Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/01555

 

 

 

 

 

 

 

 

2024 04 11 182/ШШ2024/01555

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......................... оршин суух, П.О /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................... байранд байрлах, СЯ,

 

Хариуцагч: ................... байрлах, ЭҮ га-т тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг СЯнаас гаргуулах,

 

ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Төрийн албанд ажилласан жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, С.Б,

Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Хариуцагч ЭҮ га-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.О нь хариуцагч СЯ, ЭҮ гат тус тус холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг СЯнаас гаргуулах,

ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Төрийн албанд ажилласан жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Мэргэшсэн нягтлан бодогч. Монгол Улсын анхны шилдэг дотоод аудитороор 2018 онд шалгарсан. Нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, дотоод аудитороор төрийн жинхэнэ албанд 33 жил ажилласан. Үүнээс 18 жил СЯны Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ЭҮ га-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж улмаар СЯ зөвшөөрсөн учир ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажилласан.

Монгол Улсын Засгийн газар Төрийн албанд удаан тогтвортой ажилласан боловсон хүчний нийгмийн баталгааны зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан. Энэ журмын гол үзэл санаа нь төрийн албанд удаан хугацаанд ажилласан албан хаагчид мөнгөн хэлбэрээр нэг удаагийн тэтгэмж өгөхөд чиглэгдсэн.

Хариуцагч СЯ буцалтгүй тусламж олгохгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 1.2 дах заалтыг үндэслэн тайлбарладаг. Гэтэл Төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гуч, дөчин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж байна.

Бүх насаараа төрд ажилласан хүмүүст зориулсан цор ганц нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байлгахад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалт бүхэлдээ чиглэсэн бөгөөд аливаа журам тухайн хуулийнхаа агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-т заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд зорилго нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс тус албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлэх явдал юм. Миний хувьд Төрийн жинхэнэ албанд тасралтгүй 33 жил ажилласан атлаа уг нийгмийн баталгаагаар хангагдаж чадахгүй байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2023.05.15-ны өдрийн 001/ХТ2023/0035 тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. Дээд шүүхийн тогтоолыг Засгийн газар 2023 оны 243 дугаар тогтоолоор биелүүлж Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг 2023.07.01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсоноор насаараа төрд ажилласан нэхэмжлэгч надад нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн орчин бий болчхоод байхад тэтгэмж олгохгүй байгаа СЯны үйлдэл нь хууль бус байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг СЯнаас гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2. СЯны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ЭҮ га-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж, улмаар СЯ зөвшөөрсөн учир ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон 2022.06.08-ны өдрийг хүртэл ажилласан.

Ажиллах хугацаандаа ЭҮ га-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дотоод аудитыг гүйцэтгэсэн. Дэлхий даяар цар тахал тархсан эрсдэлт орон зай, цаг хугацаа болох 2020-2021 онуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд эрсдэлээ удирдаж сурах талаар онолын болон чадварын сургалт, зөвлөгөөг өгч ажилласан. Үр дүнд нь Засвар механикийн заводод Эрсдэлийн удирдлага-бодлогын инноваци нэвтэрч үйлдвэрт төдийгүй нийгэм, эдийн засагт үр дүнгээ ч өгсөн...

Тухайлбал, Эрсдэлт орон зай, цаг хугацааны үед эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, сургалт зөвлөгөөг өгсний үр дүнд Засвар механикийн заводын инженер техникийн ажилтан нарын зан үйлд өөрчлөлт орж эрсдэлийн талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эрсдэлээ удирдаж, өөрсдийн хүчээр шинэ тоног төхөөрөмжөө угсарч чадсанаар үйлдвэрийн төлөвлөгөө биелэхэд нөлөөлж чадсан юм.

Түүнчлэн эрсдэлээ удирдаж сурсан. Эрсдэл удирдах ур чадварыг эзэмшинэ гэдэг амаргүй ч тус заводын хамт олон богино хугацаанд зан үйл болгож чадсан нь үйлдвэрийн зорилтыг хангахад томоохон түлхэц болоод зогсохгүй олон эерэг өөрчлөлтийг бий болгосон юм. ЭҮ га 2019 он хүртэл бүтээмжийг сайжруулах чиглэлээр 10 орчим жил төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан туршлагатай байсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг хийх явцад сайн саналын систем, 5С+тоног төхөөрөмж, Кайзен гэх мэт нэгжид чиглэсэн сэтгэлгээний арга барил голлож байсан нь ажиглагдсан. Иймээс энэ ажлыг сайжруулахаар үүрэг хүлээсэн ажилтан болон судлаачийн хувьд эрсдэлээ удирдах арга барилыг нэгдмэл санаа, хамтын хариуцлага, санаачлага-манлайлалд тулгуурлаж зан үйлд нь өөрчлөлт оруулахдаа системийн болон загварчлалын сэтгэлгээний аргыг ашиглан хэрэгжүүлсний үр дүнд эрсдэлээ удирдах үйл явцад шинэчлэлийг авчирсан. Тиймээс 2023 оны 11 дүгээр сард тус үйлдвэр инновацийн төсөл шалгаруулах, эрсдэлийн удирдлага илтгэлийн уралдаан зарласан байдаг нь үр дүнтэй гэдгийг батлаж байгаа болно. Ковид цар тахал дэгдсэн үеүдэд үйлдвэрийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэн ажилласан. Мөн ажилтан нарын сэтгэлгээ, зан үйлд эерэг өөрчлөлтийг бий болгосон.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар ЭҮ га-ийн удирдлага амлалт өгч байсан учраас өндөр насны тэтгэвэрт гарахдаа үйлдвэрийн хамтын гэрээнд заасны дагуу 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхийг хүссэн.

Гэвч 2021.12.30-ны өдрийн ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэнэ гэх шалгуураар надад тэтгэмж олгохгүй гэж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан ажилтны эрхийг дордуулсан хамтын гэрээний заалт учир тухайн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тухайлбал ЭҮ га-т 3-аас дээш жил ажиллаагүй ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг шинжтэй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалт гэж үзэж байна.

Түүнчлэн ЭҮ га-т 30 хүртэлх жил ажиллаагүй иргэнийг манай үйлдвэрт 30-аас дээш жил ажиллаагүй гэх шалгуур тавьж тэтгэмж өгөхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас. хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.5-д өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, мөн хуулийн төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчмыг зөрчиж байна.

Иймд ЭҮ га-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламжид ЭҮ га-аас 201,644,003 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч СЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг үндэслэн төрийн албанд ажиллаж байсан хугацаанд тэтгэвэртээ гарсан учраас нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй гэж тайлбарлаж байна.

Гэтэл энэ заалт 2 урьдчилсан нөхцөлийг агуулдаг. Нэгдүгээрт, төрийн албан хаагч байх, хоёрдугаарт, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн байх. Хэрэв энэ 2 үндэслэлийг хангаж байгаа бол Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй.

Нэхэмжлэгч П.О энэхүү 2 урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа юу гэвэл... Эхлээд нэхэмжлэгч төрийн албан хаагч мөн үү? Төрийн албаны тухай хуулийн 3.2.1 дэх заалтад төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэсэн байдаг. Нэхэмжлэгч чөлөөлөгдөх үедээ ЭҮ га-т ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

ЭҮ га нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.1-т зааснаар төрийн өмчит үйлдвэрийн газрын ангилалд хамаардаг мөн тус хуулийн 14.1 дэх заалтад төрийн өмчит үйлдвэрийн газар төрийн өмчид хамаарахгүй буюу төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч аль хэдийн төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Хоёрдугаарт урьдчилсан нөхцөл бол, нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн үү? гэдэг асуудал. П.Ог төрийн албанаас чөлөөлөхдөө 2019.04.30-ны өдрийн Б/40 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг.

Ажлаас чөлөөлөх үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэл байхгүй буюу энэ хүн төрийн албанаас чөлөөлөгдөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгож эсхүл тухайн насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөөгүй гэсэн үг юм. Төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хангахгүй байна.

Мөн Засгийн газрын 2017 оны 7 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.1-т Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид төрийн албаны тухай хуулийн 60.1 дэх заалтад заасан тэтгэмжийг олгоно гэсэн байдаг.

Нэхэмжлэгч СЯнаас ЭҮ га-т сэлгэн ажилласан гэж ярьж байна. Монгол Улсын Сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга хоёрын хамтран баталсан 2019 оны 34/31 тушаалаар батлагдсан төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн сэлгэн ажиллуулах журмын зохицуулалт, Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулахдаа төрийн албанаас төрийн алба руу гэдэг агуулгатай. Түүнээс биш төрийн албанаас төрийн өмчийн үйлдвэрийн газар руу сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах хууль зүйн ойлголт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хангагдахгүй байгаа учир СЯанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч ЭҮ га-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ гэж заасан. ЭҮ га нь хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2000 оноос эхлэн 2 жил тутам Хамтын гэрээ-г байгуулж, ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүй нөхцөлөөр харилцан тохиролцож, ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулсаар ирсэн. Үүний нэг нь тус үйлдвэрийн газраас Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран 2021.12.30-ны өдөр баталж, 2022.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хамтын гэрээ юм.

Тус хамтын гэрээний зохицуулалт нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д үндэслэсэн боловч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль /2022.01.01/-ийг дордуулаагүй. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль /2022.01.01/-ийн 82 дугаар зүйлийн 82.5-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно, 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуульчлан зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ЭҮ га-ын Дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Огийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлтийг ажил олгогч хүлээн авч, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022.06.08-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.5 дахь заалтуудыг үндэслэн тус үйлдвэрийн газарт 3 жил 1 сар ажилласан тул 2 сарын үндсэн цалин (4,670,476х2)-тай тэнцэх хэмжээний буюу 9,340,958 төгрөгийн тэтгэмжийг олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...ЭҮ га-т 3-аас дээш жил ажиллаагүй ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг шинжтэй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалт гэж үзэж байна. Тус үйлдвэрийн газар нь хамтын гэрээний дээрх заалтыг үндэслэн 30-с дээш жил манай үйлдвэрт ажиллаагүй үндэслэлээр шалгуур тавьж байгаа нь Үндсэн хуулийн 14.2, 16.5 дахь заалтуудыг зөрчиж байна ... гэсэн. ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12-т заасан ...тус үйлдвэрийн газарт ажилласан жилийг үндэслэн тэтгэмж олгох... талаар зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тухайн аж ахуй нэгж, байгууллагад ажилласан хугацааг харгалзах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтад үндэслэсэн.

Тиймээс хуулийн дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол холбогдох асуудлаараа Үндсэн хуулийн цэцэд хандаж, хуулийн зохицуулалт ажилтны эрх ашгийг дордуулсан, хууль зөрчсөн маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус үйлдвэрийн газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хамтын гэрээг хууль тогтоомжид нийцэж буй эсэх асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад хүргүүлдэг бөгөөд бүртгэх эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянаж, хамтын гэрээ хэлэлцээрийг хуульд нийцсэн үндэслэлээр бүртгэж, хамтын гэрээнд зааснаар талууд гэрээний хяналтыг харилцан хэрэгжүүлэн ажилласан.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргаж буй ЭҮ га- ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалт ажилтны эрхийг дордуулсан, хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003.00 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Одоогийн эрх зүйн зохицуулалтад Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох эсхүл төрийн албанд ажилласан хугацааг төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилласнаар тооцох талаарх зохицуулалт байхгүй.

Хууль тогтоогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т тухайлан зааж тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажилласан жилийг үндэслэн тэтгэмж олгох талаар тусгасан нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг зохицуулсан зохицуулалт гэж үзэж байна. Аливаа хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг нь эрх тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, авлига, хээл хахуул гэх мэт нийгэмд байдаг бусармаг үйлдлээс ангид иргэн (ажилтан) бүрд адил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нийтээр тогтоосон эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, өөртөө давуу байдал бий болгохыг хүссэн хууль бус шаардлага гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл бусдад аливаа хэлбэрээр давуу байдал бий болохыг хориглодог. Гэтэл зөвхөн 1 ажилтанд давуу байдал олгож, тус үйлдвэрийн газарт 3 жил, 1 сар ажилласан атал 30 жил ажилласнаар тооцож тэтгэмж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 1-т ЭҮ га-т 3 жил, 1 сар ажилласан боловч үр бүтээлтэй, ажилласан, 2-т тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгсөн, 3-т төрд 30 гаран жил ажилласан боловч тэтгэмж авч чадаагүй талаар тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасан тэтгэмж нь ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамааралгүйгээр тухайн аж ахуй нэгж байгууллагад ажиллаж, хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох, цуцлагдахад олгогддог тэтгэмж бөгөөд аливаа хэлбэрээр ажлын гүйцэтгэлээс үүдэлтэйгээр түүний хувь хэмжээ нэмэгдэх үндэслэлгүй. Харин ажлын гүйцэтгэл, үр дүн, ур чадварыг үнэлэх урамшуулах асуудал нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл, шагнал, урамшуулал олгох хэлбэрээр зохицуулагддаг.

ЭҮ га-ын хувьд ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэл, үр дүнг урамшуулах зорилгоор Цалин хөлсний тухай журам-ыг баталж мөрдүүлдэг бөгөөд тухайн ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн сар бүр гүйцэтгэлийн урамшуулал, улирал бүр ур чадварын нэмэгдэл, сар, жилийн үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын цалин зэргийг олгож байна. Үүний тод жишээ нь ажилтан П.Од тус үйлдвэрийн газарт ажилласан цагаас эхлэн /2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс/ ажлын үр дүнгийн урамшуулалд 25,115,731 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 29,729,772 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 13,315,443 төгрөг, нийт дээрх урамшуулал, нэмэгдэл, нэмэгдэл цалинд 68,160,946 төгрөгийг үндсэн цалингаас гадна олгосон байна.

Нэхэмжлэгчээс тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгч, төрийн албанаас миний биеийг шилжүүлэн авч ажиллуулсан гэх тайлбарыг өгдөг ч төрийн албанаас төрийн өмчит хуулийн этгээдэд ажилтан шилжүүлэн авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Түүнчлэн дээр дурдсанчлан төрийн өмчит хуулийн этгээдэд 3 жил ажилласан ажилтанд 30 жил ажилласнаар тооцож тэтгэмж олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4.Нэхэмжлэгчээс 2022.12.13-ны өдрийн 03/2475 тоот Төрийн албаны зөвлөлийн албан бичиг /хх-ийн 2 х/,

-2022.10.11-ний өдрийн Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдөл /хх-ийн 3 х/,

-СЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот П.Ог ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 4 х/,

-2022.04.04-ний өдрийн ЭҮ га-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гаргасан өргөдөл /хх-ийн 5 х/,

-ЭҮ га-ын ерөнхий захирлын 2022.06.08-ны өдрийн Б/860 тоот Ажилтан Пын Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-ийн 6 х/,

-2022.06.23-ны өдрийн СЯны Төрийн нарийн бичгийн дарга Гад гаргасан хүсэлт /хх-ийн 7-8 х/,

-СЯны 2022.08.22-ны өдрийн 12/5674 тоот албан бичиг /хх-ийн 9 х/,

-ЭҮ га-ын 2022.09.15-ны өдрийн ГЁ-117-12/4159 тоот албан бичиг /хх-ийн 10-11 х/,

-2023.01.13-ны өдрийн Сангийн сайд Б.Жд гаргасан хүсэлт /хх-ийн 12-13 х/,

-СЯны 2023.01.27-ны өдрийн 12/506 тоот албан бичиг /хх-ийн 14-15 х/,

-1986.06.25-ны өдөр Санхүү эдийн засгийн техникумаас олгосон 178082 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 34-36 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37-50 х/,

-Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүний 2021.11.02-ны өдрийн 4/55 тоот зөвлөмж /2-р хх-ийн 214-216 х/,

-Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.18-ны өдрийн 001/ШХТ2023/00554 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /2-р хх-ийн 221 х/ баримтуудыг гаргаж өгсөн.

4.1.Хариуцагч СЯнаас 2023.03.14-ний өдрийн 01/1394 тоот К.Гүлжан, Ө.А, Т.Золзаяа нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 18 х/,

4.2.Хариуцагч ЭҮ га-аас 2023.06.07-ны өдрийн ГЁ-117-12/3398 тоот Б.Нандинчулуунд олгосон итгэмжлэл /хх-ийн 70 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9013001063 дугаартай гэрчилгээ /хх-ийн 77 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.15-ны өдрийн А/244 тоот Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 78-80 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.30-ны өдрийн Б/542 тоот Пын Ог ажилд томилох тухай тушаал /хх-ийн 81 х/,

-ЭҮ га-ын Хуулийн хэлтсийн 2022.06.03-ны өдрийн 117/565 тоот албан бичиг /хх-ийн 82 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2022.06.08-ны өдрийн Б/860 тоот Ажилтан Пын Огийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-ийн 83 х/,

-ЭҮ га-ын 2022.09.15-ны өдрийн ГЁ-117-12/4159 тоот албан бичиг /хх-ийн 84 х/,

-2021.12.30-ны өдрийн ЭҮ га-ын Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хх-ийн 85-91 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2022.10.19-ний өдрийн А/662 тоот Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний жишиг загваруудыг шинэчлэн батлах тухай тушаал /хх-ийн 92-93 х/,

-ЭҮ га-ын Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 94-107 х/,

-2022.04.04-ний өдрийн ЭҮ га-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гаргасан П.Огийн өргөдөл /хх-ийн 108 х/,

-Монгол Улсын Засгийн газрын 2022.11.30-ны өдрийн 427 тоот Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 109 х/,

-Монгол Улсын Засгийн газрын 2019.03.21-ний өдрийн 102 тоот ЭҮ ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол, түүний хавсралт /хх-ийн 110-114 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.26-ны өдрийн А/294 тоот Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 119-130 х/,

-ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2017.07.08-ны өдрийн А/452 тоот Журам, гарын авлагын жагсаалт батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 131-137 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2022.02.07-ны өдрийн А/52 тоот ЭҮ га-ын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, орон тооны хуваарийг батлах, мөрдөх журам батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 138-142 х/,

-ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2016.04.22-ны өдрийн А/228 тоот Журмуудыг батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 143-148 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.12.30-ны өдрийн А/1204 тоот ЭҮ га-ын сургалт хөгжлийн болон хүний нөөц, хөдөлмөрийн харилцаатай холбоотой багц журмуудыг шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 149-155 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.05.01-ний өдрийн А/310 тоот Цалин нэмэгдүүлэх тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 156-157 х/,

-Дотоод хяналтын хэлтсийн орон тооны хуваарь /хх-ийн 158 х/,

-ЭҮ га-ын 2023.09.08-ны өдрийн 113/491 тоот тодорхойлолт /хх-ийн 159 х/,

-ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2018.04.18-ны өдрийн А/304 тоот Чанарын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 242-249 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.05.22-ны өдрийн А/426 тоот Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагааны журам батлах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 250-иас 2-р хх-ийн 6 х/,

-2019.04.30-ны өдрийн 01/19/55 дугаар ЭҮ га-ын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, түүний хавсралт /2-р хх-ийн 7-16 х/,

-ЭҮ ХХК-ийн Ерөнхий захирлын 2014.08.08-ны өдрийн А/587 дугаар тушаал, түүний 4-р хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтын тухай журам, түүний хавсралт /2-р хх-ийн 67-97 х/,

-ЭҮ га-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан П.Од олгосон нэмэгдэл болон урамшууллын талаархи мэдээлэл /2-р хх-ийн 156 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.12.13-ны өдрийн А/1147 тоот Цалин хөлсний бодлого, журмуудыг батлах тухай тушаал, түүний хавсралт /2-р хх-ийн 157-166 х/,

-Ерөнхий захирлын 2019.12.13-ны өдрийн А/1147 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт /3-р хх-ийн 5-10 х/,

-ЭҮ га-ын 2024.03.26-ны өдрийн 28/155 тоот албан бичиг, түүний хавсралт /3-р хх-ийн 34-38 х/,

-ЭҮ га-ын 2024.04.10-ны өдрийн 0108/73 тоот албан бичиг /3-р хх-ийн 54 х/,

-2020.10.28-ны өдрийн Ажлын байрны тодорхойлолт /3-р хх-ийн 55-60 х/ баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

4.3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023.12.19-ний өдрийн 182/ШЗ2023/16802 дугаартай шүүгчийн захирамжаар ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон ажилласан 3 жилийн хугацааны цалин хөлс олгосон баримт, тушаал, шийдвэр /2-р хх-ийн 20-38 х/,

-ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.07.22-ны өдрийн А/662 дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н хяналт шалгалтын тухай журам, түүний хавсралт, энэ тушаал гарсантай холбоотойгоор өмнө нь үйлчилж байсан журам, түүнийг хавсралт /2-р хх-ийн 39-66 х/,

-ЭҮ га-ын ерөнхий захирлын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журмыг батлах тухай 2021.07.27-ны өдрийн А/343 тоот тушаал /2-р хх-ийн 98-100 х/,

-Ажлын хэсэг байгуулах тухай ЭҮ га-ын Засвар механикийн заводын даргын 2020.04.06-ны өдрийн А64 тоот тушаал /2-р хх-ийн 101-102 х/,

-Дотоод аудитын төлөвлөгөө, аудитын багийн бүрэлдэхүүнийг батлах тухай ЭҮ га-ын Засвар механикийн заводын даргын 2020.07.27-ны өдрийн А135 тоот тушаал түүний хавсралт /2-р хх-ийн 104-106 х/,

-Дотоод аудитын төлөвлөгөө, багийн бүрэлдэхүүнийг батлах тухай ЭҮ га-ын Засвар механикийн заводын даргын 2020.12.30-ны өдрийн А229 тоот тушаал, түүний хавсралт /2-р хх-ийн 108-109 х/,

-2021 оны бага оврын токарын суурь машинуудад хийсэн аудитын тайлан /2-р хх-ийн 109-125 х/,

-ЭҮ га-ын 2020.12.28-ны өдрийн Засвар механикийн заводад Эрсдэлийн менежмент MNS31000:2018 стандартыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /2-р хх-ийн 126-127 х/,

-Эрсдэлийн менежментийн ажлын хэсэг байгуулах тухай ЭҮ га-ын Засвар механикийн заводын даргын 2021.01.20-ны өдрийн А07 тоот тушаал, түүний хавсралт /2-р хх-ийн 128-132 х/,

-Эрсдэлийн менежментийн журам батлах тухай ЭҮ га-ын Засвар механикийн заводын даргын 2021.08.09-ний өдрийн А100 тоот тушаал, түүний хавсралт /2-р хх-ийн 133-138 х/,

-ЭҮТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженерийн 2021.02.15-ны өдрийн 17 дугаар шийдвэр, хэлэлцүүлэгт оролцуулах тухай ажилтны нэрсийг баталсан тушаал түүний хавсралт /2-р хх-ийн 139-141 х/,

-ЭҮ га-ын Стратеги, хөгжлийн газар, дотоод хяналт, мониторингийн хэлтсээс 2023 оны 11 дүгээр сард тус үйлдвэрт инновацын төсөл шалгаруулах, эрсдэлийн удирдлага нэртэй илтгэлийн уралдаан зарласан байх ба уралдааны удирдамж, тушаал, шийдвэр /2-р хх-ийн 142-146 х/,

-ЭҮ га-ын ХАБЭА-н хэлстийн дарга Д.Мөнхболдын 2021.02.09-ний өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай удирдамж /2-р хх-ийн 148 х/,

-ЭҮ га-ын Засвар механикийн заводод техникийн аудит хийх ажлын хэсгийн 2020.09.28-ны өдрийн календарчилсан төлөвлөгөө /2-р хх-ийн 149 х/,

-2023.12.19-ний өдрийн 182/ШЗ2023/16802 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 151-155 х/,

-2024.01.09-ний өдрийн 182/ШЗ2024/01007 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч СЯнаас Төрийн нарийн бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот П.Ог ажлаас чөлөөлөх тухай тушаал /2-р хх-ийн 243 х/,

-2024.03.12-ны өдрийн 182/ШЗ2024/04695 дугаартай шүүгчийн захирамжаар

Хариуцагч ЭҮ га-ын хүсэлтийн дагуу гэрчээр Б.Баасансүрэн, Б.Баянжаргал нараас авсан гэрчийн мэдүүлэг /3-р хх-ийн 23-31 х/,

- СЯны 2024.03.28-ны өдрийн 03/1997 тоот албан бичиг /3-р хх-ийн 33 х/,

-2024.03.12-ны өдрийн 182/ШЗ2024/04695 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу М.Өлзийбаяраас авсан гэрчийн мэдүүлэг /3-р хх-ийн 47-50 х/ баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.О нь хариуцагч СЯанд холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023.02.14-ний өдөр тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.04.27-ны өдөр хамтран хариуцагчаар ЭҮ га-ийг татан оролцуулж, нэг удаагийн буцалтгүй тусламжид 153,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.11.08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг СЯнаас гаргуулах,

ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Төрийн албанд ажилласан жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн.

 

2.Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3.Нэхэмжлэгч П.Огийн хариуцагч СЯанд холбогдуулан гаргасан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг гаргуулах шаардлагын тухай.

3.1.Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа төрийн албанд 33 жил ажилласан үүнээс 18 жилийг нь СЯанд Нягтлан бодох бүртгэлийн газар, Төсвийн бодлого, зохицуулалтын газар, Санхүүгийн хяналт, Эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажилласан. Гэтэл Төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гуч, дөчин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж байна.

Энэ нь бүх насаараа төрд ажилласан хүмүүст зориулсан цор ганц нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2023.05.15-ны өдрийн 001/ХТ2023/0035 тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн.

Уг тогтоолыг Засгийн газар 2023 оны 243 дугаар тогтоолоор биелүүлж Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг 2023.07.01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцсон учраас нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх зүйн орчин бий болчхоод байхад тэтгэмж олгохгүй байгаа СЯны үйлдэл нь хууль бус байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д тус тус заасны дагуу 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч СЯ нь дээрх нэхэмжлэгчийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг үндэслэн төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан учраас нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ заалт 2 урьдчилсан нөхцөлийг агуулдаг.

Нэгдүгээрт, төрийн албан хаагч байх, хоёрдугаарт, төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн байх ёстой. Хэрэв энэ 2 үндэслэлийг хангаж байгаа бол Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгчийн хувьд төрийн албанаас 2019.04.30-ны өдөр чөлөөлөгдөж, ЭҮ га-т ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэртээ гарсан. Мөн нэхэмжлэгчийг СЯнаас ЭҮ га руу сэлгэн ажилласан зүйл байхгүй.

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албанаас сэлгэн болон шилжүүлэн ажиллуулахдаа төрийн албанаас төрийн албаруу сэлгэн буюу шилжүүлэн ажиллуудаг. Түүнээс биш төрийн албанаас төрийн өмчийн үйлдвэрийн газарт сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах хууль зүйн ойлголт байхгүй... гэж маргаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж үзэв.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгчийн шилжих ажилласан гэх үндэслэлийн тухайд

а.Нэхэмжлэгч П.О нь СЯны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот П.Ог ажлаас чөлөөлөх тухай тушаал-аар 2019.05.01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

б. Тодруулбал, СЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот тушаалд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тушаах нь:

1. Тус яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Пын Огийн гаргасан хүсэлттэй танилцаад 2019.05.01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.

2.Пын Огийн ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэх ажлыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Б.Доржсэмбэд), ээлжийн амралтын болон бусад холбогдох тооцоог хийж дуусгахыг Төрийн захиргааны удирпдлагын газар (П.Дорждагва)-т тус тус даалгасугай гэжээ. /2 хх-ийн 243 х/,

 

в. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7-д Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална. гэсний дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019.04.01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 1.5-д Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна, 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй, 2.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна, 3.7-д Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албаны хүрээнд салбар харгалзахгүйгээр сэлгэн ажиллуулж болно гэж тус тус заасан.

 

г. Төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгодог.

 

д. Дээрх хууль болон журмаар Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албаны хүрээнд салбар харгалзахгүйгээр сэлгэн ажиллуулахаар зохицуулсан ба СЯны Төрийн нарийн бичгийн даргын П.Ог ажлаас чөлөөлсөн 2019.04.30-ны өдрийн Б40 тоот тушаал гарсны дараа нэхэмжлэгч нь ЭҮ га-тай 2019.04.30-ны өдөр 01/19/55 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар ажиллаж эхэлснээр нэхэмжлэгч П.Огийн энэхүү хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүрэг дуусгавар болжээ.

 

е. Нэхэмжлэгч нь дээрх тушаал болон ЭҮийн захирал Х.Бадамсүрэн, Санхүү эрхэлсэн захирал н.Үүргийнтуяа нартай хийсэн удирдлагуудын хоорондын тохиролцооны дагуу ЭҮ га-т 2019.05.01-ний өдрөөс 2022.06.08-ны өдрийг хүртэл СЯнаас шилжиж ажилласан гэж тайлбарласан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах нь хууль зүйн агуулгын хувьд албан ажлын зайлшгүй шаардлагаар ажлын байрыг солих агуулгатай болохоос ажилтны гүйцэтгэх үүрэг, цалин хөлс өөрчлөгдөхгүй байх юм. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаараар нэхэмжлэгч нь СЯанд Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байхдаа дундажаар 1,5 сая төгрөгийн, ЭҮ га-т Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхдаа дундажаар 5,7 сая орчим төгрөгийн цалин авч байснаас үзэхэд цалин хөлс, гүйцэтгэх үүрэг нь тус тус өөрчлөгджээ.

 

а. Нөгөөтэйгүүр нь ЭҮ га нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд буюу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000182501 тоот гэрчилгээ /1 хх-ийн 77 х/, Монгол Улсын Засгийн газрын 2019.03.21-ний өдрийн 102 тоот ЭҮ хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит Үйлдвэрийн газар болгон өөрчлөх тухай тогтоол /1 хх-ийн 110 х/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 2019.05.01-ний өдрөөс 2022.06.08-ны өдрийг хүртэл СЯнаас ЭҮ га-т шилжиж ажилласан гэж үзэх боломжгүй.

 

б. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар төрийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаал, төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал, төрийн үйлчилгээний албан тушаал гэж ангилдаг ба энэ хуулийн 11-14-р зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг ойлгодог. Нэхэмжлэгчийн хувьд төрийн байгууллагад нийт 33 жил ажиллажээ. /1 хх-ийн 34-37, 38-50 х/

 

в. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж,

Засгийн газрын 2019.01.19-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө, 5 дугаар зүйлийн 5.3-т Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно... гэж заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

г. Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд 2019.05.01-нээс 2022.04.07-ний өдрийг хүртэл ЭҮ гат ажиллаж байгаад хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажил олгогчид хүсэлтээ гаргасан гэсэн үндэслэлэлээр ЭҮ га-ын Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх ба үүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзэхээргүй байна.

 

д. Хэрэгт авагдсан СЯны Төрийн нарийн бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот П.Ог ажлаас чөлөөлөх тухай тушаал-аар түүнийг тус яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжлтний үүрэгт ажлаас 2019.05.01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн болох нь тогтоогдсон тул дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх ... шийдвэр гаргана...,

Монгол Улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралт Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д тус тус заасан зохицуулалтуудад хамааруулах үндэслэл тогтоогдсонгүй.

 

д. Хариуцагч СЯны Төрийн нарын бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот тушаал нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.5 дахь заалтыг үндэслэсэн атлаа 1 дэх заалтаараа тус яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Пын Огийн гаргасан хүсэлттэй танилцаад 2019.05.01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч нь уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж шилжүүлэн ажиллуулсан гэх тайлбараа нотлохоор тушаалд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өөрчлөлт оруулахыг даалгахаар зохих журмын дагуу холбогдох байгууллагад хандаж, гомдол гаргаагүй байна.

 

е. Энэ бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч П.Ог тус яамны Санхүүгийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжлтний үүрэгт ажлаас ажлаас чөлөөлсөн СЯны Төрийн нарын бичгийн даргын 2019.04.30-ны өдрийн Б40 тоот тушаал нь өнөөдөр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймээс нэхэмжлэгчийг 2019.04.30-наас 2022.06.08-ны өдрийг хүртэл хугацаанд ЭҮ га-т шилжин ажиллаж байгаад Төрийн албаны тухай 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасн 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөгийг СЯнаас гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

6. ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Төрийн албанд ажилласан жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах шаардлагын тухай

а.Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа миний СЯны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт мэргэжилтэн, дотоод аудитороор ажиллаж хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага, чадварыг харгалзан ЭҮ га-ын удирдлагын зүгээс хамтран ажиллах саналыг тавьж, улмаар СЯ зөвшөөрсөн учир ЭҮ га-ын Ерөнхий захирлын 2019.04.30-ны өдрийн Б/542 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар томилогдон 2022.06.08-ны өдрийг хүртэл ажилласан.

Ажиллах хугацаандаа ЭҮ га-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дотоод аудитыг гүйцэтгэсэн. Дэлхий даяар цар тахал тархсан эрсдэлт орон зай, цаг хугацаа болох 2020-2021 онуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд эрсдэлээ удирдаж сурах талаар онолын болон чадварын сургалт, зөвлөгөөг өгч ажилласан. Үр дүнд нь Засвар механикийн заводод Эрсдэлийн удирдлага-бодлогын инноваци нэвтэрч үйлдвэрт төдийгүй нийгэм, эдийн засагт үр дүнгээ ч өгсөн...

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар ЭҮ га-ийн удирдлага амлалт өгч байсан учраас өндөр насны тэтгэвэрт гарахдаа үйлдвэрийн хамтын гэрээнд заасны дагуу 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөхийг хүссэн.

Гэвч 2021.12.30-ны өдрийн ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэнэ гэх шалгуураар надад тэтгэмж олгохгүй гэж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан ажилтны эрхийг дордуулсан хамтын гэрээний заалт учир тухайн зохицуулалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Миний хувьд ЭҮ га-т 3 жил 1 сар ажилласан боловч ч төр болон хувийн хэвшилд 33 жил ажилласан хэн нэгнийг алаг үзэх, хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын эсрэг шинжтэй, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан гэрээний заалт гэж үзэж байна. Түүнчлэн ЭҮ га-т 30 хүртэлх жил ажиллаагүй иргэнийг манай үйлдвэрт 30-аас дээш жил ажиллаагүй гэх шалгуур тавьж тэтгэмж өгөхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас. хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.5-д өндөр наслах, ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, мөн хуулийн төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчмыг зөрчиж байна.

Нөгөө талаар ЭҮ га-т СЯнаас шилжиж ажилласан учраас Төрийн албанд ажилласан нийт жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

 

6.1. Хариуцагч ЭҮ га нь нэхэмжлэгчийн шаардлагыг дараах үндэслэлээр үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

а.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.

ЭҮ га нь хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэн ажилтны төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой 2000 оноос эхлэн 2 жил тутам Хамтын гэрээ-г байгуулж, ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүй нөхцөлөөр харилцан тохиролцож, ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулсаар ирсэн.

Үүний нэг нь тус үйлдвэрийн газраас Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран 2021.12.30-ны өдөр баталж, 2022.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хамтын гэрээ юм.

Тус хамтын гэрээний зохицуулалт нь тухайн үед үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-д үндэслэсэн боловч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль /2022.01.01/-ийг дордуулаагүй.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хууль /2022.01.01/-ийн 82 дугаар зүйлийн 82.5-т Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно, 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуульчлан зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд ЭҮ га-ын Дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Огийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлтийг ажил олгогч хүлээн авч, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022.06.08-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.5 дахь заалтуудыг үндэслэн тус үйлдвэрийн газарт 3 жил 1 сар ажилласан тул 2 сарын үндсэн цалин (4,670,476х2)-тай тэнцэх хэмжээний буюу 9,340,958 төгрөгийн тэтгэмжийг олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй...

Ажилтан П.Од тус үйлдвэрийн газарт ажилласан цагаас эхлэн ажлын үр дүнгийн урамшуулалд 25,115,731 төгрөг, ур чадварын нэмэгдэлд 29,729,772 төгрөг, жилийн үр дүнгийн урамшуулалд 13,315,443 төгрөг, нийт 68,160,946 төгрөгийг үндсэн цалингаас гадна олгосон.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл бусдад аливаа хэлбэрээр давуу байдал бий болохыг хориглодог. Гэтэл зөвхөн 1 ажилтанд давуу байдал олгож, тус үйлдвэрийн газарт 3 жил, 1 сар ажилласан атал 30 жил ажилласнаар тооцож тэтгэмж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй.

Тус үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байх талаар амлалт өгч, төрийн албанаас шилжүүлэн авч ажиллуулсан зүйл байхгүй бөгөөд бусад ажилтнуудын адилаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан... гэж маргаж байгааг шүүх үндэслэл бүхий гэж үзлээ.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хамтын гэрээ гэж тодорхойлжээ.

 

а. Энэхүү зохицуулалтаар ажилтнуудын хөдөлмөрлөх бүх үйл ажиллагааг хөдөлмөрийн тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломжгүй байдаг тул хуулиар зохицуулагдаагүй үлдсэн хөдөлмөрийн харилцааны зарим хэсгийг хамтын гэрээгээр зохицуулах бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлдэг.

 

б. Хариуцагч нь 2021.12.30-ны өдөр ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг байгуулж, 2022.03.01-ний өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлжээ. /1 хх-ийн 85-91 х/

 

в. Хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.12-т Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрт ажилласан жилийг үндэслэн:

7.12.1. 5 буюу түүнээс дээш ажилласан бол 3 сарын,

7.12.2. 10 буюу түүнээс дээш ажилласан бол 10 сарын,

7.12.3. 15 буюу түүнээс дээш ажилласан бол 15 сарын,

7.12.4. 20 буюу түүнээс дээш ажилласан бол 20 сарын,

7.12.5. 25 буюу түүнээс дээш ажилласан бол 25 сарын,

7.12.6. 30 буюу түүнээс дээш ажилласан бол 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно гэжээ.

 

г. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно, 37.1.3-т ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ гэж,

Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно, 82.1.1-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх, 82.1.2-т тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх,

82.1.3.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;

82.1.4.тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор тус тус зохицуулсан.

 

д. Хамтын гэрээний дээрх тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар олгох тэтгэмжээс ажилтанд илүү ашигтай, ажилтны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангаж байх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгаварлан гадуурхсан, эрхийг нь хязгаарласан, эсхүл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус зохицуулалт гэж үзэхээргүй байна.

 

е. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хамтын гэрээгээр зохицуулагдаагүй хугацааг Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтад үндэслэн түүний тус үйлдвэрт 3 жил 1 сар ажилласныг харгалзан 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байгааг буруутгах боломжгүй.

 

ё. Мөн нэхэмжлэгч нь ЭҮ га-т 3 жил 1 сар ажилласан хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дотоод аудитыг гүйцэтгэсэн. Дэлхий даяар цар тахал тархсан эрсдэлт орон зай, цаг хугацаа болох 2020-2021 онуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд эрсдэлээ удирдаж сурах талаар онолын болон чадварын сургалт, зөвлөгөөг өгч ажилласан. Үр дүнд нь Засвар механикийн заводод Эрсдэлийн удирдлага-бодлогын инноваци нэвтэрч үйлдвэрт төдийгүй нийгэм, эдийн засагт үр дүнгээ ч өгч үр бүтээлтэй ажилласан.

Тус үйлдвэрийн газрын удирдлагууд нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байхаар амлалт өгсөн гэж тайлбарласан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

ж. Тодруулбал, гэрч Б.Баасансүрэнгийн ...Эрсдэлийн удирдлагын 2018.04.18-ны өдрийн 304 тоот Ерөнхий захирлын тушаалаар Засвар, механикийн заводод ISO9001 стандартыг нэвтрүүлэх тушаал гарсан. Үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, эрсдэлийг тооцоолох зүйл, заалт орсон..., Бодлогын инновацийг хэрэгжүүлэхэд О гуайн үүрэг оролцоо огт байхгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ бид нарын хийсэн суурь дээр хийсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Баянжаргалын ...Инноваци бол сертификат авч баталгааждаг зүйл. Бодлогын инноваци дээр байхгүй.., Үйл ажиллагаанд эрсдлийн удирлага хэрэгжээгүй. ЭҮ нь 54 бүтэц нэгжтэй. Энэ болгонд хэрэгжих боломжгүй..., Герман инженерүүд ирээгүй учраас цахимаар зааварчилгаа авч явсан. Засвар механикийн заводод нэг ч дарга камергүй байсан. Би төлөвлөж байж 22 ширхэг, миктэй, микгүй камер авч үйл ажиллагаагаа явуулсан. Сүүлд О дарга манай заводод ирж уулзсан. Хишигсүрэнтэй уулзаад эрсдэлийг боломж болгосон байна гэж хэлж өгч байсан... гэх мэдүүлэг, гэрч М.Өлзийбаярын ...2018 оны 4 сард ЭҮийн захирал Бадамсүрэнгийн тушаалаар Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх тушаал гарсан. Энэ тушаалын дагуу эрдслийн талын ойлголт байхгүй байсан. Энэ тушаалд ч эрсдлийн талаар дурдаагүй, цаашид ч байхгүй байсан. Ойлголт аваагүй, ... О гэж хүнтэй уулзахаас өмнө бид тоног төхөөрөмж, техникийн аудитын ажлыг эхэлсэн байсан. Техникийн аудит хийсэн ажлын явцаа танилцуулж байсан. Энэ бол миний үүрэг. Бидний хийсэн ажлыг хойноос нь хөөж өөрийн ажил мэт тухайн үед баталгаажуулж байсан байна гэсэн ойлголт одоо надад төрж байна... гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. /3 хх-ийн 23-27, 28-31, 47-50 х/

 

7.1. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь ЭҮ га-т СЯнаас шилжиж ажилласан гэх үйл баримт тогтоогдоогүй тул Төрийн албанд ажилласан нийт жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

а. Монгол Улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн 7 дугаартай тогтоолын хавсралт Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 дугаар зүйлээр Төрийн албанд ажилласанд тооцох хугацааг зохицуулсан ба 3.1.4-т улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996.08.01-нээс 2008.05.06-ны өдөр хүртэл ажилласан хугацаа-г оруулан тооцохоор зохицуулсан.

 

б. Нэхэмжлэгч П.Оюуниуяагийн хувьд уг журмын 3.1.4-т заасан хугацаанд бус 2019.04.30-ны өдрөөс 2022.06.08-ны өдрийг хүртэл хугацаанд ЭҮ га-т Дотоод хяналтын хэлтсийн орлогч даргаар ажилласан байх тул Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаатай адилтган тооцох үндэслэлгүй.

 

в. Иймээс нэхэмжлэгчийн ЭҮ га-т СЯнаас шилжиж ажилласан учраас Төрийн албанд ажилласан нийт жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

г. Хэдийгээр нэхэмжлэгч П.О нь ЭҮ га-ын Хамтын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, ЭҮийн захирал Х.Бадамсүрэн, Санхүү эрхэлсэн захирал н.Үүргийнтуяа нартай хийсэн удирдлагуудын хоорондын тохиролцооны дагуу ЭҮ га-т 2019.05.01-ний өдрөөс 2022.06.08-ны өдрийг хүртэл СЯнаас шилжиж ажилласан, тухайн үед тус үйлдвэрийн газрын удирдлагууд төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулахгүй байхаар амлалт өгсөн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ, энэ талаар гэрч асуулгах эрхээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д тус тус заасныг баримтлан хариуцагч СЯнаас 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 51,007,284 төгрөг гаргуулах,

хариуцагч ЭҮ га-аас ЭҮ га-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 7.12 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т зааснаар ажилтны эрхийг дордуулсан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, Төрийн албанд ажилласан жилийг ЭҮ га-т ажилласантай адилтган тооцож, тус үйлдвэрийн газраас 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 201,644,003 төгрөг гаргуулах тухай П.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.О нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА