| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/04062/И |
| Дугаар | 184/ШШ2024/02949 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/02949
|
2024 05 28 |
184/ШШ2024/02949 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ***** хороо, *********** давхарт байрлах, “******************” ХХК /РД:************* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************ хороо, *********** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, *********** овогт ************ийн ****************** /РД:**************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,138,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.. Зээлдэгч Ю.****************** нь 2018 оны 12-р сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 10% хувийн хүүтэйгээр, 304201358 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 320 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж шаардаж байсан болно. Иймд 304201358 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 299,900 төгрөг, үндсэн хүү 828,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,000 төгрөг, нийт 1.138.284 төгрөгийг Ю.******************гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: “..., ****************** ХХК-ийн нэхэмжилсэн 1,138,284 төгрөгөөс 830,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 330,000 төгрөгөөр төлөхөөр, нэхэмжлэгч тал 308,284 төгрөгийг татгалзахаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******************” ХХК нь хариуцагч Ю.******************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,138,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 308,284 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ю.****************** нь 830,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 330,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ю.******************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,138,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ю.******************д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,138,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 308,284 төгрөгийг татгалзаж, хариуцагч Ю.****************** нь 830,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 330,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,700 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ю.******************гаас 12,235 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 12,235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ