Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Г.Лхам, Х.Отгонжаргал

            Шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнарыг оролцуулан,

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнарт холбогдох эрүүгийн 201712000020 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 2 дугаар гудамжны 11 тоотод  оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх /регистрийн дугаар КЕ89122715/ Боржигон овгийн Түмэнжаргалын Мөнхбаатар

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Ховд  аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт  Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо 2а хэсгийн 15 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх /регистрийн дугаар ПН96040612/ Ядамжавынхан овгийн Гансүхийн Бямбацогт

 

              Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Баян сумын 2 дугаар баг Өгөөмөр гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх /регистрийн дугаар ЗВ84092713/ Сүмбэр овгийн Санжаабадамын Мөнхжаргал

 

          Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжны 81 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх /регистрийн дугаар ЗВ80032604/ Бүдүүн овгийн Нэргүйн Бадамтуяа

 

             Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн   Говь-Угтаал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх /регистрийн дугаар ЗВ87022109/ Боржигон овгийн Санжаабадамын Түмэндэмбэрэл.

 

                        Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Н.Б, Т.М, С.Тнар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт “Улаанцохио” гэх газраас иргэн Б.Дашнямын 4 тооны үхрийг хулгайлсан, мөн дээрх газраас 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд иргэн Г.Улаанхүүгийн  4 тооны үхрийг хулгайлсан,

 

Г.Б, С.М, Т.М, С.Тнар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хажуу улаан” гэх газраас 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ц.Бүдийн 1 тооны үхэр хулгайлсан, Дундговь аймгийн Луус сумын нутаг дэвсгэрт “Талын хороо” гэх  газраас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Ганбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан,

 

Г.Б, С.М, Т.М, Н.Б нар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг “Хөндлөн дэрс” гэх газраас 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнийн 4 тооны үхэр, Д.Жаргалсайханы 1 тооны үхрийг хулгайлж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон үйл явдлын он сарыг санахгүй байна. 2017 оны 1 дүгээр сард “Улаанцохио” гэх газраас 4 тооны үхэр Н.Б, Т.М бид нар авсан. 2 дахь удаагийн үйлдэл дээр Т.М бид хоёр явсан, өөр хүн яваагүй. Ц.Бүдийн 1 үхрийг авах үед Т.М бид хоёр явсан. Луус сумаас 3  үхэр авах үед Т.М, С.М бид гурав явсан. Дараа нь Тэвшийн уурхайн тэндээс 5 үхэр авах үед Н.Б, Т.М, С.М бид нарт хамт явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэгт оролцохгүй гэв.

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би  2017 оны 1 сарын  дундуур Г.Б, Н.Б нартай Гурвансайхан сум яваад Б.Дашнямын 4 үхрийг авсан. Дараа нь Г.Б бид хоёр явж Г.Улаанхүүгийн  4 үхрийг авсан. Зүүн урагшаа С.М Г.Б  бид нар явж Ц.Бүдийн 1 үхрийг авсан. Луус сум руу С.М Г.Б бид нар явж Б.Ганбаатарын 3 үхрийг авсан. Тэвш багаас С.М Н.Б Г.Б нартай Д.Бат-Эрдэнийн 5 үхрийг авсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 2 сард зүүн урагшаа явж Ц.Бүд гэдэг айлаас 1 үхэр,  Луус  сумаас 3 үхэр, Тэвш багаас 5 үхэр авсан. Дээрх үйлдлүүдэд би хамт явсан. Би буруу зүйл хийснээ ойлгож байна, дахиж ийм зүйл хийхгүй гэв.

 

Шүүгдэгч С.Тшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эд нарыг хот орж мах зарах гэж байхад нь хамт явсан. Гэхдээ хулгайлсан мах гэж мэдээгүй. Хүнээс авах ёстой байсан мал аваад ирлээ гэж надад хэлсэн. Намайг Улаанбаатар хотруу хамт явах уу гэхээр нь л би хамт явсан гэв.

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зүүн тийшээ явж 4 үхэр авах үед  хамт явсан. Дараа нь аймагт эмнэлэгт хэвтэж байгаад хамгийн сүүлийн  5 үхэр авсан үйлдэлд нь хамт явсан. Өөр ярих зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

- Хохирогч Б.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үхрээ тоолж бүртгээд, услаад бэлчээрт нь гаргасан...2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Д.Одтогтох үхрээ тоолж бүртгэхэд 4 үхэр дутсан байна. Цэдэвдоржийн хаваржаан дээр 4 үхрийн сэвс байна, манай 4 үхэр мөн байж таарлаа, цагдаад мэдэгдсэн гэж надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/

 

- Хохирогч Г.Улаанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цагийн үед үхрээ бүртгэхэд бүрэн байсан ба 2017 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед үхрээ бүртгэхэд 4 үхэр дутуу байсан. Гурвансайхан сумын нутаг “Улаан цохио” гэх газар айлын хаваржаан дээр шувуу бужигнаад байхаар очиж үзэхэд 4 үхрийн сэвс, 2 үнээний хээл байсан... эвэртэй хүрэн, бэлхүүсээрээ бүтэн цагаантай эр үхэр, зөв чих талаасаа ганзага имтэй, мухар хүрэн, бэлхүүсээрээ бүтэн цагаантай эр үхэр, зөв чих ганзага имтэй, эвэртэй хар сарман үнээ, зөв чихэндээ хуванцар дугаартай ээмэгтэй, хар голтой улаан үнээ алдсан. Хоёр үнээ маань хоёулаа хээлтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49/ 

 

- Хохирогч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сайнцагаан сумын 2 дугаар баг “Хув” гэх газраас манай 4 тооны үхэр, төрсөн ах Жаргалсайханы 1 тооны үхрийг бэлчээр дээр нь гэдэс толгойг нь орхиод авч явсан байсан...Хар бух 4 настай хязаалан, бүдүүн хар үнээ 6 настай дэлэн нь цайвар бага үстэй, улаан хүрэн гунж 4 настай, хар ногоон гунж 4 настай сүүлний үзүүр нь годон, бусад нь содон тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79/

 

- Хохирогч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө би үхрээ ус уулгаад зүүн тийш нь гаргаад орхисон. Өглөө нь 10 цагийн үед саахалт айлын хүүхэд урд үхэр хийсэн байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд манай үхэр байсан...Манай алдсан үхэр улаан үстэй зөв талын чих хулгар 3 настай шүдлэн эр үхэр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/

 

- Хохирогч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын төвөөс зүүн хойш 15 километрт “Талын хороо” гэх газарт манай үхрээс 3 тооны үхрийн гэдэс дотрыг гаргаж нядалсан байсан...тухайн өдөр тус сумын малчин Б.Үнэнбат надад энэ талаар хэлсэн...ухаа бөөр алаг эвэртэй 7 настай бүдүүн эр үхэр, хар сарман эвэртэй 8 настай нас гүйцсэн эр үхэр, цул ухаа 4 настай үхэр алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114/

 

- Хохирогч Ц.Бүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 8-нд шилжих шөнө тус багийн нутаг “Хажуу улаан” гэх газарт бэлчээртээ байсан үхрээс 1 тооны үхрийг нядалж сэвсийг нь асгасан байдалтай  хулгайлсан байсан...Улаан ягаан зүсмийн, эвэртэй бүдүүн эр үхэр, зөв чих араасаа ганзага чихлээстэй, сүүлний хялгасан үзүүр нь тайрсан үхрийг алдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147/

 

- Гэрч Ц.Одтогтохийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Дашням гэх хүргэнийхээ үхрийг хариулдаг юм...Манай эхнэрийн бие өвдөөд Дундговь аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод аймгийн төврүү 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр явсан. Эхнэрээ үзүүлчихээд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Гурвансайхан суманд хөдөө гэртээ ирээд маргааш нь үхрээ бүртгэж үзэхэд 4 тооны эр үхэр дутахаар нь үхэр байсан ойролцоо газруудаар эрээд олоогүй...Цэдэвдорж гэх айлын хаваржаан дээр шувуу эргэлдээд байхаар нь очиж үзэхэд хаваржааны саравчны арын хашаан дотор 4 хэсэг газар малын сэвс байсан. Манай үхрийг нядалсан байна гэж ойлгоод цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/

 

- Гэрч С.Дэнсмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед манай нөхөр адуундаа явсан...Орой 18 цагийн үед манай нохой хуцаад байхаар нь гэрээсээ гараад хартал манай урд талын замаар нэг жижиг саарал өнгийн машин явж байсан. 2017 оны 1 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед манай нөхөр ирээд үхрээ бүртгээд 4 тооны үхэр дутаад байна, урд айлын хаваржааны саравчны хашаанд шинэхэн үхрийн сэвс байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 /

 

- Гэрч Б.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манайх Гурвансайхан сумын 4 дүгээр багийн Гашуун-Улаан гэх газар нутагладаг... 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр үхрээ бэлчээртээ явж байхад нь бүртгэж үзэхэд нэг тооны үхэр дутахаар аав бид 2 ойр орчимоор хайгаад олдоогүй. 2017 оны 2 дугаар сарын 9-ний орой манай гэрээс хойш 15 километр орчим газар малын сэвс байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/

 

- Гэрч С.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын дундуур ... Т.М нь цагаан өнгийн Портер маркийн машинтай Н.Б гэх хүүхэн, мөн эхнэр нь бололтой хүүхэн, танихгүй 1 залуугийн хамт ирж 4 тооны үхрийн мах зарсан...Мөнгийг нь бэлнээр өгсөн, хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна. Дараа нь 2017 оны 1 сарын сүүлээр Т.М нөгөө машинтайгаа өмнө ирсэн хүмүүсийн хамт мөн 4 тооны үхрийн мах авчирсан. Тэр махыг нь 2600000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Мөнгийг нь манай гэрийн ойролцоо байх Тунгалаг гэх хүүхнийг дуудаж гар утсаар нь шилжүүлсэн юм. Арьс ширийг нь авсан үгүйгээ санахгүй байна, түүнээс хойш дахиж ирээгүй ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204/

 

- Гэрч Х.Дашдондогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай компанид мал нядлагч ажил хийдэг байсан Т.М гэх залуу 2017 оны 2 дугаар сарын дундуур танихгүй 1 хүүхэн, 2 залуугийн хамт ирсэн. Цагаан өнгийн портер маркийн машинтай явсан. Т.М хэлэхдээ Дундговь аймгаас явна хэдэн үхрийн махтай ирлээ та авах уу гэсэн. Би 4 тооны үхрийн мах худалдаж авсан. 1 үхрийн тал мах нь бензин болсон байсан тул авалгүй буцааж явуулсан. Махны үнэ хэдэн төгрөг болсныг нь санахгүй байна. Мөнгийг нь бэлнээр өгсөн. Түүнээс хойш дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 205/

- Гэрч Д.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 2 сард өдрийг нь сайн санахгүй байна, нэг амралтын өдөр С.Тутсаар залгаад гарал үүслийн бичиг авах гэсэн юм, та хаана байна, таныг очиж авъя гэхээр нь би амралтын өдөр амармаар байна гээд утсаа тасалсан юм. Үдээс хойш дахиж залгахаар нь би гэртээ хүрээд ир гэж дуудсан. С.Тганцаараа ирээд Т.М хөдөөнөөс мал хийж ирж байгаа юм, та гарал үүслийн бичиг хийгээд өгөөч, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн. Би бод малын 500 килограмм махны гарал үүслийн бичиг өгөөд явуулсан. Мөн үхрийн махны гарал үүслийн бичиг хийж өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207/

- Гэрч Ц.Чулуун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 сард санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. 6827 ДУА гэсэн дугаартай жижиг тэрэгтэй ирсэн. Хамт эхнэр нь гэх хүүхэн мөн эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй ирээд мах зарж байгаа гэж байсан. Явахдаа машинаа үлдээгээд явсан юм. Дараа нь 2017 оны 2 сард Т.М цагаан өнгийн ачааны машинтай эхнэртэйгээ 2 танихгүй залуугийн хамт ирсэн. Мах зарж яваа, хэсэг мах нь бензин болсон гээд манай хашаанд сэврээж байгаад жижиг тэрэгтэйгээ эхнэрийнхээ хамт зарчихаад ирсэн түүнээс хойш дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208/

- Гэрч Ц.Оюунчимэгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н.Б гэх хүүхэн манайхаас гарал үүслийн бичиг аваад л гардаг, найз нөхдийн харилцаа байхгүй. 2012, 2013 оны үеэс манайхаар орж ирээд малын бичиг аваад явдаг болсон. Тэр үед Баян суманд шилжиж ирээд Өгөөмөр багт байдаг байсан...Хүнд  бичиж өгсөн малын бичгийн нэг хувь нь надад үлддэг...Н.Бд 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 00027548 гэсэн дугаартай гарал үүслийн гэрчилгээг би бичиж өгсөн, нэг хувь нь энд байна. Энэ бичигт үхэр 5, ямаа 1 гэж бичсэн байна. 2016 оны 12 сарын 15-ны өдөр адуу 1, хонь 9, ямаа 3 гэсэн гарал үүслийн 00027577 гэсэн дугаартай гэрчилгээг Санжаасүрэн бичиж өгсөн байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92/

- Гэрч Н.Батчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Т.М 2017 оны 2 дугаар сард эхнэр нь бололтой  нэг хүүхэнтэй ирээд үхрийн өрөөл мах хаа, гуя, хүзүү, сээр бага зэрэг бензин болсон гээд зарчихаад явсан. Хэдэн төгрөгөөр  авсанаа санахгүй байна. Дараа нь мөн удалгүй  2017 оны 2 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Т.М нь цагаан өнгийн ачааны машинтай 2 залуу, нэг хүүхэнтэй шөнийн 3-4 цагийн үед ирээд 5 тооны үхрийн мах арьстай нь зарчихаад явсан. Хэдэн төгрөг болсныг нь санахгүй байна, мөнгөө бэлнээр нь аваад явсан. Түүнээс хойш дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 209/

- Гэрч Б.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байтал Билгээ утсаар дуудаад үхрийн мах авах гэсэн юм, та мөнгийг нь шилжүүлээд өгөөч гэхээр нь би өөрийн цагаан өнгийн жижиг машинтай очсон.  Очиход цагаан өнгийн портер маркийн машинтай  2 залуу, 2 хүүхэн байх шиг байсан. Тэр хүмүүс машиндаа 4 тооны үхрийн мах ачсан, махаа Билгээ гэх ченжид зарсан. Мөнгө нь 2600000 төгрөг болж байсан ба би мобайль банкаар нэг хүний дансанд шилжүүлсэн мөнгөний утгыг нь махны үнэ гэж явуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 210/

 - “Ашид билгүүн” ХХК-ний  ТХҮ-317/022 дугаартай үнэлгээний дүгнэлтэд

“Бүдүүн эр үхэр арав, нэг бүрийн үнэ 1400000 төгрөг, Хээлтэй үнээ хоёр, нэг бүрийн үнэ 1100000 төгрөг, Бух нэг, 800000 төгрөг, Бүдүүн үнээ нэг, 900000 төгрөг, Гунж нэг, 600000 төгрөг, Бүдүүн гунж нэг, 800000 төгрөг, Шүдлэн эр үхэр нэг, 800000 төгрөг, нийт арван долоо, 20100000 төгрөг” гэжээ /1-р   хх-ийн  230-232/

 

     - Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 578 дугаартай

“1. Н.Б нь сэтгэцийн хувьд дасан зохицохын эмгэгтэй байна.

2. Н.Б нь уг өвчин нь сэтгэлзүйн шалтгааны улмаас үүссэн олдмол өвчин байна.

3. Бадамтуяа нь үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Н.Б нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /1-р хх-ийн 214-226/

 

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого  /1-р хх-ийн 33-37, 54, 93-96, 123-124, 150-151/

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-10, 71-73, 103-110, 137-138/, зураг таниж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 165-178/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 198-199/, эд мөрийн баримтаар тооцож хэрэг хавсаргах тогтоол /1-р хх-ийн 143/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2-р хх-ийн 80-88/, олсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 200-201/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 179-185/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримт болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүгдэгч С.Тшүүхийн хэлэлцүүлэгт “Хот орж мах зарах гэж байхад нь хамт явсан. Гэхдээ хулгайлсан мах гэж мэдээгүй. Хүнээс авах ёстой байсан мал аваад ирлээ гэж надад хэлсэн. Намайг Улаанбаатар хотруу хамт явах уу гэхээр нь л би хамт явсан” гэж, шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б нар С.Тхулгайн гэмт хэрэг үйлдээгүй, хамт яваагүй гэж тус тус мэдүүлэв.

 

Шүүх шүүгдэгч С.Түмэндэмбэрэлийг шүүгдэгч Г.Б, Н.Б, Т.М нартай 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт “Улаанцохио” гэх газраас иргэн Б.Дашнямын 4 тооны үхрийг хулгайлсан, мөн дээрх газраас 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд иргэн Г.Улаанхүүгийн  4 тооны үхрийг хулгайлсан, Г.Б, С.М, Т.М нартай Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хажуу улаан” гэх газраас 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Ц.Бүдийн 1 тооны үхэр хулгайлсан, Дундговь аймгийн Луус сумын нутаг дэвсгэрт “Талын хороо” гэх  газраас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Ганбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн “...Т.М, С.Түмэндэмбэрэл, Н.Б бид хэд ачааны портер маркийн 95-82 УНВ улсын дугаартай машинтай 2017 оны эхээр Гурвансайхан  сумын “Улаанцохио” гэх газарт дэрсэнд бэлчиж байсан олон үхрээс 4 тооны үхрийг уг газраас зүүн талд байсан хороон дээр аваачиж хийгээд гэдсийг тэндээ орхиод үхрийн махаа машин дээрээ ачиж аваад Улаанбаатар хот орох замд байдаг түүхий эд авдаг хүмүүст Т.М өгсөн. Т.М, С.Тбид гурав ачааны портер маркийн 9582 УНВ улсын дугаартай машинтай 2017 оны эхээр анх 4 тооны үхэр авсан өдрөөс 2-3 хоногийн дараа харанхуй болсон хойно Гурвансайхан сумын “Улаан цохио” гэх газраас 4 тооны үхэр бэлчээр дээрээс нь туугаад өмнө үхэр нядалсан хороон дээрээ аваачиж хийгээд гэдсийг орхиод махыг машин дээрээ ачиж яваад Улаанбаатар хот орох замд Т.М зарсан. ...Т.М, С.Түмэндэмбэрэл, С.М бид дөрөв мөн машинаар харанхуй болсон хойно Сайнцагаан сумаас зүүн урагш 30-40 километр яваад нэг үхэр бэлчээрт явж байхаар нь барьж хээр нядалж гэдсийг  орхиод махыг ачиж аваад  аймгийн төвд орж ирж засмал замд нийлээд Луус сум руу явдаг засмал замаар 20-иод км яваад замаасаа зүүн тийшээ салаад 20-иод километр шороон замаар яваад бэлчээрт олон үхрээс 3 тооны үхрийг ойрхон чулуун хороо байхаар нь тэнд аваачиж нядалсан тэр хороон дээр гэдсийг нь орхиод явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180-181/,

 

Н.Бгийн сэжигтнээр өгсөн “...Би 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр …хамтран амьдардаг Г.Б гэх залуутай хамт Дундговь аймагт ирсэн. Г.Б, манай  дүү С.Түмэндэмбэрэл, нөхөр нь болох Т.М нар хулгай хийхээр ярилцаад С.ТДундговь аймгийн төвөөс малын гарал үүслийн бичиг авсан. Дараа нь 2017 оны 2 сарын дундуур өдрийг нь санахгүй байна, мөн тэр гурав хулгай хийнэ гээд явсан. 2017 оны 2 сарын дундуур бид хэд Дундговь аймаг дээр ирж би аймгийн төвд үлдсэн. Тэр 3 хулгай хийнэ гээд орой миний машинаар гараад явсан хаашаа явсанаа хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

Т. Мөнхбаатарын сэжигтнээр өгсөн  “...2017 оны 1 дүгээр сарын эхээр санагдаж байна Улаанбаатар хотоос эхнэр С.Түмэндэмбэрэлийн хамт  өөрийн тээврийн хэрэгслээр Дундговь аймаг руу явсан.  С.Түмэндэмбэрэл, Н.Б, Г.Б  бид 4 аймгаас зүүн тийш “Хаалгийн хад” гэх газрын зүүн хойно аймгийн төвөөс 50 орчим километрт байх Гурвансайхан сумын нутаг нэг чулуун хорооны баруун талын дэрсэнд байсан үхрүүдээс 4 тооны бүдүүн үхрийг тууж хороонд оруулаад нядалж Н.Бгийн  портер маркийн машинд нь ачаад Улаанбаатар хотруу явсан... 2017 оны 2 дугаар сарын эхээр аймгийн төвөөс зүүн урагшаа Гурвансайхан сум орох төв замаар 50 гаран километр газарт би өөрийн улаан өнгийн “даюун” маркийн мотоцикльтойгоо явсан. Ардаас Г.Б машинтайгаа С.Түмэндэмбэрэл, С.М нар хамт дагаж явсан. Төв замын баруун талаас 2 үхэр барьж авах гэсэн боловч нэгийг нь бугуйлдаж байгаад чирэгдээд бугуйлтайгаа хамт  алдсан, нэг тооны үхрээ нядалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Н.Батчулууны “...Т.М 2017 оны 2 дугаар сард эхнэр нь бололтой  нэг хүүхэнтэй ирээд үхрийн өрөөл мах хаа, гуя, хүзүү, сээр бага зэрэг бензин болсон гээд зарчихаад явсан...2017 оны 2 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Т.М нь цагаан өнгийн ачааны машинтай 2 залуу, нэг хүүхэнтэй шөнийн 3-4 цагийн үед ирээд 5 тооны үхрийн мах арьстай нь зарчихаад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 209/

Гэрч С.Батбилэгийн “...2017 оны 1 дүгээр сарын  дундуур Т.М нь цагаан өнгийн Портер маркийн машинтай Н.Б гэх хүүхэн, мөн эхнэр нь бололтой хүүхэн, танихгүй 1 залуугийн хамт ирж 4 тооны үхрийн мах зарсан...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Т.М нөгөө машинтайгаа, өмнө ирсэн хүмүүсийн хамт мөн 4 тооны үхрийн мах авчирсан. Тэр махыг нь 2600000 мянган төгрөгөөр худалдаж авсан...” /1-р хх-ийн 204/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Тодруулбал шүүгдэгч С.Тнь гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй боловч шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд Эрүүгийн процессын хууль тогтоомж зөрчсөн, дээрх мэдүүлгүүдийг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдсонгүй.

 

Прокуророос шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”  гэж заасан тул шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б нар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгч С.Тгэм буруугаа хүлээгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

     Гэвч шүүгдэгч С.Түмэндэмбэрэлийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнар урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-38-42/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нар хохирогч Б.Ганбаатарт 2350000, хохирогч Б.Дашнямд 5600000, хохирогч Г.Улаанхүүд 5000000, хохирогч Д.Бат-Эрдэнэд 3100000, хохирогч Д.Жаргалсайханд 800000, хохирогч Ц.Бүдэд 1400000, иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлчөдөрт 500000 төгрөгийн хохирол төлсөн,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэх тайлбарыг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тус тус гаргаж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар  бусдад төлөх төлбөргүй тул 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1 дугаартай тогтоолоор Г.Бын эзэмшлийн зурагт 1 ширхэг, Т.Мын эзэмшлийн 4 ханатай гэр 1 ширхэг,  С.Мын эзэмшлийн зурагт 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хураан авах тогтоолоор хэрэгт хураагдсан улсын дугааргүй “даюун” маркийн мотоцикль, 9582 УНВ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл, №00501350 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 6827 ДУА улсын дугаартай “тоёото чейзер” маркийн тээврийн хэрэгсэл, №01358286 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 14 хоног, шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 3 хоног, шүүгдэгч С.Түмэндэмбэрэлийн цагдан хоригдсон 3 хоног, шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 1 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.М цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасныг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломж олгох нь зүйтэй гэж шүүх үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бээлий 1 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй тамхины хайрцаг 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, цагаан өнгийн олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дундговь аймгийн прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Түмэнжаргалын Мөнхбаатар, Ядамжавынхан овогт Гансүхийн Бямбацогт, Сүмбэр овогт Санжаабадамын Мөнхжаргал, Бүдүүн овогт Нэргүйн Бадамтуяа, Боржигон овогт Санжаабадамын Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Г.Б, С.М нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Н.Б, С.Тнарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоног, шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоног, шүүгдэгч С.Түмэндэмбэрэлийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоног, шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бээлий 1 ширхэг, “Улаан шонхор” гэсэн бичигтэй тамхины хайрцаг 1 ширхэг, тамхины иш 2 ширхэг, цагаан өнгийн олс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

             7. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус  дурдсугай.

8. Хэрэгт хураагдсан улсын дугааргүй “даюун” маркийн мотоцикль, 9582 УНВ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгсэл, №00501350 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, битүүмжилсэн 6827 ДУА улсын дугаартай “тоёото чейзер” маркийн тээврийн хэрэгсэл, №01358286 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олгосугай.

9. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Г.Бын эзэмшлийн зурагт, Т.Мын эзэмшлийн 4 ханатай гэр,  С.Мын эзэмшлийн зурагт, хөлдөөгч тус бүр 1 ширхэгийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            10. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Г.Б, С.М, Н.Б, С.Тнарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч Т.М, С.Тнарт хяналт  тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт, шүүгдэгч Г.Бод хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст, шүүгдэгч Н.Бд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст, шүүгдэгч С.Мд хяналт тавихыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

            11.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОДОНЧИМЭГ