Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02678

 

2024 05 14

 

184/ШШ2024/02678

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ***** хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ****************** ХК /**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Мандал овоо 43-р гудамж, 58 тоот хаягт байсан, одоо Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сурагчийн 47-1126 тоот хаягт оршин суух, Тайж овогт Нямдаваагийн ****************** /РД:УЗ90041535/-т холбогдох

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,380,755.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ****************** ХК нэхэмжлэлдээ:

 

...Зээлдэгч Н.****************** нь 2022 оны 02 сарын 11-ний өдөр 1560027474 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 14.4% хүүтэй өрхий хэрэглээний зориулалтаар зээлсэн.

 

Зээлийн төлөлтөнд үндсэн зээлээс 2,673,606.52, хүүнд 370,394.66, нэмэгдүүлсэн хүүнд 3,275.80 төгрөгийг төлсөн байдаг. 2024 оны 4 сарын 05-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 494, зээлийн үлдэгдэл 1,926,394.50 төгрөг, хүүнд 389,965.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 64,395.65 төгрөг, нийт 2,380,755.68 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Н.****************** тайлбартаа:

 

...Нэхэмжлэлийн шаардлага 2,380,755.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 6, 7, 8 сард төлбөрийг төлж барагдуулна гэв.

 

 

 

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 2,380,755.68 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 10-нд 800,000, 7 сарын 10-нд 800,000, 8 сарын 10-ны өдөр 780,755.68 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ****************** ХК нь хариуцагч Н.******************д холбогдуулан 2,380,755.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч хариуцагчийн нөхцлийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,380,755.68 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 10-нд 800,000 төгрөг, 7 сарын 10-нд 800,000 төгрөг, 8 сарын 10-нд 780,75.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

 

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

 

 

Иймд ****************** ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.******************д холбогдох 2,380,755.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ****************** ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.******************д холбогдох иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,380,755.68 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 сарын 10-нд 800,000 төгрөг, 7 сарын 10-нд 800,000 төгрөг, 8 сарын 10-нд 780,75.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53,042.09 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.******************гээс 26,521.04 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 26,521.05 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****************** ХК-д олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ