Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02753

 

2024 05 17

184/ШШ2024/02753

 

 Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 

хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн *******р хороо, Чингис оффис, *****давхарт байрлах, ******************ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ******** хороо, ******* хэсэг, Алтан овоо ********** тоот хаягт оршин суух, *********овогт ********ийн ****************** /РД:************/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,127,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******************ХХК нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч ******************нь манай компантай 2019 оны 02 сарын 25-ны өдөр 304201830 тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг сарын 5% хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

 

Тэрээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй 1877 хоногийн хэтрэлттэй, үндсэн зээлийн үлдэгдэл 990,000 төгрөг, үндсэн хүү 1,137,950 төгрөг, нийт 2,127,950 төгрөгийн зөрчилтэй байна.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 2,127,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******************тайлбартаа:

...Нэхэмжлэлээс 1,710,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулна гэв.

Зохигчийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,127,950 төгрөгийн 417,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,710,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 570,000, 6 сарын 25-ны өдөр 570,000, 7 сарын 25-ны өдөр 570,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******************ХХК нь хариуцагч П.******************д холбогдуулан 2,127,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, нэхэмжлэгч хариуцагчийн нөхцлийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцоод Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,127,950 төгрөгийн 417,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,710,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 570,000, 6 сарын 25-ны өдөр 570,000, 7 сарын 25-ны өдөр 570,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 Иймд ******************ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.******************д холбогдох 2,127,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******************ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.******************д холбогдох иргэний хэрэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,127,950 төгрөгийн 417,950 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,710,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 сарын 25-ны өдөр 570,000, 6 сарын 25-ны өдөр 570,000, 7 сарын 25-ны өдөр 570,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48,997.2 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П.******************гаас 21,155 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 21,155 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******************ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ