Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/02950

 

               

 

 

 

 

 

 

 

                2024            05            28  

                                   

 

 

 

 

 

 

                                             

                                     184/ШШ2024/02950

 

 

                                                                                 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **********, Сургуулийн ********** гудамж, ******** тоот хаягт байрлах, “******************” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** хороо, Хайрхан **********дугаар гудамж, ******* тоотод оршин суух, *********** овогт *************ын ****************** /РД:*********/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,********* дүгээр хороо, ********* дугаар гудамж, 49 тоотод оршин суух, ******* овогт ******************ын ****************** /РД:******************/ нарт холбогдох,

 

14,822,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Манай компани нь ‘‘Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах” тусгай зөвшөөрлөөр иргэдийг Япон улсад ур чадварын дадлагжигчаар зуучлах үйлчилгээг эрхлэн явуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 153 хүнийг Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилсан байна. Зуучлуулсан иргэдийн нэг болох ****************** овогтой ****************** нь “******************” ХХК-д менежир ажилтай ****************** овогтой ******************ийн эцэг нэгтэй, өөр ээжтэй дүү байсан бегөөд дадлагажигчаар илгээхэд шаардлагатай бэлтгэл сургалтын зардал, үйлчилгээ үзүүлсэн төлбөр нийт 5,000,000 төгрөгний төлбөрийг Япон улсад очиж ажилласан цалингаасаа нөхөн төлөхөөр амласан тул төлүүлэлгүй явуулсан.

А.****************** нь тус компаний зуучлалаар Япон улсын Ашист Ван Партнерс /Assist One Parthners/ нийгэмлэгээр дамжуулан Абэ Комүтэн /Abe Engineering Co.,ltd / компанид ур чадварын дадлагажигчаар явах гэрээ хийж 2022 оны 4-р сарын 29-ний өдөр Япон улсад очиж ажиллаж эхэлсэн боловч эхнэр өөр хүнтэй болоод надаас салах гээд байна, түр хугацаагаар Мингол руу буцах зайлшгүй шаардлагатай байна гэж худал хэлж, тус компаний зөвшөөрөлгүй 2022 оны 7-р сарын 13-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн. Монгол Улсад буцаж ирэхдээ ажиллаж байсан Абэ Комүтэн /Abe Engineering Co.,ltd / компаниас 250,000 иенийг зээлж авсан. А.****************** нь зөвшөөрөлгүй дур мэдэн Монгол Улсад буцаж ирсэн тул өөрт нь 2022 оны 4-р сарын 25-ны өдөр анх Япон улс руу явахаасаа өмнө хийсэн 22/11 тоот /Япон улсад үйлдвэрлэлийн ур чадварын дадлага хийхэд зуучлах" гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж, эцэг Н.****************** РД: /Х********/-тай 2022 оны 8-р сарын 8-ны өдрийн 22/02 тоот Ур чадварын дадлагажигчийн батлан даалтын гэрээ, эх Г.****************** РД:/********/-тай 2022 оны 8-р сарын 8-ны өдрийн 22/01 тоот Ур чадварын дадлагажигчийн батлан даалтын гэрээ байгуулан батлан даалгуулж, Япон улс руу буцах онгоцны зардал болох 2,000,000 төгрөгийг ажилтан А. ******************ээр дамжуулан зээлүүлсэн болно.

Мөн тус компани нь Япон талын харилцагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг, дадлагажигч нарыг Япон улсад гэрээлсэн хугацаандаа аюулгүй, ажиллаж амьдрахад шаардлагатай дэмжлэг, арга зүйгээр туслан хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх, гэрээний үүргээ биелүүлэхэд хяналт тавих, орчуулах гэсэн үүргийн дагуу А.******************г Япон улсад буцаж явахад нь дахин ийм асуудал гаргахгүй байхаар заавар зөвлөгөө өгч, амлалтын бичиг авч явуулсан боловч Японд буцаж очоод унадаг дугуй унаад уруу газар луу явж байгаад өөдөөс ирсэн машинтай шүргэлцэн шарваж унасан гэсэн шалтгаанаар эмнэлэгт үзүүлж байгаад 1 сарын хугацаатай чөлөө авч 2022 оны 11-р сарын 28-ны өдөр эмчилгээ хийлгэнэ гэсэн шалтгаанаар Монгол Улсад буцаж ирсэн. Эмчилгээ хийлгэж байгаа гэдэг шалтгаанаар 1 сарын чөлөөтэй хугацаандаа Япон улс руу буцаж яваагүй тул Япон талын хүлээж авагч байгууллагаас хөдөлмөрийн гэрээг цуцалсанаар А.****************** нь Япон талын хүлээн авагч байгуулагад /2022 он 7 сар 1З өдрийн зээл 250,000 иен, 2022 он 10 сар 19-ний өдрийн зээл 5000 иен, 2022 он 8-р сарыи ЭМНДШ 22,568 иен, 2022 он 11 cap 28-ны өдрийн Хурдан галт тэрэгний тасалбар 12,610 иен, 2022 он  10 сараас 11 сарын Эмний үнэ 31,160 иен, 2022 он 11 сар 1-ний өдрөөс 11 сарын 28-ны өдөр хүртэлх ОУ-ын утасны ярианы төлбөр 92,184 иен /нийт 413,522 иены өртэйгээс А.******************гийн 2022 оны 11-р сарын цалингийн 90,989 иенийг өрөнд суутгаад 322,533 иены өр үлдсэн байсан уг төлбөрийг “******************” ХХК нь төлж барагдуулсан байдаг.

А.****************** нь “******************” ХХК-д Япон улсад дадлагажигчаар илгээхэд шаардлагатай бэлтгэл сургалтын зардал, үйлчилгээ үзүүлсэн төлбөр 5,000,000 төгрөг, Япон улс руу буцах онгоцны зардал болох 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлөхөөс 150,000 төгрөгийг сургалтын төлбөр гэж төлсөн ба үлдэгдэл 6,850,000 төгрөг, Япон талын хүлээн авагч байгууллагад төлсөн 322,522 иен буюу монгол төгрөгөөр 7,972,743 төгрөг нийт 14,822,743 өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Ингэснээр тус компани болон А.****************** 2022 оны 4-р сарын 25-ны өдөр анх Япон улс руу явахаасаа өмнө хийсэн 22/11 тоот "Япон улсад үйлдвэрлэлийн ур чадварын дадлага хийхэд зуучлах” гэрээний 2.13 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн байна. А .****************** нь 2023 оны 1 -р сарын 11-ний өдөр тус компанид гаргасан өргөдөлдөө өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж Япон талтай хийсэн Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. тус компанид 6.850,000 төгрөгний өртэй болон Япон талын хүлээн авагч байгууллагад 322.522 иений өртэйгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2023 оны 4-р сараас эхлэн cap бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг төлж барагдуулна гэж амласан боловч өдийг хүртэл нэг ч удаа төлбөр төлөөгүй тул дээрх гэрээний 4.2 дугаар зүйлд заасны дагуу А.****************** болон батлан даагч Н.******************, Г. ****************** нараас Япон улсад дадлагажигчаар илгээхэд шаардлагатай бэлтгэл сургалтын зардал, үйлчилгээ үзүүлсэн төлбөр 5,000,000 төгрөг, Япон улс руу буцах онгоцны зардал болох 2,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлөхөөс 150,000 төгрөгийг сургалтын төлбөр гэж төлсөн ба үлдэгдэл 6.850.000 төгрөг, Япон талын хүлээн авагч байгууллагад төлсөн 322.522 иен буюу монгол төгрөгөөр 7,972,743 төгрөг нийт 14,822,743 гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд:

“...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.******************гаас татгалзаж, хариуцагч Н.******************, А.****************** нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,822,743 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024.05.30-ны өдөр 300,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 500.000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 500.000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 500,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 500,000 төгрөг, 2026.03.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.04.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.05.30-ны өдөр 500.000 төгрөг, 2026.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.08.30-ны өдөр 500,000 төгрөг, 2026.09.30-ны өдөр 522,743 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******************” ХХК нь хариуцагч Н.******************, А.******************, Г.****************** нарт холбогдуулан 14,822,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Г.******************д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.******************, А.****************** нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,822,743 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 522,743 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******************, А.****************** нарт холбогдох 14,822,743 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.******************, А.****************** нарт холбогдох 14,822,743 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Нэхэмжлэгч талаас хариуцагч Г.******************д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.******************, А.****************** нар нь нэхэмжлэлийн шаардлага 14,822,743 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, мөн оны 06-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 07-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 08-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 09-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 10-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 11-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 12-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг мөн оны 01-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 02-р сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 03-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 04-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 05-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 06-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 07-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 08-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 09-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 10-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 11-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 12-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, мөн 02-р сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 03-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 04-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 05-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 06-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 07-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 08-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 09-р сарын 30-ны өдөр 522,743 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцовгэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,064 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Н.******************, А.****************** нараас 116,032 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 116,032 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******************” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ