Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02767

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12

182/ШШ2024/02767

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, Сайнууд овгийн Эрдэнэчулууны Батзаяа /РД:РЭ87113034/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* /РД:РО87443034/, болон ******* /РД: МК89122901/ нар нь ЗГ1105368598 тоот зээлийн гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай 23,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн тололтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул банкны зүгээс нэхэмжилсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 15-ны  өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 142/ШШ2024/02388 тоот захирамжаар хариуцагч нар нь нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу ******* болон ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямсүрэн нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШЗ2024/02388 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ110538598 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, хүү тооцооны хүснэгтийн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, Сайнууд овгийн Эрдэнэчулууны Батзаяа /РД:РЭ87113034/ нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Голомт банк ХК нь *******, ******* нартай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ110538598 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний байгуулж, 23,000,000 төгрөгийн зээл олгосон.

2.2. Зээлдэгч *******, ******* нартай зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШЗ2024/02388 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *******, ******* нар нь Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ эрдэнэ 7 гудамж 16 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******, ******* нарын хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 182/ШЗ2024/09674 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас *******, ******* нарын оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба Орхон аймаг Баян-Өндөр сум 17-р баг Эрдэнэ эрдэнэ 7 гудамж 16 тоот гэжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Голомт банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, Сайнууд овгийн Эрдэнэчулууны Батзаяа /РД:РЭ87113034/ нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, Сайнууд овгийн Эрдэнэчулууны Батзаяа /РД:РЭ87113034/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхтэгшийн Онон /РД:МК89122901/, Эрдэнэчулууны Батзаяа /РД:РЭ87113034/ нарыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Голомт банк ХК, түүний төлөөлөгч Н.Оюунбилэг /утас:80781331/, Д.Нямсүрэн /утас:94230089/ нарт мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА