Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/02953

 

 

 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн, .................., Монгол улсын иргэн, ................нарын гэрлэлтийг цуцалж, 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин ................, 2014 он 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү ............. нарыг эх .ын асрам...........жид үлдээсүгэй.

            2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ...........ын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн ..........дугаар хороо, ..........дугаар хороолол, .............. дүгээр байрны .............тоот дахь 43 м.кв, ............... дугаар гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууц, .ын эзэмшилд бүр...........тгэлтэй .............. улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашин зэргийг хариуцагч ..........оос нэхэмжлэгч ., охин .........................нарын өмчлөлд шилжүүлэхээр гэрлэгчид тохиролцсоныг баталсугай.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч .......... нь долоо хоног бүр 2 өдөр хүүхдүүдээ авч уулзаж байх, уулзах өдрийн талаар урьдчилан нэхэмжлэгч .д мэдэгдэ.............ж байхаар уулзалтын журам тогтоосныг баталж, нэхэмжлэгч .............хариуцагч ...............оос хүүхдийн тэтгэлэг шаардахгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан..........., ......... нар бие биедээ насанд хүрээгүй охин ................. нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн Татварын хэлтэс/-д оруулсугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА