Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/02946

 

2024 05 28

 

 

 

 

 

 

184/ШШ2024/02946

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ************* хороо, Монгол ньюс барилга *********** тоот хаягт байрлах, ****************** ББСБ ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг************* хороо*********** дугаар байр ********* хаягт оршин суух, ************ийн ****************** /РД: **********/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 391,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ****************** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ****************** ББСБ ХХК нь Гансүхийн ******************тэй 2022.12.02-ны өдөр 104301 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 05 сарын 30-ны өдөр 225,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй zl3059970 тоот зээлийг Хаан банк дахь 5414007091 тоот дансанд, дээрх зээлүудийг зээлдэгч Г.****************** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Г.****************** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2023.06.29-ний өдрийн байдлаар zl3059970 тоот зээлийн үлдэгдэл нийт дүн 391,298 төгрөгийг улсьш тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ****************** ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... ****************** ББСБ ХХК хариуцагч Г.****************** зээлийн гэрээний үүрэгт 391,298 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг мөнгөн дүнг хариуцагч Г.****************** нь бүрэн төлж өр төлбөргүй болсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****************** ББСБ ХХК нь хариуцагч Г.******************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 391,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ****************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.******************т холбогдох зээлийн гэрэнэий үүрэгт 391,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ****************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.******************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 391,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,389 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 6,194.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****************** ББСБ ХХКнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ