Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/02661

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 .................ы нэхэмжлэлтэй, ...................... нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2,832,563 төгрөгийг 1,432,563 төгрөгөөр багасгаж, 1,400,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 700,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 700,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,272 төгрөгөөс 41,597 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсээс 18,675 төгрөг, хариуцагч ................нараас 11,461 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ................д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН

А.ЗҮМБЭРЭЛ