Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/01717

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр                  Дугаар 102/ШШ2024/01717                            Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .................,

Хариуцагч: Баянгол дүүргийн ....................,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ....................... оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч ................ нь газрын албанд таньдаг хүн байгаа гээд манай эхнэрт болон надад итгүүлээд газрын асуудлыг шийдвэрлэнэ гээд 1,800,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр авсан. Үүнээс хойш ............... гэдэг хүнтэй утсаар холбогдуулаад, өөрөө холбогдохоо больсон. Тухайн өдрөөс хойш ямар ч асуудал шийдэгдээгүй тул нэг жилийн дараа мөнгөө авъя гэхэд өгнө гэж хэлчихээд өгөхгүй байгаа. Тийм учраас энэ мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна. Гүйлгээн дээр “...........” гэж бичсэн нь намайг хэлж байгаа юм...гэж тайлбарлав.

2. Хариуцагч ............... нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байдлаар: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, 1,800,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн Голомт банкны Мемориалын баримт /хх-4/, дансны хуулга /хх-5/, .............ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-6-7/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ............ийн .................т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,800,000 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчаар газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр тохиролцож 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн боловч шийдэж өгөхгүй алга болсон учир мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч ............. нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.1, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн Хаан банк дахь ................тоот харилцах данс руу 1,800,000 төгрөгийг “...............” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Мемориалын баримт болон дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.

5. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч ...............г нь нэхэмжлэгч ...............ээс хүлээн авсан 1,800,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

6. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..............-ээс 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...............-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................ээс 43,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА