Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03063

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03063

Улаанбаатар хот

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * гудамж* тоотод оршин суух,*

Хариуцагч: Баянгол дүүрэг* дүгээр хороо * дугаар хороолол * гудамж * байр *тоотод оршин суух, *

* улсын дугаартай *маркийн суудлын автомашины өмчлөх эрхийг *т шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг *ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *ийн нэхэмжлэлийн шаардлага* улсын дугаартай * маркийн суудлын автомашины өмчлөх эрхийг *т шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг *ийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч*ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 587,750 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч *аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА