Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 181/2019/02413/и |
Дугаар | 2121 |
Огноо | 2019-12-16 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2121
МАГАДЛАЛ
2019.12.16 Дугаар 2121 Улаанбаатар хот
С.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02413 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэлтэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэжмлэгч: С.Ц ,
Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор: Х.Е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Ц миний аав Х.С нь 1943 онд 10 жил хорих ялаар шийтгэгдэж, хилс хэрэгт холбогдон шийтгэгдсэн нь батлагдаж, Цагаатгах ажлыг эрхлэн зохион байгуулах комиссын 1959 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Тухайн үед Х.С-ийн ам бүл 10 байсан. Ах эгч нар нас барж, эгч Д бид 2 үлдсэн. С.Д нь надад нөхөх олговор авах эрхийг өгсөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Цагаатгах комиссоос 40 000 000 төгрөгийг С-ийн хүү болох Ц-д олгохоор сонинд зарласан тул нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Х-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Е би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн ашиг сонирхлыг хамгаалж гуравдагч этгээдээр оролцож байна. С.Ц-ын эцэг болох Х.С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан бөгөөд нэхэмжлэгч С.Ц нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн журамд заасны дагуу 40 000 000 төгрөгийн нөхөн олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.
Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Ц-ын гаргасан 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний аав Х.С 1937 оноос өмнө Улсын төлөвлөгөөний хэлтэст ажиллаж байгаад 1937 онд АИХ-ын дарга Ж.С гуайг Орос улсад элчин сайдаар томилогдон явахад элчин сайдийн зөвлөхөөр томилогдон ажиллаж ирээд мөн л Улсын төлөвлөгөөний хэлтэсд хэлтэсийн даргаар томилогдон ажиллаж байгаад хэлмэгдсэн юм билээ. Улсад ажилллаж байх үед гэр бүл, эхнэр хүүхэд бид нарыг хотруу авж явдаггүй байсан. Өөрөө байнга эргэж ирдэг байсан юм. Яагаад гэвэл хөдөө бид нар малтай байсан. Аав маань өөрөө ажлаар байнга хөдөө явдаг учир хотруу биднийг авч орох ямарч боломжгүй байсан юм. Хот газар олон жил төрийн алба хашаж байсан хүн өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй байна гэж байхгүй. Мэдээжийн хэрэг шоронд орохоор нь тэр хөрөнгийг нь хурааж авсан байж таараа. Энэ тухай аав минь ярихдаа, “Миний сууж байсан орон гэр хурааж хуримтлуулан хэрэглэж байсан бүх хөрөнгийг хурааж авсан байсан” гэж ярьдаг байсан энэ тухай улсын архивт бичиг баримт үлдээгүй юм байлгүй. Алба хааж байх үеийх нь эд хөрөнгийг хураасан баримт бичиг байхгүй байна гэдэг шалтгаанаар надад орон сууц, нөхөх олговор өгөхгүй гэдэг шийдвэрийг би зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл хэлмэгдэж 10 жил шоронд тамлуулан эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирсон нь үнэн. Хэлмэгдсэн нь батлагдаж цагаатгагдсан нь үнэн. Прокурор Х.Е “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.” гэж үзсэн бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан нөхөн олговор нь хэлмэгдүүлэлтийн улмаас гэр орон сууц эзэмших эрх нь өдий хүртэл зөрчигдсөн хэвээр, уг эрхийг гэр орон сууц олгох замаар сэргээгдээгүй тохиолдолд олгогдох хэлмэгдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөнтэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлөх агуулгыг тус тус илэрхийлсэн гэж үзэхээр байна. С.Ц миний бие насаараа багшийн ажилтай байсан. Өмч хувьчлалын үед юу ч аваагүй. Одоогоор би ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсд зориулсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ахмадын хотхон гэдэг хөлсний байранд амьдардаг. Надад тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Хүүхдүүд маань надад туслах бололцоогүй. Энэ үнэн байдлуудыг харгалзан үзэж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу байр орон сууц болон нөхөн олговорын 40 000 000 төгрөгийг олгож өгөхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч С.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.С-ийг 1942 онд улс төрийн хэрэгт баривчлан, Улсын дээд шүүх таслах газрын 1943 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1959 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/3753 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1959 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн төв архиваас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/01/012600 дугаар төрөл садангийн тухай лавлагаанд эцэг Х.С , Монгол Улсын иргэн С Ц гэж бүртгэгдсэн байгаагаас дүгнэвэл хэлмэгдэгч Х.С-ийн хүү нь нэхэмжлэгч С.Ц болох нь тогтоогдсон байна. /хх 10/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.1.3 дахь хэсэгт хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй талаар заажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгаж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрыг олгохоор байна. Хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны 05/856 тоот тодорхойлолтод Х.С-т холбогдох хэрэгт эд хөрөнгө хураасан баримт байхгүй гэж тусгагдсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. Өөрөөр хэлбэл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь нөхөх олговрыг хэлмэгдэгч бүрт олгохоор хуульчлаагүй, харин хэлмэгдүүлэлтийн улмаас эд хөрөнгө эзэмших эрх нь зөрчигдөж, өнөөг хүртэл сэргээгдээгүй хэлмэгдэгч, түүний эхнэр, нөхөр эсхүл хүүхдэд олгохоор хуульчилсан байна.
Нэхэмжлэгч С.Ц нь давж заалдах гомдолдоо “аав минь ярихдаа, миний сууж байсан орон, гэрийг хурааж хуримтлуулан хэрэглэж байсан бүх хөрөнгийг хурааж авсан гэж ярьдаг байсан” гэсэн үндэслэл заасан байгаа боловч Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05/856 дугаартай албан бичигт хэлмэгдэгч Х.С-т холбогдох хэрэгт хөрөнгө хураасан талаарх нотлох баримт байхгүй гэсэн тул нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.НАРАНЦЭЦЭГ