Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02679

 

2024 05 14

 

 

 

 

 

 

 

184/ШШ2024/02679

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ************, Эрх чөлөөний талбай MN таур 19-1905 тоот хаягт байрлах, ******************ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******** хороо, Баянтуруун ******************* тоот хаягт оршин суух, *******н овогт **************ийн ****************** /РД:***********/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 944,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******************ББСБ ХХК нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Д.****************** нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр цахим зээлийн үйлчилгээнд №20720 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 480,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 50,000 төгрөгийг мөн 45 хоногийн хугацаатай сарын 4% хүүтэй зээлсэн.

Тэрээр зээлийн гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул 2024 оны 4 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 525,977, шимтгэл 30,639, хүү 387,517, нийт 944,133 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.****************** тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлага 944,133 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2 хувааж төлбөрийг төлж барагдуулна гэв.

 

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага 944,133 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 21-нд 500,000, 6 сарын 13-нд 444,133 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******************ББСБ ХХК нь хариуцагч Д.******************од холбогдуулан 944,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч хариуцагчийн нөхцлийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 944,133 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 21-нд 500,000 төгрөг, 6 сарын 13-нд 444,133 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд ******************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.******************од холбогдох 944,133 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.******************од холбогдох иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 944,133 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 21-нд 500,000 төгрөг, 6 сарын 13-нд 444,133 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27,210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.******************оос 13,605 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 13,605 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******************ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ