон Ээгий нар орж ирж үйлчлүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг авагдсан байх ба уг мэдүүлгээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Т.Э, Б.Э нарыг тухайн өдөр уг бааранд орж ирж үйлчлүүлсэн гэдгийг шууд нотлох баримт болохгүй байна.
Мөн насанд хүрээгүй хохирогч Х.Б-гийн “... шорон Ээгий буюу Энхтөмөр гэдэг хүнтэй танилцуулаад Эрхэмсайхан, Содгэрэл бид гурвыг Алтайбаатарын машинд сууж байхад гаднаас согтуу орж ирээд хутга тулган “та нарыг ална шүү, хэзээнээс явж байгаа юм, ...” гээд миний зүүн талын тохой хэсэгт хутгаараа зүссэн. ... Шорон Ээгий “чи Алтай ах нарыгаа барьж өгсөн гэсэн, одоо бид нарыг барьж өгөх гэж байна уу” гээд архины шилээр миний гэдэс рүү, дараа нь баруун талын гар луу цохисон. ... шорон хочтой Энхтөмөр, ёоёо Энхтайван хоёр тусдаа биеийг маань үнэлүүлсэн. ... ” /4 хх 41-44/ гэсэн мэдүүлэг авагдсан бөгөөд уг мэдүүлгээ таньж олуулах ажиллагааны “... Х.Б-гаас “миний харж байгаа хүмүүсийн дунд 4 дугаартай шорон Ээгий, 5 дугаартай ёоёо Энхтайван нар байна ...” гэж 4 дугаарт байгаа Б.Э-ийг, 5 дугаартай Б.Э нарыг заав. ...” гэсэн тэмдэглэл /4 хх 62-67/-ээр шүүгдэгч нарыг шууд зааж мэдүүлснээр болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Х.Б-гийн биед зүүн шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн 2018 оны 13652 дугаартай дүгнэлт /4 хх 122/ зэргээр давхар нотлогджээ.
Насанд хүрээгүй хохирогч Х.Б нь хэд хэдэн удаагийн мэдүүлгээрээ Б.Э, Б.Э нартай ямар байдлаар танилцаж, хэрэг учрал хэрхэн үйлдэгдсэн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэх няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хохирогч Р.Э-ын гэрээс эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт тухайн хэргийг үйлдсэн талаараа Э.Анх-Ирээдүй, Б.Э /5 хх 129, 166/ нар тодорхой мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э нь гэрчээр 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “... Явж байгаад нэг эзэнгүй айлын хашаа руу орсон. Анхаа эхэлж хашаа давж ороод хаалга онгойлгохоор нь араас нь Энхтайван бид хоёр хашаа руу орсон. ... миний мэдэж байгаагаар 3 мөнгөн аяга, 2 индүү, морин хуур, цүнх 2 ширхэг байсан, надад өгсөн цүнхэнд 2 индүү хийсэн байсан, ... манайх руу явж байх замдаа Анхаа цүнхэн доторх эд зүйлийг үзэж байгаад хэрэгтэйг нь аваад бусдыг нь хаяад байсан. ...” /3 хх 127-128/ гэж мэдүүлснээс үзэхэд хохирогчийн гэрээс хулгайд алдагдсан гэх эд зүйлийн жагсаалттай тохирч байхаас гадна хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар Б.Э, Т.Э нар нь Э.Анх-Ирээдүйг айлаас эд зүйл хулгайлах гэж байгааг анхнаасаа мэдэж байсан болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн, хохирогч И.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө Б.Э-ийг өөрийнх нь эрүүл мэндэд хохирол учруулсан талаар тодорхой мэдүүлсэн тул Б.Э-т холбогдох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Э-өөс “... надад холбогдох хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулиас өмнөх гэмт хэрэг гэж үзэж, ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Учир нь: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд зохих өөрчлөлтүүд орсон бөгөөд шүүгдэгч Б.Э-ийн хувьд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээ таван жилээс арван хоёр жил болж нэмэгдсэн.
Харин анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хоёроос найман жил” буюу хорих ял оногдуулахаар заасан хэмжээний дотор буюу гурван жилийн хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэсэн заалтыг журамлаж түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Э, Б.Э, Б.Б нар нь тус бүр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 82 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь нэмж оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/743 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Б.Э, Б.Б нар нь тус бүр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 82 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР