| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04069/И |
| Дугаар | 184/ШШ2024/02590 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02590
| 2024 05 09 | 184/ШШ2024/02590 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** хороо, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах, “****************** ББСБ” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *********, *********** тоот хаягт оршин суух, ******** овогт ***********ын ****************** /РД:********************/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *************, Мик **************, ******* тоот хаягт оршин суух, *********** овогт ***************ийн ****************** /РД:***********/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,224,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****************** ББСБ” ХХК нэхэмжлэлдээ:
“...Манай ББСБ нь 2022 оны 1 сарын 20-ны өдөр 242010120057 тоот зээлийн гэрээгээр Э.******************д 4,230,000 төгрөгийг сарын 2.7% хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн, зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Д.******************тэй гэрээ байгуулсан.
Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2022 оны 11 сарын 18-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Иймд 2024 оны 3 сарын 22-ны өдрийн байдлаарх үндсэн зээл 2,771,488 төгрөг, хүү 1,201,944 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 240,389 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 4,224,821 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.******************, Д.****************** нар тайлбартаа:
“...Нэхэмжилсэн 4,224,821 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, уг төлбөрийг 2024 оны 5 сарын 25-ны өдрөөс эхлэн графикийн дагуу төлж барагдуулна” гэв.
Зохигчийн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэлийн шаардлага 4,224,821 төгрөгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 224,821 төгрөг, 6 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 7 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 8 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 9 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 1 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****************** ББСБ” ХХК нь хариуцагч Э.******************, Д.****************** нарт холбогдуулан 4,224,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тэдний нөхцлийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод “Нэхэмжлэлийн шаардлага 4,224,821 төгрөгийг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 224,821 төгрөг, 6 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 7 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 8 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 9 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 1 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, барьцаа хөрөнгийн эзэмшигч нь зээлдэгч байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “****************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.******************, Д.****************** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “****************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.******************, Д.****************** нарт холбогдох иргэний хэрэгт “Нэхэмжлэлийн шаардлага 4,224,821 төгрөгийг хариуцагч Э.******************, Д.****************** нар нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 224,821 төгрөг, 6 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 7 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 8 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 9 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 10 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 11 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 1 сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ****************** ББСБ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 82,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.******************, Д.****************** нараас 41,275 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 41,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****************** ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ