Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

С.*******,  Х.*******, Я.******* нарт холбогдох хэргийн талаар

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор/ZOOM/-рБ.Төрболд

Шүүгдэгч/ZOOM/-р С.*******   Х.*******, Я.*******

Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч /ZOOM/-р М.*******,Л.*******

Шүүгдэгч Х.*******, Я.******* нарын өмгөөлөгч/ZOOM/-рБ.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ZOOM/-р Б.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өмгөөлөгч/ZOOM/-р Ц.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ZOOM/-р Ч.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******ийн өмгөөлөгч/ZOOM/-р Д.

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар аймгийн сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Өлзийхишигийн даргалж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/64 тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор С.*******, Х.*******, Я.******* нарт холбогдох 1924000380093 тай эрүүгийн хэргийг 2022 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, 3 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ИЦ регистрийн тай овогт *******,

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1988 оны 7 сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт аймгийн сумын 12 багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ЖА регистрийн тай овогт *******,

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1992 оны 12 сарын 04-ний өдөр аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, , мэргэжилтэй, “ ” ХХК ажилтай, ам бүл , эхнэр, 3 хүүхдийн хамт аймгийн сумын баг -07 тоотод  оршин суух хаягтай, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 22 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, ОЮ регистрийн тай овогт *******.

Шүүгдэгч С.******* нь аймгийн Их-Уул сумаас сумын чиглэлд улсын тай Зил-131 маркийн мод ачсан тээврийн хэрэгслийг жолоодож яваад аймгийн сумын Оргих багийн нутаг Бумбатын ам гэх газарт асфальтан зам дээр буруу зогсолт хийж анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулахгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлгийн 24., 24.6, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 зүйлийн в, ж, 9.4, 9., 9.1, 9.2, 18 бүлгийн 18.4 дэх заалт, 3 бүлгийн 3.4-а дэх заалт, 3 хавсралтын 1, 4 дэх хэсэг, 3.1-б дахь заалтуудыг,

Шүүгдэгч Х.******* нь “ ” ХХК-ийн GRANBIRD маркийн улсын тай бус жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлгийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас С.*******ын аймгийн Их-Уул сумаас сумын чиглэлд явах замдаа аймгийн сумын Оргин багийн нутаг Бумбатын ам гэх газарт асфальтан зам дээр зогсолт хийсэн байсан Зил-131 маркийн машины чиргүүл дээр илүү гаргаж ачсан модыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны сарын 01-нд шилжих шөнө уг бусанд зорчиж явсан насанд хүрээгүй Б., Ж. нарын амь нас хохирсон, насанд хүрээгүй хохирогч А.Өсөхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Н. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Э. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.******* нь 2019 оны сарын 01-ний өдөр аймгийн сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байсан “ ” ХХК-ний зам тээврийн осолд холбогдсон Гранд брид маркийн улсын тай буснаас бусны хар хайрцагт байсан зам тээврийн ослын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох мемори картыг авч нуусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч овогт *******, овогт ******* нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт *******г хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг авч устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч С.*******, Х.******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, тус бүрд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******г 3,00 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,00,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч С.*******, Х.******* нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хасч,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,00 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,00,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож,

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.*******, Х.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 6 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг тоолж,

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

8. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 08 зүйлийн 08.1-д зааснаар шүүгдэгч С.*******аас 712,241 төгрөг, шүүгдэгч Х.*******аас 212,271 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогч Ж. хууль ёсны төлөөлөгч Б.*******д олгож,

 9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Иргэний хариуцагч “ ” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д хохирол төлбөрт 1,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******эд 0,000,000 төгрөг, шүүгдэгч Х.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д хохирол төлбөрт 712,271 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******эд 200,000 төгрөг, шүүгдэгч С.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д хохирол төлбөрт 712,271 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******эд ,000,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н. хууль ёсны төлөөлөгч Э. 300,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, Ч.******* нарын сэтгэл санааны болон хор уршгийн төлбөрт тус бүр 0,000,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэлгүй орхиж, тэдгээр нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн үлдээж,

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий хяналтын камер 1 ширхэг, ослын тэмдгийн хугархай 6 ширхгийг тус тус устгаж, мемори карт 1 ширхэг, “бусны, ЗЦТ-т хүргэсэн камерын бичлэг” гэж тэмдэглэсэн  CD 1 ширхэг, “ХГҮ” гэж тэмдэглэсэн CD 1 ширхэг, “977” гэж тэмдэглэсэн CD 2 ширхэг, “нэмэлт дүгнэлт” гэж тэмдэглэсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсаргаж үлдээж, прокурорын 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 09 тай “ ” ХХК-ний өвчлөлийн улсын тай “Грандбрид” загварын бус, Х. өмчлөлийн улсын тай “ЗИЛ-131” маркийн машиныг битүүмжилсэн,

2020 оны 02 сарын 14-ний өдрийн 11 тай Ч. эзэмшлийн “ЗИЛ-131” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийг битүүмжилсэн,

2020 оны 6 сарын 19-ний өдрийн 34 тай Х.*******ийн хувьд ногдох хөрөнгөөс аймгийн сумын 12 багийн 11-30 тоот хашаанд байх 6 ханатай шалгүй эсгий гэрийг битүүмжилсэн,

2020 оны 6 сарын 18-ны өдрийн 3 тай С.*******ын хувьд ногдох хөрөнгөөс аймгийн сумын баг гудамж 9-6 тоот хашаанд байрлах 8-8 хэмжээтэй 2 давхар өвлийн модон байшинг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, өмчлөгч нарт буцаан олгож,

12. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.*******, түүний өмгөөлөгч Б. нарын  давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо.

Миний бие нь дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 64 шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүгдэгч С.*******, Х.******* нарын МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 2 хүний амь насыг хохироож, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 1 хүнд хүндэвтэр, 1 хүнд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэж үзэж ЭХ-ийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4,2-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, туунд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн мөн шүүгдэгч Я.*******г 2019 оны 0 сарын 01-ний өдөр аймгийн сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байсан зам тээврийн осолд холбогдсон “ ХХК”-ийн улсын тай буснаас бусны хар хайрцагт байсан мемори картыг нууцаар авч бусдад өгч явуулсан үйлдэл нь зам тээврийн ослын хэргийг шалгаж шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг авч, устгах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ хөнгөн зэргийн гэмтэл авсан Э. дүгнэлтийг орхигдуулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******, Х.******* нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 зүйлд зааснаар ялаас хэлтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч С.*******, Х.*******, Я.******* нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна.

Учир нь: Дээрх шүүгдэгч нарт холбогдох хэрэг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 0 сарын 01-ний өдрийн хооронд гарсан бөгөөд тухайн хэргийг 2 жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах хугацаанд хоёр эрдэнэт хүний амь нас хохирсон байхад түүнд ямар ч анхаарал тавихгүйгээр шүүгдэгч нар хэргээ огт хүлээхгүйгээр барахгүй цаг хугацаа хожиж хэргийн болсон үйл явдлыг үнэнээр нь цаг тухайд нь хэлэхгүйгээр “******* машин барьж яваагүй Эрдэнэбилэг машин барьж явсан, анхаарлын дохионы тэмдэг тавьсан, тавиагүй гэх мэт зүйлүүдийг ямар ч үндэслэлгүйгээр шалгуулж байсан мөн Я.*******гийн хулгайлж авсан бусны меморо картыг авч явснаас түүнд бичигдсэн зүйлүүд устсан учир дахин сэргээлгэхээр шалгуулах гэж маш их цаг хугацаа алдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлогдсон байхад анхан шатны шүүх шууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Мөн шүүгдэгч Х.******* нь хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байхад шүүгдэгч нарыг хохирол төлсөн гэж шүүх дүгнэж, хөнгөрүүлэн хөнгөн ял оногдуулж, Өршөөлд хамруулсан нь хуулинд заасан "Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй" байна.

Жишээ нь: Хохирогч ар гэрт “ ХХК”-ийн төлсөн хохирлыг шүүгдэгч нар төлсөн гэж үзэх боломжгүй байна. Тумэнд ХХК-ийн захирал н.Сэнгэсамбуугийн эхнэр талийгаач эхнэр, төрсөн эгч, дүүсийн холбоотой учир тухайн компани талийгаачийн ар гэрт тусламж үзүүлсэн байхад шүүгдэгч нарыг хохирол төлсөн мэтээр шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Я.*******гийн үйлдэл нь “ ХХК-ийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой, мөн амь эрсэдсэн, хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл авсан хүмүүсийн хор уршгууд нь шууд ХХК-тай холбоотой байхад түүнийг нарийвчлан шалгаж тогтоогоогүйгээс ХХК-нд ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй, хэргийн холбогдогч нарт ямар ч ял шийтгэл оногдуулаагүй нь хохирогч нарын ар гэрт маш их хэмжээний бухимдлыг үүсгэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулан ял завшуулсан тул аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өмгөөлөгч Ц.*******ын давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо.

аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2021.11.29-ний өдрийн 64 тай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.*******, Х.******* нарын гэм буруутай үйлдлийг шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр. шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах, Өршөөлийн тухай хуулийг хэрэглэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч С.*******, Х.******* нарын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай Гэмт хэргийн улмаас хохирол төлбөрийн тухайд: хууль, туунд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас Ж.Бат-Эрдэний амь хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол баримтаар гаргаж өгсөн хохирлыг шуух 16,424,42 төгрөгийн хохирлыг баримтаар тогтоосон. Шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд " " ХХК-ийн "Гранд Бирд" маркийн улсын тай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Харин шүүгдэгч С.******* нь 3АА улсын тай ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж.. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 зүйлийн 1 дэх хэсэгт "...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно." гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалт болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар " " ХХК-ийн шүүгдэгч Ж.*******ийн гэм буруутай үйлдлийн тухайд иргэний хариуцагч болохоос шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдэлд иргэний хариуцагч биш юм. " " ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 1,000,000 төгрөгийн төлсөн боловч энэхүү хохирлын хувьд талийгаач Ж. нь " " ХХК-нд оор ажиллаж байсан учраас түүний эхнэрийн амьдрах 2 жилийн түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн болохыг миний үйлчлүүлэгч тодорхой тайлбарласан байна. Түүнээс " " ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөгийг шүүгдэгч С.*******ын хариуцвал зохих хохирол төлбөрийг төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол болох 16,424,42 төгрөгөөс " " ХХК-ийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч нараас тус бур 712,271 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм: Шүүхээс тогтоосон хохирлын төлбөр болох 16,424,42 төгрөгийн шүүгдэгч тус бүрт хариуцвал зохих төлбөр нь 8,212,271 төгрөг байтал шүүхээс " " ХХК-ийн төлсөн 1,000,000 төгрөгийг шүүгдэгч С.*******ын хохирлоос хасч тооцсон байна. Хуний амь нас хохирсон хэрэг дээр шүүгдэгч С.*******аас хохирлын төлбөрт 712,271 төгрөг гаргуулж, уг хохирлыг төлснөөр хохирол төлбөрийг барагдуулсан гэж шуух дүгнэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн тухайд: Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4.2-д заасан гэмт хэрэгт буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4.2-т заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай.

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б. болон Ж. нарын амь нас хохирч, насанд хүрээгүй хохирогч А.Өсөхбаярын биед хунд хохирол, насанд хүрээгүй хохирогч Н. биед хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Э. биед хөнгөн хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хун, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг заасан. Дээр дурдсанаар хохирол төлбөрийг хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэж, 712,271 төгрөгийг хохирол төлснийг хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас 2 хуний амь нас хохирч, нэр бүхий хохирогч нарын биед хөнгөн, хүндэвтэр, хунд гэмтэл учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байсаар байтал шүүхээс хуульд заасан хамгийн бага хөнгөн ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Өршөөлийн тухай хуулийг хэрэглэсэн тухайд: 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж заасан хэдий боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.-д зааснаар Өршөөлийн тухай хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Өршөөлийн тухай хуулийн 4.2-т зааснаар хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. Гэтэл шүүгдэгч нарын зүгээс 2019.0.01-ний өдөр гарсан ослоос хойш шуух хуралдаан хүртэл ямарваа нэгэн хохирол төлбөрийн санаачилгаар төлж ирээгүй, дээр дурдсанаар хохирол төлбөрийг бүрэн хууль ёсоор төлж барагдуулаагүй байгаа нь хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул өршөөлийн тухай хуулийг хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2021.11.29 ний өдрийн 64 тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******/ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

Анхан шатны шүүхийн шийдвэр нь огт зөв шийдэлд хүрээгүй гэж үзэж байгаа. Миний хүүхэд тухайн бусанд сууж явах үед багш бүрэн хариуцаж явах ёстой байсан. Гэтэл хариуцаж явсан багш нь огт хуулийн хариуцлага хүлээлгүй үлдээд байдаг. Мөн компани огт хариуцлага хүлээлгүй үлдсэн гэж миний зүгээс үзэж байгаа. Х.******* гэх өмнө нь осол аваар хийж байсан байхад тухайн компани Х.*******ийг хамгаалаад 10.0 сая төгрөгийг өмнөөс нь төлж өгсөн байдаг. Хэрэв Х.******* өмнөх тэр осол аваар хийсэн үйлдэл дээрээ хариуцлага тооцогдож ажлаасаа гарсан байсан бол миний хүүхдийн амь нас болон өөр хүмүүсийн амь нас хохирохгүй байх боломжтой байсан. Мөн Я.******* тухайн хуулийн байгууллагын хашаанд байгаа буснаас мемори картыг хулгайлж авч дотор нь байсан материалыг бүрэн устгасан байгаа. Миний хүүхэд тухайн бусанд сууж явахдаа хариуцаж явсан багшдаа хэд хэдэн удаа сууж яваа суудлаа солиулах талаар хэлсэн боловч багш болон сольж өгөөгүй талаараа надад хэлж байсан. Миний хувьд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******/ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

          Би өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Миний аавын амь насыг 712.271 төгрөгөөр үнэлж хохирлыг барагдуулсан гэж үзсэн болон Өршөөлийн тухай хуулийн хамгийн доод заалтын дагуу 2 жилийн хорих ял өгсөн гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч М.******* /ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 0 сарын 01-ний өдөрт шилжих шөнө зам тээврийн осол гарч 2 хүний амь нас хохирсон харамсалтай зүйл болсон байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ хэрэгт харамсаж байгаагаа тодорхой илэрхийлсэн байгаа. Тухайн гэмт хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу болсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдолтой холбогдуулж тайлбар хийе. Хохирлын талаар болон гэм буруугийн талаар С.*******ын тухайд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээсэн болон өмнө нь ч хүлээж байсан. Хохирлыг хуульд заасны дагуу шүүх тооцож тогтоосны дагуу С.******* хохирлыг төлж барагдуулсан байгаа. Хохирлыг тогтоохдоо анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Л.******* /ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 

“...Амь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ч.******* нарын сэтгэл санааны хор уршгийн төлбөр, Улаанбаатар хотод байгаа ээжийнх нь байрны төлбөр болоод бусад төлбөрийг ирээдүйд гарч болох зардалтай холбоотой гэм хор, хор уршгийн асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг орхисон байгаа нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.*******, Я.******* нарын өмгөөлөгч Б.*******/ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:                   

Тухайн гэмт хэргийн талаар энэ  хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад ямар нөхцөл байдалтай байсан мемори картнаас болж энэ хэрэг 3 жил удааширсан гэдэг асуудал байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа зохих журмын дагуу шалгаж зүйлүүдийг шалгаж эцэслэн шийдвэрлэсэн. Я.*******гийн хувьд Эрүүгийн хуулийн 21.1.1-д заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн гэдэг заалтаар орж ирж байгаа. Х.*******ийн хувьд ХХК-ийн учраас тухайн хохирогч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагчаар татагдсан ХХК-иас төлж барагдуулсан юм. Мөн үлдсэн хохирлыг 2 холбогдогчид хувь тэнцүүлэн хувааж төлүүлсэн. Иймд аймгийн сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.******* /ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

          Миний хувьд өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.******* ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Шүүгдэгч Я.*******/ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Б.Төрболд//ZOOM/-р дүгнэлтдээ: Анхан шатны шүүх нь гэм буруугийн тал дээр үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд анхан шатны шүүхээс С.*******, Х.******* нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шүүгдэгч нарын ялыг өршөөж байгааг улсын яллагчийн зүгээс буруу гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг ойлгодог. Гэтэл энэ хэргийн тухайд авч үзвэл 2 хүн нас барсан бөгөөд нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан байгаа. Гэтэл хохирол нөхөн төлөгдсөн гэдэг байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялыг өршөөж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд өршөөл үзүүлж байгаа хэсгийг өөрчлөх эсвэл хүчингүй болгож, ялыг биечилж эдлүүлэх нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хохирогч талын  давж заалдах гомдлоор  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, шүүгдэгчээс болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам түүнд тавигдах шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны сарын 01-нд шилжих шөнө “ ” ХХК-ийн GRANBIRD маркийн улсын тай бус жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 бүлгийн 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас С.*******ын аймгийн Их-Уул сумаас сумын чиглэлд явах замдаа аймгийн сумын Оргих багийн нутаг Бумбатын ам гэх газарт асфальтан зам дээр зогсолт хийсэн байсан Зил-131 маркийн машины чиргүүл дээр илүү гаргаж ачсан модыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг бусанд зорчиж явсан насанд хүрээгүй Б., Ж. нарын амь нас хохирсон, насанд хүрээгүй хохирогч А.Өсөхбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Н. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Э. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.******* нь аймгийн Их-Уул сумаас сумын чиглэлд улсын тай Зил-131 маркийн мод ачсан тээврийн хэрэгслийг жолоодож яваад аймгийн сумын Оргих багийн нутаг Бумбатын ам гэх газарт асфальтан зам дээр буруу зогсолт хийж анхааруулах дохио, таних тэмдэг байрлуулахгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлгийн 24., 24.6, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3 зүйлийн в, ж, 9.4, 9., 9.1, 9.2, 18 бүлгийн 18.4 дэх заалт, 3 бүлгийн 3.4-а дэх заалт, 3 хавсралтын 1, 4 дэх хэсэг, 3.1-б дахь заалтуудыг,

Шүүгдэгч Я.******* нь 2019 оны сарын 01-ний өдөр аймгийн сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн журмын хашаанд байсан “ ” ХХК-ний зам тээврийн осолд холбогдсон Гранд брид маркийн улсын тай буснаас бусны хар хайрцагт байсан зам тээврийн ослын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох мемори картыг авч нуусан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

Гэрч Г. “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******, Жанлав бид гурав модыг машины болон чиргүүлийн тэвш нь дээр хөндлөн байрлалаар ачсан. 4 метр орчмоор тайрсан моднууд байсан яг хэдэн метр урттай байсныг мэдэхгүй байна. Тэвшнээс хоёр талдаа 80 см орчим илүү гарчихсан байсан байх. Автомашиныг ******* жолоодож явсан...Би бусыг зогсоох арга хэмжээ авахгүй яагаад явж байгаа юм бэ гэж хэлсэн. Автобус их хурдтай явж байсан учраас мөргөх үед моднууд бут үсэрсэн байсан. Модыг хоёр давхар тороосоор урдаас нь хойш нь дарсан. Чиргүүлийн урд чулак тасарсан, татлага тасарч, мод газраар нэг тарсан байсан. Би очоод оос ослын тэмдэг болон намайг харсан уу гэж асуухад харсан гэж байсан. Тэгээд зогсоох арга хэмжээ авахгүй яасан юм бэ гэхэд юу ч хэлээгүй. Сүүлд нь ослын тэмдгийг буснаас буусан хүн барьчихсан явж байсан. Энэ зам тээврийн ослоос болж хоёр хүний амь нас хохирсонд харамсаж байна. Би тухайн үед С.******* ахыг модонд гуйж авч явсан юм. Автобус машиныг мөргөж байхыг харсан ганц гэрч бол би байгаа юм. Автобусны зогсоох арга хэмжээ ерөөсөө аваагүй...” гэсэн мэдүүлэг /1хх 134-138/

Гэрч Н. “...Шөнө осол гарах үед ******* машиныг барьж явсан. Автомашины бензин дуусаад зогсоход *******, Эрдэнэбаяр хоёр машинаас буусан. ******* ослын тэмдэг гээд юм ухаад тавиад байх шиг байсан...машинаас буугаад гар утасныхаа гэрлийг асаачихсан машин зогсооно гэж байсан. Эрдэнэбаяр машины ар талд байсан байх ******* бид хоёр кабин дотор сууж байхад бус мод мөргөөд нилээд явж байгаад зогссон. Манай машин замын хажуу руу нилээд шахаж зогссон байсан учраас би машинаас буухдаа замын хажуу тал руу унаад босож ирсэн. Чиргүүлд ачсан мод замаар нэг тарсан байсан... Осол болоод очиход бус дотор хоёр хүн нас барсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-14-148

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн “...Манай аав Ж. нь Улаанбаатар хот болон аймгийн чиглэлд том оврын бусаар хүн тээврийн үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-д оор ажилладаг байсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас Улаанбаатар хотоос аймгийн чиглэлд хүн тээврийн ажлаар гарсан. Тэгээд шөнө 02 цаг болж байхад аймгийн сумын Их-Уул сумын дунд байх асфальтан зам дээр зогсож байсан гэх ачааны машины ачсан модыг манай аавын зорчиж явсан бус нь баруун талаар шүргээд бусны хамгийн урд талын суудалд сууж явсан хүмүүсийн амь насыг хохироосон хэрэг гарсан гэсэн... Миний аав нас бараад буяны ажил болон унааны зардалд 17 сая төгрөгийн зардал гарсан ба энэ мөнгийг *******аас нэхэмжилнэ. Мөн 0,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг ээжийн минь цаашдын баталгаа болгож нэхэмжилж байна. Ээжийн маань биеийн байдал одоо тун муу байна. “ ” ХХК-ийн зүгээс бид нарт 1,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 82-86/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Манай бага хүү нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сумаас Улаанбаатар хот руу хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор баг тамирчдынхаа хамтаар явсан... Тэгээд 2021 оны сарын 01-ний шөнө 04 цагийн үед аймгийн цагдаагийн газрын ажилтан 9946000 аас миний 9948612 луу залгаж “танай хүү чинь нас барсан байна” гэж хэлсэн... Надад “ ” ХХК-иас хохиролд 0 сая төгрөг өгсөн. Одоо сэтгэл санааны хохиролд 0 сая төгрөг нэхэмжилж байна. ******* хохиролд сая төгрөг өгсөн. ******* 200,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 87-91/,

Насанд хүрээгүй хохирогч А.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тухайн үед юу болсныг мэдээгүй, ухаан алдсан байсан. Цагдаа дээр очиж бидний сууж явсан бус осолд орсон талаар мэдсэн... Миний баруун хөмсөгний дээд талын хэсэгт гэмтэл авч хоёр оёдол тавиулсан. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан.. .Тэгээд толгой өвдөөд болохгүй байсан тул эмчид үзүүлэхэд толгойн гавлын яс тархи руу цөмөрч цус хуралттай байна. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотод очиж гэмтлийн эмнэлэгт 2019 оны сарын эхээр тархины хагалгаанд орсон. Хааяа толгой өвдөж байна, бүрэн эдгэрсэн гэж хэлж чадахгүй. Гэмт хэргийн улмаас миний толгойд гэмтэл учирсан одоо эдгэрсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 92-9/,

Насанд хүрээгүй хохирогч А.Өсөхбаярын хууль ёсны төлөөлөгч Ц.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өсөхбаярыг эмнэлэгт үзүүлэхэд түүний толгойн боолтыг цэвэрлээд өглөө ирж томографт орох шаардлагатай гэсэн. Маргааш нь томографт оруулж мэс заслын эмчид үзүүлэхэд Өсөхбаярыг ингэж хөдөлж болохгүй толгойны яс нь дотогшоо цөмөрч тархиндаа цус хуралттай байна, яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй одоо шууд эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэсэн. Би хүүгээ аваад Улаанбаатар руу онгоцоор явж гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орж эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 96-98/,

Насанд хүрээгүй хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би бусны суудлын зүүн талаасаа хоёр дахь сууж явсан ослын улмаас миний зүүн хөлийн чигчий хурууны 3 яс хугарч гэмтсэн, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй осол болсны дараа сумын эмнэлэг дээр очиж хугарсан чигчий хурууны ясыг эмчилж, гипс тавих эмчилгээ хийлгэсэн. Модонд цохиулж гэмтэх байх бусны зүүн талын арын суудал дээр би сууж явахдаа хөлөө баруун талын цонх буюу мод цохидог тал руу жийгээд унтаж байсан баруун талын арын цонхоор том модын үзүүр орж ирсэн байсан. Би хөлийн эмчилгээндээ 200,000 төгрөг эм тариа авч хэрэглэсэн, эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх 99-101/,

Насанд хүрээгүй хохирогч Н. хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Улаанбаатар хотод өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээнд оролцохоор оос явж оролцоод буцаад 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн бусаар гарсан. Ирж явсан бус нь осолд орсон талаар мэдээд “ Нээлттэй Хязгаарынхан” ХХК-иас асуухад осол болсон талаар хэлээд зорчигч нарыг руу явуулсан гэсэн. Хүүгээ тосож авахад маань зүүн хөлөө гипсдүүлсэн ирсэн. Хүүгээсээ юу болсон талаас асуухад бус явж байгаад модтой машин мөргөсөн гэж хэлсэн. Гэхдээ осол болох үед унтаж байсан болохоор яг юу болсныг мэдэхгүй гэж хэлсэн. Ослын улмаас миний хүүгийн зүүн хөлийн чигчий хурууны яс хугарсан байсан. Бид нар хүүгээ эмнэлэгт үзүүлж гэрээр эмчилгээ хийсэн зардалд 200,000 төгрөг гарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 102-104/

Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-наас 0 сарын 01-нд шилжих шөнө унтаж явтал гэнэт хүчтэй юм мөргөх шиг болсон бөгөөд би гэнэт урагшаа сандлаасаа шидэгдээд сэрэхэд миний сууж явсан бусны зорчигч сууж буудаг хаалга урагшаа машин мөргөсөн юм шиг чихэгдсэн, хаалга буюу бусны бүх цонхнууд босоо болон нуруу төмрүүд нь чихэгдэж, цонхнууд нь хагарсан байсан юм. Тэгээд би буснаас гараад ирэхэд миний зорчиж явсан бус нь хар замын баруун талд мод ачсан ЗИЛ-131 маркийн машины модыг ар талаас нь мөргөөд зөрөөд урдхан талд нь бус зогссон байсан бөгөөд тухайн ЗИЛ-131 маркийн машин нь чиргүүлтэй байсан ба чиргүүл машины тэвш нь аль аль нь урт модыг хөндлөн ачсан байсан бөгөөд тэвшнээсээ 2 талруугаа нэлээд урт хэмжээтэй гаргаж ачсан байсан...Ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 10-109/

Иргэний хариуцагч “ Нээлттэй Хязгаарынхан” ХХК-ийн захирал Л.Сэнгэсамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... улсын тай бус бол “ Нээлттэй Хязгаарынхан” ХХК-ийн эзэмшлийнх байсан. Тухайн бус 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарахдаа хэдэн хүнтэй гарсан талаар сайн мэдэхгүй байна. 4 хүнтэй гарах байснаас 1 хүн ирээгүй гэж байсан шиг санагдаж байна. Жолооч Ж. сууж явсан суудал нь уг бусыг авахад суурилагдаж ирсэн байсан. ******* тухайн үед манай компанид оор ажиллаж байсан. Манай компанийн зүгээс ын ар гэрт замын зардал оршуулгын болон сэтгэл санааны зардалд 0 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн. Ж. гэр бүлд 40 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн, Өсөхбаяр гэх хүүхдийн Улаанбаатар хот руу явахад унааны зардалд 1,67,000 төгрөг өгсөн. Хохирсон хүмүүсийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 110-11/

Гэрч Ч.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 0 сарын 01-ний 00 цаг өнгөрөөгөөд сумаас Улаанбаатар хот руу суудлын Динго маркийн машин жолоодож явсан чинь урд нэг гэрэл гараад нэг юмны цаагуур орчих шиг болсон. Тэгсэн гэрлийн үзүүрт эсрэг урсгалд замын хажууд ЗИЛ-131 маркийн чиргүүлтэй машин зогсчихсон байсан. Тэгээд л явж байтал нөгөө гэрэлтэй машин миний хажуугаар өнгөрсөн ба би тухайн үед замынхаа урд шахаад зогссон. Тэгсэн буснаас хүн гарч ирэхгүй хэсэг байснаа нэг эрэгтэй гарч ирээд би хүн алчихлаа гээд орилсон. Тэгсэн тэнд Эрдэнэбаяр, ******* байсан. Утасны сүлжээ байхгүй байсан учраас би буцаж сум орж цагдаад мэдэгдсэн. Чиргүүлийн мод тарж унаж газарт замаар тарсан байсан. Модыг машины толгой чиргүүл дээр хөндлөн ачсан байсан. Тухайн бус ЗИЛ-131 маркийн машины ард орсон байх, гэрэл урдаас гарч ирж байснаа алга болоод гэнэт л гарж ирээд л тулж хараад хажуу тийш дараад явсан. Тухайн үед би ойрхон явсан бол мөргөх байсан..” гэсэн мэдүүлэг /1 хх 149/

 Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ЗАН улсын тай ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Уг тээврийн хэрэгслийн бүртгэл миний нэр дээр байгаа. Миний хүү ******* “хүн мод ачаад өгөөч” гэсэн гээд Их-Уул сум руу модонд унаад явсан...” гэсэн мэдүүлэг  /1 хх 10/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Сая осол болохын урд өдөр Эрдэнэбаяр чиргүүлээ өгөөч мод татчихаад өгье гэж хэлээд миний чиргүүлийг авч явсан юм. Тэгсэн ирж яваад осолд орсныг мэдсэн. Чиргүүлийн урд тэнхлэг хугарчихсан гэсэн үүнийг Эрдэнэбаяр өөрөө янзлаад эргүүлээд өгчихнө гэсэн надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх 11/,

Гэрч П., Б., Л., Д., А., Д.,  Ц., Я., О., М., Ч., А., А., Б., У., А., Б., Б., О., Б., Ц., Д., Б., М., С., Л. , Ц., Ч. нарын мэдүүлэг болон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 00 сарын 22-ны өдрийн 81194301 тай “...Амь хохирогч Б.ын биед Гавал тархины битүү, гавал болон суурь ясны няцарсан хугарал, хатуу хальсны урагдал, их бага тархины эдийн няцрал. Дух, хоншоор, хамар, эрүү, дагз, баруун зүүн чамархай ясны хугарал, их бага тархи хэлбэрээ алдан няцарч цус хурсан байдал. Дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, дээд доод уруулын хэсэгт, зүүн хөмсөгний дээр язарсан шархнуудтай, баруун хацрын хэсэгт, эрүүнд, зүүн хацрын төвгөрт, баруун хөх махны хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт, баруун цавины хэсэгт, ууцны хэсэгт өнгөц зулгаралттай гэсэн оношид тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд дурдсан 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 0 сарын 01-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой, амь хохирогч Б.ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, амь хохирогч нь гавал болон суурь ясны няцарсан хугарал, хатуу хальсны урагдал, бага их тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Үзлэг шинжилгээ хийх явцад шинээр тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт, /2 хх 3-6/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 0 сарын 17-ны өдрийн 811943016 тай “...амь хохирогч Ж. биед Нүүр яс, гавал яс, суурь ясны няцарсан хугарал, хатуу хальсны урагдал, их бага тархины эдийн няцрал. Толгойн хэсэгт баруун завины хэсгээс баруун хацар, хамар, нүд хоншоор, дух, гавал, дагз хүртэл голоороо хуваагдсан, суурь ясны няцарсан хугарал. Дотор эрхтний цусны эргэлтийн хямрал гэсэн оношид тусгагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд дурдсан 2019 оны 04 сарын 30-наас 2019 оны 0 сарын 01-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой, амь хохирогч Ж. биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ж. нь нүүр яс, гавал яс, суурь ясны няцарсан хугарал,хатуу хальсны урагдал, их бага, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. Үзлэг шинжилгээ хийх явцад шинээр тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт, /2 хх 64-67/,

аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 0 сарын 03-ны өдрийн 811942092 тай “...иргэн Н. биед зүүн хөлийн чигчий хурууны 3-р шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2 хх 118-119/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 17-ны өдрийн 381 тай “...иргэн Э. биед тухайн цаг үед гэмтэл учирсан байна. Тархины доргилтын улмаас гавал тархины дотоод даралт ихсэлт үүссэн байна. Дээрх гэмтэл нь гаднын мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнхөн хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Э. биед урьд нь бэртэл гэмтэл, архаг хууч өвчин байхгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулна...” гэсэн дүгнэлт / 2хх 142/

аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 0 сарын 03-ны өдрийн 811942091 тай “...иргэн А.Өсөхбаярын духны баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /2 хх 127/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 134 тай шинжээчийн “.. иргэн А.Өсөхбаярын биед тухайн үед ГССҮТ-д хэвтэн эмчлэгдсэн өвчний түүхтэй танилцахад дараах гэмтэл учирсан байна. Гавал тархины гэмтэл /духны ясны ил хугарал/ тархины хатуу хальсны дээрх цус хуралт, тархи дарагдал, тархины эдийн дунд зэргийн няцрал зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. А.Өсөхбаяр нь дээрх гэмтэл авсны дараа ямар нэгэн үйлдэл хийх боломжтой. Дээрх гэмтэл нь /духны ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны дээрх цус хуралт/ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт / 3хх 63/,

аймгийн техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн  гэсэн дүгнэлт /3хх 21-2/

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 490 тай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  /1 хх 3-20/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх26-43/, улсын тай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 1-2/, улсын тай GRANBIRD маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 44-0, -7/,

Камерын бичлэгтэй сиди-д үзлэг хийсэн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн тэмдэглэл. /1 хх 4/. Мемори картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,Ц., Гэрч Х., Гэрч Т., Шинжээч А., Шинжээч Д., Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 сарын 0-ны өдрийн 311 тай “...Шинжилгээнд ирүүлсэн “SOMEI” гэсэн бичигтэй CD дискт хадгалагдаж байх “video-1727777649-3.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь хяналтын камерын төхөөрөмжийн дэлгэцнээс дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглан хуулбарлан бичсэн байх бөгөөд үндсэн дүрс бичлэгт өнцгийн гажилт, нэмэлт дүрслэл үүсгэгдсэн тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэсэн дүгнэлт /2хх 200-201/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 978 тай  шинжээчийн дүгнэлт /3хх 70-73/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 977 тай “...Шинжилгээнд ирүүлсэн SD карт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн СD картанд хадгалагдаж байх мэдээллүүдийг сэргээхэд 2019 оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдөр хүртэлх болон 2019 оны 0 сарын 01-ний өдрийг хүртэл дүрс бичлэг байна. Эдгээр дүрс бичлэгүүдийг зөөврийн хадгалах төхөөрөмжид хуулбарлан хүргүүлэв шинжилгээнд ирүүлсэн СD картанд 2019 оны 0 сарын 02-ноос 03-ны өдөр хүртэл дүрс бичлэг байхгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /3 хх 1-3/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн 2080 тай дүгнэлт /3 хх 83-87/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж хуульд заасан үндэслэл журмын дагуу  хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.*******, Х.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, шүүгдэгч Я.*******гийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан, шүүгдэгч С.*******, Х.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч С.*******, Х.******* нарт хуульд заасан ял оногдуулсныг  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хууль буруу хэрэглэж, шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулсан гэх  хохирогч талын өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өмгөөлөгч Ц.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******ийн өмгөөлөгч Д. нар нь шүүгдэгч Х.******* хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байхад шүүгдэгч нарыг хохирол төлсөн гэж шүүх дүгнэж, хөнгөрүүлэн ял оногдуулж, Өршөөлийн хуульд хамруулж, Эрүүгийн хууль болон Өршөөлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.  “ “ ХХК нь шүүгдэгч Ж.*******ийн гэм буруутай үйлдлийн тухайд иргэний хариуцагч болохоос шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдэлд иргэний хариуцагч биш юм гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 Бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт ерөнхийд нь  зохицуулжээ.

Харин Иргэний хуулийн 498 зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/ -ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэжээ.

Шүүгдэгч С.******* нь хэрэг гарах үед “ ” ХХК-ийн оор ажиллаж байсан бөгөөд албан үүргээ гүйцэтгэж улсын тай “GRANBIRD” маркийн бусанд зорчигч тээвэрлэн жолоодож явсны улмаас осол гаргаж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тул “ ” ХХК нь Иргэний хуулийн 498 зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай  үйлдлийн улмаас хохирогч нарт 16.424.42 төгрөгийн хохирол учирсан бодит нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд үүний 1.000.000 төгрөгийг “ ” ХХК нь оршуулгын зардал болон бусад зардалд хохирогч нарт төлсөн нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 498 зүйлийн 498. дахь хэсэгт энэ хуулийн 498.1-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байх бөгөөд “ ” ХХК нь өөрт учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс шаардаж болохоор байна.

Өөрөөр хэлбэл, ” ХХК нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Х.*******, С.******* нарын хэнээс нь ч шаардаж гаргуулах эрхтэй байна.

“ ” ХХК нь хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүнийг шүүгдэгч Х.*******, С.******* нар нь  хохирлоо нөхөн төлөөгүй гэж үзэх  боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 16.424.42 төгрөгийн хохирол төлбөрөөс 1.424.42 төгрөгийг шүүх шүүгдэгч нараас тэнцүү хувааж төлүүлснийг шүүгдэгч нарыг хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт энэ хуулийн 4.2 дахь хэсэгт энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ялаас өршөөн хэлтэрүүлэхэд ялтан энэ хуулийн .1 дэх хэсэгт зааасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл,  энэ заалт нь шүүхийн өмнөх буюу прокурорын шатанд, шүүхийн дараах буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед өршөөлд хамааруулахад холбогдолтой зохицуулалт байх бөгөөд шүүгдэгчид буюу шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй  байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ, хэмжээнд хамаарч  байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3, 9 дүгээр зүйлд заасны дагуу хориглолт тогтоогоогүй бол шүүгдэгчид холбогдох хэрэг, түүнд холбогдох ялаас тухайн хуульд заасан хэлбэр хэмжээгээр өршөөх нь  хэрэглэвэл  зохих хэм хэмжээг хэрэглэх хууль ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгч нарын хохирол төлбөр төлсөн эсэхээс үл хамааран 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч С.*******, Х.******* нарт тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хассан нь Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өмгөөлөгч Ц.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******ийн өмгөөлөгч Д. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/64 тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.*******, өмгөөлөгч Д. нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ