Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01661

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ..............аас зээлийн гэрээний үүрэгт 3,722,249 /гурван сая долоон зуун хорин хоёр мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөг гаргуулах ...............-ийн нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдөр 930,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 932,249.26 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,506 төгрөгийн тал хувь болох 37,253 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 37,253 төгрөг, хариуцагч ............аас 37,253 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...............

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА