| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03373/И |
| Дугаар | 182/ШШ2024/02765 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02765
| 2024 06 12 | 182/ШШ2024/02765 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: -У ХХК/ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1.Хүсэлт гаргагч Улаанбаатар кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Улаанбаатар кредит ББСБ ХХК нь Энхцэцэг овогтой ******* /РД:ТА93021431/-тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 3Г2022/04-2501 тоот Зээлийн гэрээг 3,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлсэн болно. Э.******* нь зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэлгүй хугацааг хэтрүүлсэн тул зээлдүүлэгчийн зүгээс түүнд холбогдуулж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/07804 тоот захирамжаар Э.******* нь Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 33-р байр, 11 тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 65 дугаар зүлйийн 65.1.9-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл хэрэг үүссэнээс хойш тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Улаанбаатар кредит ББСБ ХХК нь зээлдэгчийн байнга оршин суух хаягийг хувийн шугамаар олж тогтоох хуулийн боломжгүй тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах нөхцөл байдал үүсч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу Э.*******ыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсмэдэхээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ2022/04-2501 дугаартай Зээл, барьцааны гэрээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/07804 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Улаанбаатар кредит ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Улаанбаатар кредит ББСБ ХХК нь Э.*******тай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ2022/04-2501 дугаартай Зээл, барьцааны гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Э.*******аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/07804 дугаар захирамжаар Э.******* нь Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 дугаар хороолол, 33 дугаар байр 11 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Э.*******ын хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 182/ШЗ2024/09814 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас Э.*******ын оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 дугаар хороолол, 33 дугаар байр 11 тоот гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Улаанбаатар кредит ББСБ ХХК -ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* / РД:ТА93021431/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Улаанбаатар кредит ББСБ ХХК, түүний төлөөлөгч Б.Золжаргал /утас:91008233/, Б.Бат-Эрдэнэ /утас:9929477/, Т.Төгсмэдэх /утас:99285135/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар кредит ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА