Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/363      

 

 

 

 

 

 

   2022             4              6                                          2022/ДШМ/363                                 

 

      

У.Б-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Доржмаа,

            шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч С.Болорчулуун, А.Ганбат,

            хохирогч Т.Л, насанд хүрээгүй хохирогч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэг нарын өмгөөлөгч Н.Баясгаланбат,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар У.Б-т холбогдох эрүүгийн 2110000000817 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн У.Б, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр .......................төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ............................. ажиллаж байсан, ам бүл ..., ...............-ийн хамт .............................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

             Шүүгдэгч У.Б нь дагавар охин О.Х-ыг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бага насны хүүхэд буюу 8 настай байхаас нь эхлэн 2015 оны 9 дүгээр сараас хойш 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын ........................... тоот гэртээ, эсхүл автомашин дотроо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

             Мөн яллагдагч У.Б нь 2017 оны 7 дугаар сард, 2018 онд, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын.............. тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Л-ыг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: У.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бовгийн У.Б-ийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 20 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийн цагдан хоригдсон 148 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч У.Баас нийт 966.800 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Х-ийн хууль ёсны төлөөлөгчид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Х-н хууль ёсны төлөөлөгчөөр Г.Пүрэвдорж, С.Баярбилэг нарыг томилсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авах, шүүх хуралдаанд Г.Пүрэвдорж гэх хүн ирээгүй. Энэхүү хоёр төлөөлөгчийн аль нэгийг хүчингүй болгосон тогтоол хэрэгт байхгүй. Иймд учраас дээрх хоёр хүн ямар нэг мэдүүлэгт хамт байх ёстой гэсэн хуулийн шаардлага алдагдсан байх тул насанд хүрээгүй хохирогч О.Х-н мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг тэмбүү өвчтэй гэж дүгнэсэн хэрнээ насанд хүрээгүй хохирогчид илрээгүй, шүүгдэгчид эсрэг биет тогтсон гэх хариу өгдөг. Хэрэв эсрэг биет тогтсон бол хэзээ тогтсоныг тогтоолгох талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт тавьсан боловч шүүх хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлсэн. Тухайн хуралдаанд шинжээч эмч оролцоогүй. 6 жилийн хугацаанд хүчиндсэн гэж байгаа бол эсрэг биет хэзээ нь тогтсон болохыг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Нэг хууль ёсны төлөөлөгч байхгүй байхад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй. Хууль ёсны төлөөлөгчөөр хоёуланг нь байлцуулах, эсхүл аль нэгийг нь хууль ёсны төлөөлөгчөөс хасуулахаар тогтоол гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч Г.Пүрэвдорж юу хэлэх байсан нь тодорхойгүй, Хүүхэд хөгжлийн төвөөс нэг хүн оролцсон. Хууль ёсны төлөөлөгч томилсон асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчөөр тогтоовол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй хүн байвал Хүүхэд хөгжлийн төвөөс хүн томилно. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоогоогүй, өмнө Г.Пүрэвдорж гэх хүнийг тогтоосон байхад ямар үндэслэлээр С.Баярбилэгийг нэмж тогтоосон нь тодорхойгүй. Иймд процессын алдааг засуулах, эсрэг биет тогтсон байдлыг нарийвчлан тогтоож гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ёстой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.  

            Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой Үндсэн хуулийн зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн Чинзориг гэх мөрдөгч У.Баас анх мэдүүлэг авахдаа ямар зүйл ангиар байцаасан нь тодорхойгүй байдаг. Хэргийн 70 дахь талд ямар зүйл ангиар байцаалт авсан талаарх хэсгийг бөглөлгүй, өмгөөлөгчийг оролцуулаагүй мэдүүлэг авсан. Бүх насаар нь хорьж болох ял шийтгэлтэй зүйл хэсгээр сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнд заавал өмгөөлөгч оролцуулан байцаалт авах ёстой байхад уг заалтыг зөрчсөн. Ар гэрийнхнээс нь өмгөөлөгч авах боломжгүй байвал цагдаагийн байгууллага өмгөөлөгчөөр хангах буюу өмгөөлөгч авах бололцоогоор хангах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал үүнийг шийдвэрлэлгүй байцаалт авсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9202 дугаартай дүгнэлтээр У.Б-аас тэмбүү өвчин илэрсэн байдаг. Уг өвчин нь бэлгийн харьцаанд орсон хүнд халдах ёстой буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Н.Туяа, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Сэргэлэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 850 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тэмбүү өвчтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсноор бэлгийн замаар халдварлан өвчлүүлнэ” гэж тодорхой дүгнэлт гаргасан. Гэтэл насанд хүрээгүй хохирогч О.Х-ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтээр тэмбүү өвчин, эр билгийн эс илрээгүй байдаг. Энэхүү дүгнэлт эргэлзээ төрүүлдэг боловч мөрдөн байцаалтын шатанд чухам энэхүү дүгнэлтийг мухарлан шалгаж эргэлзээг тайлж нэг талд нь багтаах ажиллагаа хийгдээгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу харгалзан дэмжигчийн асуудлыг зөв тодорхойлж, урьд нь томилогдсон хүнийг солих шаардлагатай бол урьд нь томилсон тогтоолоо хүчингүй болгож шинээр томилдог. Гэтэл уг хэрэгт анх насанд хүрээгүй хохирогч О.Х-н нагац ах Г.Пүрэвдоржийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж мэдүүлэг авсан хэрнээ дараа нь Хүүхэд залуучуудын төвийн мэргэжилтэн С.Баярбилэгийг оролцуулсан. Мөн сүүлийн байцаалтдаа насанд хүрээгүй хохирогч О.Х-н эх Г.Л-г оролцуулж мэдүүлэг тус тус авсан нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь албан ёсоор хэн нь гэдэг нь тодорхойгүй, зөрчил гаргаж хэргийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааны зөрчлүүдийг шүүхийн шатанд засаж залруулах боломжгүй тул мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

           Хохирогч Т.Л насанд хүрээгүй хохирогч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэг нарын өмгөөлөгч Ө.Баясгаланбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөр 2021 оны 9 дүгээр сарын 23-наас эхлэн ажиллагаанд оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийн талаар дурдсан бөгөөд уг зохицуулалтаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр заавал нэг хүнийг томилж оролцуулах, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд нэг буюу түүнээс дээш хүнийг оролцуулах тухай гэсэн ямар нэг тооны хязгаарыг заасан зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т зааснаар хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудал харшлахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдүүдийн хооронд ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчил бий болоогүй, маргаан гараагүй. Харин О.Хын эх Т.Л-ийн хувьд тус хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцсон учир ашиг сонирхлын зөрчил үүсэх үндэслэл байна гэж үзэж төрийн байгууллагаар хууль ёсны төлөөлөгчийг томилуулсан. Энэ ажиллагаа үндэслэлтэй бөгөөд хууль ёсны дагуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6. дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчмыг хуульчилсан. Энэхүү зарчмын үндсэн дээрх хуулийг хэрэглэж, хэрэгжүүлэхэд ямар нэг байдлаар тайлбар хийх, нэмэлт хэм хэмжээ тогтоохыг хориглосон. Гагцхүү 7 төрлийн журам гаргаж болохоор зохицуулсан. Үүний 4 нь Улсын дээд шүүхээс, 3 нь Улсын Ерөнхий прокуророос батална. Хууль хэрэгжүүлэхтэй холбогдон батлагдсан журмыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, цаашилбал прокурорын хяналтын шатанд үйлдэгдэх бичиг баримтуудыг процессын хэлбэр буюу прокурорын хяналтын хэлбэр гэдэг зүйлээр баталсан. Өөрөөр хэлбэл, прокурорын баталсан журамд заасан хэлбэрийн дагуу шийдвэрээ гаргана. Энэ шийдвэрээс үзэхэд хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бланк байхгүй. Тэгэхээр нэгэнт хуульд нийцэж гарсан эрх зүйн акт, хэлбэр байхгүй байхад мөрдөгч, прокуророос хууль бус байдлаар хууль зөрчиж шийдвэр гаргах боломж байхгүй. Түүнчлэн хууль ёсны төлөөлөгчөөр томилох, тогтоох эрх бүхий субъект нь шүүгч гэхээсээ илүүтэй мөрдөгч, прокурор байна. Мөрдөгч, прокурор өөрсдийн гаргасан шийдвэрийг өөрчилье гэсэн ч батлагдсан хэлбэрт нь байхгүй. Иймд уг шийдвэр хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхээр байна. Өмгөөлөгч А.Ганбатаас хэрэгт авагдсан яллагдагчийн 2-3 удаагийн байцаалт нотлох баримтын шаардлага хангахгүй гэж байна. Гэтэл энэ нь яллагдагчийн мэдүүлэг бөгөөд мөрдөгчөөс мэдүүлэг авах ажиллагаа явагдсан, мэдүүлгэн нотлох баримтууд юм. Тиймээс өмгөөлөгчийн байцаалт гэж яриад байгаа зүйл хэрэгт байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна. ...” гэв.

            Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Өмгөөлөгч А.Ганбатаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чинзориг гэх мөрдөгч мэдүүлэг авахдаа ямар хэрэгт холбогдож байгаа талаар тайлбарлаж өгөөгүй гэж байна. Гэмт хэрэг хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдэж, насанд  хүрээгүй хохирогчийн эх мэдээд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Анхны мэдүүлгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч Чинзориг авсан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлд заасан хохирогч, гэрчээс мэдүүлэг авах заалтыг баримтлан У.Баас зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Ийм учраас яллагдагч болоогүй байсан тул түүнд ямар гэмт хэрэгт холбогдож байгаа талаар тайлбарлах хуулийн үндэслэлгүй тул хууль зөрчөөгүй. Мөн бүх насаар хорих зүйл ангиар сэжиглэгдэж байгаа хүнд өмгөөлөгч оролцуулалгүйгээр 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан гэж  байна. Гэтэл тухайн өдөр У.Б-ийг хяналтын прокурор би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, У.Б нь бүх насаар хорих шийтгэлтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаагүй байсан учир өмгөөлөгч оролцуулах хуулийн шаардлага байгаагүй. Учир нь, яллагдагч нь бичиг үсэг мэддэг, дээд боловсролтой буюу өмгөөлөгч оролцуулахгүй байж болох субъект байсан. Тэмбүү өвчний тухайд, энэ хэрэг нь бэлгийн замын халдварт өвчин халдаасан талаар гэмт хэрэг биш. Бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг учраас нотолбол зохих асуудлыг тогтоох зорилгоор бэлгийн замын ямар нэг өвчтэй эсэхийг тогтоолгоход тэмбүү өвчнөөр өвдөж байсан гэж гарсан. Тухайн үед эсрэг биет үүссэн учир бусдад халдварлахгүй гэж дүгнэгдсэн. Мөн эсрэг биет хэзээ үүссэнийг тогтоолгох талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл эсрэг бие хэзээ үүсэх боломжтойг тогтоох боломжгүй. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 849 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3, 4 дэх заалтад “цусанд эсрэг бие үүссэн учир бусдад халдварлуулахгүй” гэж заасан. Өмгөөлөгч А.Ганбатын зүгээс энэ хэргийг уншаагүй, эсхүл хууль мэдэхгүй хүн хөндлөнгөөс сонсвол мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн мэт ойлголт төрүүлэхээр, хэрэгт байгаа зүйлийг байхгүй мэтээр тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгчийн асуудлаар маргавал шүүх шийдвэрлэнэ. Гэтэл хэрэгт Г.Пүрэвдорж, С.Баярбилэг нар хоорондоо маргаагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хууль ёсны төлөөлөгчтэй холбоотой асуудлаар маргах эрх бүхий субъект биш. Учир нь, хууль ёсны төлөөлөгч гэдэг нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа этгээд бөгөөд хамгаалуулж байгаа хүн өөрөө маргаагүй, С.Баярбилэг гэх төрийн байгууллагын хүнтэй оролцож, шүүх хуралдаанд оролцсон О.Х “Баярбилэгтэй оролцоход татгалзах зүйлгүй” гэсэн. Бодит байдал дээр ажлын цаг тарсан буюу 20 цагт цагдаагийн байгууллагад гомдол ирсэн, гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн, хохирогч нь насанд хүрээгүй, холбогдогч нь хойд эцэг, эх нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн нөхцөл байдалд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэнийг тогтоох талаарх асуудал яригдсан. Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх бүхий хүнийг оролцуулах нь зүйтэй эсэх асуудлыг ярилцаж, насанд хүрээгүй хохирогчоос анх мэдүүлэг авахад “ээж байнга зодуулдаг байсан” гэсэн тул хууль ёсны төлөөлөгч байх боломжтой хохирогчийн эхийн талын Г.Пүрэвдорж гэх хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Үүнээс 2-3 хоногийн дараа мөрдөгчөөс төрийн байгууллага руу албан тоот явуулж, С.Баярбилэг гэх хүнийг тогтоолгож, тухайн хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Үүнтэй холбогдуулж насанд хүрээгүй хохирогч гомдол, санал гаргаагүй. Мөн энэ хэрэгт заавал нэг хүн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Өмгөөлөгч А.Ганбат О.Х-с дахин мэдүүлэг авахдаа Т.Лхагвааг оролцуулсан гэж байна. Энэ нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг бөгөөд уг мэдүүлгээр Т.Лхагваа бусдад зодуулж, хөнгөн хохирол учирсан гэх хэрэгт насанд хүрээгүй О.Х-с гэрчээр мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр Т.Лхагвааг байлцуулсан асуудал юм. Түүнээс биш О.Хын өөрийнх нь хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт Т.Лхагвааг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж хутгалдсан асуудал байхгүй.  Тус тусад нь шалгаж, сүүлд нь нэгтгэж яллах дүгнэлт үйлдсэн. Түүнчлэн өмгөөлөгч шүүгдэгчээс тодорхой мэдүүлэг аваагүй гэж байна. Гэтэл шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Мэдүүлэг гэдэг нь тухайн хүний ярьж буй зүйлийг бичгэн хэлбэрт буулгаж байгаа ажиллагаа болохоос мөрдөгчийн зүгээс “та болсон асуудлыг дутуу ярьж байна, нэмж ярь” гэх шаардлага тавих эрх байхгүй. Тийм учраас энэ ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад мөрдөн шалгах ажиллагаа гэж юу болох талаар хуульчилсан бөгөөд прокурорын зөвшөөрлөөр болон мөрдөгчөөс бие даан хийж явуулах ёстой мөрдөгчийн үйл ажиллагааг ойлгоно. Тэгэхээр энэ хэрэгт мөрдөгчөөс явуулах нэмэлт ажиллагаа үлдээгүй, нотолбол зохих ажиллагаа бүрэн тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийг юугаар ч хэмжих боломжгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тодорхой удаан хугацаанд үргэлжилсэн, одоо хүртэл хор уршиг нь арилаагүй, сэтгэл зүйн байдал нь тогтвортой биш, гэмт хэрэг гарснаас хойш хохирогчийн сарын тэмдэг зогсохгүй, доошоо байнгын цус гарсан хэлбэртэй байгаа. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг арилаагүй байх тул түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүйн гадна  байна.

            Шүүгдэгч У.Б нь дагавар охин О.Х-г биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бага насны хүүхэд буюу 8 настай байхаас нь эхлэн 2015 оны 9 дүгээр сараас хойш 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын ..............тоот гэртээ болон автомашин дотроо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:    

насанд хүрээгүй хохирогч О.Х-н “...2015 оны 8 дугаар сарын 26- нд манай ээжийн төрсөн өдөр болж ээжийн маань найзууд манайд ирж тэмдэглэцгээсэн ба ээж маань найзуудтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Аав намайг “Хүслээн” гэж дуудахаар нь босоод хартал хажуу талд ирээд “хэвт” гэхээр нь би босоод хажууд нь очоод зогстол “энд хэвт” гээд хөнжлөө сөхөөд хэвтүүлээд гараараа миний биен дээгүүр гүйлгэж илээд байхаар нь би босох гэтэл босгохгүй, өөрийнхөө дотуур хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ хөхүүлэх гээд толгой дараад байхаар нь уйлаад “болиоч” гэхэд болихгүй байсан ба ойролцоогоор 5 орчим минут уйлаад чанга дуугаар уйлахад болихоор нь би босоод унтаж байсан ор руугаа ороод унтсан. ...үүнээс хойш 7 хоногийн дараа санагдаж байна ээжийг ажилдаа явсан хойгуур намайг дүүтэйгээ байхад хойд аав маань “ээждээ хэлвэл хоёуланг чинь ална шүү” гэж айлган сүрдүүлж бэлэг эрхтнээ хөхүүлдэг байсан. Ойролцоогоор 10 орчим минут хөхүүлээд бэлэг эрхтнээс нь цагаан өнгийн зүйл гарч аман дотор орохоор угаалтуур руу хаяулдаг байсан. ...үүнээс хойш сар орчмын дараа хойд аав маань 12 цагийн үед ажлаасаа буугаад согтуу ирээд “дүүгээ унтуул” гэж над руу уурлаад байхаар нь би дүүгээ тэвэрч байгаад унтуулсан. ...аав нойлын өрөөнөөс гарч ирээд миний хувцсыг хүчээр тайлаад шалан дээр хэвтүүлээд өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийх гэж оролдоод ойролцоогоор 4 орчим цаг ийм байдалтай байсан. Энэ хугацаанд дүү маань сэрэхээр дүүг авч бүүвэйлж унтуулаад намайг дахиж оролдож байгаад зурагтын урд талд шалан дээр хэвтүүлээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийхэд нь аймаар өвдөж байсан ба нааш цаашаа хөдлөөд ойролцоогоор 5 орчим минут хөдлөөд дээрээс босоход аавын бэлэг эрхтнээс цагаан өнгийн зүйл цустай холилдож гарчихсан байдалтай байсан. ...ингэж зодсоныхоо дараа аав маань намайг “хувцсаа тайл” гэж загнахаар нь би өөрөө хувцсаа тайлдаг, зарим үед миний хувцсыг хойд аав маань өөрөө тайлаад дээш, доош нь харуулаад маш хүчтэй хөдөлж хийдэг байсан бөгөөд энэ үедээ миний үснээс зулгааж байсан. ...хойд аав маань цагдаа хүн болохоор “шоронд ороод удахгүй гараад ирнэ, гарч ирээд та хоёрыг ална” гэж байнга хэлдэг байсан болохоор би айсандаа ээждээ энэ асуудлыг хэлдэггүй байсан юм. ...”/1хх 57-64/,

гэрч Г.Л-ийн “...том охин маань аав намайг зодоход та өмгөөлдөггүй байж, дүүг намайг зодохоор өмгөөллөө гээд уйлсан. ...Том охин маань уйлж байхдаа аав намайг яадгийг та мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Би тухайн үед гайхаад бас хар төрөөд охиноосоо аав чинь чамайг яадаг юм бэ, ээждээ хэлчих гээд аргадаж бага зэрэг тайвшруулаад яадаг юм бэ, чамайг хүчинддэг юм уу гэж асуухад охин маань юм дуугарахгүй уйлаад байсан. Би хүчиндэх гэдгийг ойлгохгүй байж магадгүй гэж бодоод аав чинь бэлэг эрхтнээ чиний бэлэг эрхтэн рүү хийсэн юм уу гэж асуухад охин маань дандаа тэгдэг, 8-9 настайгаас хойш намайг ингэж байгааг та мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Би балмагдаад ариун цэврийн өрөө рүүгээ ороод эгч Эрдэнэхүү рүү утсаар болсон асуудлыг хэлж дуудсан. Тэгээд гараад охиноо бүр сайн тайвшруулаад ярилцахад аав намайг дандаа ингэдэг, анх 8-9 настай байхад та согтуу орж ирээд унтсаны дараа аав анх тэгсэн. Тухайн үед миний хөл өвдөөд би сонин явахад, аав ээжийнхээ хажууд битгий ингэж яваад байгаарай гэж айлгаж сүрдүүлсэн. Түүнээс хойш байнга надтай тэгдэг болсон. 7 хоногт 3-4 удаа тэгдэг. Таныг өглөө ажилдаа явсны дараа 2 дүүг унтаж байхад тэгдэг, хичээлдээ явахаас өмнө ариун цэврийн өрөөнд ванн түшүүлж зогсоож байгаад араас тэгдэг, мөн бэлэг эрхтнээ ам руу хийдэг, бэлгэвчгүй хийхээрээ эм өгдөг, ээждээ хэлбэл би чамайг зодно, гэрээсээ хөөж явуулна, би цагдаа юм чинь намайг шоронд хийхгүй, танай ангийн хүүхдүүд болон найз нар чинь мэднэ гэдэг байсан, хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 дүүг гадаа тогло гэж гаргасны дараа бэлгэвчтэй хийсэн” гэсэн зүйл хэлсэн. ...” /1хх 77-80/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8950 дугаартай “...О.Х-ын охин хальс хуучин урагдалтай байна. Дээрх хуучин урагдал нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. О.Х-ын үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй. О.Х нь бэлгийн замын дох, тэмбүү, трихомониаз, заг хүйтэн өвчний халдваргүй байна. ...” /1хх 124-126/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 742 дугаартай “...О.Х нь сэтгэцийн ямар нэг өвчингүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед болон уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 139-140/, нас тоолсон тухай тэмдэглэл /1хх  52-53/ зэрэг баримтуудаар,

            Шүүгдэгч У.Б нь 2017 оны 7 дугаар сард, 2018 онд, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын .............. тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Л-ыг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

хохирогч Г.Л-ын “...2018 онд өвөл санагдаж байна. Яг хэдэн сард гэдгийг санахгүй байна. Намайг ажилдаа яваад орой гэртээ ирэхэд Баатархуяг нь унтаж байгаад сэрсэн ба тухай үед сэрэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу сэрээд “өлсөж үхлээ, гэр оронд чинь идэх уух юм алга” гэж уурлаж эхлэхээр нь би “хөргөгчид байсан өндөг хиам идсэн л байна шүү дээ” гэж хэлэхэд босож ирээд чи муу юу гээд байгаа юм бэ гээд гараараа миний хамар руу нэг удаа цохиход миний хамраас цус гарахаар нь нойлын өрөө рүү орж цусаа угааж хамраа толинд харахад хамар мурийж хавдаж, цус нь тогтохгүй байсан. ...дараа нь буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр У.Б-ийн төрсөн өдрийг тэмдэглэж найзуудтай нь хамт Тэнгис кино театрын хажууд караокед сууцгааж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор хаана, хэзээ У.Б зодсоныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь босоод ирэхэд нүд хавдчихсан, хамрын дээд хэсэгт шалбарсан, босохоор толгой эргээд байсан. Тухайн үед манай охин О.Х надад хэлэхдээ шөнө Баярхүү ах юм зөөгөөд орж ирэхдээ аав чинь ээжийг чинь зодоод байна гэж хэлээд төрсөн өдрөөс үлдсэн архи, пиво, ундаа усыг зөөж ирчхээд гарсан талаар хэлсэн. Тэр үед би эмнэлэгт хэвтмээр байна гэж байгаад Жинст нэртэй хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...У.Б нь дундуураа хэд хэдэн удаа цохиж зодож байсан, яг хэзээ гэдгийг санахгүй байна, дандаа согтуу үедээ л зодчихдог байсан. ...цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, цагдаад гомдол гаргавал ажил төрөлгүй болчих байх, ер нь бол 2 хүүхдийг нь төрүүлчихсэн болохоор салж сарнихгүй гэж бодож байсан.” (хавтаст хэргийн 68-74 дахь тал) гэсэн,

гэрч Г.Эрдэнэхүүгийн “...У.Б-тай хамт амьдарч эхэлснээс хойш зодуулж нүд, ам хөхөрч хавдсан байдалтай байхаар нь уулзаж юу болсон талаар асуухад цагдаагийн албаныхан цол, тэмдэг их авдаг юм байна, тэрний найранд явдаг, мөн цагдаагийн алба хаагчийн гэр бүлийнхэнтэй агаар салхинд гарч яваад архи дарс хамт уухаар У.Б цохиж зодсон талаар удаа дараа ярьж байсан. Тэр үед би дүүгээ “хадам ээжид нь хэл, эсвэл би залгаж хэлье” гэхээр “хэрэггүй, У.Б намайг дахиж зодож нүдэхгүй гэж хэлсэн” гээд өнгөрдөг байсан. ...2017-2018 онд яг хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна. У.Б нь манай дүү Г.Л-ыг зодож хамрыг нь хугалсан. Тэр үед Баатархуягийн төрсөн дүү Баярхүү хамт явж хамрыг нь тэгшлүүлж байсан. Тухайн үед Баатархуягийн ээж нь дээрх асуудлыг мэдсэн. ...2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө У.Б нь төрсөн өдрөө эхнэртэйгээ хамт тэмдэглэж байгаад бас цохиж зодсон байсан бөгөөд дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...” /1хх 106-108/,

насанд хүрээгүй О.Х-н гэрчээр өгсөн “...2017 онд хойд аав У.Б нь цагдаагийн дэслэгч цолоор шагнуулсан гээд Төв аймгийн тийшээ амралтын газарт гэр бүлээрээ буюу хойд аав, ээж, дүү нарын хамт очсон бөгөөд цолны найрыг нь хийхээр аавын найзууд ирж найрлаад архи дарс ууцгаасан. Манай ээж том гэрт аавын ажлынх нь Цогоо гэх хүнтэй маргалдсан чинь аав найз Цогоогоо өмөөрөөд гараараа нүүр рүү нь цохиж, өшиглөөд бүр аймар зодсон. Ээжийн хамар, амнаас нь цус гараад нэг шүд нь хөдөлчихсөн байсан. ...үүний дараагаар миний тод санаж байгаагаар 2018 онд санагдаж байна аав согтуу гэртээ ирээд унтаж байгаад сэрэхэд нь ээж “архи, дарс уулаа согтлоо” гэж хэлэхэд аав ээжийг дахиж зодсон. Ингэж зодохдоо хамрыг нь хугалсан. ...дараа нь 2020 онд манай аавын төрсөн өдрөөр билүү өмнөх өдөр нь төрсөн өдрийг нь тэмдэглэхээр явсан ба би дүү нарын хамт унтаж байхад аавын дүү Баяраа ах орж ирээд төрсөн өдрийнх нь бэлэг дурсгал болон үлдсэн зүйлийг зөөж оруулж ирэхдээ юу ч дуугараагүй гарч явсан. Удалгүй ээж гаднаас хамраас нь цус гарчихсан, өмсөж явсан цагаан өнгийн пальто нь цус болчихсон байсан. Ээж гэрийн үүдэнд суугаад дүү нараа аваад хурдан яв, аав чинь намайг зодоод алах гээд байна гэж хэлж байсан. ...”/2хх 124-126/,

шинжээч эмч Э.Баасанжавын “...2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Лазер мед” эмнэлгийн сидиг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр дүрс оношлогооны эмчээр уншуулахад дух, зүүн нүд хацар орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан, хамрын ёсны баруун хажуу хана хугарсан гэж тогтоогдсон нь уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтойг нотолж байна. Мөн баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэжээ. Тухайн хуучин хугарлыг хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой гэмтэл учир тус тусад нь ялгаж гэмтлийн зэргийг тогтоох боломжгүй. Харин эдгээр гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь хуучин гэмтэл байсан тул дүгнэлт хэсэгт тусгаагүй, харин үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Энэ гэмтлийг хөнгөн зэрэгт хамаардаг. ...” /1хх 168-169, 2хх 138-139/,

шүүгдэгч У.Бийн яллагдагчаар өгсөн: “...Г.Л-ын нүдний хугарлын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 онд хамрыг гэмтээснээс хүлээн зөвшөөрч байгаа. 2020.10.30-нд болсон асуудпыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Г.Л нь шатнаас унаж гэмтсэн. ...би өөрийн дагавар охин О.Х-тэй бага насанд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллагдагчаар татсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй. ...”/2хх 135, 180/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 765 дугаартай “... У.Б нь ямар нэгэн өвчингүй. Хэрэг харицах чадвартай байна. ...” /1хх 144-145/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9202 дугаартай “...У.Б нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Тэмбүү өвчин цаг хугацааны хувьд хэзээ халдвар авсан талаар нарийвчлан тогтоох боломжгүй. У.Баас бэлгийн замын заг хүйтэн, трихоминаз, дох өвчний халдвар илрээгүй байна. Бэлэг эрхтэнд гадны биет үгүй байна. У.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. ...” /1хх 147-148/ гэсэн дүгнэлтүүд зэрэг цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.            

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогч “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэж тодорхойлоод, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  “...Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн...” гэж хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

   Шүүгдэгч У.Б нь дагавар охин О.Х-г насны хувьд биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан 8 настай байхаас нь эхлэн 2015 оны 9 дүгээр сараас хойш 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд гэртээ болон өөр орчинд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнээр хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогдоогдсонгүй.    

Шүүгдэгчийн хамтран амьдрагч Т.Л /1 хх 78/-аас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг урьдчилан сануулсны үндсэн дээр, түүний зөршөөрсний дагуу байцаалтыг явуулсан байна.

            Анхан шатны шүүх, У.Б-ын бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийн талаар бодитой дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

            Прокуророос У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2- т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх”-ээр мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заажээ.

Эрүүгийн хуулийн /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүй нөхцөлийг тодорхойлсон 5.1, 6, 9 дүгээр зүйлд тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Баатархуягийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хамаарахгүй байхаар зааснаас гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан болзол нөхцөлийг хангасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль ёсны төлөөлөгч томилсон асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчөөр тогтоовол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй хүн байвал Хүүхэд хөгжлийн төвөөс хүн томилно. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоогоогүй, өмнө Г.Пүрэвдорж гэх хүнийг тогтоосон байхад ямар үндэслэлээр С.Баярбилэгийг нэмж тогтоосон нь тодорхойгүй. Иймд процессын алдааг засуулах, эсрэг биет тогтсон байдлыг нарийвчлан тогтоож гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ёстой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн,   

            Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүх насаар нь хорьж болох ял шийтгэлтэй зүйл хэсгээр сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнд заавал өмгөөлөгч оролцуулан байцаалт авах ёстой байхад уг заалтыг зөрчсөн. Ар гэрийнхнээс нь өмгөөлөгч авах боломжгүй байвал цагдаагийн байгууллага өмгөөлөгчөөр хангах буюу өмгөөлөгч авах бололцоогоор хангах асуудлыг шийдвэрлэх ёстой байтал үүнийг шийдвэрлэлгүй байцаалт авсан. мөрдөн шалгах ажиллагааны зөрчлүүдийг шүүхийн шатанд засаж залруулах боломжгүй тул мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            2021 оны 9 дүгээр сарын 19-ний мөрдөгчийн тогтоолоор насанд хүрээгүй хохирогч О.Х-ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний нагац ах Г.Пүрэвдоржийг тогтоосон /1хх 47/ боловч Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн албан тоотоор насанд хүрээгүй хохирогч О.Х-ын хууль ёсны төлөөлөгчөөр С.Баярбилэгийг томилж /1хх 55/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулсан нь насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг ...” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох бөгөөд 2 дахь хэсэг “... Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно...” гэж заасан. Харин 3 дахь хэсэг  “... Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ...” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн хууль ёсны төлөөлөгч оролцох эсэхийг хуулиар хязгаарлаагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Т.Л нь шүүгдэгч У.Б-тай хамтын амьдралтай, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж Хүүхэд, гэр бүл, хүүхэд залуучуудын газраас С.Баярбилэгийг томилон оролцуулсаныг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, өмгөөлөгчийн гомдолд дурьдсан “... эсрэг биет тогтсон байдлыг нарийвчлан тогтоож гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох...” гэсэн асуудлын хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22ны өдрийн “... У.Б архаг тэмбүү өвчтэй, хэзээ халдвар авсаныг тогтоох боломжгүй, ...цусанд эсрэг биет үүссэн тул халдварлуулахгүй ...” гэсэн 849 дугаартай дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй болно.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй...” гэж,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний уул эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон.

Шүүгдэгч У.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /1хх 179-181, 2хх 130-131/ гэмт хэрэгт тус тус холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан үндэслэлүүдээр өмгөөлөгч заавал оролцуулах шаардлагагүй байна.

Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх шүүгдэгч У.Бт 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдсон, мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй байх тул шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч У.Б нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 51 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч С.Болорчулуун, А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Б нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

  

  ШҮҮГЧ                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

  ШҮҮГЧ                                                  М.АЛДАР