| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01573/И |
| Дугаар | 182/ШШ2024/01556 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2024/01556
2024 04 11 182/ШШ2024/01556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Н ХХК , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ТИЙН Д/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б А -г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.А нь Н-тай 2021.11.15-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2021.11.15-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 210,000 төгрөгийн цахим зээл, 2021.11.15-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 210,000 төгрөгийн цахим зээл тус тус авч, 34395 дугаартай зээлийн гэрээг 10 удаа 177,892 төгрөгөөр сунгалт хийж, 34397 дугаартай зээлийн гэрээг 10 удаа 177,822 төгрөгөөр сунгалт хийж, нийт зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна. Зээлдэгч Б.Агаас цахим зээлийн үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 425 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024.01.30-ны өдрийн 184/ШЗ2024/03181 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
Иймд Б.Аг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.29-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
Улсын бүртгэлийн 9015003027 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,
-2024.01.10-ны өдөр П.Бд олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-2021.07.17-ны өдрийн 2448 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн 5-8 х/,
-Гэрэл зураг /хх-ийн 9 х/,
-Харилцагчийн мэдээлэл /хх-ийн 10 х/,
-Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-12 х/,
-Зээлдэгч Б.А зээлийн явцын тэмдэглэл /хх-ийн 13-14 х/,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.30-ны өдрийн 184/ШЗ2024/03181 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 15-16 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Агийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Д шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн харилцагчийн мэдээлэл гэх баримтад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Агийн оршин суух хаягийг ............... тоот гэж тодорхойлсны дагуу Н ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 374,298 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.30-ны өдрийн 184/ШЗ2024/03181 дугаартай шүүгчийн захирамжаар Б.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 15-16 х/,
Б.А нь Н ХХК-тай 2021.07.17-ны өдөр 2448 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Н ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-8 х/,
Б.А нь харилцагчийн мэдээлэл гэх баримтад тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.30-ны өдрийн 184/ШЗ2024/03181 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Дын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Н ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Агийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бы А //-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Агийн эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА