Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02579

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1...............с зээлийн гэрээний үүрэгт 5,053,286 /таван сая тавин гурван мянга хоёр зуун наян зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай ...............-ийн нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сар бүрийн 13-ны өдрийн дотор 1,250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 1,303,286 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,803 төгрөгийн тал хувь болох 47,901.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 47,901.5 төгрөг, хариуцагч ...............ээс 47,901.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .................-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА