| 2024 05 09 | 184/ШШ2024/02589 | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Солонго 49-р байр, 702 тоот хаягт байрлах, ******************ББСБ ХХК /РД:5574935/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо, Тахилтын 3-р гудамж, 189б тоот хаягт оршин суух, Боржигон овогт Минжмаагийн ****************** /РД:УУ92063008/, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороолол, 22-р байр, 00 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн ****************** /РД:НО91112519/ нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 3,808,224.29 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ******************ББСБ ХХК нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч М.******************, Л.****************** нар нь үндсэн болон нэмэлт гэрээ байгуулж 2018 оны 5 сарын 1-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 4.5% хүүтэй, 12 сарын хугацаантай, 2018 оны 11 саын 21-ний өдөр үлдэгдэл төлбөр дээр 300,000 төгрөгийг сарын 4% хүүтэй, 12 сарын хугацаатай, 2019 оны 4 сарын 02-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр нэмж 600,000 төгрөгийг сарын 3.8% хүүтэй, 12 сарын хугацаатай, 2019 оны 8 сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр 2,500,000 төгрөгийг сарын 3.5% хүүтэй, 18 сарын хугацаатай, 2019 оны 12 сарын 03-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр 1,500,000 төгрөгийг 3.5% хүүтэй, 24 сарын хугацаатай, 2020 оны 4 сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр 1,000,000 төгрөгийг 3.2% хүүтэй, 24 сарын хугацаатай, 2020 оны 10 сарын 12-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр 1,500,000 төгрөгийг сарын 3.5% хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд М.******************ын эзэмшлийн СХД-ийн ******************, Иргэний ахуй тахилт-3 гудамж, 189а тоот хаягт байрлах 000719574 дугаарын гэрчилгээтэй, 331 м2 талбай бүхий газрыг тавьж барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж 2024 оны 4 сарын 26-ны өдрийн байдлаарх үндсэн зээл 2,991,321.20 төгрөг, хүү 688,725,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,177.85 төгрөг, нийт 3,808,224.29 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ. Хариуцагч М.******************, Л.****************** нар тайлбартаа: ...Нэхэмжилсэн 3,808,224.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, 2024 оны 6 сард багтаан төлж барагдуулна, барагдуулаагүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангахыг зөвшөөч байна гэв. Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 3,808,224.29 төгрөгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******************ББСБ ХХК нь хариуцагч М.******************, Л.****************** нарт холбогдуулан 3,808,224.29 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тэдний нөхцлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод Нэхэмжлэлийн шаардлага 3,808,224.29 төгрөгийг хариуцагч М.******************, Л.****************** нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, барьцаа хөрөнгийн эзэмшигч нь зээлдэгч байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд ******************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.******************, Л.****************** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.******************, Л.****************** нарт холбогдох иргэний хэрэгт Нэхэмжлэлийн шаардлага 3,808,224.29 төгрөгийг хариуцагч М.******************, Л.****************** нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******************ББСБ-д төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг эс биелүүлбэл гэрээнд тусгасан Сонгинохайрхан дүүргийн ******************, Тахилт 3-189а тоот хаягт байрлах, нэгж талбарын ****************** дугаартай, 000719574 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48,997.2 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.******************гаас 21,155 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 21,155 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******************ББСБ ХХК-д олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |