Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2023/06506/И |
Дугаар | 184/ШШ2024/02725 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02725
2024 05 16 | 184/ШШ2024/02725 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***** хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил-1 тоот хаягт байрлах, “******************” ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, Нефть гудамж, ***** байр *****тоот хаягт оршин суух, ************* овогт *************ийн ****************** /РД:*************/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********* хороо, Нефть гудамж, ******** байр 23 тоот хаягт оршин суух, *********** овогт **********ийн ****************** /РД: **************/ нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, ********* дугаар хороо, ********* хороолол, ********* байрны ********* тоот хаягт оршин суух, ***********а овогт ***********ын ********** /РД:***************/,
Зээлийн гэрээний үүрэгт 356,834,555.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******************” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон тайлбартаа:
“...Зээлдэгч Т.******************, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.****************** нар нь ****************** ХК-ийн Их хүрээ тооцооны төвтэй 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-13/34 тоот зээлийн болон БГ-13/34 тоот барьцааны гэрээ байгуулж 57,400 /тавин долоон мянга дөрвөн зуу/ ам.долларыг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар зээлж авсан. Тус зээлийн барьцаанд *********ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******************дугаартай Сонгинохайрхан дүүргийн ********** хороо, ****** хороолол, ********** байрны ******** тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, пунай маркийн 40 инчийн зурагт, пристэйч загварын хөргөгч, пагор загварын плитка, бараа материал зэргийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 19,516 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 19,659 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 94 ам.доллар, нийт 39,269 ам.доллар тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.6, 3.3.7, 5.2.17, 5.3, 7.1.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Т.******************, хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Т.****************** нарт холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-13/34 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 37,884 ам.доллар, зээлийн хүү 58,175 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7,404 ам.доллар, нотариатийн зардал 15,500 төгрөг, нийт 103,463 ам.доллар буюу 356,834,555.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ******************өмчлөлийн улсын бүртгэлийн ******************дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-рхороолол, 15-р байрны 16 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Шүүх хуралдааны явцад пунай маркийн 40 инчийн зурагт, пристэйч загварын хөргөгч, пагор загварын плитка, бараа материал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байна. 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкнаас зарласан валютын ханшаар 1 ам.доллар нь 3,448.76 төгрөгтэй тэнцэж байх тул 103,463 ам.доллар нь 356,819,055.88 төрөгтэй тэнцүү болно. Иймд 356,834,555.88 төгрөгийг гаргуулж, барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч талын татгалзаж байгаа тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, манайхаас авсан зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, улмаар бусдыг залилсан асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байсан, энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэжээ.
2. Хариуцагч Т.******************, Т.****************** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбартаа:
“...Нэхэмжлэлд дурдсанаар зээл авсан нь үнэн, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан агуулгаар тайлбарлаж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасан үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбараар тогтоогдохгүй. Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдах нөхцөл байдал хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа боловч тухайн тогтоолыг судлаад үзэхэд ******************тай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэгт нээгээгүй . ****************** ХК тухайн асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байгаагүй, мөн дээрээс нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай ойлголтыг хуульчилж өгсөн. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг, цагдаагийн байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Тэгэхээр гомдол, нэхэмжлэл тусдаа ойлголт учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдах нөхцөл байдалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх нь зөрчигдсөн бол эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Тиймээс нэхэмжлэл гэдэг энэ агуулгаар хууль тогтоол дээр хуульчилж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн өгч байгаа тайлбар хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******************итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:
“...******************гэх хүн гуравдагч этгээд ******************той танилууд бөгөөд 2013 онд “Ах нь LAND 200 маркийн машин авах гэсэн юм, зээл авах гэтэл барьцаа хөрөнгө дутаад байна, чиний байрыг барьцаанд тавчиъя. Ахад нь зээл гарахгүй тул зээлийг миний өмнөөс Т.****************** гэж хүн авч байгаа, тэр хүнд итгэмжлэл хийгээд өгөөч, зээлээ асуудалгүй төлөөд хаачихна” гэж ярьж байсан. Тухайн үед хаанаас хэдэн төгрөгийн зээл авч байгаагаа мэдэгдэж зөвшөөрөл авна гэсэн боловч ******************т мэдэгдээгүй ба дараа нь зээл болчихсон гэсэн хариу л өгсөн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцахад Т.****************** нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-р хороолол, 15-р байрны 16 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг “******************” ХХК-аас 57,400 ам.долларын зээлэнд барьцаалсан байна. Мөн зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрнйн “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна. Үүний дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн буюу тус өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-г “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна. “******************" ХХК-ийн хүсэлтээр шүүхэд гаргуулсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Эрүүгийн 201625030296 дугаартай хэргийг “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол ирсэн байна. Тус тогтоол нь “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт огт хамааралгүй, мөн “Зээлийн гэрээ”-ний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 103.463 ам.доллар, нийт 356,834,555.88 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд.
4.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 2,012,322.78 төгрөг төлсөн баримт, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, ****************** ХК-ийн гүйлгээний баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ньютел ХХК-ийн тодорхойлолт, гар утас болон дагалдах хэрэгслийн худалдаа эрхлэгчдэд талбай түрээслүүлэх гэрээ, зээл төлөх мэдэгдлүүд, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж.
4.2 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Итгэмжлэлүүд, хариу тайлбар.
4.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, хариу тайлбар, өмгөөлөгч оролцуулах хүсэлт.
4.4 Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын албан бичиг, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч нарыг байцаасан тэмдэглэлүүд, сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, ****************** ХК-ийн албан бичиг, төлбөр төлөх тухай хэлцэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******************” ХК-иас хариуцагч Т.******************, Т.****************** нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 356,834,555.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс ...Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан, хэтрээгүй тул зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэхэмжилснийг хариуцагч нар болон гуравдагч этгээдээс эс зөвшөөрч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцдэг.
3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд
3.1. 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-13/34 дугаартай зээлийн болон барьцааны гэрээгээр ****************** нь 57,400 ам.доллар, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалт зориулалтаар зээлдэгч Т.******************, Т.****************** нарт зээлүүлсэн, хуваарийн дагуу зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүү төлнө, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Т.Ганзоригийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1 дүгээр хороолол, 15 дугаар байр 16 тоот хаягт байршилтай 38 м.кв талбайтай ******************улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар маргадаг.
3.2. Дээр үйл баримт, зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд ****************** болон Т.******************, Т.****************** нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, тэд хүсэл зоригоо илэрхийлж 2013 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.4-т заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
3.3. Зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй зээлдэгч нараас гэрээний үүргийг зээлдүүлэгч нь шаардах эрхтэй хэдий ч хариуцагч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан тайлбар буюу “Шаардах эрхийн хугацаа хэтэрсэн” гэх үндэслэл маргааны зүйл болов.
4. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: ...75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж тус тус зааснаас үзэхэд зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардах эрх үүссэн үеэс эхлэн хугацааг тоолох учиртай.
4.1. Нэхэмжлэгч тал нь “...60 сар буюу 5 жилийн хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ 2013 оны 02 сарын 08-ны өдөр байгуулагдсан, 2018 оны 02 сарын 08-ны өдрөөс шаардах эрх үүснэ. 2016 онд хариуцагч Т.******************д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээн бөгөөд 2022 онд тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, эрүүгийн журмаар гомдол гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хэргийг хаасан үеэс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох юм. Иймээс 2022 оноос хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тооцоход нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй” гэсэн, хариуцагч тал нь “...Эрүүгийн журмаар шалгагдаж байсан гэх үйл баримт, прокурорын тогтоолоос үзэхэд ****************** нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болох нь нотлогдоогүй, гомдол гаргаагүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй бөгөөд хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргадаг.
4.2. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх тайлбарыг нотлох баримт нь “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 153 дугаартай прокурорын тогтоол гэдэг.
Уг тогтоолыг судлавал:
“...Хохирогч ******************ын “...2013 оны 1 сард ****************** надтай уулзаад ахаа надад ланд 200 маркийн дугаараа аваагүй шинэ машин байна, би өөрөө унах гэж байгаад болилоо, та худалдаж аваач гэж санал тавьсан. ****************** тухайн үед 82,000 ам.доллараар зарчихна одоо бэлэн 24,600 ам.доллар өгчих, би таныг лизингд хамруулаад өгье гэхээр нь ******************д 2013 оны 02 сарын эхээр 24,600 ам.долларын урьдчилгаа өгсөн. ****************** намайг лизингд хамруулаад өгье гэсэн ба зээлийн барьцаанд машинаас гадна барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн танил дүү Ганзоригийн таван шард байрлалтай 3 өрөө байрыг барьцаанд тавиулахаар болсон. Би машинаа ******************гээс аваад төмөр замд машинаа гражид тавьчихаад Япон руу ажлаар 2013 оны 03 сарын эхээр явсан. Япон яваад ирэхэд миний машин байхгүй байсан, хүү Билгүүнээс машин яасан юм бэ гэж асуухад ****************** ах машинд дугаар авч өгнө гээд аваад явсан гэж хэлсэн...******************гээс машин яасан бэ гэхэд машиныг чинь ахаа хүнд барьцаанд тавьчихсан байгаа, танд удахгүй аваад өгнө гэж хэлсэн...Тэгээд одоо болтол машин ч байхгүй, мөнгө ч байхгүй, хүүхдийн байр барьцаанд тавиад ийм болчихоод байж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч ******************“...2013 оны 01 дүгээр сард байсан юм. ****************** ах надтай ирж уулзаад ах нь ланд 200 маркийн машин авах гэтэл барьцаа хөрөнгө дутаад байна, чи итгэмжлэл хийгээд өгөөч, чиний байрыг барьцаалаад зээл авчихъя гэж хэлсэн. Тэгэхээр би эхнэртэй ярьж байгаад ****************** ахад байраа зээлийн барьцаанд тавихыг нь зөвшөөрсөн юм. Тэгэхэд ****************** ах ******************тэй уулзаад итгэмжлэл хийгээд өгчхөөрэй гэж хэлсэн...Тэгээд би итгэмжлэл хийж өгөөд орхисон юм. Би хэдэн төгрөгийн зээл авсан талаар нь бол мэдэхгүй байна...Тэгээд 2013 оны 07, 08 cap болоход ****************** ах миний байрыг зээлийн барьцаанаас суллаж өгөөгүй юм...Тэгж байснаа ****************** ах надад би чиний байрыг барьцаалаад зээл аваад машин авсан юм. Тэгсэн ****************** намайг байхгүй араар миний машиныг дугаар авч өгнө гээд аваад барьцаанд тавьсан байна. Чиний зээлийг чинь ****************** төлнө, болохгүй бол би өөрөө ч гэсэн мөнгө төгрөгөө гаргаад төлөөд байрыг чинь чөлөөлж өгнө гэдэг байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Дандий-Ядамын “...Би 2013 оны 01 дүгээр сард Арабаас 3-4 ширхэг Ланд-200 маркийн машин оруулж ирсэн юм. Тэр машинуудын нэгийг нь ****************** худалдаж авсан юм. ****************** машины үнийг бүрэн төлж дуусгасан. 82,000 ам.долларыг ямар байсан хувааж төлж байсан юм...******************д улсын дугаар аваагүй гаалиас буусан саарал өнгийн машин зарсан юм...Би тэр машиныг ******************д зарсан юм. ****************** цаашаа хэнд өгснийг бол мэдэхгүй. Машины үнийг би ******************гээс л авсан юм...Би ****************** гэж хүнд машин зараагүй...” гэх мэдүүлэг,
Т.******************гийн сэжигтнээр өгсөн “...2013 оны 01 дүгээр cap шиг санаад байна. хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Найз Дандийядамаас Арабаас орж ирсэн Ланд-200 маркийн машиныг гаалиас буусан өдөр нь зээлээр худалдаж авсан. Тэр машинаа унаад ****************** ах дээр очиход миний машиныг их сонирхож байсан болохоор та энэ машиныг худалдаж авахаар бол ав гэхэд авахаар бол эргээд холбоо баръя гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу холбогдоод чиний машиныг авъя, гэхдээ бэлэн мөнгө алга, банкны зээлээр машиныг чинь худалдаж авъя гэж хүсэлт тавьсан. Тэгэхэд нь би урьдчилгаа төлбөрийг нь та төлөх юм бол авч болно шүү дээ, урьдчилгаа мөнгөө бэлдчих юм бол банкнаас зээлээ хөөцөлдөөд болохоор бол над руу яриарай гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа над руу утсаар яриад банкнаас зээл хөөцөлдөж үзлээ, миний нэр дээр зээл гарах боломжгүй байна, би өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч, би өөрөө тэр зээлийг чинь төлөөд яваад байна,чамд урьдчилгаа мөнгийг нь цувуулаад өгч болох юм шиг байна гэж хэлсэн. Би ****************** ахад, би танд зээл аваад өгч болох юм, гэхдээ надад барьцаанд тавих хөрөнгө байхгүй байна гэхэд би өөрөө барьцааг нь олно гэж хэлээд Ганзориг гэх залуугийн байрыг барьцаанд тавьчих гэж хэлж Ганзоригийг надтай уулзуулсан. Би Ганзоригт чиний байрыг барьцаанд тавьж болох юм уу гэхэд болно гэж зөвшөөрсөн...Тэгээд банк надаас урьдчилгаа төлбөр төлсөн байхыг шаардсан. Тэгэхээр нь би ****************** чи урьдчилгаа төлбөр авсан гээд бичиг хийгээд өгөөч, би ахыгаа гоё унаатай болгох гэсэн юм, манай ах урьдчилгаа мөнгийг чинь цувуулаад өгчихнө гэж гуйхад ******************зөвшөөрсөн...Үлдэгдэл мөнгөө удаахгүй өгсөн юм шиг байна лээ. ******************нөгөө машинаа ****************** ахад 82.000 ам.доллараар зарахаар болсон. Тэгээд ****************** ахад би биш, ******************машинаа зарахаар болсон. Тэгээд ******************наас 57.400 ам.долларын зээл аваад ****************** өгсөн. Урьдчилгаа болох 24.600 ам.доллараа ******************тухайн үед ****************** ахаас 2 хуваагаад авсан юм шиг байна лээ...Тухайн үед *********** ах надаар авхуулсан зээлийнхээ эхний нэг сарын эргэн төлөлтийг хоцроож төлсөн, тэгэхээр нь би тэр машиныг барьцаанд авъя, өөрөө зээл аваад өгсөн болохоор асуудалд унах байх гэж бодоод машиныг тэр чигт нь барьцаалсан..." гэх мэдүүлэг,
...******************ны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 29/1082 дугаар албан бичиг, ******************ны ЗГ-13/34 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөр төлөх хэлцэл зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ’’ гэж заасныг үндэслэн ******************, Т.****************** нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Гэвч ...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг прокурор хийсэн байдаг.
Дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг буюу прокурорын дүгнэлтээс үзэхэд хариуцагч Т.****************** нь 2013 оны 2 дугаар сард хохирогч ******************од Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдана гэж урьдчилгаа авч залилсан гэмт хэрэг үйлдсэн талаарх үйл баримт байх бөгөөд нэхэмжлэгч ****************** ХК-ийн гомдлыг, зөрчигдсөн эрхийг хамгаалсан, хохирлыг шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
4.3. Түүнчлэн нэхэмжлэгч талаас ...энэ эрүүгийн хэрэгт хариуцагч Т.****************** банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар ашиглаж гэмт хэрэг үйлдсэн, энэ нь банкны эрх ашгийг, гэрээний үүргийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл тул тухайн хэргийг шийдвэрлэснээр манайх шаардлага гаргах боломжтой болно, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэхэмжлэл гаргах болбол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох байсан учраас эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэж дуусахыг хүлээсэн гэх тайлбар гаргадаг.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117, 65 дугаар зүйлийн 65.1.8-д ...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, иргэний хэрэг үүсгэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан хэдий ч нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэл гаргахад дээрх хуулийн зохицуулалт хязгаарлалт болохгүй.
4.5. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан. Энэ нь нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөлийг заасан, улмаар шүүх гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шүүхийн шийдвэр гаргах, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох зэргээр хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болгох үйл явцыг тодорхойлсон байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхийг хүлээсэн гэх үндэслэлээр шаардах эрхийн хөөн хэлэлцэх тасалдсан гэж дүгнэх боломжгүй.
5. Шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч талын тайлбар, нотлох баримтуудад үндэслэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болох бөгөөд нэхэмжлэгч тухайн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх нөхбөл бүрдэх учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тал шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
6. Өмнө дурдсан дүгнэлтүүдээс үзэхэд хариуцагч талын татгалзал үндэслэл бүхий байх ба тухайн татгалзал нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасантай нийцнэ.
Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна” гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ******************итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Тиймээс нэхэмжлэгч талын ...үндсэн үүрэг болох 356,834,555.88 төгрөг гаргуулах, нэмэгдэл үүрэг болох ******************өмчлөлийн улсын бүртгэлийн ******************дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 1-рхороолол, 15-р байрны 16 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр болон бусад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу 2013 оны 02 сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрх 2018 оны 02 сарын 08-ны өдрөөс эхлэх бөгөөд шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2021 оны 02 сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзлээ.
7. Хэрэгт авагдсан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч “******************” ХК-иас хариуцагч Т.******************, Т.****************** нарт холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 356,834,555.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,012,322.78 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ