Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/01444

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 04

182/ШШ2024/01444

 

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ......... хаягт оршин суух, М овогт З.М /РД:000000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ хаягт байрлах, Н ББСБ ХХК /РД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М С.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг тус тус мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Н ББСБ ХХК-д холбогдуулан хохирол 66,800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. ..Миний бие япон улсаас машин оруулан ирж борлуулдаг. Борлуулах хугацаанд 2-3 жил Н ББСБ ХХК-тай хамтран ажилласан.

Миний бие худалдан борлуулсан автомашиныхаа 30 хувийн урьдчилгааг худалдан авагчаас нь авч Н ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлж, тухайн худалдан авагчид зээл олгосны дараа Н ББСБ ХХК-иас миний дансанд автомашины мөнгийг 100 хувь шилжүүлдэг байсан.

2020.04.11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Toyota harrier маркийн автомашиныг иргэн Ц.Ут 30,000,000 төгрөгөөр, 2020.04.29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Тoyota kluger маркийн автомашиныг Ц.Ад 24,000,000 төгрөгөөр, 2020.05.05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Тoyota prius маркийн автомашиныг О.д 15,800,000 төгрөгөөр тус тус худалдсан.

Дээрх 3 худалдан авагч нь Н ББСБ ХХК-иар дамжуулан гэрээний төлбөрийг шилжүүлэх учиртай байсан. Үүний дагуу миний бие 3 худалдан авагчаас автомашины 30 хувийн урьдчилгааг авч Н ББСБ ХХК-д шилжүүлсэн боловч автомашинуудын мөнгө өнөөдрийг хүртэл ороогүй билээ.

Н ББСБ ХХК-ийн Сүхбаатар салбарын ажилтан нь дээрх автомашины мөнгийг хувьдаа завшсан болох нь 2022.07.20-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалаар тогтоогдож, надад учирсан хохирлыг Н ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх 3 худалдан авагч нь зээлийн гэрээний дагуу автомашины мөнгийг Н ББСБ ХХК-д төлж барагдуулсан байна.

Гэвч Н ББСБ ХХК нь учирсан хохиролдоо миний худалдан борлуулсан 3 автомашин үнэ болох 66,800,000 төгрөгийг оруулан тооцуулж гэм буруутай этгээд болох аас гаргуулан авахаар шүүхийн шийдвэр гаргуулж, худалдан авагч нараас зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлүүлж дуусгасан атлаа өнөөдрийг хүртэл миний мөнгийг өгөхгүй байгаа нь үндэслэлгүй.

1.2.Тус байгууллагын ажилтан албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу хариуцагч Н ББСБ ХХК-иас 66,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

2.Хариуцагч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн ажилтан Ө байгууллагаас хөрөнгө завшсан талаар маргаагүй.

Хамгийн гол нь ын хувьд манай байгууллагад хөдөлмөрийн гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэдэг нь тодорхойгүй. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр ч Мыг манай байгууллагаас нэхэмжлэх эрхтэй гэсэн зүйл байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Зохих этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэдэг. Манай компани зээлийг олгоогүй. Манай ажилтан олгоогүй. НЛ ХХК олгосон. Үйл баримтын хувьд яг 30 хувиа манайд өгсөн юм уу. Өгөөгүй юм уу гэдэг баримт байхгүй. Эсхүл лизингид өгсөн юм уу. 70 хувийг лизинг ХХК олгож байгаа. Хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй. Урьдчилгааг хэнд нь шилжүүлсэн нь тодорхойгүй. Лизинг болон М, Ө нарын хоорондын асуудал.

Иймээс нэхэмжлэгчийн 66,800,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.30-ны өдөр 491,950 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3, 45 х/,

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлал /хх-ийн 4-15 х/,

-2020.08.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Картын гүйлгээний маягт /хх-ийн 16 х/,

-2020.06.19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны Картын гүйлгээний маягт /хх-ийн 17 х/,

-2020.09.18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Кассын орлогын баримт /хх-ийн 18 х/,

-2020.10.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Картын гүйлгээний маягт /хх-ийн 19 х/,

-2020.05.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Картын гүйлгээний маягт /хх-ийн 20 х/,

-2020.07.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Картын гүйлгээний маягт /хх-ийн 21 х/,

-2020.04.29-ний өдрийн 1898 дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 22 х/,

-2020.04.29-ний өдрийн 407202759 дугаартай, Зээлийн гэрээ /хх-ийн 23-24 х/,

-Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 25 х/,

-2020.04.29-ний өдрийн 407202759 дугаартай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 26-27 х/,

-2020.05.05-ны өдрийн 1962 дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 29 х/,

-Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 34-35 х/,

-2020.04.11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 36 х/,

-2020.04.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны Кассын орлогын баримт /хх-ийн 37 х/,

-2020.04.13-ны өдрийн 407202688 дугаартай, Зээлийн гэрээ /хх-ийн 38-39 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 40 х/,

-2020.04.13-ны өдрийн 407202688 дугаартай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 41-42 х/,

-Депозит дансны хуулга /хх-ийн 43 х/,

-Зээлийн дансны хуулга /хх-ийн 44 х/,

-2024.03.14-ний өдрийн 0574 дугаартай, Д.Батбаярт олгосон итгэмжлэл /хх-ийн 94 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1.Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 51-52, 70 х/,

-2022.05.04-ний өдрийн NC-01/251 тоот итгэмжлэл /хх-ийн 53 х/,

-2023.03.25-ны өдрийн NC-TF-01/123 тоот Т.О-д олгосон итгэмжлэл /хх-ийн 54 х/,

-00000000 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 71 х/,

-2023.04.10-ны өдрийн NC-01/235-2023 тоот итгэмжлэл /хх-ийн 86 х/,

-2024.03.05-ны өдрийн 01/12 тоот Б.М, С.С нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 87 х/ тус тус ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч З.М нь хариуцагч Н ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалаар хариуцагч байгууллагын ажилтны буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу 66,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа 3 зээлийн гэрээг зээлдэгч нартай манай компани байгуулаагүй НЛ ХХК-тай байгуулсан байдаг. Н ББСБ ХХК, НЛ ХХК-иудын регистрийн дугаар нь өөр тус тусдаа хуулийн этгээдүүд.

а. нь манай компанид эрсдэлийн ажилтнаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчид хохирол учруулсан, мөн хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний аль гэрээгээр нь ажиллаж байсан нь тодорхойгүй.

б.Нэхэмжлэгч нь хохирсон гэж үзэж байгаа бол хохирлоо НЛ ХХК эсхүл аас шаардах эрхтэй. Манай байгууллага энэ хохирлыг хариуцахгүй... гэж маргасан.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь дээрх татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

5.Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а.Нэхэмжлэгч З.М нь 2020.04.29-ний өдөр 1898 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Ц.Атэй байгуулан Тoyota kluger маркийн автомашиныг 24,000,000 төгрөг /хх-ийн 22 х/-өөр, 2020.05.05-ны өдөр 1962 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг О.тай байгуулан Тoyota prius маркийн автомашиныг 15,800,000 төгрөг /хх-ийн 29 х/-өөр, 2020.04.11-ний өдөр 1539 бүртгэлийн дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Ц.Утай байгуулан Toyota harrier маркийн автомашиныг 30,000,000 төгрөг /хх-ийн 36 х/-өөр тус тус худалдахаар гэрээ байгуулжээ.

 

б.Дээрх гэрээнүүдийг үндэслэн НЛ ХХК нь 2020.04.13-ны өдөр 407202688, 2020.04.29-ний өдөр 407202759 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус Ц.А, Ц.У нартай байгуулжээ. /хх-ийн 23-24, 26-27, 38-39, 41-42 х/

 

в.НЛ ХХК-ийн дээрх гэрээнүүдээс үзвэл хариуцагч Н ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаад байгаа 3 зээлийн гэрээг зээлдэгч нартай манай компани байгуулаагүй НЛ ХХК-тай байгуулсан байдаг. Н ББСБ ХХК, НЛ ХХК-иудын регистрийн дугаар нь өөр тус тусдаа хуулийн этгээдүүд... гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байвч энэ нь хэрэгт авагдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.30-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тус тус үгүйсгэгдэж байна.

г.Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалд ...Шүүгдэгч нь Н ББСБ ХХК-д 2018.12.24-ний өдрөөс зээлийн мэргэжилтнээр, 2020.01.30-ны өдрөөс эрсдэлийн газрын мэргэжилтнээр тус тус ажиллахдаа ... З.Мд автомашины зээлийн төлбөрийг гаргасан баримт материал бүрдүүлэн 2020.06.03-ны өдөр Н ББСБ ХХК-иас 69,800,000 төгрөг завшсан болох нь:

- хохирогч З.Мы ...Би өөрөө Япон улсаас машин оруулж ирж борлуулдаг. Борлуулах хугацаандаа Н ХХК-иас холбогдоод хамтран ажиллаад ойролцоогоор 2-3 жилийн хугацаа өнгөрч байна. Сүүлд би 3 ширхэг машиныг Н ББСБ ХХК-аар дамжуулж худалдаж борлуулсан. 30,000,000 төгрөгийн үнэтэй Тоёота харриер, 24,000,000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота клюгер, 15,800,000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулсан. Эхлээд машиныг худалдаж авч буй иргэд Н ББСБ ХХК-тай очиж уулзаад зээлээ судлуулаад зээлийн шаардлагыг хангасан тохиолдолд Н ББСБ ХХК бичиг хийж өгдөг. Тус бичгээр иргэн надаас автомашинаа авахдаа тус машины үнийн дүнгийн 30 хувийг миний өөрийн данс руу шилжүүлж, дараа нь би өөрөө 70 хувийг Н ББСБ ХХК-аас авдаг юм. Би эхэлж авсан 30 хувиа түрүүлж шилжүүлээд буцааж 100 хувь мөнгийг хамт авсаар өдий хүрсэн. Гэтэл тус Н ББСБ ХХК-ийн Сүхбаатар салбарын ажилтан нь надаас тус 3 автомашины 30 хувь болох 21,940,000 төгрөгийг 3 хувааж Most money үйлчилгээгээр 2020.06.02-ны өдөр 99975903 дугаараар 8,934,000 төгрөгийг, 2020.06.04-ний өдөр 99269980 дугаараар 7,946,000 төгрөгийг, 99692912 дугаараар 5,740,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч энэ авсан үнийн дүнгийн 30 хувь болон үлдэгдэл 70 хувийг буцааж өгөлгүй залилсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй байна гээд Н ББСБ ХХК руу залгаж асуухад орсон байх ёстой, ямар сонин юм бэ, би шалгаад үзье гэж хэлсэн. Шалгачихаад мөнгийг чинь дандаа өөрийнхөө дансаар аваад хэрэглэчихсэн байна гэж хэлсэн. ...,

- гэрч.М.Оын ...Байгууллагатай хамтран ажиллаж байсан ченж болох Маас авсан Тоёота харриер загварын 30,000,000 төгрөг, Тоёота приус 30 загварын 15,800,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг автомашины урьдчилгаа 30 хувь болох 21,940,000 төгрөгийг Маас худал хэлэн өөрийн холбоо хамааралтай хүний данс руу шилжүүлэн авч, Мд байгууллагаас өгөх ёстой үлдэгдэл 70 хувь болох 69,800,000 төгрөгийг байгууллагын Most money үйлчилгээг ашиглан мөн өөрийнхөө хамаарал бүхий хүний данс руу шилжүүлэн авсан байна...,

- Шүүгдэгч ын яллагдагчаар өгсөн ...2020.04 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд Мы худалдан борлуулж буй Тоёота харриер, Тоёота клюгер, Тоёота приус 30 загварын 3 тээврийн хэрэгслийн урьдчилгаа мөнгө болох 21,940,000 төгрөгийг, Маас үлдэгдэл 70 хувь болох 69,800,000 төгрөгийн 47,680,000 төгрөгийг Н ББСБ ХХК-иас би өөрийн болон өөрийн төрсөн ах Нямбаярын дансаар шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. ... гэх мэдүүлгүүд,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Мыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх боловч хэргийн бодит байдлыг тогтоох явцад шүүгдэгч ыг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд хохирогчоор Н ББСБ ХХК-ийг тогтоожээ.

- Шүүгдэгч нь Н ББСБ ХХК-д зээлийн болон эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус байгууллагаас З.Мд шилжүүлэх ёстой 69,800,000 төгрөгийг хамаарал бүхий хүний дансаар шилжүүлэн авсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул энэ хэрэгт З.Мы хохирсон эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин З.М нь 69,800,000 төгрөгийн асуудлаа хариуцвал зохих этгээдийг тодорхойлон иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна... гэжээ.

 

д.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба дээрх шүүхийн шийдвэрээр ...шүүгдэгч нь Н ББСБ ХХК-д зээлийн болон эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус байгууллагаас З.Мд шилжүүлэх ёстой 69,800,000 төгрөгийг хамаарал бүхий хүний дансаар шилжүүлэн авсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.12-ны өдрийн 2022/ШЦТ/389 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч аас 104,231,290 төгрөгийг гаргуулж хохирогч Н ББСБ ХХК-д даруй олгосугай. гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч аас 102,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н ББСБ ХХК-д олгосугай. гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон нэр бүхий этгээдүүд нь хохирлын асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.

 

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж зохицуулжээ.

 

а.Тодруулбал ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг болон ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хорын хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага, хуулийн этгээдэд хариуцлагыг хүлээлгэн гэм хорыг арилгуулахаар заасан нь зөвхөн ажилтан албан хаагчийг хөдөлмөрийн гэрээнд болон ажил олгогчийн өгсөн үүрэг зааврыг биелүүлэн хөдөлмөрлөж байгаа үйл явцад нь хамаардаг.

 

б.Хуулийн дээрх зохицуулалтаар гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гэдэг нь хууль тогтоомж зөрчсөн байхаас гадна нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн тохиолдол ч мөн хамаардаг байна.

 

в.Энэхүү эс үйлдэхүй нь санаатай /хүсэж хийсэн/, болгоомжгүй /үр дагаврыг мэдсэн, мэдэх боломжтой байсан/ гэм буруугийн хэлбэрээр илрэх бөгөөд аль ч тохиолдолд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж гэм хорын хохирол үүсэх тул хуульд заасны дагуу хохирлыг арилгах үүрэгтэй гэж үздэг, өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг юм.

 

г. нь Н ББСБ ХХК-д зээлийн болон эрсдэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч З.Мд шилжүүлэх ёстой байсан 69,800,000 төгрөгийг хамаарал бүхий хүний дансаар шилжүүлэн авсан болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдсон.

 

д.Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...ын байгууллагад учруулсан 102,100,000 төгрөгт З.Мы нэхэмжилж байгаа 69,800,000 төгрөг орсон... гэх тайлбар болон хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч З.М нь өөрт учирсан хохирлоо ын ажиллаж байсан байгууллага болох Н ББСБ ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

е.Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцад хяналт тавих, үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийг хүлээдэг тул хариуцагч Н ББСБ ХХК-ийн ажилтан ын хууль бус, гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан 66,800,000 төгрөгийн хохирыг хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

 

ё.Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.20-ны өдрийн 2022/ДШМ/740 дугаартай магадлалд дурдсан 69,800,000 төгрөгөөр бус 66,800,000 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Н ББСБ ХХК-иас 66,800,000 гаргуулан нэхэмжлэгч З.Мд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

7.Томилогдсон иргэдийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигч тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.8-д тус тус заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ББСБ ХХК-иас 491,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.30-ны өдөр төлсөн 491,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан Н ББСБ ХХК-иас 66,800,000 /жаран зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан З.Мд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н ББСБ ХХК-иас 491,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.30-ны өдөр төлсөн 491,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД И.АМАРТӨГС

 

Ч.ДАВААСҮРЭН