Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал, Г.Нямаа

улсын яллагч Д.Баянмөнх

хохирогч Т.Дулмаа

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Д.Дарьсүрэн, Ч.Сайнжаргал, Х.Отгонжаргал, Д.Сумъяа

Шүүгдэгч Б.Өлзийбадрах, М.Ганбаатар, Б.Чинбадрал, Ж.Есбол нарыг оролцуулан

 Дундговь аймгийн Прокурорын газраас Тойн овгийн Маньбадарын Ганбаатар, Номгон овгийн Бямбасүрэнгийн Чинбадрал, Харнууд овгийн Баттулгын Өлзийбадрах нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шеруши бахат овгийн Жемисийн Есболд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201512000131 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айргийн 2 дугаар гудамжны 35 тоотод  оршин суух, гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх /регистрийн дугаар ЗЕ82032310/ Харнууд овгийн Баттулгын Өлзийбадрах,

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 1,  Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо 32 дугаар гудамжны 1708 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /регистрийн дугаар ЗА75050637/  Тойн овгийн Маньбадарын Ганбаатар,

 

                  Монгол  Улсын иргэн, 1984  оны  5  дугаар  сарын  3-ны  өдөр  Дундговь  аймгийн

  Дэлгэрцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо, “Бага наран”-гийн 14 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх /регистрийн дугаар ЗЕ84050311/ Номгон овгийн Бямбасүрэнгийн Чинбадрал,

 

             Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн   Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам   бүл 2, эхийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 20 дугаар хороо ТЭЦ 2-ийн 1 дүгээр   гудамжны 24 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өршөөлийн хуульд хамрагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх, /регистрийн дугаар ТЯ90102055/ Шеруши бахат овгийн Жемисийн Есбол.

 

Шүүгдэгч Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал, М.Ганбаатар нар бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 13-наас мөн оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпилийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж 41127000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Чинбадрал  Ж.Есбол нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3720000 төгрөгийн, мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахил” гэх газраас С.Энхтайваны бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “болор” нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайлж 1938000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Өлзийбадрах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Ганбаа ахтай явж хулгай хийгээгүй. Тухайн үед би Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэйгээ цуг байсан. Манай эхнэр Дэрэн сумын Засаг даргын тамгын газарт ажилд орох гээд 12-ны өдөр шалгалт өгөөд Улаанбаатар хотод очсон. Би Драгон дээрээс эхнэр хүүхдээ тосож авсан. Би 6 дугаар сарын 10-ны үед найзтайгаа зуслангийн газар байшин дээвэрлэх ажилтай байсан. Эхнэр хүүхэдтэй учраас явах боломж байгаагүй. Харин 6 дугаар сарын  19, 20-ны  үед зах орж Ж.Төвсанаа гэдэг хүнд аяга зарахад М.Ганбаатар ахтай хамт явсан. Үлдсэн том аягыг 7 сарын эхээр  хамт очиж Ж.Төвсанаа гэдэг хүнд өгсөн. Би гэм буруугүй, хулгайн хэрэг хийгээгүй учраас хохирлыг нөхөн төлөхгүй гэв.

 

- Шүүгдэгч Б.Чинбадрал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 6 дугаар сарын үед 3 айлд хаалга хийсэн. Б.Өлзийбадрахын өөрийнх нь хашааны хаалга болон хадмынх нь хашааны хаалгыг хийсэн. Нэг найз маань Солонгос улсаас ирсэн. Тэдний хашааны хаалгыг мөн хийсэн. Машины дугаар явдаггүй 4 дэх өдөр Баагий ах Ганбаа ахтай ирж намайг авч зах дээр очиж  юм зарсан. Бид хэд хамт очсон. М.Ганбаатар утсаар яриад нэг хүн ирээд юм авсан. Би машин дотор сууж байсан. Тэгээд ажилруугаа явсан М.Ганбаатар Ж.Төвсанаа нар буудал авсан, хөзөр тоглож байгаа гээд үлдсэн. Ийм л зүйл болсон. Би М.Ганбаатар болон Б.Өлзийбадрах нартай хамт явж хулгай хийгээгүй. Харин 2015 оны 9 дүгээр сард манай эгчийн гэрийн найр болох гээд Старекс машинтай  найранд хэрэглэх барааг нь аваад очсон. 23-ны шөнө ирсэн чинь Ж.Есбол манай ахтай архи уучихсан байсан. Би хоёр айлын байшингаас эд зүйл аваад 25-ны өдөр хот явсан. Намайг хулгай хийсэн гэдгийг  Ж.Есбол мэдээгүй, би сүүлд нь хэлсэн. Гурвансайхан сумаас авсан эд зүйлд Ж.Есболын оролцсон оролцоо байхгүй гэв.

 

- Шүүгдэгч М.Ганбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийг хийсэндээ их гэмшиж байна. Би хэн нэгнийг хулгайн хэрэгт гүтгээгүй. Гүтгэсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд Улаанбаатараас Б.Чинбадралын унадаг старекс машинтай нь Б.Өлзийбадрахтай гурвуулаа гараад би замыг нь мэдэх учраас Ц.Дэжидпил гуайн байшин дээр 16 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд байшинд орж хамаг юмыг ухаад ачаад явсан. Тэр шөнө 12 цаг гэхэд хотод ирчихсэн байсан. Авсан эд зүйлсээс жирийн тохдог эмээл байсныг нь Сонсголонгийн гүүрэн дээр бид гурав цуг очоод ус руу хаясан.  Буцаж ирж хоноод өглөө нь хуучин урт цагааны тэнд энэ хоёрын таньдаг хүнд мөнгөө зарсан. Би тэр хүнийг нь танихгүй. Мөн Нарантуул захруу 3 эмээл, хэдэн мөнгөн аяга, хэдэн шил архи, дарс байсныг аваад Ж.Төвсанаа дээр очсон.  Би өөрөө энэ хоёрын утсаар Ж.Төвсанааг дуудсан байх. Тэгээд Ж.Төвсанаа гарч ирээд наймаагаа ярьж тохироод Б.Чинбадралыг дагуулж ороод наймаагаа хийсэн. Б.Өлзийбадрах машин бариад би жолоочийн эсрэг талд сууж Б.Чинбадрал, Ж.Төвсанаа хоёр хутгаар аяга эвдэж зах орж мөнгө цаасаа тохирсон. Б.Чинбадрал нь түүнд архи өгч байсан. Алдагдсан 3 хул гээд байгаа ч 2 хул л байсан. Тэр 2 хулыг Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал хоёр нэг нэгээр нь авсан. Б.Чинбадрал хулаа яасныг нь мэдэхгүй. Сүүлд нь Б.Өлзийбадрах Ж.Төвсанааг дуудаад өгчих, яръя гэж хэлж байсан. Тэгээд би Б.Өлзийбадрахтай хамт Ж.Төвсанаа дээр очсон. Тэгээд Ж.Төвсанаа энэ хоёр наймаагаа тохирсон гэсэн. Хэдээр өгч авсныг нь би мэдээгүй. Миний ярьсан зүйлүүд бүгд хавтаст хэрэгт байгаа, би бүх зүйлийг үнэн мэдүүлж байна гэв.

 

- Шүүгдэгч Ж.Есбол шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Дундговь аймагт  анх удаа ирсэн. Б.Чинбадрал  ахынхаа машиныг  янзалсан юм. Тэр хооронд хорхог хийгээд архи уусан. Дараа нь эгчийнх нь гэрийн найранд ирээд, үүрээр шууд хотруу явсан. Замдаа машин эвдэрээд  Дундговьд машиныг нь янзалж байхад Б.Чинбадралын  аав, ах нь ирээд замаас машиныг нь аваад явсан. Б.Чинбадралтай хамт хулгай хийгээгүй. Ийм л зүйл болсон. Би Б.Чинбадралыг хулгай хийсэн гэдгийг сүүлд мэдсэн, би хулгайн хэрэг хийгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

 

- Хохирогч Т.Дулмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 9 дүгээр сарын  29-ний өдөр гэрээ дулаалах гээд ирсэн чинь цоожийг нь эвдчихсэн байсан. Б.Чинбадралаас хохирлоо авсан. Заавал ял шийтгэл хүлээ гэхгүй. Шүүхэд дуудагдаж ирж очсон зардалд 490000 төгрөг нэхэмжилж байгаа, баримтаа гаргаж өгсөн. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

- Хохирогч Ц.Дэжидпилийн мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Эхэн урсгалын бууц” гэх газарлуу нүүж очиход манай хороон дээр байх төмөр ёмкость болон модон байшингийн цоож нь эвдэрсэн, дотор нь байсан эд зүйлс алга болсон байсан...Ёмкостьноос “Их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн эмээл 2 ширхэг, мөнгөн хяртай 6 цагаантай эмээлийн толгой, гар хийцний үндсэн тагштай бэсрэг хул 1 ширхэг, гар хийцний хуванцар тагштай бүслэг мөнгөн хул, зоос гоёлын хийцтэй дунд гарын модон тагштай бэсрэг мөнгөн хул, гар хийцний мөнгөн аяга 4 ширхэг, зоос гоёлын дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг, 120 литрийн савтай борц 30 кг орчим, эмэгтэй хүний хурган дээл 2 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, никон маркийн 2 нүдний дуран 1 ширхэг, 50 литрийн кострул 1 ширхэг, мөнгөн хуйтай жижиг хутга 1 ширхэг, 18 литрийн кострул 1 ширхэг, монел маркийн тоос сорогч 1 ширхэг, 0.75  литрийн Соёмбо архи 2 ширхэг, 0.75  литрийн Алтан түрүү архи 1 ширхэг, 0.75  литрийн Болор нэртэй 1 ширхэг, 0.5  литрийн Хадагтай нэртэй 1 ширхэг”, Модон байшингаас “4 цагаантэй эмээл 1 ширхэг, 0.5  литрийн Сангариа нэртэй дарс 1 ширхэг, улаан өнгөтэй усны помп 1 ширхэг” алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/

- Гэрч Т.Лхагвасүрэнгийн “...Манай гэр Адаацаг сумын төвөөс урагш 2 километрт нутаглаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бууцан дээрээ ирэхэд манай бууцан дээр байсан 2 модон амбаар, 1 ёмкость хулгай орсон байсан. Жижиг амбаарын цоожноос бусдынх нь цоож байхгүй модоор цүүлж орхисон байсан...манай ёмкостьноос 4 ширхэг мөнгөн тоногтой 10 цагаантай 3, 6 цагаантай 1 эмээл, мөнгөн тоногтой хазаар 6 ширхэг, 16 ширхэг мөнгөн аяга, хөх өнгийн 120 литрийн савны хүзүүгээр татсан үхрийн борц, хурган дотортой дээл бас 2 нүдний дуран зэрэг эд зүйлс алдагдсан, би 2015 оны 6 дугаар сарын 13-нд ирж үзэхэд зүгээр байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 16 /

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрзаяагийн “...Манайх эхээс наймуулаа, ээжийгээ буянт ээж болсонд баяр хүргэж хүн тус бүр нэг ширхэг зоос гоёлын хийцтэй тавын хэмжээтэй мөнгөн аяга өгсөн... хурааж авсан 5 ширхэг мөнгөн аяга ээжид биднээс өгсөн аяга мөн байна. Бид яг ийм хэлбэр хэмжээтэй аяганууд өгсөн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 240/

 

- Хохирогч С.Энхтайваны “...2015.10.01-ны өдөр байшинд хулгай орсон байна гэж хэлсэн …байшиндаа ирээд орж үзэхэд цоожийг нь эвдээд буцааж зүүсэн байсан ба байшин дотор байсан бүх зүйлүүдийг ухаж, тарааж хаясан байсан. Байшин доторхоо янзлахад 380 вольтын мотор, 220 вольтын “ямаахай” мотор, 60 кг ааруул, “болор” архи 6 ширхэг алдагдсан байсан. Манай нэг авдарын цүүг нь хуга цохисон байсан. Хажууд нь манай сүх байсан. Түүгээр цохисон байх...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95 /

 

- Гэрч Т.Лхагвасүрэнг дахин байцаасан “...М.Ганбаатар манайхаас хулгай хийсэн гэдгээ манай эхнэр Ц.Дэжидпилд өөрөө хэлсэн байсан. Би М.Ганбаатарыг ганцаараа хулгай хийсэн гэж бодохгүй байна. Манай ёмкость голдоо хаалгатай бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлс ёмкостьны баруун болон зүүн талд байсан, наагуур нь бүтэн гэрийн мод хураалттай байсан. Тэр бүгдийг холдуулж ёмкость дотор байсан бүх л савыг ухаж онгичсон ба бусад байшин амбаарт байсан бүх сав суулгийг ухаж гаргаж хаясан байсан тэр их новшийг ганцаараа ухна гэж байхгүй” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 242/

 

- Гэрч В.Оюунгэрэлийн “... 2015.9.30-ны өдөр хулгай ухсан байна гэж хэлсэн. Би нөхрийнхөө хамт 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 9 цагийн үед бууцан дээрээ ирж үзсэн тэгтэл байшингийн цоож эвдэрч зүүлттэй орхисон байсан. Байшин дотор ороход хамаг юмыг онгичоод тараагаад хаясан байсан. Тэгэхээр нь бүх зүйлээ буцаагаад хураагаад янзалсан. Манай 380 вольтын мотор 1 ширхэг, 220 вольтын мотор  1 ш, 60 кг орчим ааруул, 6 ш болор нэртэй архи алга байсан. …Мөнхжаргал гэх айлд саарал өнгийн “Истана” маркийн машинтай 2 залуу ирж машин янзалж байгаад хотруу буцсан гэсэн тэр 2 залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 99 /

 

- Гэрч Д.Улаанхүүгийн”... Би 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед байх “Тахилтын бор толгой” буюу сүлжээ барьдаг овоон дээр гартал С.Энхтайван ахын байшингаас хорооруу 2 бараан хувцастай хүн алхаж байхаар нь С.Энхтайван ахыг өөрөө ирж дээ гэж бодоод утсаар яриад байж байтал, С.Энхтайван ахын хорооноос танихгүй саарал өнгийн “Истана” юмуу “Старикс” маркийн машин гараад хөдлөөд явахаар нь араас нь хөдлөөд явахад тэр машин урдуур нь гарч чигээрээ хойшоо явсан. Тэр машин хороон дотор баруун буланд нь урагш харсан байдалтай гарахад бэлэн зогсож байсан...” гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 100 /

 

- Гэрч Б.Чинзоригийн “...2015 оны 9 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна, манай дүү Б.Чинбадрал Дундговь аймгийн Гурвансайхан сумруу айлын найранд яваад буцаж явахдаа замдаа машин нь эвдрээд  аавруу залгасан байсан. Тэгээд аав бид 2 тосохоор очсон юм. Тэгсэн манай дүү эхнэрийнхээ цэнхэр өнгийн “Ист” маркийн машинтай явсан байсан. Машины мотор их дуу орсон бараг цохиж байх шиг байсан. Нэг танихгүй залуутай явж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 241 /

 

- Гэрч Д.Бамбаруушийн “...би М.Ганбаатарыг танихгүй С.Амгаланбаярыг танина. 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.Амгаланбаяр ах надруу утасдаад нэг зарах эмээл байна, их хямдхан юм байна авах уу гэхээр нь би сонирхъё гээд “Гэгээнтэн” хороололд аваад ир гэж хэлсэн. Тэгтэл С.Амгаланбаяр ах нэг танихгүй залуутай эмээлээ аваад ирэхээр нь үзэхэд 12 цагаантай хуучирсан гөлөмтэй, шаргал өнгийн модтой эмээл байсан. Тэгэхээр нь би үнийг нь асуухад 5.000.000 төгрөг гэхээр нь тэгвэл авахгүй гэхэд 4.500.000 төгрөгөөр ав гэхээр нь зөвшөөрч худалдаж авсан. Би эмээлийг хаанаас авсан талаар С.Амгаланбаяр ахаас асуухад хамт явсан залууруугаа зааж манай энэ дүүгийн эмээл байгаа юм гэж хэлсэн. Би мөнгийг нь бэлнээр өгсөн. Би хамт явсан залууг нь одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244 /

 

- Гэрч Х.Арилжидмаагийн “...миний охин Б.Чинтуяагаар Б.Чинбадрал нь Толгойтын хуучин эцсийн “Сайн” гэх нэртэй ломбардад 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жижиг том нийлсэн 4 ширхэг мөнгөн аяга тавиулсан байсныг миний танил Баасандаш гэх танил ломбардын хүүхэн надад хэлэхээр нь би очиж үзэхэд шинэ үеийн 4 ширхэг мөнгөн аяга байсан. Тэгээд Баасандаш хэд хоногийн дараа хугацаа нь дууслаа аягаа авахгүй юмуу гэхээр нь 30.000 төгрөгийн хүү төлж дахиж 3 сар сунгасан юм. Тэгээд охин хүү 2 авахгүй болохоор нь үрээд яахав гээд 160000 төгрөг төлж аваад өөртөө байлгаж байсан юм. 2015 оны 10 дугаар сард би машинтай Толгойтын хуучин эцсийн буудал дээр зогсож байтал Б.Чинбадрал, Б.Чинтуяа 2 зогсож байгаад Б.Чинбадрал машиндаа үлдээд Б.Чинтуяа нэг юм бариад “Сайн” ломбардруу орж байхыг би харсан юм. Сүүлд нь 4 аяга тавьсаныг мэдээд Б.Чинтуяагаас асуухад Б.Чинбадрал ах тавиулсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 246 /

 

- Гэрч Б.Цэрэнтогтохын “...би Нарантуул зах дээр лангуу түрээсэлж суудаг. 2015 оны 10 дугаар сард үл таних 2 залуу улаан болон шар өнгийн 2 ширхэг нэлээн хуучны моторыг хоёуланг нь 180.000 төгрөгөөр зарсан. Би  мотор зарсан 2 залууг одоо хараад танихгүй. Нэлээн хуучирсан мотор байсан учраас тэр 2 залуутай үнэ тохирч худалдаж авсан. Одоо тэр 2 моторыг зарчихсан надад байхгүй, хэнд зарсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 248 /

 

- Гэрч Ж.Энхбаярын “...2015 оны 9 дүгээр сард билүү 10 дугаар сард манай эгч өгсөн юм гээд 50 кг-ийн шуудайтай дугуй ааруул зарсан юм. Тэр ааруулыг нь би 1 килограммыг 6000 төгрөгөөр бодож авсан. Яг хэдэн кг болсныг санахгүй байна. Ямар ч байсан шуудай нь бараг дүүрэн шахуу байсан. Би тэр ааруулын бүтнийг нь зараад талуудыг нь идчихсэн юм...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 249 /

 

- Гэрч Р.Өнөржаргалын “...манай ломбардад эд зүйл тавьж байсан хүнийг шүүж үзэхэд ЗЕ84050311 регистрийн дугаартай Бямбасүрэн овогтой Чинбадрал 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 200.000 төгрөгийн эд зүйлс тавиад 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 6200 төгрөгийн хүү төлөөд авсан байна. Би ямар эд зүйлс тавьсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 2 /

 

- Гэрч С.Амгаланбаярын “...би М.Ганбаатартай садан төрлийн холбоо байхгүй, уулзаагүй 10 гаруй жил болсны дараа 2015 оны 6 дугаар сард Багшийн дээдийн автобусны буудалд дээр санамсаргүй тааралдсан. Тэгэхэд бид манай гэрт хамт оччихоод явсан юм. Хэд хоногийн дараа утсаар ярьж надад зарах 2 эмээл байна, авах хүн байна уу гэхээр нь хүнээс асууж өгье гээд өөрийн танил дүү Д.Бамбарууш гэж дууддаг залууруу ярьж эмээл байна авах уу гэхэд аваад ир үзье гэж хэлсэн М.Ганбаатар 2 хоногийн дараа дунд гарын мөнгөн эмээл аваад ирсэн. Бид тэр эмээлийг Д.Бамбаруушт үзүүлэхэд авъя гээд тэд хоорондоо тохиролцоод 4.500.000 төгрөгөөр наймаа хийсэн. Түүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын сүүлээр М.Ганбаатар утасдаад нөгөө үлдсэн том гарын эмээлээ зарах гэсэн юм та хүнээс асууж өгөөч гэхээр нь тэгье гээд би өөрийн найзын дүү эмээл хийдэг дархан Б.Дондовдоржоос эмээл авах уу гэж асуухад аваад ир үзье гэж хэлсэн. Тэгээд М.Ганбаатарыг эмээлээ аваад ир гээд Б.Дондовдоржид үзүүлэхэд тэр 2 хоорондоо тохиролцоод 5.000.000 төгрөгөөр наймаа хийсэн. М.Ганбаатар надад зуулчилж өгсний хөлс гээд 100.000 төгрөг өгсөн. М.Ганбаатар надад миний эгчийн эмээл гэж хэлж байсан.Эмээл авч ирэхдээ  хоёуланд нь ганцаараа ирсэн. Эхний эмээлээ даавуунд боогоод, дараагийн эмээлээ бараан өнгийн цүнхэнд хийгээд барьж ирсэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 3 / 

 

- Гэрч Б.Дондовдоржийн “...Би М.Ганбаатар гэх залууг танихгүй С.Амгаланбаяр ахыг зүс танина манай ахын найз байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр С.Амгаланбаяр ах надруу утасдаж нэг мөнгөн эмээл байна, зараад өгөөч гэхээр нь үзье гээд “Саппоро”-гийн буудал дээр уулзахад урт үстэй, сахалтай залуугийн хамт “Батноров” хийцийн 12 цагаантай мөнгөн эмээл үзүүлсэн. Би наад эмээлийг чинь зарж чадахгүй гэж хэлээд явуулсан. Би дотроо хулгайн эмээл байж магадгүй гэж бодоод авахаас татгалзсан. Тэрнээс хойш 10 хоногийн дараа С.Амгаланбаяр ах утасдаж чи эмээлийг зараад өгөөч гэхээр нь зарагдахгүй гэхэд чи өөрөө авахгүй юу гэхэд надад боломж байхгүй, хэдэн төгрөгөөр зарах юм” гэхэд сайн мэдэхгүй байна, гадуур 14-15 сая төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа С.Амгаланбаяр ах дахиж утасдаад чи хэдээр авахаар байна гэхээр нь 5.000.000 төгрөгөөр авъя гэхэд  зөвшөөрч надад зарсан би хаанаас авсан талаар асуугаагүй тэр эмээл одоо надад байхгүй, би мөнгийг нь хайлуулж өөр зүйл хийгээд зарчихсан. Эмээлийн зургийг үзлээ миний авсан эмээл мөн байна. Зурган дээрх залуу надад эмээл зарсан залуу мөн байна...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 4 / 

 

- Гэрч Д.Мягмаржавын “...М.Ганбаатар 2015 оны 6 дугаар сараас манайд байх болсон юм.  Би 2015 оны 7 дугаар сарын сүүлээр рашаан сувилалд явах болоод амбаараас тогоо, шанага, майханаа гаргаж байтал манай амбаарт хар бараан өнгийн цүнхтэй юм байхаар нь өргөж цаашаа тавих гэтэл их хүнд байхаар нь нээгээд үзтэл 2 дөрөөг нь зөрүүлээд тавьсан мөнгөн тоногтой эмээл байсан. Би М.Ганбаатараас юун эмээл болох талаар асуухад Б.Чинбадралын юм байгаа юм аваачиж өгч чадсангүй гэж хэлсэн. Тэгээд амралтанд яваад 10 хоноод ирээд амбаарт юмаа хийхэд нөгөө цүнх хоосон байхаар нь М.Ганбаатараас эмээлээ яасан юм гэхэд Б.Чинбадрал аваад явсан гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын дундуур Б.Чинбадрал нэг хүнтэй ирээд М.Ганбаатарыг асуугаад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М.Ганбаатар алга болж байгаад ирэхээр нь усанд явуулсан хойгуур надруу Б.Чинбадрал яриад М.Ганбаатар байна уу гэхээр нь усанд явчихсан ирэхээр нь яриулъя гэж хэлсэн. М.Ганбаатар ус авчирчихаад усанд орно гээд гараад явсан. Тэр оройдоо эргэж ирээгүй байхад Б.Чинбадрал надруу залгаж дахин М.Ганбаатарыг асуухаар нь эмээ нь хэлэхээ мартжээ, М.Ганбаатар усанд орно гэж гараад одоо болтол ирээгүй байна гэхэд та М.Ганбаатарыг байсаар байтал нуулаа гэхээр нь ямар учраас нуух юм гэхэд би наад М.Ганбаатарыг чинь араасаа чирнэ дээ харж байгаарай гэхээр нь би мартчихсан байна гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 5-6 /

 

- Гэрч Б.Алимаагийн “...Би 2015 оны 7 дугаар сарын эхээр манай дүү Б.Чинбадрал ломбардад хэдэн ширхэг мөнгөн аяга тавьсан юм, одоо хугацаа нь дуусчихаад байгаа. Надад мөнгө зээлээд аваад өгөөч гэж гуйсан. Би зөвшөөрч Б.Чинбадралд 300.000 төгрөг өгөөд аяга авахаар хамт явж толгойтын хуучин эцсийн “Хаан банк”-ны салбарын ойролцоо очиход Б.Чинбадрал өөрөө бууж яваад хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ шар торонд 5 ширхэг хээгүй, бичиггүй мөнгөн аяга аваад ирсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 10 /

 

- Гэрч Э.Одончимэгийн “...2015 оны 10 сард Б.Чинбадралын нагац эгчийнх нь хүүхэд Дундговь аймгийн Гурвансайхан суманд хуримаа хийнэ гээд бид хамтдаа захисан юмыг нь “Барс” захаас аваад миний машинд ачиж зогсоолд тавиад хоносон. Авсан юмаа өглөө драгон дээрээс явуулна гэж байсан ч өглөө 6 цагт миний машиныг унаад тэр чигээрээ алга болсон байсан. Өдөр нь Дундговь аймаг дээр ирсэн байна гэж утсаар ярьсан. Миний эд хөрөнгийг надад хэлэхгүй авч яваад ард нь ийм асуудал үүсгэж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 15 /

 

 - Гэрч Д.Мягмаржавын “...2015 оны 7 сард М.Ганбаатар намайг дагуулаад ломбарднаас хар өнгийн гэр бүлийн машиныг миний нэр дээр авсан. Өөрийнх нь бичиг баримт байхгүй байсан юм...М.Ганбаатар тэр машиныг өөрийнхөө цуглуулж надад хадгалуулж байсан мөнгөөр авсан...М.Ганбаатар сүүлд нь машинаа зарлаа, та бичиг баримтаа өгөөч гэж хэлээд миний бичиг баримтыг аваад явсан...хэний нэр дээр шилжүүлснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7/

- Гэрч Г.Сундуйгийн “...Манай аав надад 2015 оны 11 дүгээр сард хар өнгийн караес маркийн машин өгсөн... надад өгсөн бичиг баримт дээр Банзрагч гэх хүний нэр байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11/

- Гэрч М.Ганганбайгалийн “.....Б.Чинбадрал нь  хар багадаа ээжээсээ хагацсан аав дээрээ зургуулаа үлдсэн. М.Ганбаатар ээжтэйгээ хоёулаа хөдөө байж байгаад гэр орон дүү нараа шатаалгаад орох оронгүй их хэцүү болсон. Ээж маань тэр асуудлаас хойш хэлгүй, 2 хөл нь татчихсан байсан болохоор би ээжийгээ аваад явсан. М.Ганбаатар манай хамгийн том эгч дээр байж байгаад тусдаа гарсан. Миний дүү ийм айхтар юм хийх хүн биш гэж би боддог...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18/

- Гэрч Б.Чинтуяагийн  “...Б.Чинбадрал надаар 4 ширхэг мөнгөн аяга тавиулж байсан, би өрх гэр тусгаарлаж байгаа хүн болохоор өөрийнхөө эд зүйлийг тавьж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 21 /

 

- Гэрч Ж.Төвсанаагийн “... Би М.Ганбаатар Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нарыг харж байсан. М.Ганбаатарыг сайн танина, нөгөө хоёрыг нь танихгүй. 2015 оны 6 дугаар сарын дундуур намайг зах дээр зогсож байхад М.Ганбаатар 2 танихгүй залуутай хамт дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга барьж ирээд нөгөө хамт явсан 2 залуу намайг авах уу гэхээр нь авчирсан аягануудыг үзэхэд амсар нь эмтэрчихсэн энэ тэндээ цөмөрсөн аяганууд байхаар нь ийм аяга зарагдахгүй та хэд мөнгийг аваад зар гэхэд тэгье гээд мөнгийг нь авсан. Аяганууд дотроо шар өнгийн хуванцар тагштай байсан. Би мөнгийг нь авч зарж өгөөд мөнгийг /төгрөг/ нь бэлнээр М.Ганбаатартай хамт явсан 2 залууд өгсөн. Тэгтэл тэр залуугийн нэг нь нэг шил “Соёмбо” нэртэй архи өгөөд баярлалаа ах гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа М.Ганбаатар надруу утасдаад нэг мөнгөн эмээл байна авах уу гэхээр нь авъя гээд авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас эмээл сураад байсан хүнд эмээлийн мөнгөн тоног байна, иж бүрэн 12 цагаантай гэхэд авъя гээд надад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг М.Ганбаатарт өгсөн. Тэр мөнгөнөөс М.Ганбаатар надад 10.000 төгрөг өгсөн. Би эмээлийн тоног авч нөгөө хүндээ өгөөд мод гөлөм дөрөө зэргийг өөрөө авч “Нарантуул” зах дээр зогсож байгаад зарсан. Тэрний дараа М.Ганбаатар ах надад 4 ширхэг мөнгөн аяга өгөхдөө хамт явж байсан залуугийн нэгтэй нь ирээд үндсэн хултай их гарын мөнгөн аяга 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр аягийг М.Ганбаатартай хамт явсан залуу нь барьчихсан ирсэн. Би түүнд аяганы өртөгийг нь өгсөн. Би аягийг хаанаас авсан талаар асуугаагүй. Хулгайн эд зүйлс байсныг мэдээгүй. М.Ганбаатар болон түүнтэй хамт явсан залуучууд надад өөр ямар нэгэн эд зүйл зараагүй. Би худалдаж авсан эд зүйлээ зах дээр зогсож байгаад авъя гэсэн хүнд зарчихсан. М.Ганбаатар бас надад өөр нэгэн зүйл өгч байсан юм байна. Савхин хуйтай хуйны нэг үзүүрт мөнгөн бөгжтэй иш нь ардаа бас мөнгөн бөгжтэй төмөр хутга өгсөн. Мөнгөн хутгыг анх 4 ширхэг аяга өгөхдөө өгч байсан ба тэр хутгаараа аяганы мөнгийг хуулж байсан. М.Ганбаатар ч надад өгөөгүй юм байна, хамт явсан 2 хүүхдийн нэг нь өгсөн юм байна. Би тэр 2 залууг одоо харвал танина. Тэр залуучууд надтай дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 22-23 / 

 

- 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №011 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн мөрийг ямар маркийн тээврийн хэрэгсэлийн мөр болохыг тодорхойлох боломжгүй. Зураг № 13 гэж дугаарласан тээврийн хэрэгсэлийн мөр нь жижиг суудлын автомашины мөр байна. Аль зүгт явж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Үзэхэд зураг №13 гэж дугаарласан “тээврийн хэрэгсэлийн мөрийг харуулав” гэсэн бичиглэлтэй гэрэл зурган дээрх мөр нь хураан авсан гэх 65-97 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн мөртэй тохирохгүй  байна” гэжээ. /2-р хх-ийн 37-39/

Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссийн эд зүйлд үнэлгээ хийсэн актад “2003 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2012.02.11-ний өдөр орж ирсэн Хюндэй Старекс маркийн машин 1 ширхэг 7000000 төгрөг, 2002 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2013 оны 2 дугаар сарын 13-ны өдөр орж ирсэн Киа Каренс маркийн машин 1 ширхэг 3500000 төгрөг, 2013 онд Монгол улсад орж ирсэн Тоёото Ист маркийн машин 1 ширхэг 8000000 төгрөг” гэжээ /2-р хх-ийн 43-44/

Иргэний нэхэмжлэгчийн Э. Одончимэгийн “...Б.Чинбадрал тухайн цаг хугацаанд гэртээ байсан. Хаа нэг тийшээ хөдөө яваагүй, миний охин 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн халуурч тэрнээс хойш хамт байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-нд миний төрсөн өдөр болоход надтай хамт байсан. Дунд нь нэг удаа найзынхыгаа нүүлгэж өгнө гэж байсан санагдаж байна...” гэх мдүүлэг /2-р хх-ийн 202/

Гэрч Т.Банзрагчийн “...2015 оны 10 дугаар сард интернэтийн үнэгүй зараас машин зарна гэхээр нь хар өнгийн машиныг хөдөө явахад өндөр юм гээд авсан, марк, дугаарыг нь санахгүй байна...Би 1800000 төгрөг гэж тохироод 1 сая төгрөгийг нь бэлнээр өгөөд 800000 төгрөгийг нь өгөөгүй, машиныг авахдаа өгнө гэж тохирсон юм. Сахалтай туранхай ах байсан, нэрийг нь Ганбаатар гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206/

Гэрч Д.Нандинцэцэгийн “...2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Дундговь аймгаас Улаанбаатар хотруу орсон.  2015 оны 6 дугаар 21-ний хооронд Дундговь аймагруу нүүх хүртлээ нөхөр Б.Өлзийбадрах, хүү Хантүшиг нарын хамт гэртээ байсан. Б.Өлзийбадрах тухайн цаг хугацаанд найз Бат-Эрдэнэтэйгээ 2-3 хоног айлын байшингийн дээвэр хийсэн... манай нөхөр бол хүнд муу санадаггүй, хөнгөхөн цагаахан зантай, эхнэр хүүхэддээ их халамжтай, хамт амьдрахад түшигтэй элдэв муу араншингүй  хүн байгаа юм. Би нөхрөө хулгай хийсэн гэж бодохгүй байна. Хүнд их тусч болохоор хүнд туслах гэж яваад л хүнд гүтгэгдлээ гэж бодож байна...”гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207/

- Гэрч М.Дорждэрэмийн “...Би Б.Чинбадралыг танина. Б.Чинбадрал нь 2015 оны 6 дугаар сард 6597 УНА улсын дугаартай саарал өнгийн старикс маркийн машиныхаа гүпр, хаалга багажны хаалгыг будуулсан. Б.Чинбадрал надад мөнгө байхгүй байна гээд 15-ын хэмжээтэй дугуй өгсөн. Би яг 2015 оны 6 дугаар сарын хэдний өдөр засварласан болохыг санахгүй байна...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 212 /

 

- Гэрч Ж.Амгаланбаатарын “...Би Б.Чинбадралыг Баагий гэдэг авгайлахаар нь танидаг, бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй. Царайг нь хараад танина, одоогоос нэг жилийн өмнө танилцаж байсан. 2015 оны 10,11 дүгээр сарын үед байх хугацааг нь сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод явж байхад Б.Чинбадрал надруу утсаар ярьсан. Тэгээд надад 5 ширхэг мөнгөн аяга байна, 250.000 төгрөгөөр зарах гэсэн юм. Ломбарданд тавих юм бол үнэд хүрэхгүй байна гэж хэлсэн, бид нар зуун айлд очиж уулзсан тэгэхэд Б.Чинбадрал, Мөнгөншагай нар хамт ирсэн. Надад 180.000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй гэхэд тэр 5 аягаа надад 180.000 төгрөгөөр өгсөн. Б.Чинбадралаас наад аяга чинь хулгайн аяга юм бишүү гэхэд үгүй манай хуримаар манай аав надад өгсөн аяга гээд байсан. 2 ширхэг аяга нь хар тагштай байсан. Нөгөө 3 аяга “аавдаа дурсгав” гэсэн бичигтэй байсан байх сайн санахгүй байна. Харин дараа нь манай охин А.Номин-Эрдэнэ дахин хагалгаанд орох болоод мөнгөний хэрэг гараад “Нарантуул” зах дээр авч очиход үнэд хүрээгүй. Тэгээд “Хар хорин” зах дээр 200.000 төгрөгөөр зарсан. Надаас аяга худалдаж авсан хүнийг би танихгүй...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 217 /

 

Гэрч Ж.Төвсанаагийн “...2015 оны Улсын баяр наадмын өмнөхөн...М.Ганбаатар утсаар залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа хэлэхэд хүрээд очъё, гадаа чинь очоод залгая гэсэн. Удалгүй ирчихлээ гэхээр нь гарч очиход машинтай ирчихсэн байсан ба машины багажнаас нэг цүнхтэй юм авсан. Тэр цүнхэнд нэг ширхэг мөнгөн эмээл байсан, өөр юм байгаагүй...би М.Ганбаатараас нэг том мөнгөн аяга, нэг мөнгөн эмээл худалдаж авсан, надад уг эд зүйлийг М.Ганбаатар минийх гэж хэлсэн...мөнгийг нь хуулж зарсан 4 ширхэг мөнгөн аягыг би зүгээр л зарж өгсөн, хэнийх, хаанаас авсан болохыг мэдээгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 79/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4, 34, 72 /

- Шинжээчийн 2015.8.10-ны өдрийн 3624 дугаартай дүгнэлт /1-хх-ийн 20-22/

- Гурвансайхан сумын 3-р баг “Эрээний шар хад” гэх газар эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 34-37/

- цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 41/

- Гурвансайхан сумын 3-р баг “Тахилт” гэх газар эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-ийн 72-81/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №5812 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 54-55 /

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн №5813 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 58-60 /

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85, 92 /

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 176-185/

- хураан авах тогтоол /1-р хх-ийн 186-203, 2-хх-ийн 193-196/

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссийн үнэлгээ /1-р хх-ийн 104-105, 2-р хх-ийн 35-36 /

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 44-р хуудас, 93-р хуудас, 236 /

- Хүн таньж олуулах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 204-205, 213-215/

- Эд зүйл таньж олуулах тухай тэмдэглэл /1-р хх-ийн 206-212, 217-220/

- Зураг таньж  олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 216 /

- Мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 222-225/

- Шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 55-59/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 114-116/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 120-126, 129-135/

 

- “Уваа Уул Аудит” ХХК-ний үнэлгээний тайланд “Дундговь аймгийн Адаацаг сумын “Эхэн ус” газрын өвөлжөөн дээрх байшингаас алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэлгээ 41127000 төгрөг” гэжээ /4-р хх-ийн 83-89/ зэрэг болно.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас шүүдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Ж. Есболд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүгдэгч Ж.Есболыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн, эд зүйлс хулгайлж 3720000 төгрөгийн, мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахил” гэх газраас С.Энхтайваны бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн эд зүйлс хулгайлж 1938000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба тухайн үед хамт явж байсан гэх шүүгдэгч Б.Чинбадрал “Ж.Есболыг хамт хулгай хийгээгүй, манай ахтай архи уучихсан байсан. Тасарчихсан явж байсан, би хоёр айлын байшингаас эд зүйл аваад 25-ны өдөр хот явсан. Намайг хулгай хийсэн гэдгийг Ж.Есбол мэдээгүй, би сүүлд нь хэлсэн. Гурвансайхан сумаас авсан эд зүйлд Ж.Есболын оролцсон оролцоо байхгүй” гэж мэдүүлдэг, мөн гэрч Т.Дулмаа, С.Энхтайван, Д.Улаанхүү, В.Оюунгэрэл нарын мэдүүлэгээр нотлогдоогүй,  шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэгт оролцсон эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар …эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ… гэж заасны дагуу Ж.Есболд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

 

Мөн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос гэрч Э.Давааням, Б.Мөнхжаргал нарын мэдүүлгийг нотлох баримтаас хассаны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, үнэлж дүгнээгүй болно.

 

Харин шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 13-наас мөн оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпилийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаараас эд зүйл хулгайлж 41127000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хүн таньж олуулах тухай тэмдэглэл, эд зүйл таньж олуулах тухай тэмдэглэл, зураг таньж  олуулсан тухай тэмдэглэл, мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “…нагац дүү болох Б.Чинбадрал, танил Б.Өлзийбадрах нартай хамт гурвуулаа явж Ц.Дэжидпилийнхээс хулгай хийсэн…” гэж удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Дэжидпил, гэрч Т.Лхагвасүрэн, Д.Бамбарууш, Х.Арилжидмаа, Б.Дондовдорж, Д.Мягмаржав, Б.Чинтуяа, С.Амгаланбаатар, Ж.Төвсанаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, тус хууль мөрдөгдөж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн боловч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д …оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй… гэж заасны дагуу гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал нар урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-115, 116/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Өлзийбадрах Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-ийн 114, 120-126, 129-135/  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Өлзийбадрах уг гэмт хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ял оногдуулахаар байна.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үйлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч Б.Өлзийдбадрахыг өршөөлд хамруулж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт зааснаар энэ талаар ямар нэг шийдвэр шүүхээс гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Ганбаатар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгч Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нар гэм буруугаа хүлээгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх шүүгдэгч нарын өмгөөлөгч нар мөн холбогдох гэмт хэрэгт гэм буруугүй гэх боловч гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд болон шууд бус эх сурвалжийг үнэлэхэд бусдын эд хөрөнгө алдагдсан үйлдэлтэй шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарын үйлдэл шалтгаант холбоотойг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоо хэрэгт байгаагүй болно.

Мөн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч Б.Ганбаатарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Есбол 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс 5-ны өдөр хүртэл 3 хонгийн хугацаагаар баривчлагдсан болохыг дурдаж, шүүгдэгч М.Ганбаатар нийт 190 хоног, шүүгдэгч Б.Чинбадрал нь 156 хоног, шүүгдэгч Б.Өлзийбадрах нь 27 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Дэжидпил 850000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг мөнгөн аяга /1-р хх-ийн 221/, 6000000 төгрөгийн үнэ бүхий 10 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэг /1-р хх-ийн 228/, нийт 6850000 төгрөгийн эд зүйлийг хүлээн авсан байх тул нийт хохирол 41127000 төгрөгөөс тус тус хасч тооцон, үлдэх 34277000 төгрөгийг шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 11425666 төгрөг гаргуулан хохирогч Ц.Дэжидпилд олгох нь зүйтэй байна

  Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Ганбаатар, түүний өмгөөлөгч нар 10000000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгө эмээлийг хохирогч Ц.Дэжидпилд хүлээлгэн өгсөн гэж, хохирогч Ц.Дэжидпил нь “миний бие М.Ганбаатарт хохирол гомдолгүй болсон нь үнэн...” гэх өргөдөл гаргасан байх тул шүүгдэгч М.Ганбаатарыг хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Хохирогч Т.Дулмаа мөрдөн байцаалтын шатанд 350000 төгрөгийн үнэ бүхий их гарын мөнгөн аяга 1 ширхэг, 250000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 160000 төгрөгийн үнэ бүхий бага гарын мөнгөн аяга 1 ширхэг,  160000 төгрөгийн үнэ бүхий архины /жижиг/ мөнгөн аяга 1 ширхэг, нийт 920.000 төгрөгийн эд зүйлс /1-р хх-ийн 229/ хүлээн авсан, мөн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “Г.Отгондоржийн 5454008825 гэх дансанд 2000000 төгрөг”-ийг шилжүүлсэнийг хүлээн авсан /5-р хх-ийн 113/, шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Чинбадралаас хохирлоо авсан” гэж,  мөн хохирогч С.Энхтайван тус шүүхэд гаргасан хүсэлтдээ …гомдол саналгүй, хохирлоо төлүүлсэн гэсэн байх тул шүүгдэгч Б.Чинбадралыг хохирогч Т.Дулмаа, С.Энхтайван нарт хохирол төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Дэжидпил байцаан шийтгэх ажиллагааны зардалд 281850 төгрөг /5-р хх-ийн 88-95/, хохирогч Т.Дулмаа 493791 төгрөг /5-р хх-ийн 97-98, 110-112/ тус тус нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нараас 281850 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун тавин/  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Дэжидпилд, шүүгдэгч Б.Чинбадралаас 233391 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дулмаад тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хэргийн 5 дугаар хавтасын хэргийн 97, 98 дугаар хуудаст авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул хохирогч Т.Дулмаагийн байцаан шийтгэх ажиллагааны зардалаас хасч тооцсон болно.

  Иргэний  нэхэмжлэлийн  талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн …тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ноогдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар албадлагын арга хэмжээнд хамруулсан байна.

Өөрөөр хэлбэл тус хуулийн 7.5 дугаар зүйлд “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заажээ.

Иймд мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хураан авах тогтоолоор /2-р хх-ийн 193/ Э.Одончимэгийн эзэмшлийн 4949 УББ улсын дугаартай Тоёото Ист маркийн машин, 00806435 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолтой Т.Банзрагчийн эзэмшлийн Крайнс 2 маркийн тээврийн хэрэгсэл,  

мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хураан авах тогтоолоор /1-р хх-ийн 198/ Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 6597 УНА улсын дугаартай Хюндэй старикс маркийн тээврийн хэрэгсэл, түүний АЯ0274688 дугаартай гэрчилгээ, 0711929 дугаартай тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ хураагдсан байх ба дээрх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт хураагдсан тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн 6597 УНА улсын дугаартай Хюндэй старикс маркийн машины үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулах, шүүгдэгч Б.Чинбадралаас Э.Одончимэгийн эзэмшлийн 4949 УББ улсын дугаартай Тоёото Ист маркийн машины үнийг албадан гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах нь зүйтэй байна.

2016 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн хураан авах тогтоолоор иргэний нэхэмжлэгч Д.Бамбаруушаас 4500000 төгрөгийн үнэ бүхий 12 цагаантай мөнгөн эмээл 1 ширхэгийг хураан авсан /1-р хх-ийн 193/,  Д.Бамбарууш нь тус шүүхэд “...өөрт учирсан хохирол болох 4500000 төгрөгийг нэхэмжилж байна...” /4-р хх-ийн 214/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нараас 4500000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бамбаруушт олгох нь зүйтэй байна.

          Мөн байцаан шийтгэх ажиллагааны зардал болох  240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Уваа-Уул” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоож 2 ширхэг, төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Есболыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Шеруши бахат овгийн Жемисийн Есболыг цагаатгасугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, шүүгдэгч Б.Чинбадралд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон тус тус өөрчилсүгэй.

            3. Шүүгдэгч Тойн овгийн Маньбадарын Ганбаатар, Номгон овгийн Бямбасүрэнгийн Чинбадрал, Харнууд овгийн Баттулгын Өлзийбадрах нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч М.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар тус тус 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Чинбадралд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Чинбадралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Ганбаатарын эдлэх 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд, шүүгдэгч Б.Өлзийбадрахад оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд, шүүгдэгч Б.Чинбадралд оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд тус тус эдлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатарын цагдан хоригдсон 190 /нэг зуун ер/ хоног, шүүгдэгч Б.Чинбадралын цагдан хоригдсон 157 /нэг зуун тавин долоо/ хоног, шүүгдэгч Б.Өлзийбадрахын 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Ж.Есбол 3 /гурав/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нараас 4500000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бамбаруушт, шүүгдэгч Б.Өлзийбадрахаас 11425666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг, шүүгдэгч Б.Чинбадралаас 11425666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Дэжидпилд олгосугай.

            9. Хохирогч Ц.Дэжидпил нь 6850000 /зургаан сая найман зуун тавин мянган/ төгрөгийн, хохирогч Т.Дулмаа нь 920000 /есөн зуун хорин мянган/ төгрөгийн, хохирогч С.Энхтайван 280000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийн эд зүйл тус тус буцаан авсныг, шүүгдэгч Б.Чинбадрал хохирогч С.Энхтайван, Т.Дулмаа нарт хохирлоо нөхөн төлснийг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас 281850 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун тавин/  төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ц.Дэжидпилд, шүүгдэгч Б.Чинбадралаас 233391 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дулмаад, шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Уваа-Уул” ХХК-д тус тус олгосугай.

            11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Т.Банзрагчийн эзэмшлийн Крайнс 2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан   Э.Одончимэгийн эзэмшлийн Ийст маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 11-ны өдөр тогтоол, Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн Старикс автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгсэл болон түүний гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн Старикс автомашины үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулах, шүүгдэгч Б.Чинбадралаас Э.Одончимэгийн эзэмшлийн Ийст маркийн автомашины үнийг албадан гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус тус зарцуулсугай.

            12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоож 2 ширхэг, төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            13. Шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            14. Шүүгдэгч Ж.Есболд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож Ж.Есбол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо гаргуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

            15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

                                                            

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ